#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.26.26 8:36 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 239 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 510 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 8-р сар.08.15 4:31 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........
За ингээд шинэхэн улирал эхэллээ... Тэгээд энэ улиралын сэдвийг би нээхгүй бол бусад маань амжихгүй болоод явчихлаа.

Хамгийн түрүүнд энэ улиралын онцлог бол гайхалтай ахлагчгүйгээршинэ улиралыг эхлүүлнэ үнэхээр төсөөлж ч байсангүй зүйл
Баяртай Жэррард Баярлалаа
Зураг
Шинэ улиралын нээлтийн тоглолтоо маргааш хийнэ. Түрүү жилийн сүүлчийн тоглолтоо гутамшигтайгаар нухуулсан Стөүкийн талбайд хийнэ энэ тоглолтоос шалтгаалаад цаашдын тоглолтууд ихээрхэн хамаарах болов уу гэж би хувьдаа бодож байна...

Зураг

Хэзээ: 2015.08.09-нд 00:00 цагаас
Хаана: Британниа цэнгэлдэх
Гаргах суваг: SPS Prime
Шүүгч: Энтони Тэйлор

Шинэ ахлагч, шинэ дасгалжуулалтын баг, шинэ №7, №9 болон шинэ тоглогчид – шинэ зорилго өвөртөлсөн Ливэрпүүл клуб хөлбөмбөгийн нэгэн шинэ улирлаа тун удахгүй эхлүүлэх гэж байна. Сүүлийн 17 жилд анх удаагаа багийн өнгө төрхийг тодорхойлж байсан домогт тоглогч Стивэн Жэррардгүйгээр энэ улирлыг эхлүүлэх болно.

Зуны даалгавраа хэрхэн гүйцэтгэв?

Өнгөрсөн улирлыг 6-р байранд дуусган сүүлчийн тоглолтондоо 6 гоол алдаж өндөрлөсөн Ливэрпүүл клуб энэ зун маш завгүй ажиллалаа. Улирлын төгсгөлд менежер Брэндан Рожэрсийн байр суурь хүчтэй ганхаж, өөрийн ажлаа хүлээлгэн өгөхөд ойртоод байсан ч клубын удирдлага, Фэнуэй Спортс групп түүнд дахин нэг боломжийг олгосон нь зуны онцлог үйл явдлын нэг байлаа.

Ямартай ч ажлаа үргэлжлүүлэх болсон Рожэрс шууд л ирэх улирлын бэлтгэл ажилдаа ханцуй шамлан орсон. Түүний ойрын туслах Колин Паской, 1-р багийн дасгалжуулагч Майк Марш нар ажлаа хүлээлгэн өгсөн бөгөөд оронд нь Шон О’Дрисколл, клубын домогт тоглогчдын нэг Гари МакАлистэр томилогдлоо. Ингээд Трансфер Коммити (Тоглогч худалдан авах хороо), багийн удирдлагууд Ливэрпүүлд шинэ тоглогч элсүүлж, багийн нөөцөө сайжруулах зорилгоор “хүн зах” дээр маш идэвхитэй ажиллаж эхэлсэн билээ. Клуб одоогийн байдлаар,

Жэймс Милнэр – Үнэгүй
Адам Богдан – Үнэгүй
Данни Ингс – Үнэгүй
Жо Гомэз – 3,5 сая
Натаниэл Клайн – 10 сая
Робэрто Фирмино – 21,3 сая
Кристиан Бэнтэкэ – 32,5 сая

гэсэн нийт 7 тоглогчийг худалдан авахад 67,3 сая паундыг зарцуулаад байна. Гэхдээ наймааны цонх хаагдаагүй (Англид 9-р сарын 1-нд хаагддаг) байгаа тул үлдсэн өдрүүдэд ч тоглогч элсүүлэхийг үгүйсгэхгүй юм.

================================================================

Харин Стивэн Жэррард, Глэн Жонсон, Рахим Стэрлинг, Рики Ламбэрт, Брэд Жонэс, Сэбастьян Коатэс, Хавьер Манкуио, Иаго Аспас нар багийг орхиж, нийт 56 сая паундыг тоглогчоо худалдаж олсон байна.

Ливэрпүүлд шинээр нэгдсэн 7 тоглогчийг ямар нэгэн байдлаар урьдчилан дүгнэх боломжгүй бөгөөд ямартай ч өнгөрсөн улиралд багт дутагдаж байсан бүгдийг өгч чадах тоглогчид хэмээн худалдан авсан нь эргэлзээгүй. Тэр дундаа хашир туршлагатай Жэймс Милнэр, өнгөрсөн 3 улирлын турш Европын тавцанд хамгийн олон дриббл (амжилттай хууралт) гүйцэтгэсэн Робэрто Фирмино (нөгөө нь алдарт Л.Мэсси), өөрийгөө Английн лигт хангалттай баталж чадсан довтлогч Кристиан Бэнтэкэ, хамгаалалтанд тун сайн-довтолгоо муугүй дэмждэг Натаниэл Клайн нар шинэ багтаа маш хурдан үр дүнгээ өгөөд эхлэх нь гарцаагүй биз ээ.

Стоук сититэй хийх тоглолтын өмнөх мэдээлэл

Стоук энэ тоглолтонд багийн ахлагч Райн Шоукроссгүйгээр оролцох нь тодорхой боллоо. Поттерсийн гол хамгаалагч 2 сарын турш талбайд гарах боломжгүй болсон бол Боян Кркич, Марко Арнаутович, Марк Уилсон нар Ливэрпүүлийн эсрэг тоглох нь эргэлзээтэй байна.

Харин Ливэрпүүл энэ улирлыг Даниэл Старриж, Жо Аллэн, Жон Фланаган наргүйгээр эхлүүлнэ. Жо Аллэний хувьд улирлын өмнөх тоглолтын үеэр гэмтэл авсан бол Старриж, Фланаган нар урт хугацааны гэмтлээс эргэн ирж байна. Шинээр клубт нэгдсэн тоглогчдын тухайд бүгд Стоукын эсрэг дэбют тоглолтоо хийх боломжтой.

Статистик мэдээлэл

Стоук өнгөрсөн улирлын төгсгөлд Ливэрпүүлийг 6:1-ээр бут ниргэсэн нь тэдний Премьер лигийн рекорд амжилт болсон.

Эсрэгээрээ энэ нь Ливэрпүүл сүүлийн 52 жилийн хамгийн гутамшигт хожигдол болсон юм.

Британниад болсон хоёр багийн сүүлийн 3 тоглолтонд нийт 19 гоол орсон бөгөөд 12-ыг нь талбайн эзэд оруулсан.

Стоук өнгөрсөн улиралд Премьер лиг дэх олон рекордоо шинэчилсэн. Хамгийн өндөр оноо -54, хамгийн олон ялалт-15, олон гоол оруулсан-48 ба тоглогч худалдан авахад ердөө 3,4-хөн сая паунд зарцуулжээ.

Ваарчид ПЛ-ийн түүхэндээ нээлтийн тоглолтонд ердөө ганц л удаа ялалт байгуулсан нь 2009/10 онд тохиожээ. Тэд Бөрнли клубыг 2:0-дэж байв.

Ливэрпүүл Премьер лигийн нээлтийн тоглолтууддаа хамгийн олон буюу 44 шар хуудсыг хүртэж байсан сонирхолтой үзүүлэлт байдаг юм байна.

Улаанууд Премьер лигийн нээлтийн тоглолтууддаа 3 удаа буюу 1992, 2005, 2012 онуудад гоол оруулж чадаагүй.

Робэрто Фирмино өнгөрсөн хоёр улиралд 21 ассист өгсөн нь Европт тоглож буй бүх Бразил тоглогчдыг тэргүүлэхэд хангалттай үзүүлэлт юм.

Түүхэн мэдээлэл

Талууд хоорондоо нийт 128 удаа таарч байснаас Ливэрпүүл 64, Стоук сити 30 хожиж, 34 тоглолт эвийн гэрээгээр өндөрлөж байжээ.

Энэ хугацаанд 212 гоолыг Ливэрпүүл хийгээд буй бол, Стоук 136 гоол оруулжээ.

Өнгөрсөн улирлын Британниа цэнгэлдэхэд болсон тоглолтонд Стоукчууд 6:1-ээр ялалт байгуулж, багийнхаа рекорд хожлоо тогтоосон.

Харин 2000/2001 оны улиралд 2 баг тааран тоглоход Улаанууд 8:0-ээр бут ниргэж байсан удаатай.

Тэгвэл хамгийн анх уг хоёр багийн тоглолт 1894.10.20-нд болж, 2:0 харьцаатай Ливэрпүүл хожиж байсан түүх цаасан дээр тэмдэгдэгдэн үлджээ.

===============================================================

Шинэ улирал эхлэхийн өмнө

Стоуктой хийх тоглолтын өмнө мэнэжэр Брэндан Рожэрс, “Би дахин хөгжөөн дэмжигчдийнхээ итгэлийг олж авах хэрэгтэй байна. Энэ клубыг удирдаж, урагш ахихын тулд тэдний дэмжлэг хамгийн их хэрэгтэй” хэмээн хэлсэн байна. Үүнтэй зэрэгцээд клубын захирал Том Вэрнэрийн ярилцлага ч олны хүртээл болсон юм.

Өнгөрсөн улирлын тааруу амжилтаас хамаарч ажлаасаа халагдах дээр тулаад байсан ч Ливэрпүүлийн удирдлага Брэндан Рожэрст дахин нэг удаа итгэл хүлээлгэхээр шийдсэн. Чингэхдээ Рожэрсийн ойрын шадар туслахуудыг өөрчилж, түүний хүссэн тоглогчдыг багт элсүүлэхийн хамт энэ бол чиний сүүлчийн боломж шүү гэдэг мессежийг давхар өгсөн болов уу. Тиймээс одоо Брэнданд хазгай гишгэх боломж байхгүй.

================================================================

ВВС-ийн нэрт тоймч Стив Боуэр “Брэнданы Ливэрпүүлд өнгөрүүлэх хамгийн хар өдрүүд эхэллээ. 11 долоо хоногийн дараа гэхэд тэр Ливэрпүүлийг орхиж мэднэ” хэмээн хэлсэн байна. Энэ нэг талаар Ливэрпүүлийн хуваарьтай шууд холбоотой. Улаанууд эхний 13 тоглолтынхоо 6-г Лигийн хүчирхэг багууд болох Арсэнал, Чэлси, Ман ютд, Ман сити, Тоттэнхэм, Эвэртон багуудын талбайд хийх юм. Магадгүй үүнтэй холбогдуулж ихэнх хөлбөмбөгийн мэргэжилтнүүд ирэх улиралд Ливэрпүүлийг дахин “тоглоомын гадна” үлдэнэ гэж таамагласан байх. Гэхдээ хуваарь бол хуваарь. Эрт, орой хэзээ нэгэн цагт зиндаа ойролцоо том багуудынхаа талбайд тоглох нь ойлгомжтой. Ливэрпүүл энэ улирлын хүнд хэмээгдэж буй хуваариа амжилттай даваад гарчихвал харин ч ашигтай байдлаар эргүүлчих боломжтой.

Ливэрпүүл өнгөрсөн улиралд хамгийн дутагдаж байсан зүйлсээ нөхүүлэхээр 7 шинэ тоглогч худалдан авсан. Эдгээр тоглогчид, ялангуяа Милнэр, Бэнтэкэ, Фирмино, Клайн нар хэр хурдан багтаа дасч чадахаас энэ улирлын хувь заяа шууд хамаарах нь гарцаагүй. Ливэрпүүлдээ амжилт хүсье...

Таамагласан гараа:

С.Минолье – Өнгөрсөн улирлын эхэнд тун таагүй формоосоо болж Ливэрпүүлийн алдарт хаалгач Брюс Гроббэлараас “Дракулагаас долоон дор” хоч зүүгээд байсан ч дунд хэсгээс тоглолт нь сайжирч эхэлсэн. Энэ улиралд түүнээс тогтвортой тоглолтыг хамгийн их хүсч байна. “Сайн хаалгач багийн 50%” гэдэг дээ... Стоукын эсрэг тэр эргэлзээгүй гараанд нэрлэгдэнэ.

Н.Клайн – Глэн Жонсоны 6 жилийн турш манасан баруун арыг залгамжлахаар Клайн Ливэрпүүлд ирээд буй. Анхны тоглолт гэдэг маш чухал, эргэлзээгүй гараанд нэрлэгдэнэ.

М.Шкртэл – 2008 оны өвөл Улаануудын эгнээнд нэгдсэн Шкртэл маань одоо энэ багийн хамгийн туршлагатай, бас Ливэрпүүлд хамгийн удсан тоглогч болжээ. Тэр ирж буй улиралд ч багийнхаа хамгаалалтын гол ноён нуруу байх нь гарцаагүй.

Д.Ловрэн – Дэмжигчдийн дийлэнх нь Шкртэлийн хамтаар Саког тоглох нь үр дүнтэй гэж үзсэн хэвээр байна. Гэвч Стоукын эсрэг Ловрэн гараанд нэрлэгдэх магадлал өндөр. Өнгөрсөн улиралд маш муу тоглож, хэл аманд өртсөөр байсан Ловрэний хувьд өөрийгөө дахин таниулж, нэр төрөө аврах чухал улирал айсуй.

А.Морэно – Улирлын өмнөх тоглолтын формоос шалтгаалвал Морэногийн оронд шинэ цэрэг Жо Гомэз гараанд нэрлэгдэх болов уу. Ийм мэдээлэл ч маш их гарч байгаа ч Стоукын эсрэг Морэног гарна байх гэж таамаглая.

Лукас – Хамгаалах чиглэлийн хагасын байрлалд бид яваандаа Эмрэ Жаныг түлхүү харж магадгүй юм. Гэхдээ тэрээр энэ байрлалд төдийлөн олон тоглоогүй, туршлага нимгэн тул Стоукын эсрэг Лукас талбайд гарах нь илүү оновчтой сонголт болж таарна.

Ж.Хэндэрсон – Тэр энэ улиралд “Ливэрпүүлийн ахлагч” гэсэн нэр хүндтэй хэрнээ хариуцлага дагуулсан том албыг хаших болно. Агуу ахлагчийн залгамж халаа болсон залуу ахлагчдаа амжилт хүсье.

Ж.Милнэр – 29 настай, Премьер лигийн 2 ч түрүү хүртээд үзсэн хашир туршлагатай Жэймс Милнэрийг элсүүлж чадсан нь тун сайн хэрэг. Замналынхаа ихэнх жилүүдийг жигүүрийн хагас хамгаалагчаар тоглож өнгөрүүлсэн тэрээр Ливэрпүүлд өөр нэгэн шинэ хуудсаа нээх гэж ирсэн нь төвийн хагас хамгаалагчаар тоглох явдал юм. Бид энэ улиралд Хэндо-Милнэр гэсэн хагас хамгаалалтын шугамыг олон харах нь гарцаагүй. Түүнчлэн Брэндан Рожэрс түүнийг өөрийн багийн дэд ахлагчаар нэрлэсэн нь маш их итгэл хүлээлгэж буй хэрэг биз ээ.

А.Лаллана – Тоглогчдыг улирлын өмнөх формоор нь харьцуулвал Адам Лалланаг гүйцэх тоглогч гарахгүй. Тэр утгаараа Лаллана Стоукын эсрэг гараанд найдвартай.

Ф.Коутиньо – Бүтэлгүйтэл дүүрэн түрүү улирлын Ливэрпүүлийн ганц гэрэл гэгээ нь тэр байсан. Зун шигшээ багтаа дуудагдаж, тивийнхээ аваргад оролцоод ирсэн тэрээр хэдхэн хоног амраад л шинэ улирлынхаа бэлтгэлд гарсан. Долоо хоногийн өмнө HJK-Хельсинк багийн эсрэг тоглож, гоол ч хийгээд амжсан билээ. Ирж буй улиралд Коугийн тоглолтоос маш их зүйл хамаарах нь дамжиггүй. Шидийг бүтээгээд өг, залуу минь...

К.Бэнтэкэ – Рожэрс улирлын өмнөх нөхөрсөг тоглолтуудад Данни Ингс, Дивок Ориги нарыг ихэвчлэн ашигласан. Гэвч энэ нь Премьер лигийн тоглолтонд шууд гараанд нэрлэгдэнэ гэсэн үг биш юм. Нөгөө талаар Стоук бол биеийн хүч маш сайтай, сонгодог Англи хэв маягийн тоглолт үзүүлдэг баг учраас Кристиан Бэнтэкэгээс өөр оновчтой сонголт алга. Бид Стоукын эсрэг “Биг Бэн”-ий дэбют тоглолтыг харах болно.

Зураг

Сэлгээ: Богдан, Сако, Гомэз, Жан, Айб, Фирмино, Ингс

Энэ бүхнийг би өөрөө бичээгүй шүү http://www.liverpoolfc.mn -ээс сайтаас шууд авчихлаа.
Яг үнэхээр ийм гоё хэмжээнд бичиж чадахгүй учир шууд аваад тавичихлаа...

Ааа тэгээд дараа дараачийн тойргийн тоглолтуудыy чадвал тоглолтын дараах сэтгэгдлээ бичээд явна аа..
Гишүүд ч гэсэн энэ жил идэвхтэй байгаарай...

Аа мөнх шинэ мэдэЭ дуулгахад багийн дэд ахлагчаар шинэ цэрэг Жэймс Милнер болсон байна лээ... ууг нь Шкртел болсон бол их зүгээр санагдаж байсан за тэр ч яахав.

Энэ жил бол бусад Рожерсийн өмнөх улиралыг бодохын бол яг түүний хүссэн дасгалжуулагчийн баг мөн наймаа нь хүртэл яг түүний хүссэн тоглогч нарыг авсан гэхээр энэ улиралд л яг түүнийг харж дэмжих л үлдлээ өөр ч одоо юу гэхэвдээ за ингээд бүгдэд нь шинэ улиралын, шинэ амжилтын эхлэл, шинэ түүхийн дболцгооё л гэж хэлэе даа.

Энэ сэдэв дээрэ мөн бас Fantasy тоглодог бол бие биедээ туслаж байгаарай.

За үг олдож үхэр холдлоо.. амьдралынхаа хэсэг минутыг зарцуулсан та нарт баярлалаа.



[center]YOU WILL NEVER WALK ALONE[/center][/b][/color]

_________________
...


Сүүлийн удаа yond3r 10-р сар.06.16 2:26 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.08.15 4:46 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........
2 жилийн өмнө нээлтийн тоглолтоо Стөүкийн эсрэг хийснийг манайхан санаж байгаа байх тус тоглолтонд Старижын гоол мөн Минольегийн 89дэх минутанд хаасан торгуулийн цохилтын ачаар хожсон улмаартэр жилдээ маш сайн байж Тайтл авах өрсөлдөөнд хүртэл байсан яг тэрэнтэй адил энэ жил бид хожлоор эхлүүлмээр байна. Манайх сүүлийн 5 жилдээ хожоогүй байж байгаад тухайн тоглолтонд хожсон санагдаж байна тэхээр нээлтийн тоглолтоос л шалтгаална даа :mrgreen:

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.08.15 5:15 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........


Миний дуртай тоглогч ахлагч болсон хэдхэн жилийн өмнө л ёстой амтай болгон нь муулж харааж байсан тоглогч одоо ингээд баг ахлаад явахнээ. Тэр муулж байх үед энд асуулт дээр их өмөөрдөг байж билээ хаха
Энэ бичлэгэн дээр түүний өнгөрсөн улиралын тоглолтыг харуулсан байгаа
Энэ жил улам сайжрах болтугай гэж хүсэж байна.

Шинэ ахлагчийн Шинэ эрин үе

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.08.15 7:20 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.10.06 6:44 pm
Бичлэгүүд: 1221
Байршил: Heima
:wd:

_________________
You will never walk alone!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.10.15 2:10 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.10.06 6:44 pm
Бичлэгүүд: 1221
Байршил: Heima
Бяцхан шидтэн маань ч ёстой шидээ гаргалаа шүү. Бентеке 2р давхарт бол азаргалж бна дөө даанч кросс ёстой хаяхгүй юмаа довтолж байхад

_________________
You will never walk alone!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.10.15 12:05 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.04 5:09 pm
Бичлэгүүд: 4405
Байршил: Learning to PRO!
Lovren энэ жил гялалзах нь гэсэн битүүхэн горьдлого төрөөд амжлаа.
Фирмино НУЛЬ КЛАСС, СКИЛЛ юм байна лээ.
Эхний хэдэн тоглолт сэлгээнээс гарж жаахан дасаж байгаад гараанд гарах нь дамжиггүй.
Харин Ибэ хүүд боломж олгосон үнэхээр жул байлаа. Залуу хүн байж 60 мин гээд бензин нь дуусч байгаа харагдлаа.
Бусад нь догь л тоглолоо

_________________
Mongolian Gambler


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.10.15 2:46 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........
За ямар ч байсан нээлтийн тоглолтондоо хожиж 3 оноогоо авлаа
Бяцхан шидтэн чимээгүй байж байгаад сайхан хуслаа
Бэнтэкэ байгаа гэсэн шиг юм л бол агаараар бөмбөгөө урагшлуулаад байгаа шиг санагдсан.
Хэндо Милнер 2 хамтдаа талбайд гарвал ер нь хамгаалалт хэцүү санагдлаа...
Өчигдөрийн манай хамгаалагчид бол сайхан байлаа... Шкртел 2 удаа хойшоо эвгүй дамжуулалт өгснийг эс тооцвол дажгү сайн, Гомез хүүгийн хувьд бас л эвгүй хүнийг хамгааллаа эхний АПЛ-ийн тоглолт гэхэд сайн сайн.

Айб үнэхээр муу байлаа арай болоогүй байнааа. Заавал нэг хүн хуурах гээ л тэгээл бараг хжуугийн зураасан дээр циркийн олсон дээр үзүүлбэр үзүүлдэг хүн шиг л байлаа.

Бэнтэкэ 2р давхарт нээрээ мангас байна лээ.
Ааа бас манай шинэ баруун хамгаалагч Клайн бол үнэхээр хийгүй элдэв янзын юмгүй сайхан хамгаалагч шиг санагдсан...

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.13.15 10:40 am 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Ловрэнийг магтахаа түр азнажээ...
БР ч дураараа дургиж байна даа, за яах вэ аятайхан амжилт гаргахгүй баг чаначихаад бүү алга болчихоосой.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.13.15 4:25 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.04 5:09 pm
Бичлэгүүд: 4405
Байршил: Learning to PRO!
Үргэлжилсэн олон эвэй тоглолтонд БР-н чанар танигдах бизээ.

_________________
Mongolian Gambler


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.17.15 3:38 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.10.06 6:44 pm
Бичлэгүүд: 1221
Байршил: Heima
Бухандайд боломж олгомоор юм. Хамгаалалт бол чунаг шдэ. Өмнөх улирал том багууд дээр оноо алдахад Морено байраа их алдаж бснаас болсон шдэ

_________________
You will never walk alone!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.17.15 9:26 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Бичлэгүүд: 3201
Байршил: Anfield
Shine sedev saihan neejee.

_________________
David Moyes is a football genius


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.20.15 8:48 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
За тэгээд овоо даалгавартай чилийсэн 2 сарыг эвтэйхэн аргалаад давчихвал бас учиртай байна даа.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.20.15 9:35 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Бичлэгүүд: 3201
Байршил: Anfield
Toglogchid sain bgaa ch goyo combinats dutuu bn daa

_________________
David Moyes is a football genius


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.21.15 1:55 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
mark


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.25.15 7:24 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Үүрийн 4 хүртэл хүлээх гэж үйлээ үзсэний эцэст харин урамтай сайхан тоглолтоо үзэж цөс хөөрлөө дөө. Хамгаалалтын асуудал их өөр болсон байгаад баяртай байна даа. Илүү цэгцтэй, байрласан гээд л...

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.25.15 10:42 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........
Өчигдөрийн тоглолтыг үзэж чадсангүй ямар ч байсан гоол ороогүй ч гоё тоглолт болсон бололтой ..
Манай багийн хамгаалалт харин энэ жил их өөр байгаанмаа эхний 2 тоглолтоос тэгж харагдсан. Юутай ч эхний 3 тоглолтоос 3 гоол алдсангүй бас хаалгаа хуурай маналаа дажгүй л гэж бодож байна. Дараа дараачийн тоглолтуудаас л алалцааа л 9,10 сарыг давах хэрэгтэй дээ. Аа тэгээд нээрээ Милнерийг дэд ахлагч болгодог дээр би одоо ч гайхаа л байдын :mrgreen: муу Ишгэрэлтэх минь дэд ахлагч болчоосой гэж бодож байсан чинь за тэр ч яахав инглээ гээд багийн уур амьсгалд нөлөөлөхгүй л бол болоо доо.

Тэгж байгаад нэг тоглолтыг бөөнөөрөө үзвэл асуултаараа нэг ширээнд сууж үзэх үү? тоглолт эхлэхээс өмнө хөзөр нтр тоглосон шигээ сайхан ярилцаад нэг уулзвал юу гэж бодож байна?

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.15 1:01 pm 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.04 5:09 pm
Бичлэгүүд: 4405
Байршил: Learning to PRO!
Манюгийн талбай дээрээс оноотой ирвэл би лав БР-ыг өмөөрч эхлэхээр шийдсэн :wink:

_________________
Mongolian Gambler


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.15 4:02 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.08.06 3:39 pm
Бичлэгүүд: 1271
Байршил: Lions don't worry about the opinions of sheep.
Би лав Роджерсд дургүй хэвээрээ л байгаа. Гэснээс сэдвийг сайхан нээж. :wd:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.15 5:35 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........
Тэгж байгаад нэг тоглолтыг бөөнөөрөө үзвэл асуултаараа нэг ширээнд сууж үзэх үү? тоглолт эхлэхээс өмнө хөзөр нтр тоглосон шигээ сайхан ярилцаад нэг уулзвал юу гэж бодож байна?

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.15 1:41 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........
Хамгаалалт муу байлаа, эхний 2 гоол дээр бол 2 хамгаалагчийн алдаа тэгээд Жаныг гайхаад байхын Рожерс тэгж урагшаагаа тогло гэж хэлдэг юм байх даа??? бүүр гайхаад байхын тэгээд урагшаа явчаад хойшоогоо татахгүй юм. Бяцхан шидтэн Коу маань улаан авсан нь ч болсын өнөөдөр ер нь хожигдсон нь болсын хохь чинь ялангуяа Коу нэг л хөдлөж ядсан хуучин шигээ тэр гоё тоглолтыг үзүүлэхгүй байх шиг санагдаад байгаан хахаха. Бас нэг мухар сүсэг нь Милнер ахлагчийн туузтай тоглосон 2 тоглолтонд нэг ч гоол нэг ч хожил авсангүй ээ. Айб энэ залуу үнэхээр хажуугийн шугамнаас 10 метрээс холдохгүй юм аа хаха шугамаа дагаа л гүйгээд байна. Стерлинг шиг болтол хаа байсын хөөрхий дөө
Дараачийн тоглолтон дээр Хэндо ирээд Коу алаан хуудас авсан учир тоглохгүй тэгэхлээр

Mignolet
Clyne-Skrtel-Lovren-Gomez
firminho-henderson-lucas-lallana\ings
Sturridge\ings- Benteke

нэг иймэрхүү гараа гаргаад Лалланагаар Ингсийг талбайд оруулаад нэг иймэрхүү л тоглох болов уу гэж бодогдлоо

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.15 1:07 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Бичлэгүүд: 3201
Байршил: Anfield
Itgel ungursun ulirald l bhgui bolson, Bilic-iig brendon yagaad ch barq yum bna. Hurdan hed hojigdood brendong yavuulsan ni deerdee.

_________________
David Moyes is a football genius


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.15 7:13 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........
Манюг хусчих юм шиг л санагдаад байгаамдаа

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.02.15 11:56 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.04 5:09 pm
Бичлэгүүд: 4405
Байршил: Learning to PRO!
Нүүдэл суудал гээд ВэстХэм үзэж чадаагүй. Үзээгүй нь ч болсон. Манютай харин яахын байгаа.
Ахлагч байхгүй, МанЮ гэж бодож үхэн хатан зүтгэх хүн ер нь үлдсийн болов уу?

_________________
Mongolian Gambler


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.02.15 12:05 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Бичлэгүүд: 3201
Байршил: Anfield
Нэх гоё алаантай тоглолт болохгүй байх л гэж бодоод байна. Milner сайн үзэх байх.

_________________
David Moyes is a football genius


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.02.15 7:25 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 12:02 pm
Бичлэгүүд: 3135
Байршил: ...........
Шкртэл, Хэндо 2 л гоё тэмцэлтэй тоглох байхдаа

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.03.15 2:02 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.06.05 8:34 am
Бичлэгүүд: 3201
Байршил: Anfield
Hendo togloh yum uu?

_________________
David Moyes is a football genius


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 239 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 510 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр