#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.24.26 6:58 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 15 постууд ] 
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Сэргээгдэх эрчим хүч
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.15 6:42 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Монгол орон сэргээгдэх эрчим хүчний маш их нөөцтэй. Хямд үнэтэй сэргээгдэх эрчим хүчээр цахилгааны хэрэглээнийхээ ихэнхийг хангах боломжтой. Сэргээгдэх эрчим хүчний станц байгуулахад хэд хэдэн давуу болон сул талууд байна.
Нарны эрчим хүчээр ажиллах станц
-манайх ихэнхдээ цэлмэг тэнгэртэй байдаг тул ийм станц байгуулахад тохиромжтой
-бусад сэргээгдэх эрчим хүчний станцаас өртөг өндөртэй

Салхин цахилгаан станц
Манайх салхины эрчим хүчний маш их нөөцтэй. Салхины эрчим хүчээр цахилгааны хэрэглээний ихэнхийг хангах боломж манайд байгаа юу? Энэ талаар хийсэн судалгаа байдаг уу?
Салхин станц тухайн нутгийнхаа агаарын урсгалд нөлөөлөх сөрөг талтай гэдэг. Энэ үнэн үү?

Усан цахилгаан станц
-Манайд усан цахилгаан станц байгуулахад тохиромжтой томоохон гол мөрөн ховор. Буриадын нутаг ийм станц байгуулахад тохиромжтой байдаг. Тайширын станцын ус одоо болтол дүүрээгүй.
- давуу тал нь хямд эрчим хүч үйлдвэрлэх боломжтой
-сул талынх нь талаар хүмүүс их маргалддаг - 1.ихээхэн хэмжээний газар усан дор ордог тул археологийн судалгаа хийж эртний дурсгалуудыг нүүлгэх шаардлагатай. сайн судалгаа хийхгүй бол илрүүлж амжаагүй эртний дурсгалууд тэр чигтээ устана.
2. загасны шилжих хөдөлгөөнд саад хийдэг. Зарим загас голоо өгсөж уруудан маш хол явж түрсээ шахдаг.
3. байгаль орчинд хортой гэж зарим хүн хэлдэг. Бид одоо болтол юу нь зөв буруу болохыг мэдэхгүй шийдэж чадаагүй бна.
https://mn.wikipedia.org/wiki/%D0%91%D0 ... 0%BD%D1%86
Геотерм
Исландад геотермийн станц олон байдаг. Манайд боломж арай бага. Цөөн хэдэн газар халуун рашаан, гейзерийг эричм хүчний зорилгоор ашиглаж байгаа.
https://mn.wikipedia.org/wiki/%D0%93%D0 ... 1%80%D0%BC


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.15 6:44 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Гишүүд Тайшир, Дөргөний усан цахилгаан станцад анхаарал хандууллаа
2010.06.14

http://vip76.mn/content/9530
Гишүүд Тайшир, Дөргөний усан цахилгаан станцад анхаарал хандууллаа
УИХ-ын чуулганы баасан гаригийн үдээс хойших хуралдаанаар УИХ-ын гишүүн Д.Балдан-Очир, Ц.Дашдорtaishir_stantsж, Б.Чойжилсүрэн нараас Байгаль орчин, аялал жуулчлалын болон Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нарт хандаж тавьсан “Тайшир, Дөргөний усан цахилгаан станцын үйл ажиллагааны явц болон байгаль орчинд үзүүлж буй сөрөг нөлөөллийг бууруулах асуудлаар хэрэгжүүлж байгаа ажил, үр дүн, цаашид авах арга хэмжээний талаархи асуулга”-ын хариуг сонслоо.

Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх энэ асуудлаар хийсэн танилцуулгадаа, Говь-Алтай аймгийн Тайшир сум болон Ховд аймгийн Дөргөн суманд баригдсан усан цахилгаан станцууд нь Төв Азийн гадагшаа урсгалгүй ай сав болох Их нууруудын хотгорын сав газарт байгуулагдсан манай улсын хувьд жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллахаар тооцож зураг төсөл хийгдсэн анхны усан цахилгаан станцууд юм. 11 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай Тайширын УЦС-ыг барих техник эдийн засгийн үндэслэлд Говь-Алтай, Завхан аймгийн төв болон ойролцоохь найман сумыг цахилгаанаар хангах, Дөргөний 12 мВт-ын суурилагдсан хүчин чадалтай УЦС-ыг Ховд, Увс, Баян-Өлгий аймгуудыг цахилгаанаар хангахаар тооцож, жилд 37-38 сая кВт/цаг цахилгаан эрчим хүч үйлдвэрлэхээр гадаадын байгууллагуудаар зураг төсөл, барилга угсралтын ажлыг бүрэн гүйцэтгүүлж ашиглалтад оруулаад байгаа.

Тайширын УЦС-ын барилга угсралтын ажил 2008 оны аравдугаар сар дуусч техникийн болон ажлын комисс акт гарган, жижиг агрегатыг байнгын ажиллагаанд оруулж хоёр жилийн хугацаанд Говь-Алтай аймгийн Тайшир, Жаргалан сумд, дулааны улиралд аймгийн төвийн тодорхой хэсгийг цахилгаан эрчим хүчээр хангаж байгаа. Харин уг станцын том гидро-агрегатуудыг туршиж ашиглалтад оруулах ажиллагааг 2010 оны есдүгээр сард тухайн үед хүрсэн усны түвшингээр хийж гүйцэтгэхээр төлөвлөж байгааг хэллээ. Эрдэс баялаг, эричм хүчний сайд Д.Зоригт хийсэн танилцуулгадаа, Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт 2007 оны наймдугаар сарын 22-нд эхэлж, өнгөрсөн онд 1685 метрт хүрсэн бол энэ оны дөрөвдүгээр сарын байдлаар 1683.6 метр байсан. Түүнээс хойш өнөөдрийг хүртэл тухайн бүс нутагт хаврын шар усны үер эхэлсэнтэй уялдаж усны түвшин 1684.2 мерт хүрээд байгаа. Станцын том агрегатуудыг ажиллуулж эхлүүлэх түвшин нь 1696 метрээс доошгүй байх ёстой юм. Төслийн техник эдийн засгийн үндэслэлд голын урсацыг олон жилийн дунджаар тооцож далан байгуулах зорилгоор голын урсгалыг шилжүүлэн урсгах туннелийг боож усан сангийн дүүргэлт эхэлснээс хойш дунджаар 2.5 жилд дүүрэх ёстой, дээд тал нь таван жил гэж тооцоолсон байдаг. Харамсалтай нь тухайн бүс нутагт олон жил дараалсан хуурайшилт, ган гачиг, голын эхэнд алт олборлох үйл ажиллагаа явуулсан зэргээс шалтгаалан голын олон жилийн дундаж урсац нь 2.3 дахин буюу 5.4 шоометр/секунд болж буурснаас усан сангийн дүүргэлт удааширч байгаа.

Харин өнгөрсөн оны өвөл Завхан голын эхээр өнгөрсөн гурван жилтэй харьцуулахад харьцангуй их цас орсон, мөн Хангайн нурууны өврөөс эх авсан голуудад шар усны үер багагүй буусан зэргээс усны түвшин нэмэгдэх нөхцөл бүрдэж байгааг дурьдлаа. Мөн сайдын тушаалаар Тайширын УЦС-ын усан сангийн горимыг тогтоох, Завхан гол, түүнээс тэжээгддэг Эрээн, Айраг, Хяргас нуурыг ширгэхээс урьдчилан сэргийлэх, байгаль орчны үнэлгээг газар дээр нь харьцуулалт хийх ажлын хэсэг байгуулж ажиллуулсан. Ажлын хэсэг энэ хугацаанд УЦС-ын бетон далангийн ус хаюурын цөөрмийн усыг 4 кВт-ын 40 л/секунд урсгах хүчин чадал бүхий насосоор хаях сувагт шахаж доод голын урсгалыг нэмэгдүүлсний зэрэгцээ гол хөлдөх хүртэлх хугацаанд Гуулингийн услалтын системийн усны урсацыг хянуулж, тодорхой хугацаагаар услалтын систем рүү өгч байхаар харуул томилж ажилллуулсан. Зөвхөн Говь-Алтай аймгийн Тайшир суманд эрчим хүч өгч байсныг нэмэгдүүүлж, Жаргалан сум болон аймгийн төвийн тодорхой чиглэлийг УЦС-аас цахилгаанаар хангаснаар жижиг агрегатаар өнгөрөх урсацын хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэн.

Цаашид өнгөрсөн он, энэ жилийн ажиглалтын үр дүнг тусгаж бодит байдлыг илтгэсэн тайлан, дүгнэлтээ энэ оны аравдугаар сард гаргахаар төлөвлөж байгаа гэдгээ хэллээ. Асуулгын талаархи сайдуудын танилцуулгатай холбогдуулан гишүүн Н.Ганбямба, С.Бямбацогт, Б.Чойжилсүрэн, Г.Баярсайхан, Ө.Энхтүвшин, Б.Балдан-Очир, Ц.Дашдорж нарын асуултад Байгаль орчин, аялал жуулчлал, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд нар болон холбогдох яамдын ажлын хэсгийн гишүүд хариулт өгөв.

Тухайлахад гишүүн С.Бямбацогт Дөргөний УЦС-ын гаргаж байгаа нэг кВт эрчим хүчний үнэ яагаад харьцангуй өндөр буюу 32 төгрөг байгаа, мөн 50 төгрөгөөр авсан эрчим хүчний үнэ яагаад баруун бүсэд 200 төгрөгт хүрээд байгаагийн учрыг тодруулахад сайд Д.Зоригт: Дөргөний УЦС суурилагдсан хүчин чадлаараа ажиллаж байгаа. Үнийн хувьд ТЭЦ-4-ийн гаргаж буй үнээс бага байгааг бид боломжтой гэж үзэж байгаа. Харин гаднаас авч буй эрчим хүчний импортын үнэ огцом өссөн тал бий. Гэхдээ бид аль ч бүс нутагт адил тариф мөрдөж байгаа гэсэн хариулт өгөв. Дөргөний УЦС төслийн хүчин чадлаараа ачааллаа аваад ямар нэг хүндрэл саадгүй ажиллаж байгаа, өвлийн цагт, тэр байтугай аваарын үед хүртэл баруун бүсийн цахилгаан эрчим хүчний хэрэглээний зохих хувийг хангаж байгаа гэдгийг Эрчим хүчний газрын дарга Ц.Баярбаатар бас нэмж хэллээ.

Харин гишүүн Ц.Дашдорж Тайширын УЦС-ын усан сангийн дүүргэлт хоёр жилийн дотор хэвийн хэмжээнд хүрнэ гэж байсан ч бүтсэнгүй. Энэ нь хэдийд хангагдаж, хэр найдвартай ажиллах боломжтойг тодруулж өгнө үү гэхэд Ц.Баярбаатар дарга: Тайширын усан цахилгаан станцын усан сангийн дүүргэлтийн түвшин энэ оны есдүгээр сар гэхэд 1690-1693 метрт хүрнэ. Тэр үед бид Завхан аймгийн Тэлмэн сум хүртэлх 140 км шугамыг туршина. Энэ жилийн тухайд Говь-Алтай аймгийн төвийг эрчим хүчээр хангана, харин Завхан аймагт эрчим хүч өгч чадахгүй. Харин ирэх жилээс станц төслийн бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжтой гэсэн хариулт өгөв. Ингээд асуулгатай холбогдсон асуулт хариулт дуусч, асуулга тавьсан гишүүн Б.Балдан-Очир дэгийн дагуу саналаа хэллээ.

Тэрбээр байгаль орчны ийм их эрсдэлтэй нөхцөлд өмнө нь батлагдсан сэргээгдэх эрчим хүчний төслүүдийг УИХ, Засгийн газар, холбогдох яамд эргэн авч үзэж, эрсдэл багатай, байгальд халгүй өөр эх үүсвэрийг эрж хайх цаг болжээ. Түүнчлэн Тайширын УЦС-ын зураг төслийг болно бүтнэ, ирээдүйтэй гэж үзэж зөвшөөрөл өгсөн манай улсын холбогдох аж ахуйн нэгж, албан тушаалтнуудад хариуцлага тооцох ёстой. Энэ станцын усан сангийн далан нь зураг төсөл, тооцоо судалгааны алдаанаас болоод 1689 метрээс дээш ус хуримтлуулах ямарч боломжгүй, орж ирсэн ус нь өөр чигт хальж тэлж буйг орон нутгийн удирдлагууд ярьж байгааг дурьдаад Завхан голын усны нөөцийн арав гаруй хувийг Гуулингийн услалтын систем рүү ямар нэг далан хаалтгүйгээр нэвтрүүлж үргүй урсгаж буйд хараа хяналт тогтоохыг сайдаас хүслээ.

Дараа нь чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэж эхлээд байсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хэлэлцүүлгийг үргэлжлүүлж, төсөл санаачлагчаас асуулт асуухаар нэрээ ирүүлсэн гишүүдийн асуултад Сангийн сайд С.Баярцогт хариулт өгч, энэ асуудлаар Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаас гаргасан санал, дүгнэлтийг сонслоо. Байнгын хорооны санал, дүгнэлттэй холбогдуулан гишүүн Д.Балдан-Очир, Х.Жекей нар асуулт асууж, гишүүн Н.Ганябямба саналаа хэлснээр чуулганы энэ өдрийн хуралдаан завсарлаж, уг хуулийн төслийг хэлэлцэх эсэх талаархи санал хураалтыг чуулганы ирэх долоо хоногийн хуралдаанаар хийхээр боллоо.

Ахлах референт Ш.Содномжамц


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.15 6:45 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Г.Пүрэвдорж Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан, технологийн хөгжил
2013 оны 4-р сарын 25

Г.Пүрэвдорж Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан, технологийн хөгжил (СЭХШУҮН-ийн хөгжил, судалгааны үр дүн, дурдатгал)

Улаанбаатар: Соёмбопринтинг ХХК-ий хэвлэлийн үйлдвэр, 2002. -119 х., 47 зураг, 21 хүснэгт. ISBN 99929-9-003-1

Энэ нэг сэдэвт бүтээлд Монгол орны сэргээгдэх эрчим (нар, салхи, ус, биомасс, халуун рашаан)-ийн нөөц, түүнийг эрчим хүчний зорилгоор ашиглах талаар явуулсан судалгаа туршилтын үр дүнгээс оруулав. Монгол оронд Сэргээгдэх эрчим хүчний шинжлэх ухаан технологийг хөгжүүлэхээр төрөөс явуулсан бодлогыг тоймлон оруулж сэргээгдэх эрчим хүчний ирээдүйн хөгжлийн хандлагын тухай авч үзэв.

Их дээд сургуулийн оюутан, магистрант, багш, эрчим хүчний мэргэжилтэн нар болон өргөн олон уншигчдад зориулав.
http://mongolenergy.mn/index.php?option ... 55&lang=mn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.15 6:48 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Эрчим хүчний шинэ эх үүсвэр улсын хөгжлийг тодорхойлж байна

2014-08-12 http://fun.everyday.mn/content/read/52752.htm

Сүүлийн 5 жилд дэлхий даяар нар салхины эрчим хүчээр жилладаг 100 цахилгаан станц байгуулагджээ. АНУ ын Калифорни муж 2020 он гэхэд цахилгаан эрчим хүчний 1/3 хувийг нар, салхинаас гарган авах зорилт тавьж байна.

Калифорни мужид ажиллаж байгаа нар салхины эрчим хүчийг ашигладаг цахилгаан станц нь одоогоор 140 000 орчим өрхийг цахилгаанаар хангаж байна. Эдний нэг болох Иванпа Солар гэдэг нэртэй цахилгаан станц Лос Анжелес хотоос урагш 3 цаг явах зайтай газарт, Мохавын цөлд байрладаг бөгөөд барьж байгуулахад 2 тэрбум 200 сая долларын өртөг гарч, 3 жил бариад саяхан, 2014 оны хавар ашиглалтанд орсон байна.

Энэ станцад урьдын адил нарны зай хураагуур ашигладаггүй юм. Үүний оронд айл бүрийн дээвэр дээр толь байрлуулжээ. Ердийн гараажны хаалганы хэмжээтэй ойролцоо 2 том толь – гелиостат 173 мянган ширхэгийг станц дээр суурилуулсан байна. Төв барилга буюу өндөрлөгт байрласан 3 цамхагийн оройгоос ирж байгаа нарны тусгалыг гелиостатууд тусган авч нарны хөдөлгөөнөөр компьютерын удирдлагаар эргэдэг байна. Харин цамхагийн орой дээр байгаа “уурын зуух” нь нарны гэрлээр халж уур үүсгэнэ.

Цамхаг нь өндөр байх тусам олон толь тавьж болдог. Иванпа Соларын цамхагууд 50 давхар байшинтай тэнцэх өндөртэй юм. Цамхагийн орой дээр байгаа “уурын зууханд” 700 С орчим халсан уур доош хоолойгоор “явж” цахилгаан энерги болон хувирна.

Гелиотерм цахилгаан станц хэмээн нэрлэдэг ийм станцууд нь нарны зай хураагуураар ажилладаг станцуудыг бодвол өдрийн цагаар хураасан цахилгаан энергээ ашиглан шөнө оройд нар жаргасны дараа дахин 15 хүртэл цаг ажиллаж болох хэмжээний энергийг гаргах чадалтай юм. Иванпа Солар станц 392 мегаватт хүчин чадалтай. Жишээ нь : Орост нэг дүүргийг цахилгаанаар хангадаг дундаж хүчин чадалтай хийн эрчим хүчний станц 360 орчим мегаватт чадалтай байдаг.

Иванпа солар нь дулаан хадгалах үйлдэл одоогоор бага байгаа боловч доорхи видео дээр байгаа Испани улсад ажиллаж буй гелиотерм цахилгаан станц бол нар жаргаснаас хойш 15 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай юм.

Ийм гелиотерм цахилгаан станцыг байгуулахад байгаль орчинд хор хөнөөлтэй зүйл байгаагүй боловч Ивапа Соларыг байгуулах үед нутагт амьдардаг байсан нэгэн зүйлийн ховордсон яст мэлхий дайжиж үгүй болох аюул байжээ. Гэвч цахилгаан станцыг барихын өмнө ойролцоо газар худалдан авч 200 орчим яст мэлхийг шилжүүлэн байрлуулж, биологчид хөлслөн ажилуулснаар энэ асуудлыг шийджээ. Энэ ажиллагаанд 22 сая доллар зарцуулсан байна.

Иванпа солар бол Калифорни мужид ажиллаж байгаа нарны 7 цахилгаан станцын нэг билээ. Нэг ийм цахилгаан станцыг барьж ашиглалтад оруулснаар жилдээ агаарт хаягдах 400 000 тонн нүүрсхүчлийн хийгээс байгалаа цэвэрлэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, 400 000 тонн нүүрсхүчлийн хий гэдэг нь 77 000 автомашины гаргах хий юм.

АНУ ын засгийн газраас нар салхины эрчим хүчийг ашиглах төслүүдийг их дэмждэг бөгөөд том компаниудыг сэргээгдэх эрчим хүч ашиглах шаардлага тавин энгийн иргэдэд ийм үүсгүүр худалдан авах хөнгөлөлттэй зээл олгох зэрэг арга хэмжээ авч байна. TIME сонины мэдээлснээр 3 минут тутам нэг америк айл цахилгааны үүсвэрээ нар салхины эрчим хүч болгон өөрчилж байгаа ажээ. 2005 оноос хойш АНУ д агаарт ялгарч буй хорт хийн хэмжээ 17 % багассан байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.15 6:49 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Монголчууд мундаг юм аа! Тэд биднээс зүгээр л холдож байна http://mmnews.mn/i/1492
2015.4.9
Зохиогч: Эрдэм Гомбоев
Эрдэмтэн экологич, нийгмийн зүтгэлтэн Наталья Тумурееватай хийсэн ярилцлага, түүний өвөрмөц бодол санаа.
Н.Тумуреева нь «Яблоко» намын «Зеленая Россия-Ногоон Орос» фракцын Буриадын бүс нутгийн салбарын тэргүүн, Буриад Улсын Боловсролын яамны харьяа экологи-биологийн сургалтын төвийн дэд захирал, байгаль орчны олонд танигдсан мэргэжилтэн юм. Э.Гомбоев түүнд Байгал нуурын тухай, эрчим хүчнийхэн болон монголчуудын талаар асуулт тавьжээ.
Байгал нуурын усны түвшин яагаад уначихав?
-Байгал нуурын түвшин өвөлдөө доошилж, зундаа дээшилж үргэлж хэлбэлзэж байдаг гэдгийг ойлгох нь хэрэгтэй. Нуурын өөрийнх нь байгалийн унаган төрх ийм юм. 2001 онд Засгийн газрын тогтоол гарч нуурын доод түвшинг 456 метр, дээд түвшинг 457 м /далайн түвшнээс дээш/ байлгах шийдвэр гарсан. Энэ бол Эрхүүгийн УЦС ашиглалтад орсоноос хойш 40 жилийн хугацаанд тогтсон түвшинтэй ойролцоо юм. Иймд экосистемд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Шуудхан хэлэхэд эрчим хүчнийхэн Байгал нуурыг үйлдвэрлэлийн зориулалтаар юүлчихгүй байх л зорилгоор тогтоосон хэмжээ юм.
Энэ бол Байгал нуурт эерэг нөлөөтэй, эрхзүйн цөөхөн зохицуулалтын нэг юм. Гэтэл яг одоо усны түвшин тогтоосон хэмжээнээс 10см –аар унаад байна. Энэ нь түгшүүрийн дохио юм.
[Байгал нуураас эх авдаг цорын ганц Ангар мөрөн дээр 3 усан цахилгаан станц (УЦС) нэгэнт байгуулчихсан. Эдгээр нь Эрхүүгийн, Братскийн, Усть-Илимскийн УЦС-ууд ба “Иркутскэнерго” ХК-д бүгд ордог, түүний эзэн нь Путины ойрын найз Олег Дерипаска юм. – Зохиогчийн тайлбар]. [Тайлбар: Энэхүү нийтлэлд дурдагдаагүй 2297 МВт хүчин чадалтай Богучанскийн УЦС нь Ангар мөрний 4 дэх том станц юм].
Өнгөрсөн жил Оросын цаг уурын алба зун нь үер болно гэж буруу таамагласан. Тэр хавар нь Байгал нуурын түвшин дээд цэгтээ дөхөж очсон үед Эрхүүгийн эрчим хүчнийхэн үүнийг ашиглаж ус ихээр гаргасан. Оросын цаг уурын алба эдгээр тоог зөвхөн урьдчилан таамагласан. Энэ нь эцсийн шатны үнэн бас биш юм.
Энэ нь эрчим хүчнийхэнд хэрэгтэй байсан юм биш үү?
-Тиймээ, энэ нь нэмэлт цахилгаан эрчим хүч үйлдвэрлэл ийм учраас их хэмжээний ашиг олно гэсэн үг. Гэтэл зун нь хуурай, гандуу байсан нь энэ оны нэгдүгээр сард усны түвшин доод хэмжээнд хүргэхэд хүргэсэн юм. Энэ үед эрчим хүчнийхэн урсацад нийлүүлэх усны хэмжээгээ багасгах ёстой байсан боловч лоббидсоор байгаад нуурын усны түвшинг тотоосон доод хязгаараас нэг удаа буулгаж болно гэсэн тогтоол Ерөнхий сайд Медведевээр гаргуулж дөнгөсөн юм. Уг баримт бичигт Эрхүүгийн УЦС-аас доош орших аж ахуй болон эдийн засгийн үйл ажиллагааны хэвийн байдлыг хангах зорилготой гэж заасан. Албан ёсоор тодорхой тоо байхгүй боловч нуурын усны түвшинг зөвшөөрөгдөх доод түвшнээс 20 см хүртэл доошоо байхаар төлөвлөсөн. Өөрөөр хэлбэл, эрчим хүчнийхэн түвшинг үүнээс илүү бууруулж чадна гэсэн үг.

Байгаль нуурын эрэгт цэвэрлэгээ хийж байгаа экологийн үйл ажиллагаа.
Ийм нөхцөл байдал үүссэнд хэн буруутай вэ?
-Хэдийгээр би манай Буриадын Засгийн газрын талд дуугарч байгаагүй ч энэ тохиолдолд тэд усны түвшинг буулгахын эсрэг байсан юм шүү. Гэтэл Оросын Засгийн газар “Иркутскэнерго”-ийн эрх ашгийг хамгаалсан. Яг юу болсон бэ гэхээр Госгидромет алддагаараа л алдсан, үүн дээр хуурайшилт ихтэй зун болсон. Эрчим хүчнийхэн сэмхийг ашигласан. Ер нь энэ бол зохиомлоор үүсгэсэн хямралт байдал байсан. Энэ бүхэн төрийн байгууллагуудын юуч хийдэггүй, ажилдаа сэтгэл гаргадаггүйгээс ерөнхийдөө болж буй. Холбогдох байгууллагууд, мэргэжлийнхэн үүнийг бүгд мэдэж байсан. Зүгээр л амаа хамхиад байцгаасан. Иймэрхүү байдал манай Орос улсад үргэлж гарч байдагдаа. Хуурайшилт ихтэй зун, эрчим хүчнийнхэн их хэмжээний ус гаргаснаас нуурын усны түвшин унаж байгааг бүгд л мэдэж байсан. Гэвч хэн ч юу ч хийгээгүй!
Бид цаашдаа яаж Байгал нуурын эрэгт амьдрах болж байна, эрчим хүчнийхэнд ч яахав энэ болдог юм байж. Ингэж орлогын хойноос хөөцөлдөж ирээдүйд ийм юм бас хийгдээд байвал яах вэ?
-Оросын төрд бусад зорилго, зорилтуудтай харьцуулахад Байгал нуурын давтагдашгүй экосистемийг олон улсын гэрээ хэлэлцэд заасанчлан хадгалж үлдэх нь хамгийн чухал байх ёстой. Ингэх юм бол Оросын цаг уурын албаны мэдээ ч илүү бодитой гарах байх. Эрчим хүчнийхэн ч өөрсдийн лоббинд найдахаа болино. Манай Буриадын эрх баригчид Байгал нуурын дагуух суурьшил дэд бүтэц нуурын ус хэт багасах ихсэх тохиолдолд дасан зохицох төлөвлөгөө гаргах шаардлагатай. Юуны өмнө Эрхүүгийнхэн өөрсдийн инженерийн болон ус авах байгууламжууд, дэд бүтцийг үүнд зохицуулан ажиллуулдаг байх хэрэгтэй. Эрхүүгийнхний талд ороод байна гэдэг нь нуурыг юүлэхийг зөвшөөрч байна гэсэн үг юм.
Тэд яагаад энэ эгнэшгүй нуурыг усан сан шиг ашиглачихаад өөрсдийн байгууламжуудыг засч сайжруулахгүй суугаад байдаг байнаа? Тэд энэ арга хэмжээ нь өртөг ихтэй, Байгаль нуураас ус авч ашиглах нь хялбар гэцгээдэг.
Байгаль нуурын усны түвшин доошлоход бидэнд ямар аюул нүүрлэх вэ?
-Нэгдүгээрт, Хүлэртэй газар нь дахиад шатаж эхэлнэ. Ийм түймрийг дээрээс нь унтрааж болдоггүй. Зөвхөн хөрсний ус дээшилсэн үед унтардаг. Хоёрдугаарт, эрэг орчмын суурин тосгодын худгуудад ус багасч, оршин суугчид ундны усгүй болох аюул нүүрлээд байна. Мэдээж хэрэг загасны тэжээлийн нөөц болдог гүехэн ус татарч хуурайшна. Гарах уршгийг бүгдийг тооцоолоход хүндрэлтэй. Ямар ч байсан экологийн гамшиг болох магадлал байна. Байгальд бүх зүйл амин холбоотой байдаг.
Ус хэзээ дээшилэх бол?
- Сергей Донской [ОХУ-ын Байгаль орчны яамны тэргүүн – зохиогчийн тайлбар] 4-р сарын хоёрдугаар хагасаас эхлэн Байгал нуурын усны түвшин нөхөгдөж дээшилнэ гэж мэдэгдсэн. Ийм мэдэгдэл хийх хангалттай үндэслэл түүнд байгаа байх. Гэхдээ энэ чинь хэр зэрэг тунадас унаснаас хамаардаг байгалийн жам ёсны үйл явц. Энэ өвөл хур тунадас бага унасан мэдээ надад байгаа. Харах л үлдэж.
Оросын тал Монголын Сэлэнгэ мөрөн дээр «Шүрэн»-гийн УЦС байгуулах, түүний цутгалууд дээр УЦС байгуулах төслийг хэрэгжүүлэхэд санаа зовж байгаа. Байгал нуурын эгнэшгүй экосистемд энэ нь гамшиг учруулах уршигтай гэж буй. Иймэрхүү болгоомжлол хэр зэрэг магадлалатай вэ?
-Тиймээ, нөлөө гарна. Тэгэхдээ цутгалууд дээр гарах аливаа өөрчлөлт нь манай талд нөлөө үзүүлнэ. Миний мэдэж байгаагаар төсөл яг ч бэлэн болоогүй, зөвхөн бодлогын баримт бичиг байгаа. Монголчууд мундаг юмаа! Тэд Орос улсыг хараад бид чухам яаж явж байгааг ажиглаад биднээс холдож байна. Бид тэдэнд цахилгаанаа худалдаж байгаа. Тэд өөрсдийн эрчим хүчний эх үүсвэртэй болохыг чармайж байна. Энэ нь иргэдээ цахилгаанаар хангахаас гадна уул уурхайн баялагаа боловсруулахтай холбоотой юм. Цахилгаан эрчим хүч гэдэг нь жишээлбэл Хятадад зарж болохуйц бүтээгдэхүүн юм. Тэгээд ч агаарын бохирдол тэдний хувьд том асуудал болоод байгаа юм. Яагаад гэвэл тэдний цахилгаан эрчим хүчний дийлэнх хэсгийг нүүрс түлж гаргаж авдаг. [Зарим нэг судалгаагаар бол 90% хүртэл-Зохиогчийн тайлбар]
«Шүрэн»-ийн УЦС-ыг барьж байгуулах тухайд одоогоор талууд Засгийн Газрын түвшинд мэдээлэл солилцох түвшинд одоогоор явж байгаа. Хүрээлэн буй орчинд энэ нь хэр хэмжээний хор холбогдолтойг тогтоохын тулд мэргэжилтнүүд, шинжээчдийн групп байгуулагдаж байгаа. Оросын тал улсын захиалгаар судалгаа хийхээр баримт бичиг боловсруулж байна. Надад энэ асуудлаар орон нутгийн эрх баригчдаас ирүүлсэн дөрвөн албан бичиг байна. Тэд бидэнтэй бүрэн санал нэг байгаа ба анхааран үзэж, хяналт тавьж ажиллаж байгаа гэж байсан.
Эх сурвалж: http://eghpp.mn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.15 6:54 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Дотооддоо анх удаа бага оврын салхин сэнс үйлдвэрлэж эхэлжээ
http://www.medee.mn/main.php?eid=60670
2015-03-25
Манай улс хамгийн анхны бага оврын салхин сэнсний турбинээ үйлдвэрлэсэн байна. “Гэрэгэ Цүүшин” компани япон инженерийн Монголд зориулан бүтээсэн 500 ватт-ын хүчин чадалтай салхин сэнсний патентыг 2013 оноос хамтран ашиглаж эхэлжээ.

Ингэснээр дотоодод салхин сэнсний турбин үйлдвэрлэх туршилт эхэлж, энэ оны хоёрдугаар сард анхны загварыг амжилттай үйлдвэрлээд байгаа аж.

Дээрх бүтээгдэхүүний хүчин чадлыг “100 000 Нарны гэр” төслийн хүрээнд нийлүүлж байсан нэг нарны хавтантай харьцуулахад 10 дахин илүү юм байна. Одоогоор Япон улсад дээрх патентаар үйлдвэрлэсэн салхин сэнсийг хурдны зам, гудамжны гэрэлтүүлэг зэрэгт бага оврын тог үүсгэгч турбин болгон ашиглаж байгаа ажээ.

Дотоодын зах зээлд салхины эрчим хүчний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 10 орчим компани байдаг бөгөөд эдгээрийн 2-3 нь салхин сэнс импортолж дотоодод борлуулдаг ч дийлэнх нь 50 хүртэлх ваттын хүчин чадалтай юм байна.


Д.ТҮВШИН


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.15 3:01 am 
Оффлайн
Хайр Булаасан Гишvvн
Хайр Булаасан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.06.12 12:17 am
Бичлэгүүд: 315
Haa saigui shd. Ereliin erdenebatiin garaar terbum terbumaar n sergeegdeh erchim huchni tusul urssanda.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.15 12:40 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Энэ дэд сайд манайд одоогоор нүүрснээс эрчим хүч гаргаж авах нь хамгийн зардал багатай гэж.
Нарны эрчим хүч уулаасаа үнэтэй. Усан болон салхин станц нүүрсээр ажилладаг станцаас бага өртгөөр эрчим хүч гаргадаг баймаар юм?

Ногоон эрчим хүчийг ашиглахад эрт байна
2015-04-10

"Coal Mongolia-2015" чуулганы үеэр уламжлалт нүүрсний цахилгаан станцаас татгалзахад эрт байгааг Эрчим хүчний дэд сайд Ө.Пүрэвбаатар онцолж байв.
Учир нь Европ, Хятад шиг ногоон эрчим хүч рүү ороход бэлэн биш бөгөөд хэрэглэгчдэд өндөр үнээр хүрэх гэнэ. Тодруулбал өнөөдөр манай улсын нэг КВт цахилгаан нь 70 төгрөг байхад нарны энергиэр цахилгаан авахад 400 орчим төгрөг болох юм байна.Тэгэхээр Монгол Улс нүүрсний нөөцдөө түшиглэн хямд төсөр өртөгтэй эрчим хүч үйлдвэрлэх нь чухал гэдгийг тэрээр хэллээ. Уламжлалт технологид суурилсан эрчим хүчний үнэ 150 кВт/цагаас дээш хэрэглээтэй хэрэглэгчдэд зах зээлийн зарчмаар үнэ тогтоох бол амьжиргааны түвшин доогуур хүмүүст эрчим хүчний үнийг нэмэхгүйг тодотгов.

Өнгөрсөн онд ДЦС-ууд 5191.3 сая кВт цаг, усан цахилгаан станцууд 66.3 сая кВт цаг, нар салхины эх үүсвэрээр 126.0 сая кВт цаг, дизель станцаар 8.32 сая кВт цаг буюу нийт 5392 сая кВт цаг цахилгаан үйлдвэрлэжээ. Харин импортоор 1396.9 сая кВт цаг эрчим хүч худалдан авч хэрэглэгчдэд 4285.2 сая кВт цаг цахилгааныг түгээсэн байна. Өөрөөр хэлбэл 79.42 хувийг дотооддоо үйлдвэрлэж 20.58 хувийг импортоор авчээ. Дашрамд дурдахад усан цахилгаан станц, нар салхины станцын үйлдвэрлэл эрчим хүчний нийт хэрэглээний 3 хувийг эзэлж буй юм.

Б.Заяа
Эх сурвалж: "Монцамэ" агентлаг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.04.15 12:56 am 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
саяхан үндэсний тв-р Монголын сэргээгдэх эрчим хүч зүүн азийн хэрэгцээг бүхэлд нь хангах боломжтой гэсэн мэдээ явж бсн.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.01.15 11:04 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.27.02 10:15 pm
Бичлэгүүд: 459
Байршил: "I exist in the world beyond your World"
Энэ зун интернетээр хичээл харж, амазоноос сэлбэгүүдийг нь захиалж жижигхэн 40 watts орчмын solar panel хийх гэж үзсэн учиргүй сайн юм болоогүй ч ямар ч байсан төсөөлшгүй бэрх асуудал бол биш л юм байна лээ, хөөрхөн жижигхэн аялалын маягийн panel үүд хийгээд туршаад болвол нэмж хийж борлуулаад хүмүүсээс feedback аваад сайжруулаад гартаа оруулсныхаа дараа бүтэн нэг айлын хэрэгцээг хангах panel өөртөө зориулж хийж болхоор санагдсан.

_________________
Game over, nerds win.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.02.15 2:36 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 1-р сар.15.09 9:29 pm
Бичлэгүүд: 1697
Tsogoo: Naadhaaraa Green code challenge tusuld oroltsood uzeech magadgui teriigee utsaaraa udirdah bolomjtoi bh talaas sudlaad ch yumuu, BO-g demjsen tusluud iluu davuu erthei oroltsono, shagnaliin san ni gaigui undur yum bnalee.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.02.15 1:59 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.14.15 1:05 pm
Бичлэгүүд: 62
Ишлэл:
саяхан үндэсний тв-р Монголын сэргээгдэх эрчим хүч зүүн азийн хэрэгцээг бүхэлд нь хангах боломжтой гэсэн мэдээ явж бсн.
Мэдээгээр юу ч гэж шааж болно.
Сэргээгдэх эрчим хүч Монголд хамгийн ашиггүй үрэлгэн төслүүдийн нэг. Нүүрснээс их юмгүй тэрийгээ ухаж зарах дургүй улсад сэргээгдэх эрчим хүч гэж яриад ч хэрэггүй.
Миний бодол шүү


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.02.15 11:50 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
манайд салхины эрчим хүч дулааны цахилгаан станцынхаас 40 төгрөгөөр илүү үнэтэй байна. яагаад илүү үнэтэй байна вэ?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.16.15 2:50 pm 
Оффлайн
Партизан Гишvvн
Партизан Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.30.10 5:52 pm
Бичлэгүүд: 327
Оросууд Монголын эсрэг жагсчээ
15.12.16
http://www.new.mn/News/Detail?news_code=44298
Саяхан Францад болсон НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн талаарх суурь конвенцийн талуудын бага хурлын 21 дүгээр чуулганы үеэр байгаль хамгаалагчид, олон нийтийн байгууллагууд эсэргүүцлийн жагсаал зохион байгуулсан билээ.

Арваннэгдүгээр сард Парист болсон халдлагын улмаас онц байдал тогтоосон байгаа тул Цагдаагийн газраас жагсаал цуглаан хийхийг хориглосон байсан ч “Greenpeace”-ийн идэвхтнүүд Ёслолын хаалган дээр гаран уриа лоозон хадаж, нефтийн компанийг ивээн тэтгэсэн Луврын музейд ч эсэргүүцлийн арга хэмжээ зохиогоод авсан.

Мөн сэргээгдэх эрчим хүчийг дэмжиж байгаагаа илэрхийлэн, нутгийн уугуул иргэдийн эрх ашгийг хамгаалах талаар ч уриалж байлаа. Нефтийн Total компанийн ивээн тэтгэгч Луврын музейн шалан дээр бурам асгаж, гишгэлэн гүйлдэн, “нефтийн” хар мөр үлдээсэн.

2050 он гэхэд сэргээгдэх эрчим хүчээр 100 хувь хэрэгцээгээ хангах төсөл хэрэгжүүлэхийг шаардан, экологийн бэлгэ тэмдэг шар будаг машин зам дээр асгасан. Машины дугуйнд наалдсан будаг хот даяар тархан Парис хот тэр аяараа шар өнгөнд хучигдсан нь онгоцноос сайн харагдаж байсан аж.

Харин экологийн төлөөх энэ эсэргүүцлийн жагсаал дунд Оросын байгаль хамгаалагчид Монголын эсрэг жагсаж байжээ. “Гринпис”-ийн ОХУ дахь салбар, “Хил хязгааргүй гол мөрөн” байгууллагын гишүүд Сэлэнгэ мөрөн дээх барихаар төлөвлөгдөж буй Шүрэнгийн усан цахилгаан станцыг эсэргүүцэн, чуулганы төлөөлөгчдөд төслийг зогсоохыг уриалжээ. Тэд усан цахилгаан станцыг сэргээгдэх эрчим хүч биш гэж үзэхийг уриалж, Байгаль нуурыг хамгаалахыг шаардсан байна.

М.Сугар-Эрдэнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.15 5:38 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
unshina


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 15 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр