|
Монголын түүх бичлэг дэх үзэл санаа ёс суртахууны ялзрал Занабазартай холбогдох нь.
Занабазар, түүний ах Чахундорж нарыг өнөөгийн Монгол улсыг байлгаж байгаа гавъяатан гэх үзэл сүүлийн үед зарим түүхчидээс гарах болов.
Мэдээж хэдэн үеэрээ Монголчуудад хараалгаж ирсэн Эфү Цэрэнтэнгүүдийн удам ,үр төлүүд үүнийг шүүрч аван үзэл суртлын компанит ажил өрнүүлж байна.
Үнэхээр Занабазартан [ Халх ] Монголыг байлгаж байгаа гавъяатан мөн үү ? гэвэл баримт үүний эсрэг байгааг төвөггүй харж болно.
Манай ахмад эрдэмтэд зүгээр ч нэг үзэл сурталд тархиа угаалгачихсан улс байгаагүй юм шүү. Тийм ч учираас эд нарын Монгол үндэстэнд учируулсан гэм нүгэлийг тов тодорхой дүгнэн бичсэн юм.
Занабазар, Чахундорж нарын "гавъяагаар" 20-р зуун гэхэд сөнөж байгаа, мөдхөн устах ястанд тооцогдож байсан Монголчууд Оросын ашиг сонирхол, Мөнгөөр тусгаар улс болсон бөгөөд энд Чахундоржийн гавъяа гэж түй ч байхгүй юм.Хэрэвзээ Оросууд Бидниййг "СОНИРХООГҮЙ" бол Чахундорж ,Занабазар нарын гавъяа гэж юу байх байсийм бол. Тиймээ Галдан хаан бидэнд "Өр" үлдээсэнгүй. Энэ сайн хэрэг. Харьцуулбаас Занабазар бидэнд Хятадад сайн дураараа нэгдсэн Хятадын нэг хэсэг --Нэг Гэр бүл гэсэн Түүхэн "Өр" үлдээсэн.
Энэ нэхэл хатуутай ӨР өнөөдөр ч нэхээстэй байгааг бид харж болно.
Өнөөгийн Монгол улсын Тусгар тогнол бидний хэн бүхэнд хамгаас эрхэм.Тиймээс Түүхээ бичихдээ Энэ л үүднээс ,Энэ тусгаар тогнолоо хамгаалах зарчимаар бичих ёстой.
Энэ тусгар тогтнолд Түүх бас орно. Яагаад гэвэл эндээс улс төрийн ГАРГАЛГАА,ҮНДЭСЛЭЛҮҮД урган гарч ирдэг.
Монгол нь ганцаараа оршин байгаа биш.Бид хоёр хөрштэйгээ Харилцаанд орж байна. Тэд манай Улсын статусыг шийдсээр ирсэн. Одоо ч тэр. Тиймээс ТЭНД өөр санал , гаргалгаанууд байдаг гэдгийг санаж хэнийг баатар , хэнийг урвагч вэ гэдгээ шийднэ.Түүнээс бус өнөөдөр Монгол улсын олонхи нь Халхууд тул энэ үүднээс Монгол улсын түүхийг бичнэ гэвэл уучлаарай.Занабазар дараагийн 1000 жилд ч нөлөөлөх түүхэн шийдвэр гаргасан гэж СИ Зи Пинийг ирхийн өмнө Хятад даяр бичсэн.Монголд ч бас мэдээлэгдсэн.
Аргаа бараад Ц.Элбэгдорж Монголыг Хятадад хамаатуулж бичдэгээ зогсоогооч гэж СИ Зи Пин--тэй уулзаж байхдаа ТВ-гээр мэдэгдсэн билээ. Нөхцөл байдал иймэрхүү байхад Хятадуудад туслаж Монголдоо Чахундорж , Занабазар нарыг БААТАР гэх нь наад зах нь Халхыг Буюу өнөөгийн Монголын нутаг дэвсгэрийг Манж Хятадад сайн дураараа нэгтгэсэн үлдлийг зөвтгөж,Хятадуудын МОНГОЛ нь манайд өөрсдөө сайн дураараа нэгдсэн манай ИХ ГЭР БҮЛ-ийн нэг гишүүн,манай нэг бага ястан гэх үзэлд нэмэр болхоос өөр гялайх юм алга.
Ингэж 300 жилийн дараа ч гай нь дуусахгүй МОНГОЛ улсыг Хятадуудад хамаатуулдаг нэгэн том үндэслэлиг бий болгох улс төрийн шийдвэрийг гаргасан байгаа нөхдийг Баатар болгохоо түр түдгэлзүүлэээд,Хятадад нэгдсэнийхээ дараа болбол яасийм бэ нөхдөө. Хугцаа зөндөө байна.
Сүүлийн удаа Mfbfj 7-р сар.06.16 8:47 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.
|