#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.21.26 9:33 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 12 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 6-р сар.02.15 7:47 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Гэхдээ АН-ынхан ийм явдал гаргуулахгүйн тулд МАН-ын удирдлагуудыг аль хэдийн худалдаад авчихсан байгаа нь илт харагдаж байгаа..
МАН-ын удирдлагууд сүүлийн үед АН-ын дохио зангаагаар ажиллаж бос гэсэн газарт босож суу гэсэн газарт нь сууж байгаа нь илт мэдэгдээд байгаа..
.
:lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.12.15 9:45 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
:-D 001 хүртэл АН-ын банди болсон нь харагдаад байна.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.13.15 4:13 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.06.15 12:08 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг

МАН, МАХН нэгдвэл АН-ын концерт өндөрлөнө
Өнөөдөр 8 цаг 45 минут
ЭМС-ын сайд, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбыг авлигал авсан хэргээр АТГ-аас гэнэт баривчилсан нь Н.Энхбаяр болон МАХН-ынхан цаашлаад МАН, АН-ыг хөдөлгөөнд оруулжээ. Өчигдөр үдээс өмнө зарлагдсан байнгын хорооны ирц бүрдээгүй болон чуулган хуралдаагүйн шалтгаан нь уг баривчилгаатай л холбоотой. Учир нь хуралд суух ёстой гишүүд нь тарж, алга болцгоожээ.


Эх сурвалжийн мэдээлж буйгаар МАН, МАХН-ынхан нэгдэж, эвсэх нь бараг тодорхой болсон гэнэ. Уржигдар орой хоёр намын ахмадууд нийлж М.Энхболд, Н.Энхбаяр нарт өргөх бичиг өргөн барьсан. Өргөх бичгийн утга нь хоёр намыг нэгтгэх тухай байв. Тэдний өргөх бичигт МАН-ын дарга М.Энхболд “Судалж үзье. Ойрын хугацаанд шийдвэрлэе” гэсэн утгатай хариултыг өгсөн байна. Үүний дараа буюу өчигдөр өглөө тус хоёр намын дарга нар болон Ерөнхий нарийн бичгийн дарга нарын уулзалт болохоор товлогдож байжээ. Гэтэл тэр уулзалтад оролцох нэг хүнийг нь баривчилж орхисон нь энэ.

Мөн хоёр намын эмэгтэйчүүд болон залуучуудын байгууллагууд хүртэл нэгдэж дарга нартаа өргөх бичиг өргөн барихаар бэлтгэж байжээ. Үүнийг АН-ынхан мэдэж сануулга өгч буй нь Г.Шийлэгдамбын баривчилгаа болсон бололтой. Учир нь МАН, МАХН урьдын адил нэгдвэл ирэх сонгуульд баараггүй ялж АН-ыг нэг мөсөн арчиж хаяж мэднэ. Нэг үгээр хэлбэл дийлдэхгүй юм болно.

МАН, МАХН-ынхан нэгдэж, эвсэх нь тодорхой болсон. Тус хоёр нам нэгдэж ээлжит бус сонгууль зарлан одоогийн УИХ-ыг цагаас нь эрт тараавал АН-ын тавьж буй концерт өндөрлөнө гэсэн үг.


Тус хоёр нам нэгдэж ээлжит бус сонгууль зарлан одоогийн УИХ-ыг цагаас нь эрт тараавал АН-ын тавьж буй концерт өндөрлөнө гэсэн үг. Угаас "Шударга ёс" эвслийнхэн аль эртнээс УИХ-ыг цагаас нь эрт тарааж, ээлжит бус сонгуулийг явуулъя гэж ярьж эхэлсэн шүү дээ. Энэ нь мэдээж Ч.Сайханбилэг, З.Энхболд, Х.Баттулга нарын хэнд ч ашиггүй. Тэгэхээр эхэлж Ерөнхий нарийн бичгийн даргыг баривчлаад араас нь даргыг нь баривчлах төлөвлөгөө АН-ынханд байж мэдэх юм. Цаашилбал барьж, хорих ажиллагаа МАН-ынхнаар ч үргэлжилж болох юм гэх сануулгыг өгч буй бололтой.

МАН-ын хувьд МАХН-тай нэгдэхийг дуртайяа хүлээн зөвшөөрнө. Учир нь тэд хуваагдсан хүчээ буцаан татаж авч байна гэсэн үг. Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Н.Энхбаяр Солонгосоос ирснийхээ дараа МАН-ын дарга М.Энхболдтой хэд, хэдэн удаа уулзсан байна. Ингэхдээ хоёр намын нэгдлийн талаар ярилцжээ. Тэгэхээр МАН, МАХН нэгдэх яриа эртнээс төлөвлөгдсөн байсан гэсэн үг. Удалгүй хоёр намын дарга нийлж суугаад “Намуудын ахмад болон залуус, эмэгтэйчүүдийн байгууллагуудаас ийм санал гаргасан. Бид намынхаа гишүүдийн саналыг хүндэтгэж, урьдын сайхан явдлаа дурсаж нийлж байна” хэмээн ярьж мэдэх юм.

Гэхдээ тэднийг ингэж суухаас өмнө АН-ынхны хийх үйлдэл ямар байхыг харах үлдлээ. Өршөөлийн хуулиар АН-ынханд хулхидуулсан Н.Энхбаярын дараагийн нүүдэл МАН дээр ирсэн нь энэ.

Үүнээс илүү удахгүй нэг үйл явдал тов, тодорхой өрнөж мэднэ. Тэр нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг унагах үйл явц. УИХ-ын гишүүн Г.Уянга Ерөнхий сайдыг огцруулах бичигт гишүүдийн гарын үсгийг цуглуулж байгаа. Тус бичигт нийт 19 гишүүн гарын үсэг зурвал тогтоолын төслийг УИХ-аар хэлэлцэх боломжтой болно гэсэн үг. Харин одоо төвөггүй 19 гишүүний гарын үсэг цуглах нь. Одоогийн байдлаар тус бичигт МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн нийлсэн нийт 14-15 гишүүний гарын үсэг байгаа аж. Тэгвэл одоо баруун гарынхаа хүнийг баривчлуулсан Х.Баттулга, Ерөнхий нарийн бичгийн даргагүй болсон Н.Энхбаярын үйлдэл Ч.Сайханбилэгийг унагахад жинтэй хүч нэмэхээр болов. Тэд ЗГ-ыг унагаж өшөөгөө авна. МАН-аас Д.Хаянхярваа, Ц.Нямдорж нарын гишүүд аль эрт гарын үсгээ зурчихсан. Ямартай ч ойр, ойрхон болж буй баривчилгаанууд Шийдлийн ЗГ-ыг хүндхэн байдалд оруулж мэдэх нь.
Т.Хулан

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.06.15 1:38 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
MAH tgvel #1, Nyamka 2-s songoltoo hiih l shaardlagatai boloh n de, er ni minii bodloor negdeh avaas ene ni AH-d harin saihan bolomj gaargaj uguh bh, avilgach, neg hvnii nam-tai MAH er medliin tuld negdlee gej ireed l


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.06.15 3:35 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
МАН,ХУ нам хоёр нэгдвэл АН ялагдах нь угаасаа тодорхой..Тэхээр АН-ыг сонгуульд ялагдуулсан буруутныг хэнээс хайх бол..Мэдээж хамгийн түрүүнд ялагдлын гол буруутнууд бол Эбэ дарга,Бат Үүл бас Баярцогт, Сайханбилэг нар мөнөөсөө мөн...
Ер нь АН сонгууль хүлээлгүй эдгээр улсдаа арга хэмжээгээ авч хариуцлагаа түрүүлж тооцоод эхэлж байвал яасийн...жишээ нь Бат үүлийг даргаас нь хусаж АТГ-р тендертэй холбоотой асуудлаар шалгаж Бао Цайг Хятадын Монгол руу нь хөөж явуулах гэх мэтээр...
:haha:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.25.16 3:15 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
МАН, МАХН 95 жилийн ойгоо хамтран тэмдэглэх санамж бичиг байгууллаа
Нийтэлсэн: 2016-02-25 13:18:05


Ирэх гуравдугаар сарын 1-ны өдөр болох “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавьсан. Тэгвэл тус хоёр нам 95 жилийн ойн баяраа буюу “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэхээр болсноо албан ёсоор зарлаж харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа, Д.Амарбаясгалан, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга нар зурсан юм. Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлын хэсгийг хоёр намаас гарган ажиллаж байгаа аж.

Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа “МАН-ын удирдах зөвлөл хуралдаж МАХН-аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан. Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлыг албажуулж санамж бичигт гарын үсэг зурж байна. Хөдөө орон нутагт мөн хамтран тэмдэглэх чиглэл өгсөн” гэсэн юм.

Эх орончдын баярын өдөр хоёр намынхан Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөхөөс гадна Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах юм байна. Мөн энэ сарын 29-ны өдөр Эрдэм шинжилгээний бага хурал, телевизийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах аж. Харин бөхийн барилдаан болон бусад арга хэмжээг явуулах нь Сонгуулийн хуулиар хориглосон учир зохион байгуулахгүй юм байна.

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.25.16 3:18 pm 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
АН-ын дараачийн нүүдэл юу вэ? Зоригийн хэрэг мөн үү :lol:

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.03.16 4:12 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
МАН, МАХН 95 жилийн ойгоо хамтран тэмдэглэх санамж бичиг байгууллаа
Нийтэлсэн: 2016-02-25 13:18:05


Ирэх гуравдугаар сарын 1-ны өдөр болох “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэх хүсэлтийг МАХН-аас МАН-д тавьсан. Тэгвэл тус хоёр нам 95 жилийн ойн баяраа буюу “Эх орончдын баярын өдөр”-ийг хамт тэмдэглэхээр болсноо албан ёсоор зарлаж харилцан ойлголцох санамж бичигт гарын үсэг зурлаа.

Гарын үсгийг МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа, Д.Амарбаясгалан, МАХН-ын нарийн бичгийн дарга Б.Тулга нар зурсан юм. Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлын хэсгийг хоёр намаас гарган ажиллаж байгаа аж.

Энэ талаар МАН-ын нарийн бичгийн дарга Ж.Булгантуяа “МАН-ын удирдах зөвлөл хуралдаж МАХН-аас ирүүлсэн хүсэлтийг хүлээн авсан. Ойн баярыг хамтран тэмдэглэх ажлыг албажуулж санамж бичигт гарын үсэг зурж байна. Хөдөө орон нутагт мөн хамтран тэмдэглэх чиглэл өгсөн” гэсэн юм.

Эх орончдын баярын өдөр хоёр намынхан Сүхбаатар жанжны хөшөөнд цэцэг өргөхөөс гадна Соёлын төв өргөөнд баярын хурал зохион байгуулах юм байна. Мөн энэ сарын 29-ны өдөр Эрдэм шинжилгээний бага хурал, телевизийн хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах аж. Харин бөхийн барилдаан болон бусад арга хэмжээг явуулах нь Сонгуулийн хуулиар хориглосон учир зохион байгуулахгүй юм байна.
uls tor gej zavaan yumaa sayhan neg negnee booljis, baasaaraa duudaltsaj bsnaa odoo huzuu tolgoigoo holbood l...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.14.16 12:58 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Зураг

Зураг

Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.14.16 10:03 am 
Оффлайн
Зураач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.24.07 5:12 pm
Бичлэгүүд: 6329
Байршил: Архан талд чинь:
Данжаадууд ирэх сонгуульд ялна гэж маасайцгааж байх шив..АН одоо л зөв нүүдэл хийвэл банз хүртэхээс аврагдаж болох юм.. :haha:

Зураг

_________________
Модун хааны алтан ураг-R1a


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.15.16 11:29 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Э.Эрдэнэжамьяан Н.Энхбаярыг өмөөрч уйлав

http://yellow.news.mn/content/237966.shtml

haha ene bichlegiig ni uzehiinsen.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 12 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр