Өнгөрсөн өвлийн хөл хорионы үеэр нэгэн прэсэнтэшн бэлтгэхэд ашиглаж байсан дансанд маань 30 орчим $ үлджээ. Үүн дээр нэг арилжаа нээж үзлээ. Миний өдөр тутам ашигладаг данснууд маань ихэвчлэн 100-200 хөшүүрэгтэй бол энэ дансны хөшүүрэг нь 500. Тэгэхээр олон арилжаа нээж болно гэсэн үг. Энэ нь бага хэмжээний дансыг богино хугацаанд өсгөхөд амар байдаг бол нөгөө талдаа залхуутай.
Залхуутайг бичихийн өмнө үүнийг хийх ямар амархан болохыг ойлгуулах гэж оролдоё.
2 дахь зураг дээр 2 өдрийн чартийг нэг нэгээр нь дээд доод цэгүүдтэй нь салгаж тэмдэглэсэн байна. Үүнийг харахад л арилжааны мөн чанар шууд харагдаж байгаа юм. Алив чартан дээр ханш өдөрт нэг л хөдөлгөөн хийдэг. Нэг дээшлээд, нэг доошлоод явдаг гэдэг ч үнэн чанартаа бол дээш өсөх буюу доош унана. Зорилтот цэгт очиж тодорхой хугацаанд саармагжаад дараагийн хөдөлгөөнөө эхэлнэ. Зарчим нь ердөө л энэ. Хүмүүс яг энэ зарчмын дотор л төөрөлдөөд байдаг хэрэг. Үүнийг ойлгочих юм бол өдөрт хэд орж гараад, аль эсвэл нэг арилжааг хэд хоног хараад сууж байхаа болино. Ердөө л дээрээс бол зарах, доороос бол авах гэсэн 2-хон сонголтыг хийгээл сууж байх болно.
2т. Туршлагажихын тулд аль болох олон арилжаа нээ. Хэдий чинээ олон арилжааг нэг дор зорилтот ханшид хүргэнэ, төдий чинээ туршлагажна. Тэрнээс бус ганц шинжилгээ хийж 2 арилжаа нээчихээд түүнийгээ ашганд ороход баярлаад алдагдалд ороход хямраад байвал энэ зүйлээс холхон байсан дээр. Аль болох өндөр хөшүүрэг ашиглаж олон арилжааг тп хүргэ! цаг хугацаа өнгөрөх тусам чи улам туршлагажих болно! Сэтгэлд багтаагүй зүйлс бодит болж хэрэгждэггүй юм. Тийм болохоор бүх зүйлс дээр зоригтой, бардам бай! өдөрт дор хаяж 5-10 арилжааг алдагдалгүй хийдэг болчихоод нэг муухан трэйдэр болж байгаа юм байна даа гэж бод. Бас яг ингэж ажилладаг хүрээлэлд орж суралцаж туршлагаж. Ингэж хэдэн жил явсаар залхуу чинь хүрч эхлэх үед бүр илүү бяр чадал шаардсан зүйлсрүү үүнээс олсон туршлага мэдлэг, босгосон капиталаа зарцуулах хүсэл төрж эхэлнэ. Тэгсэн цагт жинхэнэ трэйдэр болж дээ гэж бод. Энэ арилжааг нэг ойлгочихвол ийм амархан байсан юмуу гэж халагламаар амархан шүү!