Ишлэл:
Энэ богино хэмжээний киног үзэж байсан биз дээ? П.Очирбатыг харахаар энэ киноны дүр санаанд ороод байдаг юм. Хүсэл, шуналаа барьж чадалгүй улам их шуналтаж байгаад ийм хамартай болж хамаг амьтны элэг доог болдог шүү дээ.
Монгол тулгатны зуун эрхэм нэвтрүүлэгт орж байгааг нь харахад бараг таван үгний гурав нь алт эрдэнэс, мөнгө цаастай холбоотой. 90-ээд онд Монголд нефтийн үйлдвэр билүү цооног ч билүү нээгдлээ гэхэд мань хүн очоод дээлийнхээ энгэрийг тосдож орхидог тухайгаа ярихдаа тэр нефтийн үйлдвэртэй холбоотой гадны нөхөрт "Хэдэн жилийн дараа энэ үйлдвэр бүр томроод чи баяжна. Тэгээд Монголын анхны нефтийн үйлдвэр учраас чи музей байгуулах байх. Тэр үед нь би чамд энэ тостой дээлээ 100 мянган доллараар зарна" гэж хэлсэн гэжугаа. Тэрийгээ бүр ичих ч үгүй маасайтал ярьж орхидгоос харахад нэлээн мөнгөний хоббитой гар юм шиг байгаа юм. За тэгээд ерөнхийлөгчийн албан тушаалаас буухад нь улсын мөнгөөр барьж байшинг газартай нь зардаг, ҮХЦ-ийн гишүүн хэрнээ нэг компанид зөвлөх нэрээр мөнгө саагаад суудаг гэх мэтээр энэ хүний паян дуусахгүй дээ.
