Фэйсбүүкийн өрсөлдөгч нэгээр нэмэгдэж
Google+ туршилтын хувилбар ажиллаж эхлэв.
http://www.google.com/+/demo/
Одоогийн байдлаар /2011 оны 7 сарын 7/ зөвхөн уригдсан хэрэглэгчид тестийн байдлаар ашиглах боломжтой байна. Үүнийг ашиглаад гадуур Google+ Invitation гэсэн SCAM явж байгаа тул болгоомжтой байхад илүүдэхгүй буйзаа. Миний бие өчигдөр урилга олж аваад PC болон андройд апп хувилбараар нь жоохон хэрэглэж үзэв. Фэйсбүүкээс найзуудаа зөөдөг plugin-ийг нь Фэйсбүүкнийхэн disabled хийчихсэн юм байна лээ. Марк Цукерберг цаана чинь Google+ дээр хамгийн олон найзтай байна гэнэ шүү. Өрсөлдөгчөө судалж яваа нь тэр гэнэ.
Google+ өрсөлдөгчдөөсөө ялгарах олон давуу талуудтай байна. Жишээ нь :
Circles:
Фэйсбүүк дээр танай гэрийнхэн, сургуулийнхан, жирийн танилууд, ажилынхан бүгд холилдоод явж байдаг. Чиний нийтэлсэн зүйлүүдийг харж чамайг ажиглаж явдаг бол Google+ дээр энэ бүх групп хүмүүст өөрийн гэсэн Circle буюу хүрээлэл үүсгэж тэр болгонд юу хуваалцах юу хуваалцахгүйгээ тохируулж болох нь ээ.
Hangouts:
Өөрийнхөө хаана юу хийж явааг хүрээллийнхэндээ мэдэгдсэнээр чамайг үргэлж олж болдог болохнээ. Удаан уулзаагүй найзтайгаа цаг товлоогүй ч уулзах боломж гарах нь. Фэйсбүүкт гэхдээ Places гээд ижил төстэй үйлчилгээ бий
Instant upload:
Утсан дээрээ Google+ app суулгаснаар утасны камераар авсан зурагнуудаа шууд хувийн албумдаа upload хийж болох нээ. Гэхдээ upload хийсэн хэмжээгээр төлдөг гэрээтэй утастай хүмүүс энийг үнэгүй WLAN холбогдсон үедээ л ашиглахгүй бол, осолтой эд байна лээ. Android market Google+ гэсэн апп байгаа. Ашиглахын тулд мөн урилга хэрэгтэй.
Sparks:
Өөрийнхөө сонирхол хоббиг оруулж өгснөөр Google+ чамайг уйдуулахгүй хэрэгцээтэй мэдээллээр байнга хангаж байх нь
Huddle:
Групп мессенжер. Яахуугийн messenger conference-той адилавтар байх нь.