|
Хувь тавилангийн сонголт- таны гарт байдаг
Дэлхийн 2-р дайны дараах энх тайван цаг эхэлж ,нялхас багачууд олноороо хорвоод мэндэлж байсан үе.
Америкийн хар арьстан голдуу амьдрах,эрдэнэ шиш вандуй тарьж амиа зогоох нэгэн тосгонд багахан цэргийн анги , жижигхэн католиг сүмд л амьдрал өрнөнө . Өсвөр насны нэгэн охин залуу цэргийн оффицерүүдтэй үерхэн найзалж байгаад охин төрүүлжээ. Нэгэнт нас бага охин өөрийнхөө ээж дээрээ үлдээгээд хойд мужийн хүн ихтэй хот бараадаад яваад өгөх нь тэр. Эмээ дээрээ үлдсэн бяцхан охин ядуу тосгон дотроо хамгийн ядуу үргэлж бусдын тохуу доог болно..Ном уншихы г хэнээр ч заалгалгүйгээр сурсан түүнд сүмийн үлгэрийн хэдэн ном, тоглоомон хүүхэлдэй л баяр баясгаланг хоромхон зуур ч гэсэн авчирдаг байлаа . Охин сургуульд орж суралцаж чадах тэр насанд нь ээж нь өөр дээрээ авснаар жинхэнэ тамын амьдрал эхлэх нь тэр. Ээжийгээ өдрийн бор хоногтоо хааяа харах бяцхан охин энэ үейинхээ тухай хэдэн арван жилийн дараа Чикаго дахь өөрийн студээссээ << Би жинхэнэ секс машин болсон байлаа>>гэж уулгалж байв. 9 наснаасаа эхлэн
авга , үеэл ах дүү нар ирсэн зочин гийчидэд хучирхийлүүлнэ.14 насандаа хүүтэй болсон ч тогтсонгүй. Ингээд амьдралаа өөрчлөхөөр урд мужид амьдрах төрсөн ааваа гэж бодож байсан нэгнийг бараадан очсоноор зөв тийш нь эргүүлж чадсан юм.
Сэтгэл шимшрэм бага насны гашуун амьдралыг туулсан энэ чухам хэн байв?
Улиг болсон 80 аад оны шоунуудыг естой арчиж ,цахиур болон хагалан гарч ирэхдээ хүний дотоод ертөнцийн хувьсгалыг гардан хийсэн дэлхийн хамгийн баян эмэгтэй Унпри Опра.
Мэдээж хүчирхийлэлийн сэдэв ялангуяа бага насны хүүхдийнх нэн тэргүүнд .Амьдралын эрээн барааныг, Дох,хавдар, сэтгэцийн эмгэг болоод шинээр гарч ирж байгаа янз бүрийн өвчний золиос болж байгаа хүмүүс,тэдний гэр бүлийн ертөнцөд зүгээр л алхаад орно,зовлон нэгтэнгүүдийг уулзуулна,сэтгэлийг нь хуваалцуулна.Ямар сайхан сэтгэлтэн байгаад өөрт ирээгүй зовлонг хүн ойлгодоггүй гэж ярина. Хүнд туслах тусам мөнгө орж ирдэг,хэрвээ би сайхан харагдаж байвал хүнд их тусалж байна гэж бодоорой гэж ярих энгийн болоод эрхэмсэг хатагтай 2005 онд өөрийн шоунд ирсэн бүх зочдоо машины түлхүүрээр цочроож байсан түүхтэй.
Түүний олон сайхан хүмүүстэй уулзаж сая сая хүнийг сэрээж байсан зуу зуун нэвтрүүлгээс нэгхэнийг нь таны оюун бодолд нэмэр болох болов уу гэж товчлон толилуулмаар санагдлаа.
Одоо 71 настай , 3 хүүхэдтэй айлын отгон охин дундаж Америк
католиг шашинтай гэр бүлд төрж өссөн, 26 жилийн турш Хойд Америкийн анхны түвд хийдийн захирлаар ажиллахдаа шашны <<Үнэний гэгээ>> буюу Пэма Чодрон гэдэг алдрыг авч , <<Бүгд нуран унахад>> <<Эндээс эхэлl>><<Дайны цагийн чөлөөний дасгалууд>>номоороо олон хүнийг сэтгэлийн зовлонгоос ангижруулах буян хийж яваа нэгэн .
2 хүүхдийн эх,бага сургуулийн багш 36 настайдаа хоер дохь нөхрийнхөө салахаар шийдсэн шийдвэрт цочирдон байшингийхаа бүх цонхыг хагалж байсан гэдэг. Найз нөхөдтэйгээ гадуур явж ном сонин унших ,кино үзвэр үзэх өчүүхэнч нэг тус болсонгүй,бүх зүйл өнгөрсөн хөгшин хүн шиг болсон байлаа. Санамсаргүйгээр номын дэлгүүрт явж байгаад << Ямар ч хэцүү зүйлээс зугатаахын оронд зүрхэндээ хүлээж ав,энэ л үнэнд ойрхон >> гэсэнийг уншсаныхаа хэдхэн сарын дараа
Чогяам Трунгпа-д шавилан суухаар Лондонг зорьжээ.
Бидэнд тохиолдож байгаа хүнд цаг үе гэдэг бол нэг есны бэлэг , алдаж болохгүй алтан хором байдаг.Сөрөг муу зүйлтэй бид учрахад махан бие хямарч, зүрх ,ходоод гэдэс татаж эхэлдэг.Яг энэ хоромд гадны эвлэрэхэд хэцүү шаналал зовлонтой юмаа хулээж ав!Битгий зугт!Яг энэ таагүй мэдрэмжээ ганц надад биш олон сая хүнд үүнээс ч дор зүйл олон хүнд тохилдож байгаа гэж бод.Ингэснээр та энэрэнгүй сэтгэлийг үүсгэж бусдыг хайрлах болно. үүнийг орхигдуулбал та өөрийгөө хохироож бусдыг гомдоож хүндлэл сэтгэл төрөхгүй болж орхидог.Энэ их чухал шүү,ялангүяа орчин үед.Хүлээн авах үедээ гүн амьсгаа авч гарга. Би нигүүлсэнгүй сэтгэлийн урсгал гэж нэрлэдэг.Амтал,үнэрлэ,үз гэчээр яриагаа эхэллээ.
Опра: Таны яриа << Би өнөөдрөөс эхлэн миний амийг авах байсан ч бусдыг гомдоохгүй >>гэж хэлж байсан цаазын ял авсан Жарвис Мастэрсийн түүхийг санууллаа.Хүн өөрийнхөө зам мөрийг өөрөө хийдэг гэдэг?
Пема: Тэгэлгүй яахав.Чи өглөө босоод би өнөөдөр хүмүүсийн үгийг сонсоно,хичнээн миний дургүй зүйлийн тухай ярьж байсан ч гэсэн гэж өөртөө хэлсэн бас бодсон байх
Опра: Тийм би хүнийг гомдоохгүй, хов жив ярихгүй урам хайрлана шүү гэж хэлсэн.
Пема:Энэ л чи өөрийнхөө зам мөрийг гаргасан байна шүү дээ. Бидний бодол зүрхэнд чинь ойрхон бие сэтгэл рүү чинь урсан орохоор урд чинь дандаа зогсож байдаг
Опра:Буддистууд ягаад тайван амгалан байдаг вэ?
Пема:Миний бодлоор сэтгэл зүрхээ нээсэн,байгалиас заяасан энгийн байдалд ойр байхын тулд дасгал бясалгалыг хийж байдагт байдаг болов уу?Тэгснээрээ зохиомол гох дэгээ болсон шаналлаасаа салж чаддагт байдаг болов уу?
Опра: Буддист, Кристиан 2-г зэрэг шүтэж болох уу?
Пема: Үнэхээр сайн кристиан болье гэвэл буддын онол сургаал ,бясалгалтай холбогдохоос өөр аргагүй. Оюуны чөлөөт байдалд татагдаад ийм байдалд орсон хүн олон байгаа.
Опра:Оюуны эрх чөлөөний сувдан эрдэнэ гэж юу вэ?
Пема: Би үүнийг Кристийн сургаалиас ишэлж болно.Бусдыг эзэмдье гэвэл, өөрийгөө бусдад нээ.
Опра: Миний найз Тина Турнэр ном уншдаг дуулан. Та чадах уу?
Пема: Буддийн агуу арвин ном сургаалиудын нэг хэсэг болох уншлагыг хамгийн бага мэддэгтээ би зовчихлоо,Би зүрх сэтгэлээ нээх бясалгалаар мөн ижилхэн зовлон жаргалтай хүмүүсийг холбож өгдөг дасгал Тонглин-д суралцдаг.
Бүх хүнд цаг тутамд энэ чадвар байдаг. Цэх суугаад бодлоо мэдэр! Таны бодол эмх замбараагүй, элдэв галзуу бодлууд эргэлдэнэ.Дараагийнхаа амьсгалыг хүлээ. Энэ боломжгүй зуйл байна,гэхдээ хэцүү гэдгийг мэднэ гэж өөртөө хэл.Дараа нь та өөрт тохирсон аз жаргалтай амьдралын амтыг мэдрэх болно.
Опра:Ид,мөргө,дүрла номын зохиолч Елизабет Гилберт бясалгал хийж нирванд ордог гэсэн.Та бас ордог уу?
Пема:Тийм. гэгээрэлд ороход миний хувьд амидралыг маш өргөн утгаар нь харж цаг хязгааргүйг мэдэрдэг.Одоо гэдэг бол цаг хугацааны өчүүхэн хэсэг мөнхийн байна.Өөрийнхөө бодож байгаагаас өндөр түвшинтэй холбогдож чаддаг.Бясалгах тусам та гэгээрнэ. Гэгээрэх тусам хязгааргүй орчлонгийн зүйлсийг үзнэ ,Зүрх чинь нээгдэж бусдаас үл хамаарах орон зайгаар аялна,хязгааргүй эрх чөлөөг мэдрэнэ.Харин бусадтай нинжин сэтгэл хайраар л холбогдоно
Зарим үед хүмүүс өөрийн өндөр түвшинд хүрсний дараа хүмүүсийн эсрэг ашиглах тохиолдол байдаг.Энэ фундаментализм бол маш хортой,тэд хүмүүсийн дотоод сэтгэлийн мэдрэмжийг сайн мэддэг,тэр бүх зовлонг хуваалцахьн оронд өөрөө өвч байна гэсэн үг.
Опра: Бид өөрт тохиолдох юмнаас зугтаавал яах вэ?
Пема: Тэгвэл бид энэлэл шаналалаасаа зугатааж амьдарна гэвэл зовлонгоосоо хэзээ ч салахгүй. Тэд дахин дахин эргэлдсээр байх болно. Бүх зүйлс өөрийн хүрдээрээ эргэнэ. Гэгээрэх тусам энэ бүгдийг хүлээн авах чадвар чинь нэмэгдэнэ.
Хүрд чинь томроно. Зовлонгоос хагацаж ,жаргалыг мэдрэнэ дээ. Бясалгал гэдгийг бүх зүйлсийг эсэргүүцэлгүйгээр ижил тэгш хүлээж авахад зориулагдсан дасгал гэж ойлгож болно. Хүнд зүйлийг хүлээн авах тусам та зоригжиж чадна.
Опра:Шашин гүйгээр бид өөрсдөө одоогийн цагт зовлон багатай амидарч болох уу?
ПЕма:Болноо.Энгийн дасгал хий!3-5 удаа гүн амьсгаа аваад гарга.Энэ болгонд хаалга нээгдэн онгойж шинэ агаар сэтгэлд чинь орж байгааг мэдрэх болно
|