#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 5:48 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 157 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 7 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 1-р сар.31.13 1:39 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
Ишлэл:
^За харин наадах дээр чинь Баабарын зөв бна
“Эх оронч үзэл бол адгийн амьтдын сүүлчийн хоргодох газар мөн” eniig helj bnu?

_________________
Knowledge...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 1-р сар.31.13 4:57 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.24.09 12:09 am
Бичлэгүүд: 1201
Байршил: Утаан дотор Эрүүл тархигүй...
Ишлэл:
Уншсан л даа, аль нийтлэлийг нь яриад байна?
Би болохоор тэр астрономийн тухай бичснийг нь энд ярьж байгаа байх гэж бодоод байна ш д.
Тэр Астрономийнхоо тухай ярьж байгаад сүүлд нь тэгэж тэнэгтсийшт :wahaha:

_________________
Бороо ороосой...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.01.13 6:02 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.06.10 9:47 pm
Бичлэгүүд: 466
Байршил: Ulaanbaatar
Баабар үнэн худлаа шаана. сүүлдээ хаана нь үнэн шаагаад байгаа, хаана нь худлаа шаагаад байгаагаа ойлгохоо болтлоо халуурна шдээ. уг нь гайгүй юм сараачдаг байсан чинь Рио тинто тэргүүтэй Оюутолгой дээр зайдалсан гадныхны угаадасанд оодорч тархи нь хэвийн ажиллахаа байсан


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.05.13 1:03 am 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
Баабарын геополитик ба Солонгос ах

Баабар нэрээр танигдсан улс төрч Б.Батбаяр монголчуудын ирээдүйг зөгнөсөн ийм нэг өгүүлэл 2003 онд нийтлүүлжээ. Түүний бичсэнээр ойрын 20-25 жилд Монгол Улс “өөдлөх, хямралаас гарах ямар ч найдваргүй” ажээ. Энэ нь америкчуудын хийсэн судалгааны үр дүн бөгөөд энэхүү бараан зураглалаас шалтгаалан тэд Монголтой хамтарч ажиллах ирээдүйдээ эргэлзэж, “хог новштой нь зөнд нь орхиж” магадгүй болжээ.

Б.Батбаярын хувьд Монголд чиглэсэн “Оросын геополитик ашиг сонирхол нэгэнт дуусгавар болсон” ажгуу. Хятадын төрийн зүгээс ч “Монгол руу хандсан тодорхой бодлого” үгүй. Уг нь хятад, монгол хүмүүст худалдаа арилжааны тал дээр боломжийн сонирхол буй боловч хятадын эсрэг золигийн үзэл нь хятад хүмүүст Монголд суурьших боломж олгохгүй байгаа ажээ. Японы хувьд бүр ч яриагүй. Монголд өгсөн тусламж нь тэр бүр оновчгүй, үр дүн муутайгаас үүдэн Япон “гутах, арга нь барагдах, итгэл алдрах тал руугаа” нэгэнт оржээ. Товчоор хэлбэл, Монгол Улс нь АНУ, Орос, Хятад, Японоос олигтой зүйл хүлээлтгүй болжээ. Гэвч Б.Батбаярын хувьд, Монгол Улсад зовлонгоо нимгэлэх нэг арга зам бий. Энэ нь “Солонгос ахтай болох” юм.

Б.Батбаяр дээрх өгүүллийг бичсэнээс хойш бараг 10-аад жил өнгөрчээ. Энэ хооронд АНУ, Япон улсууд Монголд үзүүлэх тусламжаа бууруулсангүй, харин улам нэмэгдүүлэв. Японы тусламж ч үр дүнгээ харамгүй өгчээ. Ганц жишээ. Японы тусламжаар хэдэн зуун монгол залуус дэлхийд нэр хүндтэй их сургуулиудад сурч боловсрол эзэмшив. Тэдний түүчээ Японы техник, технологиос суралцаад эх орондоо хэдийнээ буцаж иржээ. Тэд Монголд урьд өмнө байгаагүй нано-технологийн лаборатори байгуулж, үүндээ монгол залуусыг сурган бэлдэх зэргээр шинжлэх ухаан, боловсролын салбарт хувь нэмэрээ оруулж эхэлсэн байна. Хятадын хувьд, Монгол руу чиглэсэн өөрийн сонирхолыг нууж хаахаа болив. Хятадын Монголд чиглэсэн бодлого ил тод, илүү санаачлагатай болжээ. Орос ч Монгол дахь хуучин Зөвлөлтийн нөлөөг бага ч болов эргүүлэн авахад анхаарч эхлэв. Монголтой харьцуулашгүй их байгалийн баялагтай Орост улс төрийн сонирхол л буй.

Харин, ахаа болгох гээд байгаа солонгосчуудтай харилцах харилцаанд манай дарга нар хариуцлагагүй хандсан байдаг. Саяхан, онцгүй ч юм шиг, инээдтэй ч юм шиг нэг мэдээлэл түгжээ. Хойд Солонгосын Элчин сайдын яам Монголын эрх баригч намын дарга нарыг хүлээн авч, цайллага хийсэн юм байх. Цайллага сайхан болж, төлөөлөгч нар ч халамцаж халуун яриа өрнүүлжээ. Гэтэл таагүй үйл явдал болсон гэнэ. Хойд Солонгосын халамцсан төлөөлөгч хэрвээ та нар АНУ, Өмнөд Солонгосыг дагаж гүйгээд байвал пуужингаа танайх руу чиглүүлнэ шүү гэж агсарчээ. Дараа нь уучлалт гуйсан гэнэ билээ. Гэхдээ үүнийг монголчуудад өгч буй тэдний сануулга гэхээс өөрөөр юу гэж ойлгох билээ дээ. Монгол дарга нар өөрийнх нь хэрэгт хошуу дүрэхээр оролдож байгаад дургүй нь хүрсэн бололтой. Хоёр жилийн өмнө Хойд, Өмнөд Солонгос Ёнпёндо гэдэг хилийн маргаантай аралд их буугаар харилцан буудах үеэр Монгол Улсын Гадаад хэргийн сайд нь Өмнөдийн талыг дэмжиж сүржин мэдэгдэл хийж байсан юм.

Мөнөөх Б.Батбаяр саяхан бас нэг өгүүлэл нийтлүүлжээ. Энэ нь Монгол-Солонгосын стратеги түншлэлийн асуудлаархи уулзалтад оролцохдоо уншсан “Аюулгүй байдлын талаархи Монгол БНСУ-ын хамтын ажиллагааны бололцоо” гэх сэдэвт түүний илтгэл ажээ. Түүний бичсэнээр, дэлхийн хамгийн тогтворгүй бүс нутгийн нэг Зүүн хойд Азид АНУ, Японы нөлөө буурч байгаа ба монголчууд бий болсон хүчний шинэ орон зайд солонгосчуудтай хамтран байр сууриа эзэлж авах, чингэхдээ Хойд Солонгосын дэглэмийг халахад өөрийн орны шилжилтийн туршлагыг ашиглах хэрэгтэй ажээ. Түүний бичсэнийг ухаж ойлговол ямар үндэстэнтэй хувь заяагаа холбохыг монголчуудад зааж өгч буй нөгөөх санаа явж байна. Өөрөөр хэлбэл, Зүүн хойд Азийн бүс нутагт том гүрнүүдийн хүчний харьцаа өөрчлөгдөж, шинэ тоглогчид хүч түрэн орж ирж байгаа үед Солонгос ахтай Монгол тоглолтын шинэ орон зайд хавчуулагдаад авах хэрэгтэй.

Б.Батбаяр монголчуудыг оруулж тоглуулах гээд байгаа Зүүн хойд Ази нь улс төрийн хувьд чухам ямар бүс нутаг вэ гэдгийг сонирхвол үнэндээ дотор эвгүйцмээр дүр зураг харагддаг. Энэ бүс нутагт эдийн засгийн гайхамшигт ололтынхоо үлэмж хэсгийг цэрэг зэвсгийн хүч болгон хувиргаж буй Хятад, хоорондоо дайтахад бэлэн Хойд, Өмнөд Солонгос, хамгийн олон цөмийн пуужинтай хоёр гүрний нэг Орос, даруухан боловч хэрэг дээрээ сансар, цөмийн технологийг дээд зэргээр эзэмшсэн Япон оршино. Тэд учирч болох нэг үйл явдалд бэлдэж байна. Энэ нь Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хямрал юм. Хэрэв дэлхий дээрх цэрэг зэвсгийн хүч хамгийн их төвлөрсөн энэ бүсэд энх тайван эвдэгдвэл төсөөлж чадамгүй гай гамшиг тарих ажээ.

Харьцангуй налгар тайван монголчуудад энэ бүс нутгийн хар бараан тал нь тэр бүр анзаарагддаггүй бололтой. Манайхны дунд хүйтэн дайны үеийнх шиг ийм нэг хэвшмэл сэтгэлгээ түгээмэл ажээ. Зүүн Ази дахь зөрчил, ялангуяа Хойд Солонгосын цөмийн зэвсгийн хямрал нь АНУ-Хятадын өрсөлдөөн, АНУ ба Хятад-Оросын хоорондын эрх ашгийн зөрчил, эсвэл АНУ-ын дангаар эзэрхэх бодлогоос үүдэлтэй гэнэ. Бид хямралын бурууг аль нэг том гүрэн, эсвэл тэдгээр гүрнүүдэд тохож, хүчний харьцааны талаар хоорондоо маргах ба зовж буй хөөрхий солонгосчуудыг өрөвдөнө.

Үнэндээ, Зүүн хойд Ази гэж нэрлээд буй бүс нутгийн нөхцөл байдлыг судлаачдын нүдээр харвал биднийхээс ихээхэн өөр дүр зураг харагддаг. Судлаачдын үзэж буйгаар асуудал том гүрнүүдийн хүчний харьцаагаар шийдэгдэх хялбар зүйл бус, харин тус бүс нутагт өөрт нь байгаа ажээ. Энэ бүс нутгийн үндэстнүүд түүхээсээ эв түнжин муутай явж ирсэн байна. Ард түмнүүдийнх нь хооронд үл итгэлцэл, үзэн ядалт өнөөг хүртэл давамгайлна. Ялангуяа, сүүлийн үед гаарах болсон тэдний үндсэрхэг үзэл гал дээр тос нэмдэг. Тэдний хооронд газар нутгийн маргааны айхтар хүнд асуудал бий. Хятад Японтой, Япон нь Өмнөд Солонгос, Оростой газар нутгийн маргаантай. Тэд газар нутгийнхаа асуудалд буулт хийх сонирхолгүй, харин зэр зэвсгээ бие биедээ харуулна.

Дээрх бүгдээс ид тулгамдаад байгаа бүс нутгийн асуудал нь Хойд Солонгосын цөмийн зэвсэг юм. Энэ бэрхшээл ЗХУ бутарч, Европт коммунизм нурж унасны дараа гарч иржээ. 1990 онд хоёр Герман нэгдсэний дараа дэлхий нийт Хойд, Өмнөд Солонгосыг харж байлаа. Гэвч хоёр Солонгосын хувь заяа огт өөр замаар эргэсэн юм. Хойд Солонгосын удирдлага цөмийн зэвсэг бүтээх хөтөлбөрөөр бамбай хийн барьж өөрийн дэглэмийг хамгаалж үлджээ. Судлаач Е.Корнеллийн бичсэнээр Хойд Солонгосын удирдагчдын бодлого, ааш авир энэ үндэстний түүх, соёлын онцлогоос шалтгаалж байгаа ажээ. Хойд Солонгосын удирдагчдын улс орноо удирдаж буй арга зам, гадаад ертөнцөөс тусгаарлагдмал ард түмнийх нь сэтгэл зүй солонгос үндэстэнд нэвт шингэсэн эртний хятадын Күнзийн суртлын нөлөө ба гажуудсан Марксист, Леннист үзэл өвөрмөцөөр хоорондоо холилдсоны үр дагавар ажээ.

Коммунист удирдагчдаа Күнзийн суртлын дагуу бурханчлан шүтдэг өвөрмөгц энэ улсын асуудал хөрш орнуудынх нь хувьд, тэрбүү хэл цорын ганц дэмжигч Хятадын хувьд амаргүй зүйл болж хувирчээ. Судлаачид Хойд Солонгос ойролцоогоор найман цөмийн бөмбөг хийсэн гэж таамаглаж байна. Хятад Хойд Солонгос цөмийн зэвсгээр хөөцөлдөж байгаад тун таагүй ханддаг. Хэрэв өөрийнх нь бөөрөнд буй энэ жижиг улс ингэж цөмийн зэвсгээр хөөцөлдөөд байвал бусад хөрш Япон, Өмнөд Солонгос ч цөмийн зэвсэгтэй болох вий гэхээс Хятад их болгоомжилж байна. Зарим судлаачид Хойд Солонгосын өнөөгийн дэглэмийг дэмжих, хэвээр хадгалах сонирхол Хятадад үнэхээр бий эсэхэд асуулт тавьж байгаа ажээ. Хойд Солонгосын удирдлагууд ч цаг нь тулахаар Хятад тэдэнд туслах эсэхэд эргэлздэг. Иймдээ ч тэд цөмийн зэвсгийн хөтөлбөрөө зогсоох Хятадын ятгалгыг эс хайхран эцсийн эцэст цөмийн зэвсэгтээ л найдахаас аргагүй ажээ. Иймд, судлаачдын хувьд Зүүн хойд Азийн улс төрийн нөхцөл байдал парадокс бөгөөд ирээдүй нь тодорхой бус юм. “Тодорхой бус” гэдэг нь хямрал энхийн замаар, эсвэл маш муугаар ч төгсөж болохыг илэрхийлж байгаа хэрэг.

Судлаач А.Ланков Хойд Солонгосын дэглэм тайван замаар унана гэдэгт эргэлзэж байна. Хойд Солонгост сурч амьдарч байсан энэ судлаачын үзэж буйгаар, хэрэв өөрийн дэглэм улс орны дотоод асуудлаа шийдэж чадахгүй нуран унахад хүрвэл Хойд Солонгосын удирдлага гадагш чиглэсэн үйл ажиллагаа заавал явуулах ажээ. Сүүлийн аргаа хэрэглэж байгаа нь тэр. Хэрэв Солонгосын хойгт оч үсэрвэл төсөөлөхөд хэцүү их уршиг араасаа дагуулах ба үүнээс хамгийн их хохирогч нь солонгосчууд өөрсдөө юм. А.Ланков хоёр Солонгос нэгдвэл дараа нь нөхцөл байдал ямар байхыг бас авч үзэж байна. Гэхдээ л багагүй бэрхшээл тохиолдох бололтой.

Ингээд бодохоор Монгол Зүүн хойд Азийн үйл явдалд хутгалдах гэж оролдох нь өөрт тун хортойгоор тусч мэдэх юм. Угаасаа ч цаад аваргууд хямралыг шийдвэрлэхэд Монголыг ойртуулах ч үгүй. Харин, аль нэг улсын зүгээс Монголыг алиалагч салбадай маягаар ашиглах сонирхол байхыг үгүйсгэхгүй юм. Нөгөө талаар, Монголд гэм хоргүй хийхгүй мөрөөрөө явж байхад нь өөрийнх нь дотоод асуудалд нь хошуу дүрж, танай дэглэмийг өөрчлөхөд тусламаар байна гээд гүйгээд байвал Хойд Солонгосын зүгээс монголын мунхаг дарга нарт сануулга өгч харин чадах юм.

Гэхдээ, энэ бүхнээс нэг зүйл маш тодорхой юм. Солонгосын хойгт энх тайван эвдэгдсэн тохиолдолд гарах үр дагаварыг гэтэлгэх, хүмүүнлэгийн үйл ажиллагааг хэрхэн явуулах асуудал санаа зовоож байна. Хятадын хувьд Хойд Солонгосын дүрвэгсдийг хүлээн авахгүй гэдгээ илэрхийлсэн гэнэ. Харин Викиликс сайтад өгүүлснээр НҮБ-ын нэр бүхий албан тушаалтан Монгол Улс Хойд Солонгосын тодорхой тооны дүрвэгсдийг өөрийн нутаг дээр байрлуулж байгаа ба үүнд Өмнөд Солонгос санхүүгийн дэмжлэг үзүүлсэн гэж мэдэгджээ.

Солонгосын хойгт асуудал энх тайвнаар шийдэгдлээ гэхэд мөн л том асуудал үүсэх ажээ. Хойд Солонгосын дэглэм тайван замаар солигдлоо гэхэд хоёр Солонгос нэгдэх эсэх нь маргаантай юм. Өмнөд Солонгосын иргэдийн 50 хүрэхгүй хувь нь хоёр улс нэгдэхийг дэмжиж байгаа гэнэ. Учир нь, Өмнөд Солонгос өлсгөлөн, ажилгүй 15 сая Хойд Солонгосын ард иргэдийг яах вэ гэдэг асуулттай тулгарч байна. Харин саяхнаас Монголд нэгэн маргаан дагуулсан мэдээлэл хөвөрлөө. Энэ нь Өмнөд Солонгос Монголын дорнод хязгаарт их хэмжээний тариалангийн газар түрээсээр, бас худалдаж авсан тухай. Судлаачдын тогтоосноор энэ газар нь Монголын хамгийн үржил шимт хөрстэй нутаг ажээ. Монгол дахь хөдөө аж ахуй хариуцсан Солонгос-Монголын Хөдөө Аж Ахуйн Бэлтгэл Санаачлага байгууллагын дарга Ким Хак Сүгийн мэдэгдсэнээр энэ газрыг Хойд Солонгосын ард түмнийг тэжээхэд ашиглах юм.

Батбаяр “том” геополитик сурталчилж байх хооронд Монголд иймэрхүү л үйл явдал болж байгаа ажээ. Түүний бичиж буй зүйл танин мэдэхүйн талаас зугаатай байж болох ч Зүүн хойд Азийн бүс нутгийн улс төрийн нөхцөл байдлыг монголчуудад хэт буруу ойлгуулж байгаа нь тун хорлонтой ажээ.

2012.08.16

Ү.Очсүрэн

www.shuud.mn

Монголын дорнод хязгаарт их хэмжээний тариалангийн газар түрээсээр, бас худалдаж авсан газрыг Хойд Солонгосын ард түмнийг тэжээхэд ашиглана гэнэ үү?

_________________
Knowledge...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 7-р сар.25.13 3:24 am 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
https://www.youtube.com/watch?v=Da4EayTzknU

_________________
Knowledge...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.06.15 7:21 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Нийтлэлч Баабар гуай ээлжит нийтлэлээрээ манай сүгсэлзүүрүүдийг "...Шавхрууныхан булш бунханаа ч, архилеги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ..." гэж загнав :lol: . Инээдтэй нь зууны манлай маань бусдыг загнахдаа өөрийн толгой дээрхи бухлыг хардаггүй юм байна. Тэр айхтар гадаад үгийг яг яаж бичдэг юм бол оо, форумынхан? :hihi: Эсвэл ерөөсөө гадаад үгийг шууд дуудлагаар нь бичиж байхаар болсиймуу, манайхаан?


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.06.15 7:39 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Архилоог, палэнтлоог гэж бич ээ :hihi:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.06.15 9:07 pm 
Оффлайн
Эзэрхийлэгч Гишvvн
Эзэрхийлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.18.14 10:01 am
Бичлэгүүд: 900
Ишлэл:
Нийтлэлч Баабар гуай ээлжит нийтлэлээрээ манай сүгсэлзүүрүүдийг "...Шавхрууныхан булш бунханаа ч, архилеги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ..." гэж загнав :lol: . Инээдтэй нь зууны манлай маань бусдыг загнахдаа өөрийн толгой дээрхи бухлыг хардаггүй юм байна. Тэр айхтар гадаад үгийг яг яаж бичдэг юм бол оо, форумынхан? :hihi: Эсвэл ерөөсөө гадаад үгийг шууд дуудлагаар нь бичиж байхаар болсиймуу, манайхаан?
baabart medexgyi zaaxgyi shinjlex uxaanii salbar gej alga. Unexeer ter gadniixan xuuli zorchson bol xariutslaga xuleelgex ni zob. Gexdee manai shuux gej oorsdiigoo tumnii eleg doog bolgox yum bnga xiix yum omnoos ni ichij uxmeer

_________________
Үнэн үг уран гоё байдаггүй.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.06.15 9:25 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.04.15 1:55 pm
Бичлэгүүд: 51
Ишлэл:
Нийтлэлч Баабар гуай ээлжит нийтлэлээрээ манай сүгсэлзүүрүүдийг "...Шавхрууныхан булш бунханаа ч, архилеги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ..." гэж загнав :lol: . Инээдтэй нь зууны манлай маань бусдыг загнахдаа өөрийн толгой дээрхи бухлыг хардаггүй юм байна. Тэр айхтар гадаад үгийг яг яаж бичдэг юм бол оо, форумынхан? :hihi: Эсвэл ерөөсөө гадаад үгийг шууд дуудлагаар нь бичиж байхаар болсиймуу, манайхаан?
Кирилл монгол бичгээр бол Археологи, Палеонтологи гэж бичнэ


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.06.15 9:44 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Кирилл монголоор яаж бичдэгийг нь мэднэ лдээ. Гол нь зөв дуудаж чаддагггүй гээд бусдыг загнаад байгаа нийтлэлч маань өөрөө зөв бичиж чадахгүй байна шдээ. Үүнийг л ёжлон хэлсэн ухаантай.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.06.15 9:55 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Манайхан голдуу палентлоги гэж бичээд байдаг юм биш үү? Уг нь бол ч үгийн гарал үүслээ бодсон ч тэр палеонтологи л доо. Ингэж бичих нь зөв. Гэтэл одоо палентлоги гэж бичсэнийг бүр нүд дасал болтлоо харсаар байгаад сүүлдээ угаасаа л ингэж бичдэг гэж бодоход хүрч байна шүү дээ. Зүгээр л палентлоги гэж бичээд гүүгэлмаа аниагаас асуугаад үзээрэй :haha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.06.15 11:53 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
Нийтлэлч Баабар гуай ээлжит нийтлэлээрээ манай сүгсэлзүүрүүдийг "...Шавхрууныхан булш бунханаа ч, архилеги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ..." гэж загнав :lol: . Инээдтэй нь зууны манлай маань бусдыг загнахдаа өөрийн толгой дээрхи бухлыг хардаггүй юм байна. Тэр айхтар гадаад үгийг яг яаж бичдэг юм бол оо, форумынхан? :hihi: Эсвэл ерөөсөө гадаад үгийг шууд дуудлагаар нь бичиж байхаар болсиймуу, манайхаан?
ene hezeenii niitlel be? link bval taviach.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.07.15 12:08 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
Ишлэл:
Нийтлэлч Баабар гуай ээлжит нийтлэлээрээ манай сүгсэлзүүрүүдийг "...Шавхрууныхан булш бунханаа ч, архилеги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ..." гэж загнав :lol: . Инээдтэй нь зууны манлай маань бусдыг загнахдаа өөрийн толгой дээрхи бухлыг хардаггүй юм байна. Тэр айхтар гадаад үгийг яг яаж бичдэг юм бол оо, форумынхан? :hihi: Эсвэл ерөөсөө гадаад үгийг шууд дуудлагаар нь бичиж байхаар болсиймуу, манайхаан?
ene hezeenii niitlel be? link bval taviach.
Бид дээрэмчдийн өлгий юу, гадны тоглоом уу?!

Өнөөдөр 10 цаг 2 минут [Уншсан тоо: 98252]

“Сауз Гоби” хэмээх гадаадын хөрөнгө оруулагч компаний гурван ажилтныг Монголын шүүхээр экспресс журмаар оруулан шоронд хийчихлээ. Шалтгаан нь татвар нуун дарагдуулсан. Нэг нь АНУ-ын иргэн, нөгөө хоёр нь Филиппиний харъяалалтай.

Тэднийг АТГ баривчилжээ. Энэ бол Монголын төрийн байгууллагад буй авилгын асуудлыг хариуцан мөрдөх, таслан хаах, шүүхэд шилжүүлэх үүрэгтэй байгууллага. Угаас авилга хэмээх үг нь төртэй холбоотой гэмт хэрэг ба төрөөс гадуур бол хээл хахууль гэх мэтээр нэрлэж цагдаа хариуцах ёстой. Татварын байгууллага нь холбогдох зөрчлийг илрүүлсэн бол хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулаад үүнийгээ прокурор цагдаагаар шалгуулдаг ёстой атал Сангийн яамныхан өөрснөө “шинжээч” царайлаад өөрснөө дүгнэлтээ гаргажээ. Сауз Гобигинхны хэлж байгаагаар тэд олон улсын хөндлөнгийн аудитын байгууллагаар нэгэнт шалгуулж дүгнэлт гаргуулсан боловч Монголын шүүх түүнийг нь тоож харсангүй. Нэгэнт Сауз Гоби нь гадаадын хөрөнгө оруулагч юм бол энэ нь олон улсын асуудал болох ба нэр хүндтэй аудитын байгууллагын дүгнэлтийг нийтээр хүлээн зөвшөөрдөг, эс зөвшөөрвөл аудитад ханддаг дүрэм журамтай. Тийм юм огтоос болсонгүй. Бүр аймаар нь татварын байцаагчийн дүгнэлтийг хөндлөнгийн шинжээч шалгаад үнэн эсэхэд шинжлэн дүгнэлт гаргадаг ёстой атал шинжээчид нэмэлт шалгалт шүүлэг явуулан хүндрүүлсэн дүгнэлт өөрснөө гаргаж ирсэн байх юм.

Цаашаа яасан гэхээр, прокурор шүүх хуралд төрийн өмнөөс тэдэнд торгох ял тулгасан боловч маргааш нь орж ирээд торгох ял дээрээ хорьж шийтгэх ял гэнэдүүлэн нэмж уншсан байна. Прокурор төлөвлөсөн ялаа эхэлж танилцуулдаг нь өмгөөлөх бололцоог өмгөөлөгч болон яллагдагч нарт олгож буй хэрэг. Торгуулах бол нэг янз, хорих бол өөр янзаар өмгөөлж таарна, гэвч энэ бол манайд олон жил хэрэглэж ирээд сурсан гэнэдүүлэх арга юм. Цаашаа бүр болоогүй, яллагдагч гурван иргэн бол Сауз Гоби компаний ажилтнууд. Хэрэв уг компани татвараас зайлхийсэн юм бол хариуцлагыг нь компани болон эзэн нь үүрэх болохоос тэнд хөлсөөр ажиллаж буй ажилтнууд хүлээх ёсгүй баймаар. Компаний ажилтан хүн алчихсан бол компани биш хувь хүн, харин компани татвар нуусан бол ажилтан биш компани хариуцмаар нь дэндүү ойлгомжтой баймаар.

АНУ-ын иргэн Ларри Кристобол нь Монголд нийтдээ 11 жил амьдарч байгаа, монгол эхнэр хүүхэдтэй нэгэн аж. Тэрээр Бороо Гоулд компанид ажиллаж байгаад тэндэхийн ажил өндөрлөсөн тул Сауз Гобид ажилд оржээ., Филиппиний хоёр иргэн Монголд уул уурхайд хөлсөөр ажиллахаар ирээд гурван жил болсон, нутагтаа цалингаа явуулж ар гэрээ тэжээдэг хүмүүс гэнэ. Филиппинчүүдийг хэрэгт сэжиглээд гурван жил хил гарахыг нь хорьсоор энд байлгажээ. Энэ хооронд нэгнийх нь эцэг, бас нагац нь нас барсан ба одоо ээжийнх нь бие тун тааруу аж. Эцгийгээ оршуулчихаад ирье гэж гуйгаад зөвшөөрөөгүй юм байна. Нөгөөгийнх нь хадмууд бас энэ хооронд мажийжээ. Ийм тохиолдолд барьцаа төлөөд явуулдаг хүмүүнлэг ёс бий л дээ, уг нь. Тэр дундаа тэд шүүхээр ороогүй, өөрөөр хэлбэл гэм буруутай нь тогтоогдоогүй байхад шүү дээ.

Шүүгдэгч нарын шүүхэд хэлсэн хамгийн сонирхолтой жишээ нь тэднийг 6,8 тэрбум долларын орлогын татварт холбогдуулсныг “бид Монгол улсын үндэсний нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний орлого олоод түүнийгээ нуусан гэж үү дээ?” гэсэн асуулт. Бодвол манай татварын байцаагчид тэдэнд улсынхаа нийт үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээний мөнгөн дүнгийн хэрэгт дүгнэлт гаргасан бололтой. Сауз Гобигийн ордын нийт нөөц нь 400 сая тонн буюу Монголын нүүрсний ордын хэмжээгээр дунд ба дундаас доошид тооцогдоно. Хоёрдугаарт төгрөгийн ханшны уналттай холбогдуулж тэд хэрэгт орсон бололтой. Доллар 1200 төгрөг байснаа бараг хоёр дахин огцом унасан нь доллароор тооцоо хийдэг тэдний хувьд гэмт хэргийн бүрэлдэхүүн бүрэн “нотлогдсон” бололтой. Тийм бол үүнийг тэд биш Монгол Банк хариуцмаар.

Одоо тэгвэл яагаад ийм улайм цайм гөрдлөг, мэдсээр байж зориудаар хийж буй хэлмэгдүүлэл гарах болов. Байж магадгүй хэдэн таамаглал дэвшүүлье.

Энэ нь лицензийн дайн байж болох юм. Сауз Гоби хэдэн жилийн өмнөөс хууль бус лицензийн хэрэгт ороод байгаа. Бусдын, ялангуяа гадаад хөрөнгө оруулагч болон оруулахаар зориглогч нарыг дээрэмддэг хэрэг арваад жилийн өмнөөс үзэгдэх болсон ба одоо үүгээр мэргэшсэн бүлэглэлүүд олон болсон. Мэдээж зиндаа зиндаандаа. Хамгийн дуулиантай нь барилгын хөрөнгө оруулагч япон иргэнийг зочид буудалд өрөөнөөс нь хар тамхи олсон болгож шууд шоронд хийж байсан. Хятадын жижиг хөрөнгө оруулагчдыг дээрэмдэх үйлдэл бүр хавтгай болсон. Гэнэт баривчлан шоронд хатааж байгаад ядраад бууж өгөхийн үед нь холбогдолгүй болохыг нь “тогтоох” ба дахиж Монголд орж ирэх эрхийг нь хасан паспорт дээр нь хар тамга дараад элдэн хөөдөг. Ийм тохиолдол Солонгосын нэлээд том хөрөнгө оруулагчид ч тохиолдож байлаа. Мэдэж энэ бол бүр сурцтай болсон сүлжээ.
Сауз Гоби компанийг үүсгэн байгуулагч нь Фридланд хэмээх биржийн спекулянт. Тэрээр Хятадаас 500 сая доллар зээлээд түүнээ бирж дээр тавин Ай Пи О хийсэн. Дараа нь Монголоос 9 лицензтэй болж түүнээ зарлан бирж дээрх хувьцаагаа дөрвөн тэрбум доллар болгож дөнгөжээ. Тэрээр ОТ-ын хамгийн олон хувьцааг эзэмшдэгээ Рио-д зарахдаа дагалдуулаад Сауз Гобиг авахыг шаардан санасандаа хүрчээ. Шуудайтай муур худалдаж авсан Рио өнөөхөө задлаад үзтэл нуль “хулхи бараа”. Ингээд тэд дотроо шалгалт явуулсанд ажиллагсад нь нэлээд идэж уусан, хахууль тараасан нь илрэв. “Хүнд гар Сараа” гэгдэх австрали хүүхэн Монголд хил гарах эрхгүй болж дэлхийгээр нэг шуугиан үүсгэсэн бол Эндрю гэгч нь зугтааж гараад Хонконгод хэвлэлийн бага хурал зохион Монголыг баахан шившиглэсэн. Дараан нь Монголын хариуцах агентлагийн захирал нь шорон явлаа.
Энэ хооронд Сауз Гобийгийн хувьцаа 200 сая доллар болтлоо унаж, анх тавьсан мөнгөнийхөө ч талд хүрэхээ болив. Энэ асуудал яагаад ч юм саяхи шүүх хурал хүртэл гурван жил үргэлжилсээр. Асуудлын цөм энд байж болох.
Гурав дахь таамаглал нь үүнийг гадаадаас сонирхогч орон, эсвэл бүлэглэл зохион байгуулж байж болох. Тэр дундаа хүчирхэг орны геополитик тоглоом байж болох. 25 жил хий хоосон “гурав дахь хөрш” гэж орилсон боловч хоёр хөршөөсөө алхам ч цаашилж чадаагүй байгаа Монгол нь үнэхээр холын хөршөөс их хэмжээний хөрөнгө оруулалт татах нь тийм ч тааламжтай зүйл биш. Монголд болж байгаа эх оронч хөдөлгөөн болгон гагцхүү гуравдагч хөршийн хөрөнгө оруулагчдын эсрэг байдаг болохоос хөрш рүү хэзээ ч халдаж байгаагүй. Хятад ажилчдын эсрэг хөдөлгөөн хүртэл зөвхөн өрнөдийн хөрөнгө оруулагчийн авч ажиллуулж байгаа ажилчдын эсрэг хандана. Үнэндээ Умарт хөрш маанв Эрдэнэт, төмөр зам, Монгосцвет гэх мэт хамгийн том стратегийн объектуудыг бүрэн хянадаг ба эрчим хүч, энергийн эх үүсвэрийн бүрэн хамааралтай байлгаж байгаа. Өмнөд хөрш гадаад худалдааг бүрэн могопольчилж буйгаас гадна газрын баялагийн лицензийн 70 орчим хувийг шууд ба дам утгаар эзэмшиж буй. Өрнөдийн хөрөнгө оруулагчдыг шахан гаргах ажиллагааг жишээ нь умартынхан шууд ил ба дамжуулан зохион байгуулдаг нь нэгэнт ил болсон зүйл. Канадын хөрөнгө оруулагч “Хан Ресорс” компани арав гаруй жил ураан дээр ажиллаж мундахгүй хөрөнгө оруулсны дараа тэдний тулгалт шаардлагаар хөөгдөн гарсан. Одоо олон улсын арбитражийн шүүхээр орсон Монголын Засгийн газар 350 сая долларын торгууль хүлээгээд байна. Францын төрийн компани “Ариава”-г хөөж туух ажиллагаа хэдэн жил үргэлжиж буйг илээр санхүүжүүлэгч нь Японы иргэн солонгос үндэстэн байдаг ба мөнгө нь Германаас гуйван орж ирдэг. Мэдээж энд Япон ч, Солонгос ч, Герман ч огт хамаагүй нь ойлгомжтой. Тэнэг нь ч мэдээж хоёр хөрш маань биш манайхан л байж таарах учраас гүйцэтгэх ажил үйлдэнэ. Нутгийн дистербутрууд нь эндээ төрийн нэр барьсан том ажилтнууд, очиж дөвчигнөн сүгсэлзэж тонуул дээрэм хийн айлгаж хутга шөвөг гаргадаг нь шавхруун дээр нь ажилладаг барлагууд. Энэ байдал саяхан л гэхэд Гачууртын ордыг тойрсон булш бунханы асуудал. Шавхрууныхан булш бунханаа ч, архилеги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ. Архины мөнгө нь хаанаас ирж байгааг ч мэдэхгүй. Тэд буруугүй л юм даа.

Ямар ч шалтгаан цаанаа байсан байлаа гээд Монголын шүүх хууль дүрмээрээ ажилласангүй. Чухам энэ факт л Монголыг ална л даа. Яахав, бөөн хэрүүл болсны дараа гадаадын гурван иргэнийг удахгүй суллаж хар тамга дараад хөөж гаргах биз. Судан, Афганистан, Аль Кайда, Исламын улсын террористуудад барьцаалагдаж байгаад суллагдсан хүмүүстэй яг адилхан зүйлийг тэд дэлхийн хамгийн том агентлаг мэдээллийн хэрэгслэлээр ярих болно. Уйлна, шанална, эхнэр хүүхэд нь суллагдагсадыг угтан авч енгэнүүлж байгаа дүрс бичлэг хорвоогоор нэг цацагдана. Дэлхий даяараа тэднийг өрөвдөн, Монголыг жигших болно. Бидэнд өөдөөс нь сөрөн тайлбарлах хүчирхэг мэдээллийн хэрэгслэл байтугай хөв хөв гэх нохой ч байхгүй.

Санал асуулгаар гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх дэмжлэг авсан Сайханбилэг будаа, асуудлыг АНУ-ын Конгресс авч хэлэлцэх болсон ба юун түрүүн Мянганы сорилын сангаас амалсан хэдэн зуун сая доллар цуцлагдахаар болсон бололтой. Нийслэлээ найрсаг хотоор зарласан Бат-Үүл будаа, дөнгөж сая хятадын хоёр ажилчныг гурван монгол гэрт нь орж алаад мөнгийг нь дээрэмдсэнээс гадна бүлэг эх орончид вьетнам ажилчдыг ажлын байранд нь очиж зодон хүндээр бэртээгээд гарахдаа мөн дээрэмдэн тоножээ. Ийм ажилбар жил ирэх тутам улам нэмэгдсээр. Хоёр сарын өмнө Хонконгод болсон хөрөнгө оруулагчдыг урьсан уулзалтад оролцогч гадныхан “Монголоос сүүлийн үед дуулдсан хамгийн эерэг мэдээ нь Засгийн газар нь огцорсон юм байна” гэсэн дүгнэлт гэнэ. Урьд нь Монголд хөрөнгө оруулж байсан нэгэн баянаас хууль журмаа эмхлээд засчихсан учир одоо ороод ирээч гэхэд “Би дэлхийн хаана ч хөрөнгө оруулахад бэлэн, харин Монголд бол үгүй шүү!” гэжээ. Одоо нүүрс хэдийнээ үнс болсон, алтны үнэ тасралтгүй унаж байгаа, зэс таван мянган доллар руу ороод ирсэн ба прогнозоор удахгүй дөрвөн мянга руу орох юм байна.

Саяхан Оросын нэг блогчины бичсэнийг уншлаа. Гадаадын соёлтой иргэн Москвад ирээд гудамжинд явж байхдаа өөрийн заншлаар хүн болгон руу харан инээмсэглэн алхжээ. Харин хоригт ороод баргар царайлсан оросууд өнөөхийг чинь тавлаж байна гэж үзээд бүлэглэн зодсон гэнэ. Хүн ядрахаараа хүнээ болин улам зэрлэгшдэг бололтой. Тэдэнтэй харьцуулахад манай орон бол харьцангуй эрх чөлөөт, олон ургалч үзэлтэй улс. Тэд Ерөнхийлөгчөө даган нийтээр гадныхныг хараан зүхэж удирдлагаа нэгэн дуугаар уухайлан тойрон хүрээлж байна. Бид тийм байж болохгүй. Шүүхийн бусармаг шийдвэрийг нийтээр дэмжиж байгаа юм шиг амандаа ус балгаатай булан болгондоо цөмцийн сууж болохгүй. Бид эрх чөлөөтэй, олон ургалч орон гэдгээ харуулахын тулд ядахнаа ганц хоёр нь үүнийг шүүмжлэх хэрэгтэй. Тэгэж байж эх орныхоо нэрийг хагас хугас ч гэсэн аврахаа байг гэхэд бага сэвтүүлнэ. Үүний тулд энийг бичив.

2014.2.7
http://baabar.niitlelch.mn/content/6749.shtml

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.07.15 12:46 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Baabar-iin heleh gesen eronhii sanaa bol zov shd. harin zarim neg jijig fact-uud deer hudlaa jaahan zalsan bna. tatvar nuusan asuudald zovhon company bolon ezen hariutslaga huleedeggui nuuhad oroltsson buh ajilchid hariutslaga huleedeg. ooroor helbel tatvart ogoh bichig barimtaa zassan nyagtlan bodoh hurtel shorond ordog.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.07.15 8:54 am 
Оффлайн
Рок Гишvvн
Рок Гишvvн

Нэгдсэн: 1-р сар.04.10 8:09 pm
Бичлэгүүд: 368
Байршил: UB
баабар угаасаа тоо баримт статистикаа дандаа дэврүүлж сүр бадраадаг шд. гэхдээ энэ нийтлэлийн гол мсж нь бол зөвөө.

_________________
www.facebook.com/sayan.tracy


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 2-р сар.17.15 7:13 pm 
Оффлайн
FAN OF WADE
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.26.10 7:30 pm
Бичлэгүүд: 3493
Байршил: www.maf.mn
"Бүү март XXI" 60 хүрчээ баабар

_________________
E5400/G41/4G/GTX440/120G SSD :))


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.15 9:13 am 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
Баабар гуайн ЭЗийн форум дээрх нийтлэлтэй холбогдуулж хэдэн юм хэлмээр санагдав. Ер нь бол нийтлэлийн санаатай санал нийлж байна. Гэхдээ гол зүйлтэй санал нийлэхгүй нь. Энэ бол манайхны өөрснөөс болж ГХО гарч явсан гэдэг буруу мсж. Мэдээж манайхны сөрөг оролцоо байсан уу гэвэл байсан. Адаглаад МАНын тэр зандан ч онгон ч баатар шатар юу юу гэнэ, тэр нөхрийн санаачилсан ГХОийг хориглох хууль ч юм уу. Гэхдээ дан биднээс болоогүй ээ.
Монгол гэлтгүй Төв Азид зэрэгцэн оршдог киргиз, казахстан 3-аас ч ГХО гараад явсан. Шалтгаан нь бас л популизм, эх оронч сүгсэлзүүрүүд байсан гэж үү. Киргизийг тийм биш гэж хэлэх нь хаашаа юм, лав л Казахстанд популизмын үнэр ч байхгүй байсан. Тэгсэн ч гараад явсан. Тэд монголоос дутахгүй баялагтай, дэд бүтэц нь ч харьцангуй сайн хөгжсөн орон. Шалтгаан нь ердөө бүхий л төрлийн ашигт малтмал, түүхий эдийн үнэ навс унасан явдал байсан шдээ. Одоо ГХО мөддөө эргэж ирэхгүйг мэдэн дотоодын нөөцдөө тулгуурлан хөгжих төлөвлөгөөтэй ажиллаж байна, тэнд. Манайд бол эсрэгээрээ, бидний буруугаас болж та нар гарсан, бид ахиж тэгэхгүй, та нар минь хүрээд ирээч гэж сунаж мөргөхөөс наагуур юм болж байна. Хамгийн гол нь манайхны энэ арчаагүй байдлыг далимдуулж ХОлагчид монголд ашиггүй нөхцөл тулгаж байна шдээ. Тэртээ тэргүй ойрын хэдэн жилдээ сэхэх төлөв ер харагдахгүй байгаа уул уурхайн салбарт ингэж булт хийх шаардлага байгаа юм уу.
Ер нь Баабар гуай статистик тоогоо дэндүү замбараагүй хэрэглэх юм. Монголын ЭЗ ерээд оноос хойш тэдэн мянган хувь өссөн гэх шиг. Казахстаны Наз, Узбекийн Ислам ч цагтаа ингэж хөөрцөглөж байсан юм. Ерээд хойш бидний ЭЗ хорь, гуч дахин нэмэгдлээ гээд. Тэгсэн яасан, яг биет дүнгээрээ казахстаны ЭЗ ерэн оны төвшингөөсөө 2 дахин л өссөн байсан. Узбекийнх бараг өсөөгүй. Монгол ч үүнтэй яг ижил. Үсрээд 2 дахин л өссөн байх. Монголын ЭЗ 89 оны төвшинд 2000 он нэлээн гараад сая л нэг хүрсэнийг санаж байгаа байх күмс. 94 оны тэр 200 сая доллар бол монгол "cөнөсний" дараахь ЭЗийн үзүүлэлт байсан байхгүй юу. Дээр нь PPP гэж нэг гол үзүүлэлт байна, барааны нэрлэсэн үнээр биш худалдан авах чадвараар дүгнэх үзүүлэлт. Үүгээр бол ерээд оны 1000 төгрөг одоо бол бараг 10, 20 мянга ч юмуу үнэлэгдэнэ. Тэгтэл тэр үеийн 100 байсан ЭЗийг одоо навс унасан үеийн ханшаар тэд дахин бага байсан гэж хэлэх нь хариуцлагагүй хэрэг. Мэдээж цаг үе урсахтай холбогдон бид ч урагшилж байгаа, тодорхой ололт ч байгаа. ЭЗ ч өссөн байлгүй яахав. Гол нь нэг юмыг хэлэх гээд нөгөө юмаа үгүйсгэж, бүхий л бурууг зөвхөн нэг талд тохоож болохгүй шдээ. Би Баабар гуайг хүндэлж явдаг. Харамсалтай нь өөрийнх нь нийтлэлийг массын нэг хэсэг шимтэн уншдаг гэдгээр далимдуулж хэтрүүлсэн, туйлширсан юм бичиж болохгүй шдээ. Бусад күмс ч юм уншдаг, ном сонин хардаг, нет ухдаг гэдгийг санаж явбал зүгээр юм.


Сүүлийн удаа көктүрік 4-р сар.04.15 4:30 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.15 4:28 pm 
Оффлайн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн
Ариун Гэгээний Бэлгэдэл Гишvvн

Нэгдсэн: 7-р сар.25.12 12:02 am
Бичлэгүүд: 1503
.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 4-р сар.04.15 6:52 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Баабар мэдрэлээ үзүүлэх хэрэгтэй, тэрэнд мэддэг юм байхгүй болжээ, 90онд овоо хэдэн ном уншдаг байсных Википедиа байхгүй бсныг ч хэлэх үү Баабар сонин юм бичдэг байж, өнөөдөр бол тэрээр үлэмж хоцрогджээ. Дээр нь нэмээд хөлсөөр бурдаг болоод хоцрогдсон идей дээр нь цаанаас өгөгдсөн даалгавар нь нэмэгдээд бүр жонхуу болсон блээ.

Твиттерээр тэнэгтээд байхаар үгүйсгээд reply хийгээд байсан шууд блок хийдийм блээ тэр муу, Би тэр нусаар яах вэ дээ завгүй байхад арай гэж тэрэнд зав гаргаад юм бичих гэсэн нөү гэж байгаа бол сайн л биз гээд хаясан. Тэр ингэж зоргоороо донгосч байж нийгэм нэг эргэвэл атигар биенээс нь юм үлдэхгүй болох вий дээ


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 4-р сар.09.15 3:07 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.10.05 8:40 pm
Бичлэгүүд: 2113
Солиот Баабарын фактууд эхнээсээ гэнэ, цаашдаа юу юу гарч ирэхийг хүлээе

http://ganaa.mn/2015/04/09/jafyuiiahaaa/

Олон хүн Баабар Оюу Толгой болон гадаадын хөрөнгө оруулалтыг үхэн хатан магтдагийг сайн мэднэ. Учрыг нь ч гадарладаг. Гэхдээ баталгаа байдаггүй. Тэгвэл би баталгааг нь хэлж өгье…
Би олон юм ярихгүй ердөө л хэдхэн баримт хэлье:
1. 2006 оны 10 дугаар сарын 6-нд Баабарын Непко компани Оюу Толгой (Rio Tinto) компаниас 16 сая төгрөг хүлээн авсан.
2. 2007 оны 2 дугаар сарын 1-нд Баабарын Непко компани Оюу Толгой (Rio Tinto) компаниас 15 сая төгрөг хүлээн авсан.
Энэ мэтчилэн Непко компани Оюу Толгойгоос (Rio Tinto) “тогтмол бэлэг” авсаар байгаад бүр гаршсан байна. Ингэхлээр чинь түүнийг үхэн хатан магтах нь дэндүү ойлгомжтой. Цаашид энэ жагсаалт үргэлжлэх нь мэдээж хэрэг. Гэхдээ “өөр газраас” ч гарч ирж магадгүй. Дээрээс нь ноён Баабар С.Баярын албан бус зөвлөх гэдгийг давхар санаж явах учиртай…
Судлаач Х.Д.Ганхуяг.
2015 оны 04 дүгээр сарын 09.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.15 1:00 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
haha yun 15, 16 say togrog be hehe iimhen yumnii toloo yun surtei yum oltson yum shig bichdiin. Oyu tolgoi Nepko-d ajil l ogoo biz.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 11-р сар.11.15 4:45 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.15.09 6:27 pm
Бичлэгүүд: 1296
Байршил: FB-т Satoshi Nakamoto гэсэн нэрээр явж бна
баабарын шүтэн бишрэгч нар одоо яаана аа. :hihi:


http://mongolcom.mn/read/29898



_________________
http://mongolbitcoin.com


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 11-р сар.12.15 6:56 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.07.03 4:13 am
Бичлэгүүд: 5111
Байршил: Powered by phpBB © 2000, 2002, 2005, 2007 phpBB Group
Baabar, Erdene ali ali ni l hogiin amitad hoorondoo alaltsaad tadaj neg ni unaj baival ashtai yu


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 11-р сар.17.15 1:00 am 
Оффлайн
Дvрэлзэх Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.15.10 8:56 pm
Бичлэгүүд: 1684
Байршил: Холын хоооллл
Энэ муу Бах Баабар чаддагаараа Бөө Батбаяр, Фэнгшүй Гамбаа нар луу л нулимах юм даа. Тийм мундаг юм бол яагаад өдий болтол Порно Зоригт, Жонхуу Баттулга нарынхаа талаар ганц үг ганхийсэнгүй вэ?

_________________
Зовлого зовохоос
Зориг мохохгүй


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 11-р сар.17.15 9:16 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Бас Талх Ганхуяг

хаха


Дээд талд
 Постын сэдэв: Re: Баабар солиоров
БичлэгБичигдсэн: 11-р сар.17.15 11:18 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
Нийтлэлч Баабар гуай ээлжит нийтлэлээрээ манай сүгсэлзүүрүүдийг "...Шавхрууныхан булш бунханаа ч, архилеги палентлогио ч ядахнаа зөв дуудчиж чадахгүй чааваасууд шүү дээ..." гэж загнав :lol: . Инээдтэй нь зууны манлай маань бусдыг загнахдаа өөрийн толгой дээрхи бухлыг хардаггүй юм байна. Тэр айхтар гадаад үгийг яг яаж бичдэг юм бол оо, форумынхан? :hihi: Эсвэл ерөөсөө гадаад үгийг шууд дуудлагаар нь бичиж байхаар болсиймуу, манайхаан?
харин баабарын бичих онцлого нь тэр л дээ. гадаад үгүүдийг шууд дуудлагаар нь бичээд бдын. тэрнээс мэдэхгүй дээ биш л дээ хаха.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 157 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 7 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр