Энэ бол байдаг л алдаатай таамаглалуудын нэг юм. Цорос Наймангаас үүсэлтэй гэх дээрхи тааамаг нь БУ ханы тухай домогтой холбогдох юм.
Чоросын үүсэл хэн нэгэн БУ хан гэгчээс үүслтэй гэх ба энэ нь Найманы Бу хан мөн гэж үзэгсэд байдаг.
Гэтэл энэ нь энгийн цаг тоололоор батлагдахгүй хэдэн үеийн зөрөөтэй хоёр өөр хүн юм.
Түүхэнд Өрнөд --Түргийн хаант улсад 5, Арай сүүлд үүсэн дорнод --Түргийн хаант улсад 6 Чорос байжээ.------------Энэ систем сүүлд Уйгурын хаант улсад Чорос гэдэг цолтойгоо уламжлагдсан бололтой юм.
VIII-IX зууны үеийн Рунийн бичигт зарим нэг Түрэг, уйгурын язгууртнуудын нэр цолыг бичсэн байдаг. Жнь----------------Ынанчи-чур, Кюль-чур, Моюн-чур (Баян-чор), Кутлуг-чор-тегин гэх мэт.
Уйгурын тэргүүлэгчид Монгол гаралтайг ихэнх судлаачид хүлээн зөвшөөрөөд байгаагаас үзвэл Чоросууд Монгол гаралтай гэсэн үг.----------------
Уйгурын Чоросууд бүр МЭӨ 3-р зуунаас эхтэй Хүн их гүрний үеэс үүсэлтэй гэж мэдэгдэж байгаа эх сурвалжуудаас үндэслэн хэлж болно.
Монголын цорос (чорас) бол Уйгарын хаадын удам чора мөн гэсэн судалгааны ажил Монголд хэвлэгдэж байсныг санах хүн буй биз. Энэ бол нэг алхам. Чора бол анхлан овгийн нэр байгаагүй, язгууртны нэршил байсан. Улсын, хэн нэгний цор
ганц (удам) гэсэн утгатай. Хасагууд язгууртны удмыг бас шора гэдэг аж.------------------Одооч тэр Цор /Чор ---ганц гэсэн үг байдаг шүүдээ.
Гэтэл Найман аймаг гэж юу билээ ?. Хэзээ энэ нэр дуулдаж эхлэв гэхээр хар Хятаны үлдэгдэл нараас Чорос нар ахмад байгаад зогсохгүй алдар цуугаа дуурсагсан аугаа их сурвалжит Хүн, Түрэг, Уйгарын хаадын удам ажээ. 