Ишлэл:
1,5aas 2sayd bagtah camera sanal bolgooch
За би өөрөө яг камер аваад зураг дараад жил л болж байгаа арай хуучирах гэж яваа сурагч байнаа

хувийн зүгээс анзаарсан хэдэн зүйл хэлье.
Анх камер авахдаа өөрийгөө жаахан голоод, мануал дээр олигтой авч чадахгүй байх гээд
Nikon D5100 өөрт хэрэг болно гэж бодсон хэрэгсэлүүдтэй нь авч байсан. Гэхдээ тэгэх шаардлагагүй юм билээ. 3 4 сар болход л бүх тохиргоогоо мэддэг болчихоод өөрийгөө голж мөнгө зарлагадаж байхаар нэгийн бүр D7100 юм уу D7000 авахгүй яав даа л гэж бодсон.
Никон хэрэглэгч болхоор Никон дээр ярьлаа. Canon мэдэхгүй учираас худлаа ташаа мэдээлэл өгөөд яахав.
Ерөнхийдөө Камеруудыг хэрэглээний түвшин, хэрэглэгчийн чадвараас хамаараад
Consumer
Pro-consumer
Professional
Heavy Duty гэх зэргээр ангилж байгаа. Эдгээрийг доорх зурганаас харж болно.
Consumer - түвшин нь ерөнхийдөө бүх тохиргоогоо автоматаар хийж байгаа.
Pro-consumer - түвшин нь хагас автомат, хагас гар тохиргоо хосолсон бөгөөд DSLR-д анхлан хөл тавьж байгаа хүмүүст таарах камер гэж ойлгож болно.
Professional - мэдээж мэргэжлийн түвшнийх гэдгээрээ бүх тохиргоог гараар хийх боломжтой, өмнөх түвшинүүдэд боломжгүй байсан функцууд гарч ирнэ.
Heavy Duty - түвшинрүү ороод ирхээр мэргэжлийн бүх тохиргооноос гадна цаг агаарын төрөл бүрийн нөхцөл, 0 градусаас доош хүйтэн, салхи шуургатай зэрэг нөхцөл байдалд ажиллах бүтэц, биетэйгээр хийгдсэн байдаг.
Ерөнхийдөө одоо надад шинээр камер авах боломж байсан бол хэт үнэтэй бишээр нь
D7000 сериэс сонгох байсан байх. Зургийн чанарт камер бол нээх гологдодгүй харин зарим нэг функцууд л дэмждэггүй байх талтай юм билээ. Жишээ нь сүүлд гарсан D5300 нтр бол built in wi-fi байгаа болхоор бусад апп, гаджетуудтай нэмэлт хэрэгсэлгүй холбоод шууд iPad, android болоод notebook-үүдтэй холбоод
video tether хийх боломжтой юм билээ.
Тиймээс би камераас илүүтэй гэрэл нэвтрүүлэх өндөр чадвар
(алдарт f тоо) бүхий линзнүүдэд илүү анхаарал хандуулах байх. Надад одоогоор
18-55мм, 55-200 линз байгаа. Гэхдээ гадуур явж байгаа нөхцөлд 2 линз солих төвөгтэй байдаг болхоор болуул шууд
18-200 ч юм уу
300мм-тай линз авах нь зөв сонголт санагдсан. Үнийн хувьд 2 линз тусад нь авах, 1-г шууд авах ялгаагүй юм билээ. 200тай таталтын линз хот дотор ойр зуур юм татхад давгүй ч хээр нтр гарвал 300 илүү боломж өгөх байх.
Тэгээд ямар ч хэрэглээтэй байсан бай нэг
Prime lens-тэй байвал зүгээр. F1.8-аас эхлээд үнээс хамаарч 1.2луу бууж үнэ нь ч 2 сая нтр болоод ирнэ. f1.8-тай 50 эсвэл 35мм линз нэгийг авхыг зөвлөж байна. 400 орчим болох байх. Гэрэл багтай орчинд сайн зураг авна, bokeh зурагнууд дарна гэх зэрэг олон ашигтай талтай. f тоо ямар чухлыг зураг аваад ирхээрээ ойлгоноо. Адил таталттай хэрнээ f тоо нь ондоо линзуудийн үнийн зөрүү сая сая төгрөгөөр яригдана.
Бэлэн мөнгө байгаа бол болуул шууд гадаадаас захиж авах нь зөв сонголт болно. Камер линзээ эндээс авлаа гэхэд хөл, микрофон
(бичлэг талдаа ашиглах бол), steadicam зэргээс эхлээд Монголд сонголт багатай, олдодгүй, үнэтэй зүйлс 2-3 дахин хямд олддог.
Factory refurbished бүтээгдхүүн авхаас битгий айгаарай. Refurbished бүтээгдхүүнүүд хямд ч гэлээ шинэ бүтээгдхүүнээс давуу талтай олон зүйлс байдаг. Ер нь бүтээгдхүүн нтр авах гэж байгаа бол гадаад дотоодын review их уншиж, чадвараа сайжруулахдаа бичлэг нтр их үзэж байгаарай гэж зөвлөх байна.
Элдэв янзын камера сэт, кит-нд нээх хууртаад хэрэггүй шүү. Онц хэрэг болох, үнэнд нөлөөлөх зүйл нээх байдаггүй юм.
Авах зүйлийн жагсаалт гэвэл:
-Камер (DSLR body)
-Линз (lens - telephoto zoom lens, fixed prime lens)
-Мемори (Class 8-с дээш, болуул Class 10-тайг аваарай. Хурдтай мемори байхгүй бол fps-ээ бүрэн утгаараа ашиглаж чадахгүй)
-Гэрэл (Flash)
-Гэрэл бууруулагч (flash diffuser - ямар учиртайг нь гүүглдээд, юүтүбдээд хараарай)
-Хөл (tripod)
-Удирдлага (remote controller)
-Нэмэлт батарей (илүү 1 батарейтэй сэлгэж байх нь үнэхээр аминд ордог шүү)
гэж авах байх. Ер нь ийм тоногтой байхад бараг ихэнх нөхцөлд зураг авчихна шүү. Борооны үед борооны цув, зонтик хэрэг болж магад, өвөл батарей царцаж цэнэг хурдан дуусхаас сэргийлж камерны гэр, хувцас ашиглаж болно. Видео хийх бол
steadicam, microphone хэрэг болно. Магадгүй камерны кабел хэрэг болно.
Зарим талаар брэнд гэдэг үүднээсээ Никоны өөрийн линзнүүд үнэтэй байх тохиолдол бий. Тиймээс зарим линзээ Sigma, Tamron зэрэг брэндээс авбал үнэ 0,5-с 1,5 дахин хүртэл хэмнэх боломжтой. Авхаасаа өмнө хүн амьтнаас асууж, review уншхаа мартваа :p
Заза дэмий олон юм нуршив. Хэрэг болох ганц нэг зүйл байсан гэж найдья. Амжилт!