|
АР ХАЛХЫН ҮҮСЭЛ ГАРВАЛЫН АСУУДАЛД.
Ар Халхчуудын нутаг
Ар Халхчуудын анхлан нутаглаж асан газарыг түүхэнд тодорхой тэмдэглэсэн нь үгүй .Гэвч зарим дам баримтуудыг шүүж үзэх замаар тоймлох бололцоо бүрэн байна.
Сурвалжид -д...” Даян хаанаа (хаанд.) Чоносун (чоносын.) Удаболод жил бур тахь чихтэй алж хатаамал хургэн ажгуу.
Нэгэн одохуйдаа харц хун Жалайр Гэрудийн шигчинэр мэдэж яван, тэднээ хэр мэдүүлэн бөлгөө. Эдугээ хан эзэн ачиган (эзэнээсээ.) нэгэн хевгуун гуйраа (гуйхаар.) ирлээ би хэмээн ечвеес Хаан зевшееж Жимисхэн хатаны их хевгуун Гэрэболодыг егвэй. Удаболод не гее жил Гэрэболодыг хаанаа (хаанд.) аван одож очруун:
"Эзэн хааны хевгууний эрх нь их
Эх угуй Халхын авир нь догшин
Асрагдсан албат чинь уунээс хойно
Эрүуд (эруү шүүлтэд.) оруузай би"хэмээн егч, ирэхдээ наадан явж, Гэрсэнзэ нэрт хевгуунийг авч ирснийг мэдэж хааны дэргэдэхи түшмэд өгүүлрүүн: Хаан асарч хевгуунээ соёрхвоос Харин хариупж (буцааж.) егеед Эдугээ эчинээ (нууцаар .) яахин хулгаж одох Нэгж (нэхэж.) засалгагдах хэмээвээс Хаан: "Боолчилон зарах бус авч одтугай" хэмээн эс нэхуулбэй”...гэсэн байдаг .
Батмөнх даян хаан Гэрболдыг буцаан өгөхийг зөвшөөрч Гэрсэнзээр “Халхыг” захируулсаныг сурвалжуудад Халхчуудын саналыг дагуулсан хэмээх боловч чухамыг хэлбэл [үүнээс хэдхэн жилийн өмнө] баруун гурван түмэнд жонон болгон явуулсан хөвгүүн Улусболдыг алж тэнд хүчтэй бослого үймээн дэгдсэнчилэн хэрэг явдал Халхад дахин өрнөхөөс болгоомжилсон хэрэг байжээ .
Энд “Чоносын Удаболод жил бур тахь чихтэй алж хатаамал хургэн ажгуу” гэсэн анхаарууштай тэмдэглэл байх бөгөөд энэ нь өөрийн нутаг орноос гарах эд юмсын дээжээр алба барих хэлбэр болно.
Тахь бол.. .”Одоогоос зуу гаруй жилийн өмнө тахь нь зөвхөн Монгол улсын нутаг өнөөгийн Өмнөговь, Дундговь, Дорноговь мөн Алтайн өвөр говь, Зүүнгарын говь, Сүхбаатар аймгийн өмнөт тал хээр, говийн бүс нутагт үлэмж тоогоор тархан бэлчээрлэж байсан” байна .
Чихтэй,Чихтэгий гэж хуланг хэлдэг ажгуу .
Хулан ч мөн адил Монгол орны зүүн өмнөд хэсэгээр нутагладаг билээ. Жишээлбэл “Монголын Нууц Товчоо”-нд Чингис хаан Балжун нуурын дэргэд байхад Хавт Хасар хулан агнаж буй тухай гардаг.
Удаболдын үед ч хулан ,тахийн бэлчээр нутаг төдий л өөрчлөгдөөгүй байсан гэдэгт эргэлзэх шалтгаан алга. Иймд чоносын Удаболдын нутаглаж байсан газарыг үүгээр багцаалан өнөөгийн Монгол улсын нутаг дэвсгэрийн зүүн өмнүүр шиг байсан гэж үзэхэд хол зөрөхгүй болов уу.
Үүнийг батлаж болох мэдээ ч ”Шар Тууж”-д байна.
...” Удболод хевгүүнчлэн явж Үжиеэдийн Мөнгүчэй даргын охин Хатунхай (? Хатун хай .) нэртэй, Урияансаны Мандугийн охин Мөнхүй нэртэй хоёрыг худчилаи (худ болон .) сүйлж (суй тавьж .), Ончияадын охиныг б^улгаж (бэр буулгаж .) ажрахуй
(ирэхүй .)-д цагаан тэмээ ачуулж, зээрэн ууж емсгеж егев”...гэдэг .
Мин улсын үеийн Урианхайн гурван харуулын нэг нь болох Фү Юй вэй нь даруй Үжээд болно. Үжээд нар нь Чингис хааны үеэс Отчигин ноёны хувь иргэн болж Хянган даваа,Солон ,Үжээдээр нутаглаж байв .
Юань улсын үед нэг хэсэг Урианхай нар одоогийн Соёолж уулын хавиар нутаглаж байсан бөгөөд Мин улсын үед (1389 онд) Урианхайчуудаар Тойн уулын харуулыг байгуулжээ.
Улмаар Мин улсын Жэн Дэгийн хоёрдугаар онд (1507 он) Зэлмийн долдугаар үеийн үр Хутаг шигүүсч уг харуулын Дүдү хамт мэдэгч түшмэл болон өргөмжлөгдсөн байна.Энэ хүн бол Баянмөнх болох жононгийн хадам өөрөөр хэлбэл Батмөнх даян хааны өвөө болно .
Иймд Гэрсэнзэд Үжээдийн Мөнгүчэй даргын охин Хатунхай, Урияанханы Мандугийн охин Мөнхүй нэртэй хоёрыг худачилан сүйлнэ гэдэг нь чоносын Удаболд ноён өөрийн хөрш аймагуудтайгаа худ ураг барилдсаныг хэлж байгаа хэрэг ажээ.
Нөгөө талаар ...”Зээрэн ууж өмсгөв”...гэх хэллэгээр бид зээр ихтэй газар нутаглаж байсан боловуу хэмээн таамаглаж болох бөгөөд ийм нутаг хэний ч мэдхийн мөн л Монгол орны өмнөд болон зүүн өмнөд хэсэг болно.
Эндээс бид Халх чоносын Удаболд ноёны нутаг орон нь ...”Юань улсын Тайцзу хааны 15-р үеийн ач Даян сэцэн хан говийн умар Хангай уулын захад нутаглан суужухуй...Гэрсэнз Жалайр хунтайж гэгч түүний отгон хөвүүн мөн буюу...Гагцхүү түүний аймаг төдийхөн уг газарт хоцроод Халх хэмээн өргөж ,харъяат түм илүү хүнийг долоон хошуу болгон зохиож” ...гэдэг мэдээтэй ерөнхийдөө харгаж байгааг мэдэж болно.
Монгол орны зүүн ,өмнөд хэсэгээр захлан орших цөлөрхөг газрыг ерөнхийд нь говь хэмээн нэрлэж иржээ. Энэхүү Хангай уул нь Лувсанданзангийн 17-р зууны сүүл үед зохиосон магтаалд гардаг.
Хангай ханд сууж,
Харин ирэхийн харуул болсон
Халуун аминд тушээ болсон
Халх тумэн
Олонхи эрдэмтэд нарийн хянаж үзэлгүй уг магтаалд гарах Хангай ханыг Монгол улсын Хангай нуруу ,Халх гэдэг нь ар Халхчууд мөн гэх үзэлтийг дагажээ.
Энэхүү “говийн зах Хангай уул “ гэдэг нь Монгол улсын Хангай нуруу биш өдгөөгийн БНХАУ-ын нутагт байх Шинхулан уулын ондоо нэрийдэл болох Муна уул мөн гэж зарим судлаачид үзэж байна.
Хэрвээ Даян хаан “Монгол улсын Хангай нурууны захад нутаглан суусан” бол “Говийн умар”-дад биш Алтай нурууны хойно, Хөвсгөлийн баруун доош маягтай нутаглаж байсан болж говь гэх ухагдахуунаас тэс өмнөө газар зүйн байрлалыг заасан болох юм.
Мөн энэ нь уг газарт Ойрадын Хошууд,Цорос,Хэргүүд нар амьдарч байсан түүхэн баримттай зөрчилднө.
Хангай ханы тухай Шар тууж, Эрдэнийн эрхи ,Илтгэл шастир гэх мэт зохиолуудад гараад зогсохгүй “Алтан ханы тууж”-д ч зурвас мэдээ бичигдэн үлджээ.
"Алтан ханы" туужид ..." Хангай ханыг даван аялаж Урианханыг дагуулаад...Эрдэнэ Мэргэн Жонон ,Алтан хаан хоёулаа Хангайн өвөрт буж, Эш хатныг аваад зүүн түмнийг авч Хангайн ард бууж , эргэн их улс нохой жилдээ тэндээ нутаглаж даруулаад саж" ... хэмээн тэмдгэлсэн байна.
Энэ нь Алтан хаан нар Урианханыг дайлахын тулд Өвөр Монголын баруун биеэс Хэнтий ханаар төвлөж байсан Урианхай нарыг зорьж очихын тулд заавал дайран өнгрөх уулыг зааж байгаа нь Хангай хан нь эрхбиш Хөх хотоос Урианхай нарын амьдарч асан Хэнтий хан болоод Хянганы нуруу гэсэн гурвалжин дотор байх ёстойг хэлж байгаа хэрэг бөгөөд Монгол улсын Хангай нуруу явч биш гэсэн үг билээ.
Тухайн үед Монгол улсын Хангай нуруу орчимд Ойрадууд нутаглаж байсан бөгөөд Алтан хан нар зүүн хойшоо маягтай байрлах Хэнтий ханаар төвлөж байсан Урианханыг дайлахын тулд зам муруйж эсрэг зүгт баруун хойшоо Монгол улсын Хангай Нурууг даван Хөвсгөл орох хэрэг байхгүй байсан буй за.
Иймд Хангай хан нь Монгол улсын Хангай нуруу биш юм. Мөн байсан бол дээр дурдсанчилан Алтан хан нь "Хангайн" ард бууваас Хөвсгөл орсон болчихно шүүдээ.
..."Шившигт Урианханы Теруй ноён
Гэрэбалад чинсан хоёр
Шадардаж Бодь хааны улс гэрийг
евлеж талаад одсонд
Шулуунаа зургаан тумэн эзний емне чуулж буруун
Шар нохой жилд Урианханд аялахыг зевшеелдвед
Эзний цагаан гэрийг баруун гурван тумэн аваад
Эрдэнэ Мэргэн жонон Алтан хаан хоёр
Хангайн еверт бууж
Эш хатныг аваад, зуун тумэнийг аваад
Хангайн ард бууж
Эрхин их улс нохой жилд тэнд
нутаглаж таргалаад сац" ...гэж байдагаас үзхэд Түмэдийн Алтан ханыг Хангай ханы өвөрт буухад зүүн гурван түмэн "хүлээж байсан" аль эсвэл угаас Боди Алаг хааны [ эх Цагаагчин тайху ] нутаглаж байсан аятай байх нь энэхүү уул яавч Монгол улсын Хангай нуруу биш болохыг батлаж байна.
Үүнд нэмэр олох нэгэн баримтыг профессор Жигачидай Буяндэлгэр абугай олжээ. Тэрбээр ...”Эрдэмтэн Журунгын үзэлд хүчтэй дэмжлэгэ болох баримтыг би “Алтан товч”зэрэг сурвалжуудаас олж үзлээ.Чингис хаан Тангуд улсыг дайлах замдаа Хангай ханд их ав тавьж хүрээнд орсон Бөртэ чоно,Гоо маралыг гаргаад мөн хүрээнд Тангудын шудрага хааны харуулыг барьсан гэдэг домогийг эртний Монгол сурвалжуудад тэмдэглэж буй .Тангнудын нутгын (Одоогийн Нингсья,Гансу,Өвөр монголын баруун бие) хавийн Хангай хан нь Монгол улсын Хангай нуруу биш байсан нь тодорхой” ... гэжээ.
Үнэхээр ийм байж болох дам баримт ч бас бий ажээ.Тухайлбал Бээжингийн номын санд хадгалагдаж буй зохиогчын нэр нь тодорхойгүй хэмээх бичигт ...”Убсанз Чин тайж хоёр хөвгүүнтэй,Түнси тайж,Чин тайжийн их хөвгүүн,Цанлай тайж,Чин тайжийн хоёрдугаар хөбгүүн.Убсанз тайж ганц хөвгүүнтэй. Убан тайж,Убсанз тайжийн их хөвгүүн.Гэрсэнз тайж долоон хөвгүүнтэй,гагц нэг нь амьд амой,бусадын нэрийг мэдэхгүй.Абатай тайж ,Гэрсэнзийн их хөвгүүн?,отогийн нэр нь Халх,улс иргэд нь Чин тайжийн хөвгүүд ач нарын хамт баруун хилийн Jia Wu Guang боомтын гаднах Хонх нуур зэрэг газарт нутагламой”...гэжээ.
Энэ бол ар Халхчуудын үсэж бий болсон газар,чухамыг хэлбэл Гэрсэнзийг залж ирсэн тэрхүү нутаг мөн байна.
Энэ нь манай түүх бичлэгт гүн бат уламжлагдан ирсэн ...”Энэ үед Халх түмэн нь Халх голын урсгал дагуу нутаглаж байжээ”... ,...”Халх түмэний язгуурын нутаг нь барагцаалбал одоогийн БНМАУ-ын нутаг дэвсгэр болно” ...,”Гэрсэнзийн хөвгүүд тус тусын эзэмшилийг захирхын эрхээр хангай уулнаас зүүн ,баруун тийш нутаг сэлгэн сууршиж” ...гэх мэт алдаатай ойлголтуудтыг няцааж ,зарчимын хувьд цоо шинэ үзэлтийг дэвшүүлж байгаа хэрэг болно.
Сүүлийн удаа Mfbfj 1-р сар.04.17 5:55 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
|