Ишлэл:
Bootcamp assistant ashiglaj exe file ajildag bolgodog gsn teryg turshij uzsen hun bn u
Би лав үзээгүй.
1-д Мак байхгүй учраас.
2-т Boot Camp ашиглаж .exe файл "ажилладаг" болгох боломжгүй учраас.
Dual boot system гэж сонсож байсан л байлгүй. 1 ком дээр 2 үйлдлийн систем суулгах. Заавал 2 ч байх албагүй л дээ.
Хэд ч байж болно. Би дээд тал нь 5-н үйлдлийн систем 1 ком дээр суулгаж үзэж байсан. Ер нь Windows, Linux, BSD
төрлийн үйлдлийн системүүдийг бол бараг ямар ч PC дээр хэдийг ч зэрэг суулгасан болно гэж хэлж болно. Суулгах
зай хангалттай, bootloader-оо л тохируулж чадаж байвал. OS X бол таарах драйвертай холбоотой арай түвэгтэй болоод ирнэ.
Гэхдээ суулгаж болдог, OS X PC дээр суулгасаныг Hackintosh гэж нэрлэдэгийг мэдэх биз. Харин Mac дээр
Windows, Linux үйлдлийн системүүд суулгах нь Apple Intel процессорууд руу шилжсэнээс хойш их хялбар болсон.
Apple-аас хэрэглэгчид Mac дээр нь OS X үйлдлийн системийнх нь хажуугаар давхар Windows хялбархан суулгах боломжтой
болгох үүднээс 1 про гаргасан нь наад Boot Camp ч. OS X-ийг ч самарчихгүй хард дискийг ч resize хийж Windows суулгах
partition үүсгээд драйверуудыг ч таниулах программ. Чадаж байвал заавал Boot Camp ашиглахгүй Windows суулгаад dual
boot хийж болно. Яагаад Apple өөрийнхөө hardware дээр гол өрсөлдөгчийнхөө үйлдлийн системийг суулгахыг зөвшөөрөөд
зогсохгүй бүр идэвхитэй дэмжиж хөдөлмөр хөнгөвчилсөн программ гаргаад байна гэвэл зах зээлийн хууль юм даа. 100
компьютерын хамгийн багаар бодоход 90 дээр Windows суусан байгаа. Apple зөвшөөрсөн байлаа ч MS PC дээр OS X суулгах
процессийг хөнгөвчилсөн про гаргах шаардлага байхгүй гэж хэлж болно. Maс л авахаас өөр аргагүй, Windows дээр суулгах
хийх ямар ч боломжгүй ажил, программ хангамж гэж ер нь бараг байхгүй. Тийм болохоор уул нь энэ про л ажилладагсан
бол Mac руу шилжихэд бэлэн байна гэсэн хэрэглэгчидийг татахын тулд ийм юм гаргаж байгаа.
Тэгэхлээр Boot Camp бол OS X дээр Windows-ын орчны executable exe file ажилладаг болгодог про биш зүгээр Mac hardware
дээр Windows үйлдлийн систем давхар суулгахад тус болдог про болох нь ойлгомжтой байгаа байх.
https://support.apple.com/kb/ht1461
https://en.wikipedia.org/wiki/Boot_Camp_%28software%29
http://support.apple.com/kb/VI54?viewlo ... licktoplay
https://www.youtube.com/results?search_ ... +boot+camp
anit гишүүн бодвол Mac-тай, Windows руу буцах сонирхол бол байхгүй, тэгэхдээ яалтчгүй хэрэглэж сурсанаараа Windows-ын
орчны цөөн хэдэн прогоо үгүйлдэг, Mac alternative байхгүй, олохгүй, байлаа гэхэд сэтгэлд хүрдэггүй эсвэл шинэ юм сурахаас
залхуурч байгаа хүн байна гэж ойлголоо. Windows-ын орчны ямар про ашиглах шаардлагатай байгаагаас хамаараад 2 зам байна.
Эхнийх нь хэрвээ рам их иддэг, CPU, GPU intensive ер нь тэнкээтэй ком шаарддаг про ашиглах шаардлагатай байгаа бол
наад Boot Camp ашиглаж dual boot хийх. Хэрэгтэй үедээ res хийгээд асч байхад нь Windows-оо сонгоод л орно. PC ашиглаж байгаагаас
ялгаагүй. Дутагдалтай тал нь аль 1 үйлдлийн системээ хэрэглэхийн тулд заавал restart хийж хооронд нь шилжиж байх болно.
Хаа 1 хэрэглэх тэгээд нээх комын чадал шаардахгүй про ашиглах бол desktop virtualisation program суулгаж ашиглах нь хялбар.
Мак ч сүүлийн үеийн сайн үзүүлэлттэй нөхөр бол бүр л сайн. Parallels, VMware Fusion, VirtualBox гэх мэтийн сонголтууд бий.
Оросын 1 компани хөгжүүлдэг Parallels-ыг ихэнхи хүмүүс шилдэгт тооцдог. Үнэгүй хэрэглэх бол кракдсан хувилбар нэтээс олдоно.
Fusion бол сайтаас нь туршилтын хувилбар татаж суулгаад нэтээс хог нэгээрээ олдох сериал хийж идэвхижүүлээд л ашиглахад болно.
VirtualBox бол free programm, open source ч байгаа байх. Иймэрхүү программуудын гол дутагдал комын ч бүх хүчин чадлыг дангаараа
ашиглаж чадахгүй host OS-тойгоо хувааж хэрэглэх юм даа. Ком дотроо дахиад 1 ком ажиллуулж байгаа учраас.
http://nnm-club.me/forum/viewtopic.php?t=776911
https://my.vmware.com/web/vmware/info/s ... fusion/6_0
http://www.macx.cn/thread-2102701-1-1.html
https://www.virtualbox.org/wiki/Downloads
https://www.youtube.com/results?search_ ... +parallels