#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.29.26 12:55 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 9 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.18 2:19 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3727
Зарим нэг хүнд тус болох үүднээс өөрийн мэдэх арилжааны стратегиудын талаар бичнэ. Форекс гэж тодотгосны учир нь форекс өөрөө хөшүүрэг ашигладаг учир энгийн хөрөнгийн зах зээлийн арилжаанаас илүү нарийн мэдрэмж шаарддагаараа онцлогтой. Мөн энд зөвхөн өөрийн өнцгөөс бичиж байгааг анхаарна уу.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.18 2:24 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3727
Индикаторуудын талаар.

Анхлан суралцаж байгаа хүнд их гоё харагданаа. янз бүрийн индикаторууд хооронд нь нийлүүлээд арилжааг баллаад өгмөөр санагдана. Үнэндээ даанч ямар ч индикатор мөнгө хийж байхийг бараг 13 жил арилжаатай нөхөрлөж байгаа би харсангүй. гэхдээ буруутгахгүй. анх сонирхоод жил ч хүрээгүй хугацааны дараа санаандгүй индикаторуудын тусламжтай нэг шөнө 200 доллар хийж байлаа. маргааш нь мэдээж алдсан. индикатор гэснийн хэдэн индикатортай арилжааний жишээ бичнээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.18 2:31 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3727
moving average

энэ их хөөрхөөн. яг л хэлээд байгаа юм шиг. 10 15 20 50 100 200 гэх тохиргоог их хэрэглэдэг. мөн дотроо smoothed exponential тгд юү юү ч билээ давхар тохиргоотой, мөн high low энэ тэрээр бас тохируулна. арилжаа сонирхогчдийн топ 5 ашигладаг индинүүдийн(цаашид индикаторыг ингэж бичнэ) нэг. аа бас давхраар нь ашиглавал илүү сүртэй! давхраар нь ашиглавал хоёул экспонэншил тохиргоотой 50 100.н хослолыг ихэвчлэн ашигладаг. мөн 200.г нэмээд 3 давхраар ашиглах тохиолдол ч байна. за тэгээд ажиллалаа ч арилааны гол зорилго болох мөнгө олох зорилгоо биелүүлж чаддаггүй юм. эсвэл би энэ индикатороор мөнгө олж байгаа хүнийг хараагүй гэсэн үг.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.18 2:58 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3727
bollinger bands ба bbma

john bollinger гэдэг хүны зохиосон индикатор. их алдартай. кино минон дээр чаарт харагдвал дан энэ инди л харагдаж байдийн. үнэн style.лэг инди гэхиймуу. бүр ном мом ч олноороо гарчихсан байдаг юм байна лээ. магтаж сайлсан юмнууд ч зөндөө. даанч өдий хүрэхдээ энэ индигээр мөнгө хийж бас л үзсэнгүй, бусадтай нь нийлүүлээд ч бас мөнгө олж үзсэнгүйдээ. үндсэн тохиргоо нь 20 ба 2. тэгээл болоо. энэ индикаторын эсэн бусын стратеги байдаг ч дээрх мүвинг аверажтай хослуулсан ганц стратегийн талаар тайлбарлая. түүхийн бичвээс:

2012 оны төгсгөл 13 оны эх. тэр жилийн цагаан сараас өмнөхөн дэлхийн хамгийн жижиг хот улсуудын нэг болох сингапурт хальт очсон юм. ямартаа ч 13 оны цагаан сараар монголдоо улаанбаатарт улаанбаатарынхаа төмөр замд одоогийн 25 эмийн сангийн тэнд мөрөө гаргаж байсныг сайн санаж байна гэж :haha:

за шиний нэгний мөр гаргахаас хэд хоногийн өмнө сингад байваа. тэр үед candlestick гэдэг гайхамшгийг судлаад завгүй хамаг анхаарал тэнд чиглээстэй. гэтэл нэг нөхөр bbma гэдэг юм судлаад завгүй! үнэндээ кэндлийн клубт bbma судлана гэдэг урваж байгаагийн шинж л дээ гэж :hihi: хальт сонирхлоо. тайлбарлалаа ойлголоо. боломжийн юм шиг. надруу мэйлдчих! ок л гэв.

энэ явдлаас хдн сарын дараа улаанбаатар хотод зун ирсэн 6 сарын эхэн. сансар хорооллын нэгэн байрны урдах жижигхэн төмрөн асарт өглөөний 6.40.д гарч өглөөний алхалтаа хийгээд notebookээ асаан жаал жуул юм харж суутал дээрийн нэгэн мэйл анхаарал татсан нь нөгөө bbma гээч. хүмүүс нилээн мөнгө хийгээл байгаа гэнэ энээ тэрээ гэсэн шуум ихтэй стратеги. нөгөө нөхрийн ярьж байсныг хальт саналаа. экстрим баая сеел энээ тэрээ гэх мэт...

тохиргоон их энгийн. боллинжер бандс үндсэн тохиргоон дээр мүвинг авережийн экспонэншил 50 дээр мөн ма.гийн line юү ч билээ(угаасаа line.тай нэг л тохиргоо бий) тэрний high нь 5 болон 10, мөн лөүв нь 5 ба 10тай. тэгээд 1 цаг дээрээс сигнал өгч 15 минут дээрээс орно. сигнал нь бас их боллинжерээсээ дээш гарч эргэсэн лаан дээрээс экстрим сел ба боллинжерийн доороос сэтэрч гарсан ма дээрээс экстрим бая. тгд боллинжерийн дунд утаснаас дээш болон доош сэтэрснээс нь хамаарч чиглэлийн арилжааныхаа хэмжээг нэмж болно гэх мэт. инди ашигладаг гаруудад энэ их хэрэгтэй арга юм шиг санагдаж байлаа. гэхдээ яг нарийн судлаагүй. тэр үед кэндл дээр голчлон ажилладаг болохоор окэе окэе гээл өнгөрсөн. гэхдээ тогтоогдчихож.

юүн илүүц байна гэхээр. ма.гийн 50 экспонэншилийг юүнд яах гэж ашигласнийг ойлгоогүй. аваад хаячихмаар санагдсан. мөн 10 гэсэн тохиргоо мөн хэрэггүй, зүгээр боллинжер бандс + ма.гийн high low 5 байхад сайн сигнал болоод байсан санагдаж байна.энэ 2р харахаар чаарт их цэвэрхэн ойлгомжтой цэгцтэй харагдана. чаарттайгаа ажиллаад сурчихсан байсан болохоор нэг их арилжаанд ашиглаагүй ядаргаатай санагдсан. тгд аваад хаясан.
гол нь мөнгө олох эсэхийг мэдэхгүй. тэр үед харьцдаг байсан гарууд мөнгө олсон гэж ярьдаг байсан. харин өөрөө бол үзээгүй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.18 3:12 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3727
rsi

шинэковуудын ч гэлтгүй ихэнх арилжаачдын хамгийн дуртай индигийн нэг!

relative юү юүч индекс билээ бүтэн нэрийн мартаж. үндсэн тохиргоон 14 шугамнууд нь 70 30 бол арилжаачид ихэвчлэн 10 тохиргоог дээр 20 80 50 шугам нэмж арилжаа хийдэг. энэ индигаар хдн доллар хийж үзсээн үзсэн. гэхдээ шинэков байхдаа. олохоосоо илүү алдаж байлаа. ягд ч юм шинэ арилжаачдад их найдлага төрүүлдэг хүчтэй индикатор. 9 болон 3 тохиргоотой стратегиуд ч байдаг. гэхдээ нэг их найдаад судлаад хэрэггүйдээ. гснээс яагаад ч юм ихэнх шинэ арилжаачид энэ инди дангаараа үр дүнгүй гээд байдаг нь их сонин. macd, moving average гэх мэт индитэй хослуулж хэрэглэвэл сайн гэнэ. индигийн цонхон дотроо трэндлайен зурдаг арилжаачид ч зөндөө. даанч миний мэдэх арилжаачид дотор энэ индигийн тусламжтай санхүүгийн асуудлаа байнга шийддэг хүмүүс ховор. ихэнх нь л алдаж оносон хүмүүс. гэлээ ч ёс юм шиг rsi.ээ орхихгүй хэрэглэсээр л байх юм. ямарта ч энэ индигээр их хэмжээний мөнгө хийж үзээгүйэ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.18 3:22 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3727
volumes

шинэ гэхээсээ дунд хугацаанд ажилласан арилжаачид эсвэл хөрөнгийн зах зээл дээрх арилжаачид ашигладаг. миний хувьд сток маркет дээр үнэхээр тус болж чадсан. харин форексийн хувьд анхлан ойлгоход амаргүй. энгийн волюм дээр жишээ татахад арилжааны цагаас хамаарч волюм нь багаас ихрүү хэдэн мянгаас хэдэн зуун мянгийн хооронд хэлбэлзэнэ. анх чаартийг ойлгох гэж байгаа хүмүүс зөвхөн зөвлөгчийн тусламжтай л ойлгох ба бие дааж сурахад амаргүй. даанч миний таньдаг мөнгө хийдэг, менежменд хийдэг арилжаачид ер нь л ашигладаггүй. гэхдээ бидэнд нэг зүйлийг ойлгоход хэсэг хугацаанд нилээн тус дэм болсон индикатор мөнөөсөө мөөн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.18 3:32 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3727
adx

аверэж дирэкшнл мүүвмент индекс байхаа арай гэж саналаа.

их өгүүлэмжтэй инди. мөн сингачуулын(миний арилжааны багагүй хэсэг энэ улстай холбоотой учраас цаашид нилээн дурдагдана) хамгийн дуртай индинүүдийн нэг. синга ч гэлтгүй азийн минамилист хандлага энэ индид биелэлээ олсон байдаг. дэлгэц дүүрэн юм зурахын оронд нэг жижигхэн цонхонд бүх мэдээллээ авна. их цэвэрхэн. би үндсэн индиг нь хараар өсөлтийн цэнхэр уналтийн улаанаар тэмдэглэдэг. мэдээж тод цэнхэр улаан биш өнгөний сонголтуудаас харахад нүдэнд саадгүй харагддаг цэнхэр улаан өнгөнүүдийн сонгож трэндийн хүчийн илтгэдэг хэмжээсийн 40 дээр тааруулдаг байлаа. ягд 40 гэдгийг мэдэхгүй. гснээс тээр жил бас нэг синга нөхөр монголд ирж уулзалт хийж байхад бас энэ индиг санал болгоод 40 гэсэн тохиргоог бас хэлж байсан юм. ер нь их дээр үеийн инди тул мөнгө олохоосоо илүүтэй чаартийг ойлгоход л тус болж байсан инди дээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.18 3:43 am 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3727
трэнд лайен

ихэнх арилжаачдын хэрэглэх дуртай хэрэгсэл.

даанч миний нүдэнд чаартан дээрх зурааснууд шугам зураг шиг харагдаад "шугам зураг" гэж нэрлээд сурчихаж. трэнд лайенаар олон арилжаачид мөнгө олдог байхоо. даанч надад яг энэ трэнд лайений стратеги нэг л таалагддаггүй юм. эсвэл таардаггүй юм. өөрөө чартан дээр зурах шугам зургийн аргуудыг ер нь маш сайн мэддэг ч хэрэглэдэггүй нэг л тийм эмх цэгцгүй дарамттай стресстэй санагдаад байдийн. анхнаасаа суурь нь өөр аргаар ажиллаад сурчихсан болохоор бусад аргуудыг мэддэг хэрнээ зохицдоггүй байж мэдэх юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.18 4:19 pm 
Оффлайн
Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.01.09 12:48 pm
Бичлэгүүд: 3727
pitchfork - сэрээ
анх энэ аргийн талаар 2010 онд солонгост байхдаа мэдэж байлаа. нэг писибаннд нэг нөхөр нэг юм чартан дээр зураад байнаа. асуутал пичьпуки гэж байна. солонгос аялгаар пичьпорк гэж байгаан тэр. энэ мөчөөс хойш эхлэн 13 он хүртэл энэ стратегийг тууштай судалсаан. шугам зургийн шинжтэй ч a b c хэсгийн зөв тодорхойлчихвол аяндаа өөрөө зурагдчихдаг давуу талтай фиботой хослуулвал трэндийн цаашдийн ресистэнс ор суппортийг маш тодорхой гаргаж өгдөг сайн стратеги. сул тал нь a b c цэгүүдээ буруу тооцоолвол тэгээд хадуураад явчихдаг сул талтай.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 9 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр