Пивыг жинхэнэ эрчүүдийн ундаа мэтээр рекламдах болсон. Үнэндээ нь пиво нь эр хүний гэх бүх шинжүүдийг үгүй хийдэг байна. Пиво эр хүний гормоны тэнцвэрийг алдагдуулах бөгөөд эстрогеныг ихэсгэнэ. Тэгсэнээр тааз хэвлийгээрээ тарган эрчүүд олноороо бий болно. Пиво эр бэлгийн эс буурахад ч нөлөөлдөг байна. Пиво уудаг эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн бие эр ч биш эм ч биш төрхөнд орно.
Пиво тогтмол хэрэглэдэг эрчүүдийн бие яваандаа ийм хэлбэрт шилждэг байна. Пиво хэрэглэдэг эрчүүд бодисын солилцоо нь буурч хавчиг мөртэй, өргөн таазтай. Алкоголь их хэрэглэсэнээр эр хүний бэлгийн амьдрал хямрах бөгөөд яваандаа хөвчрөх чадвар нь буурна. Сэтэрхий уруултай эсвэл дебиль хүүхэд төрөх зам нээгдэнэ.
Пиво хэрэглэдэг эмэгтэй хүн хэвлийгээрээ таргалах бөгөөд цээж, мөр нь эрэгтэй хүн шиг өргөн болно.
Монголчууд түүхэндээ олон том тулаанд ялалт байгуулж байсан. Харин бид одоо бүх нийтээрээ архинд ялагдаж байна. Сэтгэлийн хатаа харуулах цаг болжээ. Хүйтэн дайн буюу мэдээллийн дайнд ялагдаж олон сайхан залуучуудаа алдмааргүй байна. Архичид, алкогольноос хараат болсон хүмүүс гэхээр нийтээрээ нөгөө гудамжны бөбө нараар ойлгоод байдаг. Гэтэл энэ эмгэг бүх давхаргад байна. Хүүхдүүд, оюутан, залуучууд, ажил эрхэлдэг хүмүүс гээл. Гол нь тийм давхаргын хүмүүс хэзээ ч хараат гэдгээ хүлээн зөвшөөрдөггүй. Би ажилтай амьдралтай, гэр бүлтэй, өөрийн бизнестэй, байр сууриа олсон гэдэг бодлоор өөрийгөө хуурдаг. Үнэндээ согтууруулах бодис нь эздээ голохгүй бөгөөд аль ч давхаргын хүнийг өөрөөсөө бүрэн хараат болгох чадалтай юм.
Бас хүмүүсийн өөрсдийгөө хараат бус гэдгээ үгүйсдэг түгээмэл үг нь "зохистой хэрэглээ". Ямар ч хорны төрлийнг зүйлд зохистой хэрэглээ гэж байхгүй. Аливаа хорны төрлийн зүйлс гагцхүү анагаах ухааны үүднээс л хэрэглэгддэг. Эрүүл байж л эм уугаад бие ээ муутгаад байгаатай архи уух нь яг ижил зүйл юм. Ер нь аливаа корпорацийн арга барил бол, бодит байдлыг ухамсарладаггүй зөвхөн өөрийгөө өмөөрдөг бүлэг хүмүүсийг бий болгох. Тийм тохиолдолд корпорациуд дандаа хөшигний ард үлдэх бөгөөд өөрсдийн зорилгоо хүмүүсээр өөрсдөөр нь биелүүлчиж байгаан. Өөрсдийн хянадаг хэвлэл мэдээлэл, эрүүл мэндийн байгууллагуудаар архи, вино, пивоны зохистой хэрэглээг сурталчлах бөгөөд хүмүүс мэргэжлийн хүмүүст итгэхээсээ илүүтэйгээр сонин сэтгүүлийн нийтлэл, цуу ярианд итгэх хандлагатай байдаг. Ингэж массын сэтгэл зүйг өөрийгөө өмөөрөгч болгоно. Ямар ч архичин хүн, эсвэл муу зуршилтай хүнийг хараад байгаарай. Өөрийгөө хамгаалах шалтаг заавал олж хэлж чаддаг.