Хараад байхад системтэйтэйгээр сүйтгэх нь л их байх шиг. Нэгэнтээ дурын хүн засвар хийхийг дүрмээрээ зөвшөөрч байгаа тохиолдолд эмх цэгцтэй байх боломжгүй гэдгийг викиг нээгдээд удаагүй байх үеэс хүмүүс анхааруулсан. Гол идэвхитэй хэрэглэгчид, админууд нь барууныхан, сайт нь Америкийнх, маргаан гарвал тэдний талд шийдэгдэнэ. Монголтой холбоотой сэдвүүд дээр засвар хийгээд хянахыг оролдоод байгаа хэрэглэгчид нь барууныхан, орос, хятад, түрэгүүд. Түрэг, хятадуудтай хамгийн их маргадаг. Тэрнээс африк, латин америк, араб, Зүүн Европ, Зүүн Өмнөд, Өмнөд Азийн хүнтэй маргалдаад байх тохиолдол төдийлөн гарахгүй. Маргаан их гардаг сэдвүүд нь түүх, улс төр. Мэдээллийн дайны талбар болсон. Урлаг, спорт, байгалийн шинжлэх ухааны сэдвүүд дээр тийм замбараагүй маргаан гарах нь бага. тэнд бие биенийхээ эсрэг янз бүрээр дайрдаг. тийм тулаанд ялсан гэж бичвэл өөр нэг хүн тухайн улс өөр нэг тулалдаанд ялагдсан гэсэн зүйл бичиж оруулах гэж оролддог. дүрмийн дагуу нэг улс үндэстнийг хэтэрхий алдаршуулан магтах дөвийлгөж бичих эсвэл учир утгагүй гутаан харлуулахыг хорьдог. аль үндэстэнд алдаа оноо байдаг.
Засвар хийгчэд нь дээд боловсролтой хүмүүс ч ямар нэг алдартай доктор, профессор байхгүй.
Монголын түүхийг монголчуудаас илүү мэдээд байх хүн тэнд байхгүй, мэргэжлийн өндөр түвшинд судалгаа хийдэг хүн тийшээ ордоггүй. Зүгээр л энд тэндээс халь уншсан, нетээс олсон мэдээллээрээ бичдэг, сүрхий мэдлэгтэй хүн байхгүй, яг нарийн юм тулгаж асуухаар хариулж мэдэх хүн байдаггүй. Тэнд маш утгагүй хэрүүл, засварын дайн болдог учир жинхэнэ мэргэжлийн судалгаа хийдэг хүмүүс ордоггүй, тэд ердийн нэг үймүүлэгч, сонирхогчтой маргалдаж цагаа үрэх хүсэлгүй, ном бичиж хуралд илтгэл тавьдаг, мэргэжлийн судлаачдынхаа хүрээнд л харьцдаг. Тэнд засвар хийхийн тулд сүрхий бэлтгэл хэрэггүй, англи хэл дунд зэрэг мэддэг, жаахан ном уншдаг, нетээс юм хайж уншдаг, тухайн үед хэрэгтэй мэдээллийг нетээс эсвэл номноос хайж чаддаг байхад л болно.
Мэдэхгүй зүйлээ викигээс харж бно, зарим мэдээлэл нь эргэлзээтэй ч гайгүй бичигдсэн хуудас байгаа.
Викид гадныхан нэгнийхээ эсрэг бохир арга хэрэглэдэг, бүгд давхар бүртгэлтэй. Маргаанд дийлэхийн тулд нэгнийгээ админд ховлодог. Манайхан дүрмийн дагуу цэврээр маргах гэж оролддог. Тэдний эсрэг адилхан бохир аргуудыг хэрэглэ. Дүрмээ сайн судалж бусдын эсрэг ашигла, яршиг удаад байвал админд үе үе хэлж анхааруулга өгүүлэх буюу бүрмөсөн блоклуул.
https://en.wikipedia.org/wiki/Wikipedia ... /Incidents дүрэм зөрчөөд байгаа хэрэглэгчийг энд бичиж анхааруул.
https://en.wikipedia.org/wiki/Wikipedia ... it_warring засварын дайн хийгчдийг энд анхааруул
https://en.wikipedia.org/wiki/Wikipedia ... oticeboard үнэмшил муутай онол, дүгнэлт бичих гээд байвал энд хэлж болиул
https://en.wikipedia.org/wiki/Template: ... oard_links маргаан хийхэд шаардлагатай линкүүд
Yastanovog гэсэн монгол айдитай хэрэглэгч энд хүннүг монгол гэж бичсэн
https://en.wikipedia.org/wiki/Talk:Xion ... n_Mongolic
гэвч дараад нь монголтой холбоотой гэсэн мэдээллийг хасч баахан утгагүй юм бичиж оруулсан, дараачийн хэдэн засварыг нь үргэлжлүүлээд хар. Өөрийнх нь хуудас руу орж яагаад хассан бэ гээд монголоор асуухад хариулсангүй. Пүрэвдорж тэр хассан зүйлүүд нь зайлшгүй хасагдах ёстой зүйлүүд байсан юм байлгүй гээд тоосонгүй:
https://en.wikipedia.org/w/index.php?ti ... =624546064
дараад нь энд монголоор юм бичиж оруулж:
https://en.wikipedia.org/w/index.php?ti ... =640485913
Энэ хүн дандаа монголтой холбоотой засвар хийсэн, нэг бол уулаасаа монгол биш эсвэл аккаунт нь хакдуулсан.
https://commons.wikimedia.org/wiki/Spec ... Yastanovog
Монгол, хятадууд улс төрийн шалтгаанаас болоод байнга зөрчилддөг, ямар нэгэн найрамдал гэсэн зүйл огт байхгүй. Энэ жунгааг анхаарч байгаарай. Монголын эсрэг янз бүрийн зүйл бичээд байгаа:
https://en.wikipedia.org/w/index.php?ti ... et=Rajmaan
Хамгийн замбараагүй вики бол англи вики. Монгол, орос, франц, герман зэрэг нэг л орноос хамааралтай википедиагийн сайтуудыг голчлон нэг л үндэстний админууд удирддаг учир нөхцөл байдал арай өөр. цөөхөн хүнтэй үндэстнүүдийн хэлийг мэдэх хүн байхгүй учир тийм сайт руу гаднаас ордоггүй. Одоогоор орос вики дэхь монголтой холбоотой хуудсуудыг байнга сүйтгээд байгаа гол хүмүүүс нь түрэгүүд. Тэд монголын бүх юмыг түрэг болгох гэж оролддог. Викиг хүмүүс их уншдаг учир тэнд бичсэн мэдээлэл маш хурдан тардаг. Тэд энд тэнд худлаа мэдээлэл тарааж суртал ухуулга хийж байна.
англи дээр Монголтой холбоотой хэдэн 1000 хуудас байгаа. ерөнхийдөө гол гол зүйлүүд нь бичигдсэн учир одоо гадны өнцгөөс бичсэн зүйлүүд, алдаатай, үндэслэл муутай мэдээлэл, спам мэдээллүүдийг хасч засаад ажиглаж байх хэрэгтэй байна. 07-12 оны үед түүхийн хэсэгт идэвхитэй оролцдог 6,7 хүн байсан. dagvadorj, genuinemongol, chinneeb, gpurevdorj г.м