|
“Назу Констракшн” дампуурчээ
Хэдэн жилийн өмнө орон сууц борлуулах,сурталчлах яармаг- үзэсгэлэн дээр олноос онцгойрон тухайн цаг үеийн ханшнаас илт доогуур үнээр ганц хоёр нэг өрөө байр худалдан орон сууцаар цангагч хэрэглэчдийг хошгируулан олны танил болох гэж жүжиглэж, удаа ч үгүй оны шилдэг барилгын компани болон тодорч байсан Назу Констракшн гэгч салбартаа төдийгүй нийгэмд мөн чанараа таниулж эхлэв.Хэрэглэчдийнхээ эрх ашгийг ноцтой зөрчиж нийгмийн хариуцлагаа умартаж буйг энд товч өгүүлнэ.Энэ өгүүлэл Монгол улсын Засгийн газар,тэр тусмаа Засгийн газрын хэрэг эрхлэх газар,Барилгын хот байгуулалтын яам,ОССК, 100000 айл орон сууцны хамрагдах гэж буй хуруу хумсаа хуглан хэдэн бор юм цуглуулж яваа эгэл жирийн ард иргэдэд илүү хамаатайг анхаарна уу!
Төрийн албан хаагчдыг орон сууцуужуулах 4000 айл хөтөлбөрийн хүрээнд Назу Констракшн нь ОССК- тай 2011оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 2011/06/06 тоот гэрээний дагуу ЗГХЭГ- ын захиалгаар 88 айлын орон сууцны барилгын 60 айлыг 1м2-ыг 550 ам доллараар барьж санхүүжүүлэх гэрээ үзэглэтэл ЗГХЭГ-ийн хашин хойрго байдал,хүнд суртлаас болж гүйцэтгэгч компани ажлаа хийж чадахгүйд хүрч дампуурах замыг нь зааж гэдийжээ.Газраа өгч ажилчиддаа хямд байр захиалсан ЗГХЭГ-ынхан, тэдний нэг тал болох ОССК-тай гэрээтэй 28-н байр захиалагч иргэдийг тас мартаж манайхаас болж ард иргэд ийм хүнд байдалд орно гэдгийг үл тоон гүйцэтгэгч компанийг өр,зээлээр бөөстүүлж, байр захиалагч иргэдийг хууль бус зээлийн хүүгийн өр,бөөн дарамт шахалтанд унагах цондонг дууджээ.Назу констракшн руу утас цохихоор барилгын санхүүжилтээ хийдэггүй ЗГХЭГ-аас болж бид барилгын ажлаа зогсоож ийм хүнд байдалд орлоо гэж уйлагнана.Үнэгүй шахам хямд байр захиалсан Засгийн Газрын автобаазынхан ч яахав зээл,зээлийн хүү төлдөггүй пээдийгээд суух,ОССК-ийн гэрээтэй 28 иргэн 2 жил шахам хүлээлээ байдаггүй утасны цаанаас худал хэлнэ, хэл амнаас айсан юм уу 2 дугаар сард 28- ыг цуглуулсан болж ЗГХЭГ-аас болоод барилгын ажил зогслоо гэж доогуур тушаалын гаруудаараа аргалуулан цаг хожиж 28-ыг сатааруулна.Тэд санхүүжилтээ өгвөл маргааш дуусгах үлгэрээ ярина.
ОССК-ийн захиалагч /28/ иргэд төрийн дэмжлэгтэй юм дорхноо байртай болох хэмээн баярласан ч барилгын ажлын явц нэг л биш энэ хооронд Назу Констракшн гэрээ ёсоор иргэдийн /28/ зээлийн хүүний мөнгийг жил шахам төлөөд өрөнд баригдан,барилгын материалын үнэ өсөж дампуурах араандаа залгасан ч хааяа хэрэглэгчдийг байраа асуухаар удахгүй ашиглалтанд орно гэж худал залсаар 2 жилийг үзэх нь.
Тэр ч байтугай байр захиалагч иргэддээ утас цохин та ханандаа ямар цаас наахав,жорлон ванндаа ямар плита наахав хэмээн асуун байрыг ямар ч асуудалгүй баригдаж буйг өгүүлэн худал итгэл үнэмшил төрүүлсээр байв.Харуул хамгаалалт нь байр захиалгачдыг барилгын ажлын явцтай барагтай танилцуулдаггүй оруулах гаргахдаа их дургүй цаанаа их учиртай.Тэр учрын онъсого одоо тайлагдаж эхлэв.Алсаас буулгасан лүндэн ардын мах урах,аргацааж займруулах,цаг хожих далд санаа нэгэнт тодорхой болоод эхэллээ .
Гэтэл Назу Констракшн ОССК-тай гэрээ байгуулсан /28/ иргэд,төрийн мөнгөөр барилгаа ургашлуулж ЗГХЭГ-тай хэл амаа ололцохооор бичиг, тоот шидэлцэн муур хулгана болж талцсаар өнгөрөгч оны 7сарыг үзжээ.Энэ үед ЗГХЭГ налайж, газар газраас ирж байр захиалсан 28 иргэнээр зээл, зээлийн хүүгийн төлбөрийг дарамтлан төлүүлэх заль мэхээ боловсруулан ОССК-ийн зээлт 28 айлыг шахаанд оруулах төлөвлөгөөгөө бэлэн болгоод байв.
Гэтэл юу болсон гээч! Өнгөрсөн оны 7 сард 4000 айлыг орон сууцаар хангах хөтөлбөрт хамрагдсан 28 иргэддээ Назу Констракшн нь албан тоотоор мэдэгдэл,хүсэлт гэгчийг илгээн утас,мейл цохин ЗГХЭГ-аас болж манайх дампуурлаа гурвалсан гэрээгээр хүлээсэн орон сууц ашиглалтанд орох хүртэлх төлөх зээлийн хүүгээ манайх төлж дийлэхээ болилоо,эсвэл орон сууцныхаа үнийг нэмж шархаа нөхнө,үгүй бол та нарын байрыг гуравдагч этгээдэд борлуулан 20 хувийг суутган эргүүлж өгөх,нэг бол үндсэн мөнгө,зээлийн хүүгээ өөрсдөө төл,эсвэл гэрээг цуцлана хэмээн шантаажлан новширч эхлэв.
энуоГурван талын 3436 тоот гэрээгээр 12 давхар орон сууц 2011 оны10-р сарын 01-ний дотор чанар,стандартын шаардлага ханган Улсын комисст хүлээлгэн өгөхөөр заажээ. Гэтэл одоо хүртэл гацаа тайлагдаагүй маргаан сунжирч байна.Олныг хөлдөө чирсэн ЗГХЭГ,энэ дүнгийн эрсдэл даах чадваргүй хармаа хоосон жулдрай компанийг сонгож төрийн нэрийн өмнөөс гэрээ байгуулсан ОССК энэ хариуцлагыг хуваалцан давхар үүрэх ёстой.
Төрийг төлөөлж ард иргэдийг орон сууцуулах үйлсийг хэрэгжүүүлэгч эрхэм түшмэдүүд аргаа барьсан шинжтэй хуйхаа маажин та хүүгээ төл төлөхгүй бол байраа алдана энэ зээлийг Назу аваагүй та авсан хэмээн таадайж суух юм.Үгүй нөгөө гурвалсан гэрээ хэмээн асуувал үл тоож салахын түүс болно.Та зээлээ төлөхгүй бол “найдваргүй зээлдэгч” болж зээлийн түүхэндээ хар тамга даруулж муугаа үзнэ хэмээн айлгана.Энд нөгөө тамга,тэмдэг дарж батламжилсан 3 талын гэрээ,орон сууц ашиглалтанд орох хүртлэх зээлийн хүүг төлөх үүрэг хүлээсэн гүйцэтгэгч компанийн чадавх, үүрэг хариуцлага,төрийг төлөөлсөн ОССК-ын арчаагүй байдалд ой гутмаар…Орон сууцандаа ороогүй мөртлөө ОССК-ийн зээлдэгч /28/ дорд хувь заяатайгаа эвлэрэн зээл,зээлийн хүүгээ төлж Назуг царай алдана.Уг нь орон сууцны гурвалсан гэрээний 2,2 дахь заалтад “Орон сууцны барилгыг улсын комисс ашиглалтанд оруулах хүртэлх хугацаанд зээлдэгчийн нэрийн өмнөөс барилгын компани зээлийн хүүгийн төлбөрийг төлөхийг шаардах” гэсэн заалт төр,компани хоёрын луйвардах хуулийн мэргэн цоорхой бололтой. Энэ цоорхой иргэдийг орон сууцаар хангах хөтөлбөрт их гай чирнэ дээ. Энэ цоорхойг овчиноор ашиглан хэрэглэгчээ хөсөрдүүлж буй анхны зальжин этгээдээр “Назу констракшн” тодорлоо. Назу ЗГХЭГ-тай хөлөө жийлцэн шүүх,цагдаадаа хүрч байгаа сурагтай үнэн худлыг хэн мэднэ.
Хэрээ мэдэхгүй байж ашиг хонжоонд улайрсан Назу Констракшн мэтийн компани цаашдаа ард иргэдийг сууцаар хангах 100000 хөтөлбөрийг баллах муу жишиг тогтоохоор махран зүтгэж хүслээ биелүүллээ.Манай барилгын салбарынхан үнэ хөөргөдөхдөө овжин, муу юмыг тусгахдаа гаргууд олон компани Назуг дуурайхаар жүжгээ дэглэж байгаа.Назу, Баян гол дүүрэгт орон сууц, албаны 12 давхар,Сонгинод гал команд,Баянчандманад амралт сувиллын бааз зэргийг зэрэгцүүлэн барьж олны хөрөнгийг талын нэг цацаж бантан хутгаж худал зална.
Төрийн хөнгөлттэй зээл хүртэж орон сууцтай болох боломж,төрд итгэх итгэл, сүүлчийн тулах цэг шүүхийн танхимд хүрч мэднэ. ОССК, олны талд зогсохоо мартав аа… “ Назу Констракшн” дампуурчээ.
Б.Цогт
_________________ Би Монгол Эр Хүн.
|