Ишлэл:
нэг юмыг шударгаар хэлэх хэрэгтэй. хасагууд харьцангуй ихтэй ховдод төрсөн боловч эрдэнэтэд өссөн манай хамаг бүдүүн даргад хасагт хандах хувийн таагүй хандлага байгаагүй юм шиг санагддаг. гагцхүү тамгын газрынх нь дарга байсан БӨн уугуул нөхөр л өнгөрсөн жилүүдэд тамгын газрын даргаас гадуур монголын гадаад, дотоод бодлогыг давхар тодорхойлж хор хутгасны гай. за даа БӨн Булганд төрж өссөн маань гарын амаар л хасагуудын талаархи барих монгол төрийн бодлого тодорхойлогдож ирсэн гэвэл нэг их хэтрүүлэг болохгүй байх оо.
энэ нөхөр хасагуудад хувийн таагүй байдгаа албан ажилдаа бас давхар хамаатуулж БӨн дарга нарыг монгол хүнээр сольж тавих нэрийдлээр хүн амын олонхи болох халх ч хүн тавилгүй дан урианхай, дөрвөд хүн тавих, казахстантай харьцах харьцаанд саад болох зэргээр ирсэн гэхэд нэг их хилсдэхгүй. энэ нуугаад байх ч явдал биш, угаасаа БӨн хасагууд энэ нөхрийн талаар ингэж л боддог, ярьдаг. ашгүй нэг АНын дарга болох шуналдаа хөтлөгдөн даргын суудлаасаа сайн дураараа татгалзсан. үр дүнд БӨд АН тамтаггүй ялагдаж МАН гарч ирсэн. хамгийн инээдтэй нь, БӨн дарга нарыг АН л дур мэдэн сольж байгаа юм шиг АНаас өш авч байгаа нэрийдлээр МАНыг бүх шатанд сонгосон байдаг юм. МАНын ухуулагч нар бид гарвал БӨд байгаа монгол (яг үнэндээ монгол гэдэг нь халхаас эхлэх естой байтал эд нар урианхай, дөрвөдүүдээсээ эхэлсэн юм) дарга нарыг хасаг хүнээр сольж тавин "гийгүүлнэ" гэж ярьж байсныг миний хоер чих сонсож л байсан. одоо МАН нь гарсан, солигдсон дарга алга л байна. явж явж энэ жижиг үндэсний үзлийг ийм наманцарууд л өөгшүүлдэг байхгүй. үр дүнд нь хасагууд л хохирдог. монголын ямар ч аймгийн дарга нар нь ерөнхийдөө тэр аймгийнх л байдаг. ганцхан БӨд л монгол төр өөрийн бодлогоо хэрэгжүүлж байна гэсэн нэрийдлээр төвөөс шууд томилж бантан хутгасан байдаг юм.
монголд үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтэлсний төлөө хүнийг хавчин гадуурхах, хорьж шийтгэхгүй байх хуулийн заалттай. миний хувьд энэ хутгуурыг ингэж нэг хэлэх цаг ирсэн гэж бодож байна. ард олонд гавъяа байгуулж гавихгүй юмаа гэхэд гай болдогууд эд нараар дуусгавар болог гэж ерөөл тавъя.
ene buduun darga gj heniig heleed bgan