#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 7-р сар.01.26 5:43 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 45 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.16 9:03 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг
Уяаны үнэнч хаваа эрхлүүлж байгаа юм шиг юм болж байх шив... :wahaha: :wahaha:

:hehe: :hehe: :hehe:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.16 9:05 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Ишлэл:
Заавал дээд сургууль төгссөн байх албагүй. Тэхдээ энэд гол учир бгаа юм биш. Ганбаатар төгсөөгүй сургуулиудаа төгссөн мэтээр хүмүүст ойлгуулахыг оролдсон. Ингэж бусдыг хуурч өөрийгөө суртчилсан. Энэд гол учир бгаа юм. Ганбаатар хүмүүсийг, сонгогчдоо ийм болчимгүй байдлаар мэхлэсэн. Ийм хүнийг луйварчин гэнэ. Луйварчин дундаа ийм өөдгүй луйварчин УИХд сонгогдох байлтугай гадагшаа гарахаас ч ичмээр юм.
Баярцогт бас төгсөөгүй АНУ, Германы сургуулиудаа төгссөн гэж бичсэн байгаа, хүмүүс мэдэхгүй мэдсэн зарим нь бөгс ухахгүй гээд байгаа болхоос


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.16 9:24 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Баярцогт төгссөн байлгүй. Тийм хайнга хүн биш л дээ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.16 12:04 pm 
Оффлайн
Gosu Player
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.23.04 4:08 pm
Бичлэгүүд: 1011
Байршил: мачад маяр махаатайн бэ
жинхэнэ хайнга хүн юм бишүү юуч болоогүй юм шиг 20к хувисагч яриад явчдаг+ бас 1м $ мартсан гэдэг чин жинхэнэ хайнга байга биздээ

_________________
teser delber


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.16 12:30 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Хайнга биш. Тактик.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.16 2:25 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Ишлэл:
Баярцогт төгссөн байлгүй. Тийм хайнга хүн биш л дээ.
Чи яг мэдэж байгаа юм уу? Германд ямар сургууль хэдээс хэдэн онд төгссөн? Германаар олигтойхон бүтэн өгүүлбэр ч хэлж мэдэхгүй хүн шүү дээ.

Ер нь Баярцогтын бүх юм худал


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.20.16 8:44 pm 
Оффлайн
Gosu Player
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.23.04 4:08 pm
Бичлэгүүд: 1011
Байршил: мачад маяр махаатайн бэ
Ишлэл:
Хайнга биш. Тактик.
оффшор 20к тактик байна гэж юу бхав дээ бас арай


Ер нь Баярцогтын бүх юм худал[/quote]

нэр нь бас жоохон эргэлзээтэй болчоод бгама тэй

_________________
teser delber


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.16 6:52 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Баярцогт бол царай зүс, үг яриа шигээ цэвэрхэн дэгжин ухаалаг залуу.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.16 8:44 am 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
Ишлэл:
Ишлэл:
Баярцогт төгссөн байлгүй. Тийм хайнга хүн биш л дээ.
Чи яг мэдэж байгаа юм уу? Германд ямар сургууль хэдээс хэдэн онд төгссөн? Германаар олигтойхон бүтэн өгүүлбэр ч хэлж мэдэхгүй хүн шүү дээ.

Ер нь Баярцогтын бүх юм худал
germanaar yrij chadku bol yaj germand togsson bhw de
ilt oilgomjtoin bishu

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.16 9:52 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Ишлэл:
Баярцогт бол царай зүс, үг яриа шигээ цэвэрхэн дэгжин ухаалаг залуу.
Нохойн баас гэж..Бао Цайг монгол хүн хараад л шууд хятад хүн гэдгийг нь танина...Хавдар толгойлсон ярзайсан царайтай ийм хунхуузыг цэвэрхэн царайтай гэж үзэж байгаа бол чи нэг иймэрхүү зүстэй луухаан байгаа юм байна даа..
Инь Сань Дао...

:haha:


Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.16 10:02 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Баярцогт АН-даа жийгдэж байгаа нь тодорхой болж байна...Ийм хүн дахиж сонгогдох магадлал бараг байхгүй болж байгаа нь үнэн..Баярцогтыг дагаад Сайханбилгийн нэр хүнд ч навс унасан байгаа...АН ийм улсуудыг сонгуульд сойно гэдэг чинь МАН-д сайхан бэлэг барьж байна гэсэн үг..Магадгүй АН-ын доторх МАН-ын нууц тагнуулууд энэ хоерыг дэмжиж АН-г хорлох бодлого явуулах болохоос биш өөр ардчилсан намынхан бол намынхаа эрх ашгийг бодоод дэмжихгүй гэдэг нь маш тодорхой... :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.16 9:24 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.11 5:32 pm
Бичлэгүүд: 1813
Байршил: Nothins that bad if it feels good
Ишлэл:
Зураг
Уяаны үнэнч хаваа эрхлүүлж байгаа юм шиг юм болж байх шив... :wahaha: :wahaha:

:hehe: :hehe: :hehe:
eww booljis tsutgamaar zurag ve

_________________
Liv eachD aS iF it WAs YOur lAsT


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.22.16 11:36 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Ишлэл:
Баярцогт бол царай зүс, үг яриа шигээ цэвэрхэн дэгжин ухаалаг залуу.
Хөдөөний халтар амьдралынхаа туршид зүтгэсэн ганц юм нь наадах чинь шүү дээ, хотын ганган күүл залуу болох гэж л насаараа зүтгэсэн хүн, тэгээд тэгээд над мэтийн унаган цэвэрхэн дэгжин залуусын хаана ч хүрэхгүй нь гачлантай юм даа.

90ээд оны дундуур ордны араар өглөө явж байхад л Баярцогт гялайцан хар костюмны өмд хар гутлан дээр цав цагаан спорт оймс гэрэлтүүлцэн л алхаж явдаг бж билээ гэж


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.22.16 1:42 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.03 4:03 pm
Бичлэгүүд: 4293
Байршил: universe
Ternii degjin tseverhen baih ni hend hamaatai we , gesnees Enkhbold offshore uudiig ner devshuulehgui gelee

_________________
i am no1


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.22.16 2:39 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Баярцогтыг дэвшүүлж төрд байлгаж яавч болохгүй

1т Монгол улсын иргэн биш БНХАУ-н иргэн Leo Shui гэж өөрийгөө мэдүүлдэг хүн

2т Офшор данстай

3т ОТ-г самарч эдийн засгийг гүн хямралд оруулсан

4т мэдлэг боловсролоор тэнцэхгүй, пионерийн удирдагч мэргэжилтэй МУИС-г оройгоор төгссөн хүн УИХ-д бж болохгүй, АНУ Германд төгссөн гэдэг нь худлаа Ганбаа шиг төгсөөгүй хуурамч дмпломтой

5т Хувь хүний төлөвшил хүмүүжлийн хувьд төрд бж болохгүй хүн, биологийн нас нь 50 хүрч байгаа ч ухаан санаа нь 10тай хүүхдийнх, ийм хүн төрд биш хүүхдийн парк дээр модон морь унаад тоглож бх хэрэгтэй


Сүүлийн удаа funk31 5-р сар.22.16 8:35 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.22.16 8:28 pm 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.14.16 6:33 pm
Бичлэгүүд: 191
Ишлэл:
Баярцогтыг дэвшүүлж төрд байлгаж яавч болохгүй

1т Монгол улсын иргэн биш БНХАУ-н иргэн Leo Shui гэж өөрийгөө мэдүүлдэг хүн

2т Офшор данстай

3т ОТ-г самарч эдийн засгийг гүн хямралд оруулсан

4т мэдлэг боловсролоор тэнцэхгүй, пионерийн удирдагч мэргэжилтэй МИУС-г оройгоор төгссөн хүн УИХ-д бж болохгүй, АНУ Германд төгссөн гэдэг нь худлаа Ганбаа шиг төгсөөгүй хуурамч дмпломтой

5т Хувь хүний төлөвшил хүмүүжлийн хувьд төрд бж болохгүй хүн, биологийн нас нь 50 хүрч байгаа ч ухаан санаа нь 10тай хүүхдийнх, ийм хүн төрд биш хүүхдийн парк дээр модон морь унаад тоглож бх хэрэгтэй
+1


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.23.16 12:24 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Эби даргын 100 жилийн өмнө орж ирсэн сайхан монгол улсууд гээд магтаад байсан хунхуузуудын тар нь танигдаж эхэллээ..Эд нар ч Эби даргыгаа маанагтуулж байгаад эрүүнд нь тултал күмфү хийж өшиглөхөө мэдэх байлгүй..Ийм эргүү маанаг ерөнхийлөгчтэй 8 жил цуг байсан юм байна шдаа.. :haha:

Зураг

Монгол Улсын төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн С.Баярцогтыг нэр дэвшүүлэхгүй гэдгээ албан ёсоор мэдэгдлээ. Тухайлбал, “Тавдугаар сарын 23-наас УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх ажил эхэлнэ.

Оффшор бүсэд данстай хүнийг АН нэр дэвшүүлэхгүй. Бусад нам ч гэсэн нэр дэвшүүлэхгүй байхыг уриалж байна” хэмээн УИХ болон АН-ын дарга фэйсбүүк хуудастаа бичиж, сошиал ертөнцийн өөрийн дэмжигчдээс лайк цуглуулав. Түүний постын гол бай нь ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт. Тодруулбал, С1 телевизийн “Цензургүй сурвалжлага” нэвтрүүлэгт АН-ын дарга оролцон “Би оффшор данс эзэмшигчдийн эсрэг байр суурьтай байна.

Манай нам оффшор дансны асуудалд нэр холбогдсон хүмүүсийг УИХ-ийн сонгуульд нэр дэвшүүлэхгүй. Бусад намыг ч бас ингээсэй гэж уриалъя. Тиймээс С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэхгүй” хэмээн намыхаа гишүүнийхээ нэрийг цохсон юм. Татварын хөнгөлөлттэй бүс буюу оффшор данстай холбоотой мэдээллийн дуулиан энэ мэтчилэн тасрахгүй үргэлжилж, улам хурцдаж эхлэв.

...АН-ынхан хэн нэгнийхээ алдаан дээр дөрөөлж, шударга хүний дүр эсгэн ард түмнээс оноо цуглуулж эхлэв. Ямартай ч оффшор данстай гишүүдийн талаар төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ийнхүү өөрийн байр суурийг хурцхан илэрхийлж, оноогоо ахиулж амжсан бол гурав дахь нь одоогоор хөшигний цаана үлдлээ...

АН-ын даргыг дээрх мэдэгдлийг хийхээс өмнө буюу энэ сарын 14, 15-нд Ерөнхийлөгч Дархан-Уул аймагт ажиллах үеэр “Иргэд оффшор данстай хүмүүсийн хөрөнгийг хурааж, хариуцлага тооцох хэрэгтэй гэсэн санал гаргаж байна. Оффшор гэдэг нь эргийн гадна гэсэн үг. Татварын чөлөөт бүс.

Бид хууль тогтоомжоо чангатгах хэрэгтэй. Хүмүүстэйгээ хариуцлага тооцох чиглэлд алхам хийх ёстой гэж бодож байна. Эхний ээлжид төрийн албан хаагчид эргийн гаднах үйлчилгээ авахыг хориглох ёстой гэж бодож байгаа. Төрийн албан хаагчдад ийм үйл ажиллагаа явуулахыг хориглодог, шийтгэдэг болох ёстой гэдэгт санал нэг байгаа. Цаашдаа Монгол Улс энэ чиглэлд хатуу хуультай болох ёстой. Би Баярцогтод нэг зүйл хэлж байгаа. Чи сонгуульд нэр дэвшихээ боль, чи хариуцлага хүлээх ёстой.

Чи өнөөдөр сайд, УИХ-ын гишүүний ажил хийгээд яваа чинь Монголын төрийг муухай харагдуулаад байна. Ийм хүмүүсээсээ Монголын төр салж чаддаг байх ёстой. Тиймээс нэгэнт өөрөө хүлээн зөвшөөрчихсөн хүн УИХ-д дахиж нэр дэвших ёсгүй л гэж харж байгаа” хэмээн тайлбар хийж, иргэдийн алга ташилтаар шагнуулаад амжсан. Сонгуулийн санал авах өдөр дөхөх тусам АН-ынхан хэн нэгнийхээ алдаан дээр дөрөөлж, шударга хүний дүр эсгэн ард түмнээс оноо цуглуулж эхлэв.

Ямартай ч оффшор данстай гишүүдийн талаар төрийн гурван өндөрлөгийн хоёр нь ийнхүү өөрийн байр суурийг хурцхан илэрхийлж, оноогоо ахиулж амжсан бол гурав дахь нь одоогоор хөшигний цаана үлдлээ. Товчхондоо, олон жилийн нөхөрлөл нь Ерөнхий сайдын амны “үдээс” байж болох юм. Өнгөрсөн оны сүүлээр Н.Алтанхуягийн Засгийн газар унах үед С.Баярцогтыг ЗГХЭГ-ын дарга болгож, “давхар дээл” өмсүүлсэн эрхэм бол Ч.Сайханбилэг. Тэдний багын нөхөрлөл улс төрийн хүрээнд ийнхүү батжиж, нэгнийхээ арыг хамгаалах үндэс болж буй.

АН-ын даргын фэйсбүүкт бичсэн мэдэгдлийн сэтгэгдэл хэсэгт нэгэн иргэн “Одоо С.Баярцогтыг найзтай нь цуг Америк руу алдчихгүй барьж аваад шалгах хэрэгтэй. С.Баярцогтыг хамгаалагч Дубайн автор Ч.Сайханбилэгийг ч шалгах хэрэгтэй” хэмээн тодотгожээ. Энэ мэтчилэн хоёр эрхэмд хандсан сэтгэгдэл ар араасаа хөвөрч байна. Ийнхүү АН-ынхан сонгуулийн сургаар “хөнжил дотроо хөлөө жийлцэж” нэгнийгээ баалж байна. Энгийнээр бодоход улс төрийн том хөлгийг залуурдаж яваа удирдагчид нэг зүгт харж чадвал Монгол Улсыг хөгжилд хүргэх хөлөг алгуурхан урагшилна.

Эс бөгөөс зогсонги байдалд орж, тэр ч бүү хэл хөлөг хойшоо ухрахыг ч үгүйсгэхгүй. Гэтэл зорилгоо үл умартан Монгол Улсын бодлогыг шийдвэрлэж яваа төрийн өндөрлөгүүд нэгэн рүүгээ сум татаж суугаа нь энэ. Өөрөөр хэлбэл, хууль зөрчсөн үйлдэлд хариуцлага тооцож чаддаг нам болохын тулд гишүүдийнхээ алдаан дээр ийнхүү тоглолт хийж буй гэдгийг ард түмэн гадарлах биз ээ.

Оффшор дансыг УИХ-ын зарим гишүүн, бизнесийн хүрээнийхэн эзэмшдэг болох нь нэгэнт нийтэд ил болсон. Гэвч ихэнх нь “данстай, гэхдээ мөнгөгүй” гэдэг тайлбар өгөөд байгаа юм. Харин ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт “Швейцарийн дансанд 1658 евро буюу 2.9 орчим сая төгрөг бий. Түүнийгээ мартсан байна” гэсэн тайлбар хийсэн. Гэхдээ энэ мэдээллийг анх нийтэлсэн The Guardian сайтад С.Баярцогтыг “нууц” дансандаа нэг сая гаруй ам. доллартай хэмээн дурдсан байдаг.

Ийнхүү зөрүүтэй мэдээлэл өгч буй тухайн асуудлыг шүүхээр эцэслэн тогтоогоогүй байхад хэнийг ч гэм буруутайд тооцохыг хориглосон Үндсэн хуулийн заалт бий. Үүн шиг оффшор данс нь илэрчихээд байгаа нэр бүхий эрхмүүдийн гэм буруутай эсэхийг шүүх л эцэслэн шийднэ. Хамгийн гол нь, хуулийнхан шал­гаж эхлэхээс шүүхээр эцэслэн шийдвэрлэх хүртэл бүх асуудал хуулийн дагуу явахад дэмжлэг үзүүлэх, хяналт тавих, хөндлөнгийн нөлөө орохгүй байхад Ерөнхийлөгч оройлон оролцох учиртай.

С.Баярцогтыг УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх эсэхийг Үндэсний зөвлөлдөх хороогоор шийдэх учиртай. Гэтэл Ерөнхийлөгч, АН-ын дарга нар энэ асуудлыг өлгөн авч, сонгууль угтсан шоу хийлээ хэмээн дургүйцэх хүн цөөнгүй. ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт одоогоос гурван жилийн өмнө гадаадад байгуулсан компани болон банкин дахь дансны мэдээллээ хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаагүй нь УИХ-ын дэд даргын албан тушаалаа сайн дураараа хүлээлгэн өгөхөд хүргэж байсан удаатай.

Ийнхүү олны хэл амнаас салж амжаагүй шахам байхад дахин шуугиан дэгдэж, төрийн том түшээдээр сонгогдох эрхээ боомилуулсан ЗГХЭГ-ын дарга С.Баярцогт УИХ-ын сонгуульд нэр дэвших эсэх нь олны анхаарлыг нэлээд татаж байна. Төрийн гурав дахь өндөрлөгтэй үй зайгүй нөхөрлөдөг, өөрөө ч өндөр албан тушаал хашдаг “давхар дээлтэй” эрхэм гишүүн С.Баярцогт асуудал намжихыг хүлээгээд гараа хумхиад зүгээр суухгүй биз ээ.

С.Юмсүрэн
Эх сурвалж: "Монголын үнэн" сонин

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.24.16 1:10 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Bayartsogtooroo tug tahihaar boloo yu hehe.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.06.16 9:56 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Бао Цай ч тийм ч амар дийлдэхгүй шинжтэй..Эби даргыг гөлөг болгосон байна лээшдээ.. :haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 45 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр