#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 3:27 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 8 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.15 1:45 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Урьд нь бид ганцхан тв-тэй байсан. Одоо маш олон хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй болсон. Сайн тал нь олон хүн ажилтай болж мэдээлэл арай чөлөөтэй болсон. Сөрөг талынх нь талаар олонтоо ярьдаг ч засч залруулж амжаагүй л байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр юу гаргах, гаргахгүй, ямар чиг баримжаатай байх вэ гэдэг талаар олигтой хэвшиж тогтсон зүйл алга.

- аливаа зүйлийг хэт гоёчлон магтах эсвэл хэт улайран шүүмжлэхээс зайлсхийх нь зүйтэй
- тв-р гадны шашныг сурталчилж байгааг зогсоох хэрэгтэй байна. Ийгл, ТМ-р христийн сурталчилгаа тасралтгүй явдаг. ТМ-н эзэн христийнхэнтэй ямар холбоотой вэ?
- гадны компанийг Монголын хэвлэл мэдээллийн салбарт оруулахгүй байх ёстой байсан.
Монголын компани орос, хятадын хэвлэл мэдээллийн салбарт ажиллая гэвэл лав зөвшөөрөхгүй.
Сансар тв-р 7 хятад суваг гардаг. 1 нь CC14-Child гэсэн хүүхдийн суваг. Сансар одоо хог болсон. баахан хэрэгцээгүй орос, хятад сувагтай. Сансар хятад талын, АИСТ орос талын суртал ухуулга хийж бх шиг бна.
- түүх гуйвуулсан, гадны суртал орсон киног дахин дахин гаргах ямар хэрэг бна аа? жишээ нь Алтан ордны тухай Орда гэсэн орос кино, бодровын Монгол, якутын Чингис хааны нууц, казахстаны зүүнгарын талаар хийсэн кинонууд. Өвөрмонголын Чингис хаан бол хятадын суртал орсон кино гэдэг нь хэнд ч ойлгомжтой байтал олон тв-р давтаад л бх юм. Тэр үед монголчууд энэ кинон дээр гарч бга шиг сэгсийсэн үстэй явдаггүй бсн, үсээ сүлждэг бсн. Гэх мэтээр худлаа юм энэ кинонд их бий. Оросын адмирал цуврал бас л улиг болтол гарах юм аа. Адмирал Колчак Монголд дайсагнасан үзэлтэй бсн хүн гэдгийг нь мэддэггүй л юм бх даа? Баахан мөнгө гаргаж кино худалдаж авахаасаа өмнө судалгаа хийдэггүй л юм байж дээ. Монгол HD-р Екатерина гэсэн цуврал гарч эхэлллээ, хэнд ямар хэрэгтэй юм бол? 2-р Екатерина бол 1771 онд халимагууд Ижилээс Зүүнгар руу буцаж байхад нь орос цэрэг болон казахуудад тушаал өгч хядуулсан хүн. Тэр кинон дээр халимагийн нүүдлийн талаар гарвал оросыг зөвтгөсөн байр сууринаас л гаргах байх л даа. Хятадын тв-н халимагийн нүүдлийн талаар хийсэн "эх нутагтаа буцсан баатарууд" гэсэн тааруу хийгдсэн цуврал гарч бсн. Гол дүрд нь монгол жүжигчин бараг бхгүй.Хятадын ЗГ халимагууд хятадад дагаар орох гэж нүүж ирсэн гэж гуйвуулахыг оролдож бна. Үнэндээ халимагууд манжид дагах биш манжтай байлдаж Зүүнгарын улсыг сэргээх гэсэн ч сүүлдээ олон бэрхшээлийн улмаас хүн хүч нь суларч анхны зорилгоо орхиход хүрсэн байдаг. АИСТ саяны цагаан сараар бодровын Монгол гаргаж бсн. АИСТ Буриад хөгжиж бга мэтээр гаргадаг. Үнэн хэрэг дээрээ тэнд орос, буриадуудын зөрчил улам ширүүсч бна. АИСТ хэзээ ч буриадуудын эрх зөрчигдөж бга талаар мэдээлдэггүй. Оросын хэвлэл мэдээлийн хэрэгслээр үндэсний цөөнхийн эрхийн талаар мэдээлдэггүй, табу гэж хэлж бно. Оросын неонацистууд
олон тооны гэм зэмгүй буриад, халимагуудыг алсан. энэ явдал одоо ч үргэлжилсээр бна.
-социйн үеэс авахыг нь аваад хаяхыг нь хаях хэрэгтэй. орос ах гэсэн утгагүй хэллэгээ боливол таарна. бас тэр үеийн зарим монгол киног гаргах эсэх талаар анхаармаар бна.
-барууны эрээ цээргүй үг хэллэгтэй, хүчирхийлэлтэй кинонд анхаарах цаг хэдийнэ болжээ.


Сүүлийн удаа Steppe 4-р сар.16.15 1:55 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.15 1:48 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Телевиз, радиогийн эздийг нэрлэж байна
Телевиз, радиогийн эздийг нэрлэж байна
2012-03-26
http://www.globeinter.org.mn/?cmd=Recor ... 6&menuid=4

№ Телевизийн
сувгийн нэр Телевизийн тусгай зөвшөөрөл
эзэмшигчийн нэр Үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч (ҮБ,ХО) Телевизийн
захирал
нэр харьяалал,
улс
1. MNB Монголын Үндэсний олон
нийтийн радио, телевиз Олон нийтийн радио, телевизийн
тухай хуулиар Монгол Ц.Оюундарь
2. 25-р суваг АЭ энд ЖААГ ХХК З.Алтай
Д.Туяа
А.Намуужин
Б.Нандинтүшиг
Д.Галсанжаргал
Л.Жаргалсайхан Монгол Н.Шүр
3. UBS Улаанбаатар телевиз ХХК Л.Балхжав
Ж.Баяр
Л.Нямдаваа
Д.Цэнгэл
Б.Нармандах Монгол Л.Балхжав
4. TV 5 Гэгээн далай ХХК Д.Сарангэрэл Монгол Ц.Базаррагчаа
5. TM Алсын гэрэл ХХК Д.Норовсүрэн
Б.Наранбат Монгол Б.Наранбат
6. SBN Супервижн ХХК С. Болдхэт Монгол Б. Бат-Оргил
7. TV 8 Сэрүүлэг констракшн ХХК С.Баярмөнх Монгол С.Отгонмөнх
8. С1 Эм Би Эс ХХК Ж. Баттөр Монгол Бэн Моёл
9. TV 9 Медиа холдинг ХХК Эскон ХХК
(Эскон ХХК-ийн ҮБ, ХО: Н.Энхтуяа) Монгол Н. Энхбат
10. Эх орон Тэнгэрлэг эх орон ХХК С.Баясгалан Монгол Ш.Хишигсүрэн
11. NTV Медиа групп ХХК П.Батсайхан
Ч.Сүхцэрэн
С.Болдбаатар
А.Ганбаатар
М.Уламбадрах
Ч.Дашдэмбэрэл Монгол М.Уламбадрах
12. Ард Би Эс ХХК Б.Цогтсайхан
Б.Батсайхан Монгол Б.Цогтсайхан
13. Боловсрол суваг Шинэ боловсрол-XXI сан ТББ Ё.Гэрэлчулуун Монгол Н.Мэндбаяр
14. Ийгл Монголиа Медиа Корперэшн ХХК Монгол Масс Медиа ХХК
(Монгол Масс Медиа ХХК-ийн
ҮБ, ХО: Л.Болдхуяг
Д.Баясгалан
З.Тэмүүн) Монгол А.Амундра
15. Монгол Монгол телевиз ХХК Л.Чинбат Монгол Ч.Номин
16. Стар Юнайтедбродкастинг
корпорэйшн ХХК Д.Энхчимэг
Петровис ХХК
(Петровис ХХК-ийн ҮБ, ХО:
Ж.Оюунгэрэл
Ч.Давааням
Монгол контракт ХХК) Монгол Булгантуяа
17. Шинэ дэлхий ХБСТВ ХХК Р.Сарантуяа
Г.Гандөл Монгол Р.Сарантуяа



Улаанбаатар хотод телевизийн олон сувгийг дамжуулах үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
№ Олон сувгийн
үйлчилгээний нэр Телевиз, радиогийн олон суваг дамжуулах тусгай
зөвшөөрөл эзэмшигчийн нэр Үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч
(ҮБ, ХО) Захирлын
нэр
нэр харьяалал, улс
1. Сансар Сансар кабель ХХК А. А. Радио
телевизийн хороо БНХАУ,
ӨМӨЗО А.Энхбат
Ж.Энхжаргал
А.Энхбат Монгол
2. Хэрлэн Чинтус ХХК Б.Тамир Монгол Л.Батцэцэг
3. Лха Лха ХХК Ч.Лхагвадорж Монгол Ч.Лхагвадорж
4. National МЦХ ХК МУЗГ Монгол О.Батчулуун
Кореа Телеком БНСУ
5. Супервижн Супервижн ХХК С.Болдхэт Монгол С.Амгаланбаатар
6. Хийморь Хийморь кабель телевиз ХХК Д.Болдбаатар
Г.Алтансүх
С.Оюунгэрэл Монгол Б.Амгалан
7. Мэдээлэл Мэдээлэлкатв ХХК Д.Чинбат Монгол Д.Болормаа
8. Цагаандалай Цагаандалай кабель сервис ХХК Б.Болдбаатар Монгол Б.Болдбаатар
9. Оранж Мегажит ХХК Ханском ХХК

(Ханском ХХК-ийн ҮБ, ХО:
lee Soung Woo) БНСУ Ж.Түмэн-Эрдэнэ
lee Soung Woo БНСУ
10. MNBC Эн Би Си ХХК International Digital Broadcasting Corporation Хонгконг Фан Жинтао
СУУББО ХХК

(СУУББО ХХК-ийн ҮБ, ХО:
Оюуны ундраа ХХК )
11. Travel Ай студио ХХК Э.Баттулга Монгол Б.Баасанжав
12. Талст Талст Эрчим ХХК Б.Дашцэрэн
Б.Нарантуяа
Ж.Мөнхтөр
Б.Түвшинтөр
Д.Жаргалсайхан
Б.Эрдэнэсүрэн
Б.Баяраа
Ч.Отгон Монгол Д.Батсайхан
13. Сансар HD Сансархай дэфинэшн ХХК Ж.Энхжаргал
А.Энхбат
У.Зоригт
Ц.Цэрэнпунцаг Монгол дэд захирал
У.Зоригт
14. Univision /IPTV/ Юнивишн ХХК Юнител ХХК

(Юнител ХХК-ийн ҮБ, ХО:
М Си Эс холдинг ХХК
БСБ Телеком ХХК) Монгол Н.Эрдэнэбаатар
15. /Хиймэл дагуулаар/ ДДэшТВ ХХК Ц.Цэрэнпунцаг
А.Бат-Эрдэнэ
У.Зоригт
Жи-Мобайл ХХК

(Жи-Мобайл ХХК-ийн ҮБ, ХО:
Р. Ганзориг
Ц. Цэрэнпунцаг) Монгол Д.Ганболд

Улаанбаатар хотын радиогийн үйлчилгээ эрхлэгчдийн эзэмшлийн мэдээлэл
№ Радио
долгион Радиогийн нэр Тусгай зөвшөөрөл
эзэмшигчийн нэр Үүсгэн байгуулагч,
хөрөнгө оруулагч
(ҮБ,ХО) захирлын
нэр
нэр харьяалал улс
1. 95.1 Хамаг Монгол Дашдаржаа гүн шашны байгууллага Э.Машлай Монгол М.Наранхүү
2. 95.7 Арга билиг Хүүхэд, ирээдүй, соёл боловсрол сан ТББ М.Одонтуяа
3. 96.3 Авто радио Замын хөдөлгөөний аюулгүй байлыг
хамгаалах нийгэмлэг ТББ Д.Ядамдорж Монгол А.Саяболд
4. 96.9 Элгэн нутаг Монголын кино урлагийг
дэмжих сан ТББ Д. Батбаяр
5. 97.5 Лавайн эгшиг Гандантэгчинлэн хийд
шашны байгууллага Д.Чойжамц
Н.Нанзаддорж
Х.Бямбажав
Д.Лувсанжамц
Ө.Жамбаа
Б.Эрдэнэхүү
Ш.Алтан-Очир Монгол С.Даваапүрэв
6. 98.1 Формула Радиоком Монголиа ХХК У.Булган
Д.Өнөр
Ш.Буянбат Монгол Д.Батманлай
7. 98.5 Best Монголын хараагүйчүүдийн
үндэсний холбоо ТТБ М.Баясгалан Монгол М.Баясгалан
8. 98.9 Royal radio Монголиан Мьюзик Медиа ХХК Н.Учрал Монгол Л.Ганзориг
9. 99.3 Инээмсэглэл Ньюмедиа ХХК Т.Хашхүү
Н.Чулуунбанди
И.Цогдорж Монгол Т.Хашхүү
10. 99.7 Их Монгол Билэгт дөлгөөн ХХК Ч.Даваабаяр Монгол О.Цацрал
11. 100.1 Kiss РФ ХХК Т.Мөнхзул Монгол Д.Өнөр
Т.Владимир Иванович ОХУ
12. 100.5 Миний Монгол НС Холбоо ХХК Я.Сайнболд
Р. Нямбаяр
Л. Банзрагч Монгол Р. Нямбаяр
13. 101.7 Тэргүүлэгч Улаанбаатар радио ХХК У.Булган Монгол Д.Мандхай
14. 102.5 Радио Улаанбаатар Бадруун ХХК Ч.Чадраабал Монгол Х.Мандалмаа
15. 103.6 Дотно Медиахолдинг ХХК Эскон ХХК

(Эскон ХХК-ийн ҮБ,ХО:
Н. Энхтуяа) Монгол Ц.Энхбат
16. 104 Эрх чөлөө Сэрүүлэг констракшн ХХК С.Баярмөнх Монгол Ууганбаяр
17. 104.5 Гэр бүлийн радио Салхи Энтертэйнмэнт ХХК Т.Батжаргал Монгол Т.Бямбатогтох
18. 105 Өвөр Монголын радио ШУТИС-ХМТС Б.Алтансүх
19. 105.5 Зангиатай радио Чугу ХХК Д.Энхбаатар
Б.Түвшинтөгс Монгол Б.Түвшинтөгс
20. 106.6 VoA Стандарт Ви Оү Эй ХХК Ц.Ариунаа
Г.Гандболд
Л. Банзрагч Монгол Б.Тамир
21. 107 Зөгий Медиагрупп ХХК /NTV/ С.Болдбаатар
Ч.Дашдэмбэрэл
А.Ганбаатар
М.Уламбадрах
П.Батсайхан
Ч.Сүхцэрэн Монгол Д.Содтулга
22. 107.5 Шинэ долгион Билэг санаа ХХК Л.Баттулга Монгол Л.Баттулга


Сүүлийн удаа Steppe 4-р сар.16.15 1:51 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.15 1:49 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Телевизийн нууц эзэд
2012.5.23
Телевизийн нууц эзэд
TV9. Анхны даргаар нь МАХН-ын нарийн бичгийн дарга Удвал хатагтайн төрсөн дүү, сэтгүүлч Дуламсүрэн ажиллаж байсан бол өдгөө сэтгүүлч Ц.Энхбат толгойлж буй.

ETV
Өнгөрсөн жил нэвтрүүлэг нь цацагдаж, оройхон гарч, ширүүхэн дайрсан ETV Ноён зууч, Мистер пиццагаар бизнест хөл тавьсан Ч.Даваабаяр хэмээх эрмийнх. Түүний мэдэлд Инфо ТВ, Хот ньюс программын сэтгүүл ч бий. Энэ бүхний ард МАХН-ын дарга Н.Энхбаяр байдаг, гол хөрөнгө оруулагч нь гэх яриа байдаг. Үнэний ортой биз. Экс ерөнхийлөгчийг баривчилсан үйл явдлын дараа ТВ9-тэй хамтарч нэг төсөл эхлүүлсэнээс гадна мэдээлэл нь ч адилхан байсан нь хэн хүнд илт анзаарагдана лээ.

TV8
Монголын анхны чөлөөт хэвлэлүүдийн нэг “Сэрүүлэг”-ийн С.Баярмөнх хэмээх эрхэм тус телевизийн эзэн нь. Өдгөө ГХЯ-нд газрын даргын албатай, өнгөрсөн сонгуулиар Баянхонгор аймгаас их хуралд нэр дэвшсэн түүний мэдэлд Сэрүүлэг сонин, TV8 телевизээс гадна FM104 байдаг. Түүнийг телевизээ байгуулж байх үед Н.Энхбаяр ёстой улсын хааны суудалд заларч байсан үе, О.Цолмон хатагтай ноён С.Баярмөнхтэй туйлын ойр дотно байж хөрөнгө оруулсан гэх дэл сул яриа тэнүүчилдэг байлаа.

UBS
Анх 1992 онд нийслэл хотын телевиз хэмээгдэн төрийн өмчит хэлбэрээр байгуулагдаж байсан энэ телевизийн анхны нэр нь Өлзий. Хожим сэтгүүлч, хөгжмийн зохиолч Л.Балхжав хувьчилж авсанаар энэ эрхмийнх болсон. Ерөнхийдөө нийслэлийн удирдлагад хэн гарна, тэдний дуу хоолой болдог.

БОЛОВСРОЛ, ИЙГЛ НЬЮС
Саявтархан байгуулагдсан уг телевиз уг нь бас л гадны төсөл, хандиваар орж ирсэн гэдэг. Ард олонд боловсрол олгох зорилготой. Өдгөө “Бодь” группийнх болсон. АН-ын хүчтэй лидерүүд болох ах дүү Лу.Болд, Лу.Болдхуяг, М.Зоригт, “Голомт”-ын Д.Баясгалан нар “Бодь” группийн эзэд. Монголдоо анхдагч гэж болох мэдээллийн агентлаг “News”-ийг хөрөнгө оруулан байгуулсан. Өдгөө энэ агентлагийн мэдэлд “Боловсрол” телевизээс гадна дагуул кабелийн сувгууд болох Movie box, Sport box, Music box зэрэг сувгууд, “Ардын эрх” сонин, news.mn сайт, сүүлд худалдаж авсан “Eagle news” телевиз багтаж байна. Агентлагийг ерөнхийд нь баздаг хүн нь Амундра хэмээх залуухан эр байдаг.

NTV
АПУ-гийн хөрөнгө оруулалттай телевиз. FM107,5-аар мэдээллийн зах зээлд хөл тавьсан М.Буянбадрах, Б.Ганбаатар тэргүүтний хөрөнгө ч бий гэдэг. Захирлаар нь М.Буянбадрахын төрсөн дүү М.Уламбадрах ажилладаг. АПУ-гийн хөрөнгө оруулалтаар саяхан мэндэлсэн нэг мэдээллийн хэрэгсэл бол times.mn сайт.

NBS
Цацагдаад удаагүй тус телевизийг сэтгүүлч Наранбаатар удирддаг. Ямартай л NBS гэдэг нь Наранбаатар гэдэг нэрний товчлол гэж байхав. Үнэндээ сонгуулийн жил мэндэлсэн тус телевизийн хөрөнгө оруулагч нь АН-ынхан.

ШУУД
Нийтлэлч, пиарчин Д.Болдхуягийн нөхдийн хамт үүсгэн байгуулсан тус телевиз сайттайгаа сар гаруйхны өмнө зарагдсан. Олонх нь MCS худалдаж авсан гэж байгаа ч үнэн хэрэг дээрээ ерөнхийлөгч Ц.Элбэгдорж тэргүүтэй Ховдын фракцийнхан авсан аж. Харин худалдаж авахдаа MCS-ээс мөнгө зээлсэн тухай баттай эх сурвалж ярилаа. Ер нь ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэдэлд “Өдрийн сонин” тэргүүтэн хэвлэл мэдээллийн хэрэгсэл байдаг.

ШИНЭ ДЭЛХИЙ
Мөн л сонгуулийн жил төрсөн тус телевизийн захирал нь Уртнасан хэмээх бүсгүй бий. Харин хөрөнгө оруулагч нь МАН-ынхан гэнэ лээ. Тодруулбал, намын генсек У.Хүрэлсүх, Я.Содбаатар нар гэдэг.

BTV
Бизнес мэдээллийн хэмээх тодотголтой тус телевизийг үүсгэн байгуулагч нь ТВ9-ийн продюссер асан Энхбат агсан. Хөрөнгө оруулалтыг тухайн үед хотын даргаар ажиллаж байсан, өдгөөгийн Их хурлын гишүүн “алиман хацарт” Ц.Батбаяр. Энхбат агсан өөд болсны дараа BTV телевизийг эзэмшигч сэтгүүлч Б.Баянжаргал хэмээх залуухан бүсгүй удирдах болсон. Хамгийн гайхалтай нь ердөө хэдхэн сарын өмнө алимаа дарга Б.Баянжаргал захирлыг ажлаас нь халж, телевизийг нь булааж аван өөр хүний нэр дээр шилжүүлсэн хэрэг явдал тус телевизэ дээр өрнөж, цагдаа шүүхдээ хүртэл тулаад буй сураг байгаа. Сонгуулийн сургаар эрх мэдэл, албан тушаалаараа далайлган Б.Баянжаргал бүсгүйд эр, бяр гаргасан энэ үйлдлийг эергээр хүлээж авах хэвлэлийнхэн лав байхгүй байгаа. Ингэхэд Ц.Батбаяр дарга энэ хавар ихээхэн барцадтай байгаа нь хотын мээр байхдаа “Өргөө” кинотеатрыг хууль бусаар хувьчилсан гэх хэргээр АТГ-т шалгагдаж байгаа мэдээлэл бий. Хэрвээ энэ үнэн бол тус кинотеатрыг хувьчилж авсан “Содмонгол”-ын Ц.Анандбазар, “мөөмтэй пионер” гэгддэг Н.Болормаа нар ч давхар шалгагдах ёстой.

АРД
Шинэ он гарсаар кабелиар туршилтаа цацаж эхэлсэн АРД телевизийг анзаарсан хүн нь тун ховор болов уу. Хөрөнгө оруулагч нь “Буян” Жагаа, захирал нь түүний төрсөн дүү Б.Цогтсайхан.

ЗА
Мөн л оны өмнөхөн анхны эфирээ нээсэн тус телевизийн хөрөнгө оруулагч нь УИХ-ын эрхэм гишүүн С.Эрдэнэ. Захирлаар нь эрхэм гишүүний хүү Одбаяр ажилладаг.
ЭХ ОРОН
Сумоч гишүүн Кёкүшюзан Д.Батбаярын үүсгэн байгуулсан энэ телевиз он гараад “Ажнай” Д.Бат-Эрдэнэд зарагдаж, захирлаар нь Өглөө хөтөлбөрийн Гэрэлээ ажиллаж байсан. Харин саяхан дахин зарагдаж, “Мон-Уран”-ы Б.Наранхүү худалдаж авсан гэнэ лээ.

ШОНХОР
Эх орноо “Ажнай”-д зарчихаад Д.Батбаяр дахин нэг телевиз байгуулсан нь энэ. Эрхэм сумоч телевизийн амтанд орсноо, ашигтайг нь мэдэрсэнээ нэгэнтээ ам алдаад авсан.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.16.15 3:43 pm 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.15 12:06 pm
Бичлэгүүд: 1427
Байршил: Партизаны штаб
Манайд ТВ үзэх нь зүгээр л цаг үрсэн хэрэг. Хэзээ ч эндээс бид мэдээлэл авахгүй л гэж боддог. Сонирхолтой кино, ярилцлага гарвал л үзэхээс элдэв дэмий балай юмнууд, реклам харж суух бол үнэн эмгэнэл.

_________________
Амьдралын партизан


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.24.15 3:31 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
http://www.medee.mn/main.php?eid=64434

Троллчид буюу хөлсний сэтгэгдэл бичигчид

2015-06-17 08:35:22 - Гадаад

Зураг: Оросын тролл армийнхны төв байр

Цахим хуудсуудын мэдээ, нийтлэлд захиалгатайгаар сэтгэгдэл бичдэг хумүүсийг троллчид гэдэг. Энэ нэр томъёо 1998 оноос цахим ертенцед дуулдах болсон юм. Тэдний хийдэг ажил нь ямар нэгхүний захиалга, явуулгаар тодорхой заасан мэдээллийнх нь дор захиалагчийн хүссэн өнгө аястай сэтгэгдлийг үлдээх. Хэрвээ захиалагч өрсөлдөгч компанийнхаа бараа, үйлчилгээг гутаахыг хүсвэл троллчдод хандана. Хэдэн өдрийн дотор хичнээн сэтгэгдэл үлдээхийг гэрээнд тусгасан учир троллчид нормоо биелүүлэхийн төлөө бичиж эхэлнэ.

Англи, Америк, Герман, Итали, Франц улсад тодорхой тооны троллчид байдаг ч тэдэнд цугларч суудаг албан тасалгаа, хамтарч байгуулсан компани гэж бараг байдаггүй юм байна. Ер нь троллгүй орон гэж үгүй. Азид ч бий. Сонгууль болон улс төрийн том тохироо, эсвэл алдартай бизнесменүүдийн хил дамнуулсан худалдааны үеэр троллчид идэвхижиж эхэлдэг юм байна.

Зураг: Энэ мэтээр харьцуулсан зургийн дор троллчид жинхэнэ утгаараа ажиллаж, захиалгат сэтгэгдлийг “үйлдвэрлэдэг”

Харин манайд захиалгат сэтгэгдэл бичигчид бий. Зөвхөн улс төрийн сонгуулийн үеэр гэлтгүй бусад үед ч троллчид ажилладаг. УИХ-ын зарим гишүүдийн хувьд өөрийгөө өмгөөлүүлж, магтуулахын тулд захиалгаар сэтгэгдэл бичүүлдэг гэж харддаг. Мөн томоохон бизнесменүүд, мисс бүсгүйчүүлийг өөрийнхөө тухай мэдээ, мэдээллийг зориуд нийтлүүлэн, дор нь мөн л захиалгаарч сэтгэгдэл бичдэг гэцгээдэг. Гэхдээ Монголд байгаа троллчидыг тархай бутархай, цөөн тооных гэж үзэн нийгэмд хор хөнөөл учруулах дайных гэж тооцдоггүй. Хэрвээ нийгмийн байдал улам дордож, улстөрчдийн ёс суртахуун одооныхоосоо уруудвал Орос дахь троллчдын жижиг хувилбар Монголд хүн төрөлхтний хувьд тролл гэх энэ нэр томьёонд тийм таатай ханддаггүй. Ялангуяа баруунл “Хамгийн адгийн нийгэмд л троллчид аалз мэт арванагадаг” гэж үзэж нийгэм цэвэршихийн хэрээр троллчид устдаг гэдэгт итгэдэг. Тролл гэдэг нь хүүхэлдэйн киноны эсрэг талын дүр бөгөөд үзэшгүй муухай төрхтэй мангас. Тролл нь аварга том, чөтгөр гэсэн утгатай Норвеги үг. Скандинавын ардын аман зохиолд ааш муутай мангасыг ингэж нэрлэсэн байдаг.

Гэтэл ОХУ-д захиалгат сэтгэгдэл бичдэг бүхэл бүтэн агентлаг байсан нь олон хүний анхаарлыг татаж байгаа юм. Үүнийг Америкийн мэдээллийн хэрэгслүүд онцолж “ОХУ-д захиалгат сэтгэгдэл үйлдвэрлэдэг тусгай баг ажилладаг юм байна. Уг багийнхан Кремлиэс ирүүлсэн даалгавраар’ ажилладаг. Тэдний гол бай нь АНУ, Барак Обама. Бас Засгийн газрынх нь дургүй бүх зүйлс” гэж тодотгожээ. Оросын троллчид дээрээс өгсөн даалгавраас гадна бусад захиалгыг ч авдаг байж. Томоохон компаниуд өрсөлдөгчдийнхөө нэр төрийг гутаалгах, олон нийтийн санаа бодлыг өөрийнхөө талд эргүүлэхэд троллчдын хүчийг ашигладаг. Оросын тролл армийнхныг бас “Веб бригад” гэдэг. 2000 оноос хойш “үйлдвэрлэсэн” комментууд нь тоталитар дэглэмийг дэмжсэн шинжтэй байсныг судалгаагаар тогтоожээ. Үүнийг барууны зарим ажиглагчид “Оросын Үндэсний аюулгүй байдлын албаныхны захиалга байж мэднэ гэж” гэж таамаглаж байна.

Зураг: Троллчдын нууц байр. Тэднийг хэрхэн ажиллаж байгааг нууц камераар бичжээ

Веб бригадынхны нэг сэтгэгдлийг 85 рублиэр үнэлдэг гэх албан бус мэдээлэл бий. Тролл армид ажиллаж байгаад гарсан нэгэн бүсгүй “Би Обамаг муулсан 1500 гаруй сэтгэгдэл бичсэн нэг сэтгэгдэлийнх нь төлөө гурван ам.доллар авдаг байсан” гэж ярьсан байна. Санкт-Петербургт байрладаг “Интернет судалгааны” агентлаг гэх тодотголтой тролл бригад 2013 оны үед 400 гаруй тролл ажилладаг байж. Уг байгууллагад Оросын сөрөг хүчнийхэн өөрийн нууц тагнуулаа ажилд оруулж хэд хэдэн нууц бичлэг хийлгэж байжээ. Троллчидын ажлыг хөндлөнгөөс харахад амар хялбар мэт ч тэднийг маш их ачаалалтай ажиллуулдаг юм байна. Хоёр ээлжээр 24 цагийн турш ажиллацгаадаг бөгөөд өдрийн цайны цагаараа ч хоорондоо тухтай ярьж чаддаггүй байжээ.

Түүнчлэн өндөр хараа хяналтын дор нормоо биелүүлэхийг шаардаж, шинээр ажилд орсон троллыг эхний өдөр нь 120 коммент бичих даалгавар өгч байжээ. Троллчид дээрээс ирсэн даалгаварын дагуу л бичихээс өөрийн үзэл бодлоо тусгах боломжгүй. Ихэнх троллчидын хувьд дундаас доош түвшиний зарим бичиг үсгийн зохих мэдлэггүй залуус байдаг юм байна. Америк, Английн томоохон медиа группийнхэн Оросын троллчидын талаар сонирхож энэ талаар дэлхий нийтэд мэдээлсэн юм. Тэдний ажигласнаар “Орос олон зуун “Тролл цэрэг”-тэй. Путины бодлогыг дэмжигчид тэднийг ашиглан олон сая долларын ашиг олдог. Улс төрийн явдлын ямар нэгэн томоохон үйл явдлын үеэр тэднийг ашиглан мэдээлэл, сэтгэл зүйн дайны үйл ажиллагаа явуулдаг юм байна” гэсэн дүгнэлт гаргажээ. Борис немцовын аллагын үеэр Twittert заналхийлсэн, бусад руу дайрсан, Путиныг энэ аллагад ямарч хамаагүйг нотлох гэсэн 20500 орчим мэдээлэл орж ирсэн гэнэ.

Оросын “Тролл цэргүүд”-тэй холбоотой мэдээлэл ерөнхийдөө нууцын зэрэглэлд байсан ч олны анхаарлыг татаад эхэлжээ. Тиймээс 2008 оноос тэднийг “С" баг гэх шинэ нэрээр нэрлэх гэж үзжээ. Тэдэнд дээрээс техникийн даалгавар өгдөг байж. Нэг троллч өдөрт олон зуун сэтгэгдэл бичих бөгөөд 2-3 фэйсбүүк хуудсаар давхар ажиллах ёстой. Бас блог хөтөлж нууц нэрээр даалгавраа биелүүлэх хэрэгтэй. Ингээд бүтэн 12 цаг ажилласны дараа дараагийн бригадыг оруулж ирж үргэлжлүүлэн шөнөжин ажиллуулна. Тролл цэргүүд ингэж тасралтгүй ажилласныхаа төлөө чамгүй цалин авдаг ч сэтгэлзүйн талаасаа ажлаа дийлэхээ болиод гардаг аж.

Троллчдын 2013-2014 онд бичсэн сэтгэгдлүүдэд задаргаа хийхэд садист, иргэдийг үзэн ядсан, хэт үндсэрхэг үзэл гаргах, бусдыг үл ойшоох, өөрсдийгөө л дээрд үзэх шинж тэмдгүүд илэрсэн байна. Цахим орчинд энгийн мэдээ сэлт уншиж, эгэл сэтгэгдэл бичихэд хүнд ямар ч хор уршиг байдаггүй. Харин хэн нэгний тушаал заавраар хорон үг, бусдыг гутааж доромжилсон утгатай юм бичиж сэтгэгдлээр оруулах нь тухайн троллчинд асар их хортойгтогтоожээ. Бүр тролл гэх өзчин ч тэмдэглагдэх болжээ. Троллчдын тархи хямралд орж, зүрх судасны хэмнэл алдагдан үүнээс үүдэн хоол боловсруулах эрхтэнд доголдол үүсэх нь түгээмэл гэнэ. Түүнчлэн цөс өвдөж, шүд сулран, үс халцрах шинж тэмдэг илэрдэг юм байна.

Д.ГАНСАРУУЛ

www.DNN.MN


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.11.15 9:12 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Сэтгүүлч Болормаагийн дагзны яс гэмтсэний улмаас тархинд нь нь цус харвасан гэсэн дүгнэлтийг шүүх эмнэлгийнхэн хийсэн тухай өнөөдөр үндэсний тв мэдээллээ.

8 сард гарсан үндэсний тв-н сэтгүүлч Оюунчимэгийн "Цаг үе, үзэл бодол" нэвтүүлэгт сэтгүүлчид тодорхой хэмжээгээр ЗГ-г шүүмжилдэг, хүмүүст мэдээлэл өгдөг учир ЗГ шууд дарангуйлах үйл ажиллагаа явуулахад саад болж байгаа гэж ярьж байж. Одоогийн эдийн засгийн хямралд ЗГ-г шууд буруутгасан байна. Монголыг Орос зэрэг оронтой харьцуулахад харьцангуй чөлөөтэй нийгэмтэй гэжээ:

Хариуцлагын хуулийг хав дараад, авилгыг өршөөх хууль баталлаа
https://www.youtube.com/watch?v=gaBHf7wTrhc

http://www.mongolianminingjournal.com/c ... 1457.shtml


Сүүлийн удаа Steppe 12-р сар.12.15 12:28 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.11.15 9:27 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Сэтгүүлч Л.Болормаа агсан ноцтой баримтууд дэлгэж байжээ
http://news.trends.mn/n/54119

http://bolormaa.niitlelch.mn/content/7390.shtml
http://bolormaa.niitlelch.mn/content/6570.shtml
http://bolormaa.niitlelch.mn/content/7338.shtml
http://bolormaa.niitlelch.mn/content/7299.shtml
Бидний мэдэхгүй, мега тодотголтой хаалттай төслүүд
http://news.gogo.mn/r/164851
Б.Эрдэнэчимэг | GoGo.mn
2015-06-28 12:32 GMT+9

Сэтгүүлч Л.Болормаа ноцтой баримтууд дэлгэлээ

Мега төслийн эрин Монголд хэдийнэ эхэлснийг Монгол улсын сайд М.Энхсайхан анхлан зарлаж байв. Үнэхээр ч бид Оюутолгой, Гацуурт, Тавантолгой, Тавдугаар цахилгаан станц гэх мэт томоохон төслүүдэд бүх анхаарлаа хандуулах болсон. Учир нь мега буюу урт хугацаанд хэрэгждэг, их хэмжээний хөрөнгө эргэлдэх дээрх төслүүд салбартаа төдийгүй жижиг эдийн засагтай манай улсад ихээхэн нөлөөтэй.

Mining journal сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа Мега төслүүд нээлттэй байх ёстой. Үүнийг бид мөн л олонтаа сонссон. Харин Mining Journal сэтгүүлийн эрхлэгч, сэтгүүлч Л.Болормаа “Энэ бол онолын үг.

Бодит байдал дээр энэ зарчим огт хэрэгжихгүй байна” гэсэн юм.

Өнгөрсөн долоо хоногт болсон Бизнесийн дээд хэмжээний уулзалтын үеэр түүний иш татсан, хаалттай 3 төслийг танилцуулъя.

Хаалттай төсөл #1

2013 онд ҮХААЯ нүүрс шингэрүүлэх ICM гэдэг, хувийн компанийн төслийг ҮХАА-н сайдын тушаалаар худалдаж авсан. Худалдсан компани нь сайдын зөвлөхийн компани байжээ.

Гэвч ямар үнэ төлсөн, орлого нь хаашаа явсан нь хаалттай. Төслийн өртөг анх 2-3 тэрбум еврогоор үнэлэгдсэн ч одоо 4 тэрбум долларт хүрсэн юм байна. Гэтэл энэ нь бидний сайн мэдэх Тавантолгойн төслийн санхүүжилтээс их ч гэрээ хэлцлийг нь хэдийнэ хийжээ.

УИХ-аар ч энэ төслийг хэлэлцээгүй. Германы BB Potsdam компани энэ төсөлд хөрөнгө оруулна. Энэ нь пост социалист орнуудад болон ОХУ-д үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компани аж.

Төсөл #2

Синопекийн төсөл. БНХАУ-тай хамтран хэрэгжүүлэх энэ төслийн хүрээнд урд хөршөөс төлөөлөгчид ирж, (өнгөрсөн бямба гараг) гарын үсэг зурах мэдээлэл бий. Ямар гэрээ болох, Монголын талд ямар үр өгөөж авчрах нь тодорхойгүй. ҮАБЗ-өөс чиг өгсөн гэдэг тайлбар тавиад энэ талаарх дэлгэрэнгүй мэдээллийг сэтгүүлчдэд өгдөггүй. Цаг нь болохоор мэдээлнэ гэдэг. Хамгийн ноцтой нь энэ төслийн хэмжээ 34 тэрбум ам.доллар. Бидний ярьдаг хоёр толгойн нийт төслөөс хэд дахин их.

Нүүрс хийжүүлэх, шингэрүүлэх төслүүдэд усны асуудал амин чухал. Энэ төслийн явцад 710 км урт хийн, 450 км урт усны хоолой зэргийг барина. Эдгээрийн маршрутыг бид мэдэхгүй байна. Энэ төслийн урьдчилсан ТЭЗҮ бэлэн, нарийвчилсан ТЭЗҮ-г боловсруулаагүй.

Төсөл #3

Алтанбулаг-Улаанбаатар-Замын-Үүдийг холбосон хурдны замын төсөл. Хөрш орнуудтай хийх транзит тээвэр болон манай улсын хөгжилд маш том үүрэг гүйцэтгэх, олон улсын хэмжээний төсөл. Өртөг нь 10-12 тэрбум доллар. Энэ нь Тавантолгойн төслөөс 3 дахин их тоо. Төслийн хүрээнд гадаад дотоодын хөрөнгө оруулалттай Чингис ланд девелопмент гэж групп байгуулагдсан. Хөрөнгө оруулагч нь хэн болох, ямар охин компаниудтай, хийсэн гэрээ хэлцэл зэрэг нь бүгд хаалттай.

Ер нь мега төслийн ажлыг хэсгийнхэн бүгд л нэг зөвлөх үйлчилгээ үзүүлдэг компани сонгочихсон байдаг. Мөн урьдчилсан ТЭЗҮ-гээ хийсэн, санхүүжилт босгох шатандаа яваа зэрэг нийтлэг шинжүүдтэйг Л.Болормаа эрлэгч онцолсон.

Мөн тэрээр “Яагаад дээрх төслүүдийг УИХ Тавантолгойн гэрээний төсөл шиг татаж авч үзсэнгүй вэ? Бүх мега төслийг нэг ижил зарчмаар хэрэгжүүлэх ёстой. Ямар тохиолдод УИХ татаж авах, ямар үед цэвэр бизнесийн гэрээ хэлцлээр ажил явах нь тодорхой байх ёстой. Энэ нь илүү шударга. Гэтэл 34 тэрбум ам.долларын төсөл хаалттай байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Засийн газар Тавантолгойн гэрээний төслүүдийг УИХ-ын даргад хүргүүлсэн хоёр сарын хугацаанд Төрийн ордонд юу болсныг бид мэдэхгүй. Гэтэл анхны хувилбараасаа огт өөрөөр шийдэгдэх болсныг С.Баярцогт сайд дөнгөж сая хэллээ. Хэний хооронд хэлэлцээ хийгдэж, ямар тохиролцоонд хүрснийг бид мэдэхгүй байна” гэсэн юм.

Тэгвэл М.Энхсайхан сайд мэдээлэл нь хаалттай л бол тэр мега төсөл биш. Хэдий чинээ олон сонирхлыг уулзуулна төдий чинээ төсөл амжилттай болдог. Хаалттай байх тусам тэр төсөл амжилт олох нь буурдаг гэж байнга ярьдаг.

Нэг тэрбум ам.доллараас дээш үнийн дүнтэй төслүүдийг мега төсөлд тооцдог. Мөн мега төслүүдийг заавал төр хувийн хэвшлийн хамтран хэрэгжүүлдэг онцлогтой. Иймд эдгээр төсөл улс төрийн нөлөөнд автах нь их. Энэ талаар М.Энхсайхан сайд “Төр хувийн хэвшил гэж ярьж бичих нь буруу. Хувийн хэвшлийн санаачилгаар хэрэгжүүлэх мега төслийн талаар ярихдаа хувийн хэвшил-төрийн түншлэл гэх нь зөв. Төр заавал хувь эзэмших албагүй, төр туслан дэмжигч байх ёстой. Түүнээс төр бүхнийг мэдэж шийддэггүй. Эхний хэдэн төсөл бэрхшээл, зовлон дундуур явна. Харин дараагийнх нь дардан замаар төвөггүй урагшилна” гэсэн юм.

Уул уурхай эдийн засагч Л.Наранбаатар Хоёр дахь жилдээ амжилттай болж өнгөрсөн, хөрөнгө оруулалт татах зорилготой Бизнесийн дээд хэмжээний уулзалтад уул уурхайн эдийн засагч Л.Наранбаатар ч оролцсон. Тэрээр ойрын ирээдүйд хэрэгжих болон хэрэгжих магадлалтай гэж үзсэн төслүүдийг танилцуулсан юм.

Төсөл #1

Францын Арева групп манай улсад 17 жилийн турш хайгуул хийсэн. Тэд саяхан ураны ашиглалтын лицензээ авсан бөгөөд Франц-Монгол-Японы хамтарсан компани төслийг хэрэгжүүлэх аж. Энэ нь зөьвхөн ураны шар нунтаг гаргах төсөл биш юм байна. Цаашлаад манай улсын металлургийн салбарыг хөшүүрэгдэх боломжтой гэж эдийн засагч Л.Наранбаатар тайлбарласан.

“Бид Эрдэнэт үйлдвэрт 30-аад жилийн турш зэсийн баяжмал үйлдвэрлэсэн ч зэс хайлуулах үйлдвэрээ бариагүй л байна. Энэ үйлдвэрийг ашиглалтад оруулахад хүхрийн хүчил гэх дайвар бүтээгдэхүүн заавал гардаг. Хүхрийн хүчлийг хадгалах, тээвэрлэх ихээхэн хүндрэлтэй бөгөөд технологийн шийдэл нь бүрдээгүйн улмаас бид өнөөг хүртэл зэс хайлуулах үйлдвэргүй. Эрдэнэт үйлдвэрээс гарах түүхий эд буюу хүхрийн хүчлийг уран гаргаж авахад ашигласнаар металлургийн салбарын хөгжлийг хөшүүрэгдэнэ.

Төсөл #2

Хөвсгөл аймагт фосфоритын томоохон орд байдаг. Фосфорыг хүхрийн хүчилтэй хольж, фосфорын бордоо үйлдвэрлэх боломжтой аж. Энэ бордооны зах зээлийн ханш нь 600-700 доллар аж. Энэ төсөл хэрэгжвэл хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт томоохон түлхэц болох юм байна. Үүний тулд дэд бүтцээ базаах зорилгоор Мөрөн-Эрдэнэтийн чиглэлийн 450 км төмөр зам тавих төслийн ТЭЗҮ-г хувийн хэвшлийнхэн хэдийнэ бэлэн болгожээ.

Хөвсгөл болон баруун аймгуудад амьдардаг ажилгүй иргэдэд энэ төсөл сайхан сонсогдож байгаа байх. Гэвч Хөвсгөл аймгаас УИХ-д суудалтай Ц.Оюунгэрэл, Ц.Даваасүрэн нар фосфоритын ордыг ашиглахыг эрс эсэргүүцдэг. Тэд Уул уурхайн сайд Р.Жигжидийг томилох асуудлыг чуулганд хэлэлцэхэд дээрх ордыг сөхөн тавьж байв.

Энэ мэтчилэн санхүүжилтээ хайж буй дээрх төслүүдийг хэрэгжүүлвэл 10-15 тэрбум ам.долларын урсгал наашлах юм. Гэвч орон нутгийн томоохон ордыг эргэлтэд оруулах эсэхийг Улаанбаатарт шийдвэрлэх нь зөв, буруу гэх мэтээр мега төслүүдтэй холбоотой маргаан үргэлжилсээр.

Ямартаа ч бид мега төсөл гэхээр Оюутолгой, Тавантолгойн төслийг л ойлгох учиргүй юм байна. Эдгээр төслийн мэдээлэл харьцангуй нээлттэй байдгаас сэтгүүлчид, иргэд энэ төслүүд рүүгээ л дайраад байдаг аж. Гэтэл мэдээлэл нь хаалттай ч маш чухал төслүүд хэрэгжих шатандаа байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.11.15 10:02 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Сэтгүүлч Л.Болормаа таалал төгсчээ
2015 оны 11-р сарын 21
http://www.bataar.mn/10039777
“Mongolian Mining Journal” сэтгүүлийн эрхлэгч Л.Болормаа өчигдөр Төмөр зам дахь гэртээ таалал төгссөн талаар эх сурвалжууд болон цахим ертөнцөд өгүүлж байна.

Түүнийг гадны нөлөөтэй нас барсан эсэхийг одоогоор тогтоох боломжгүй. Учир нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээний дүгнэлтээр тогтоох бөгөөд одоогоор дүгнэлт гарах болоогүй байна.

Л.Болормаа нь Өнөөдөр” сонинд 1998 онд сэтгүүлчээр ажиллаж байсан. 2001-2008 онуудад “Өнөөдөр” сонины Орлогч эрхлэгч, Нэгдүгээр орлогч эрхлэгчийн алба тус тус хашиж байсан. Шинэ сэтгүүл зүйн эхний өдрүүдэд тохиолдож байсан сорилт, туршлагынхаа талаар өгүүлсэн “Даашинзтай сурвалжлагууд” номоо 2007 онд хэвлүүлсэн. Энэхүү номонд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннанаас авсан ярилцлагууд, Афганистанаас хийсэн сурвалжлага зэрэг багтжээ. “Монголын 2003 оны сонины салбарын шилдэг сэтгүүлч” шагналтай.

Эдийн засаг, уул уурхайн сэдвээр англи ба монгол хос хэл дээр хэвлэгддэг Монголын анхны сэтгүүл болох "The Mongolian Mining Journal" сэтгүүлийг 2008 онд үүсгэн байгуулсан бөгөөд бие даасан мэргэжлийн редакцитай. Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс тус сэтгүүлийг “Оны шилдэг сэтгүүл”-ээр шалгаруулсан


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 8 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр