|
Бямбасүрэн гуай ярихдаа: Эрдэнэт үйлдвэр болохлээр 1978 оны 12-р сарын 14-нд ашиглалтанд орсон. Тэгээд ашиглалтанд орсноос хойш их ашигтай байна, Монголын импортыг 2 дахин нэмнэ гэсэн чинь байхгүй ээ, алдагдалтай. Тэгээд одоо Эрдэнэтээс чинь гадагшаа гардаг юм чинь алт гарна, мөнгө гарна, рений гарна, селен гарна, теллур гарна. Эд бүхэн үнэгүй гардаг. Алтыг нь, мөнгийг нь үнэлэх юм бол бүгдээрээ ашигтай болчихно. Тэр үед чинь ренийгээ манайхан чинь тооцож чаддаггүй байсан, харин сүүлд ренийг тооцдог болсон юм. Тэгээд 1982 оны 1-р сарын 29-нд шиг бодогдож байна, нэг захидлын төсөл хийгээд Цэдэнбал гуайгаар Брежневт захиа бичүүлье, ер нь Эрдэнэтийг ашигтай болгох талаас нь ярья гээд л орсон юм. Тэгсэн чинь Цэдэнбал гуайг захидлыг маань үзэж сууснаа, урдаас хараад ,,Үгүй ээ, чамд нэг их дутагдал байнаа,, гэнэ.
Урьд намайг ерөөсөө загнаж барьж, надад их томордоггүй байсан болохоор би их өөриймсөг харьцана. Урдаас нь харж инээгээд ,,Яачаав?,, гэсэн чинь ''Чи юмыг их тойруулж хэлэх юм. Шууд хэлж бай'' гээд өөрөө инээснээ нөгөө захидлын доод талд нь улаан харандаагаар ''Бид ингэж амьдарж чадахгүй'' гэж бичээд гарын үсгээ зурчихсан. Тэгээд ''Чи энийг Брежневт явуул'' гэсэн юм.
Цэдэнбал гуай чинь 1978 оны ''Энхтайван, социализмын асуудал''сэтгүүлийн 2-р дугаарт өгүүлэл бичээд, тэгэхдээ ''Бид үндэстнийхээ эрх ашгийг эхэлж бодоод, дараа нь олон улсын эрх ашгийн тухай яринаа'' гэж бичээд тэрнээс хойш ер нь хойдуултайгаа санал зөрж ирсэн хүн л дээ.
1982 онд Батмөнх гуайд хэлж байгаад, нууц захирамж гаргуулаад банкнаас цэвэр алт аваад, тэгээд Эрдэнэтийн баяжмал дээр химийн аргаар зэрэгцүүлсэн анализ хийлгэсэн юм. Тэрнийгээ Их Сургуулийн Минерологийн ухааны доктор Лувсандорж, лаборант нь Байгалмаа гэж 2 хүн хийсэн. Тэгэхэд бол манай Эрдэнэтийн 1 тонн зэсийн баяжмал дотор чинь 1.2-4 грамм алт гардаг. Тэгээд томоор нь бодоход тэр чинь жилдээ 1 тонн гаруй алт л гадагшаа гардаг байсан байх л даа гэж боддог юм. Тэр үед чинь Монголын алтны олборлолт жилдээ 400 кг байсан юм. Мөнгө гэхэд чинь Эрдэнэтээс жилдэ 60-аад тонн цагаан мөнгө гарна. Одоо Асгатын орд газраар 60 тонн мөнгө олборлоно гээд манайхан чинь дээр доороо оролцоод л байна. Тэр чинь Эрдэнэтийн зэс дотор зүгээр л гарч байгаашдээ. Би 1991 онд Эрдэнэтийн хэлэлцээрийг өөрчлөхдөө мөнгөнийхөө талыг буцааж авна гэж гэрээндээ хийгээд , манайх 50 хувийн хөрөнгө оруулалттай юм чинь. Харин сүүлд Жасрай гуайн үед мөнгөө авахаа больчихсон юм шиг байна лээ.
_________________ Амьдралын партизан
|