#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.09.26 3:39 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 759 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 122 23 24 25 2630 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 11-р сар.11.13 2:38 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
SA bicheed baigaa tegeed mongol yaduu baigaagiin shaltgaanuud yum uu?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.12.13 3:14 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
65000 хүүхэд цэцэрлэггүй байхад хэдэн тэрбумаар Майдар бурхан босгох гээд гүйцгээж байна уу. Хөшөө яах вэ сэтгэл ариусаасай. Монголчууд билэгдлийн чанартай зүйл хийх болохоор мөнгө ундраад байдаг. Яг хүнд хэрэгтэй бодит зүйл хийх гэхээр мөнгө олддоггүй. Нийгэм солигдоход устгасан Байшин үйлдвэрлэх комбинатыг сэргээхэд 24 сая доллар зарцуулна. Голсон юм голд орноо гэж. Хөдөө аж ахуйн зээл нийт зээлийн 5 хувь болж байна.

Ирэх жил дотоодын компаниуд 30 гаруй тонн алт нийлүүлнэ. Бороо гоулд, Оюу Толгойг оролцуулахгүйгээр. Монгол улсад 56 ордод 958 сая тонн төмрийн хүдрийн нөөц бий. Төмөртэйн орд 229 сая тонн нөөцтэй. Аргагүй л төмөртэй юм даа. 2005 оноос жилд 178000 тонн төмрийн баяжмал гаргаж эхэлжээ. Өнгөрсөн онд 6.4 сая тонн баяжмал экспортложээ. Энэ жил 6.5 сая тонн төмрийн баяжмал экспортлоно. 2013 онд 650 сая долларыг экспортоос олно. Мөнгөгүй биш мөнгөтэй орон шүү уг нь.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.12.13 3:16 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ишлэл:
SA bicheed baigaa tegeed mongol yaduu baigaagiin shaltgaanuud yum uu?
Тийм шүү. Татварын мөнгийг хэрхэн цөөн хувь хүний ашиг сонирхолд нийцүүлэн үрэн таран хийж, хулгайлж, хувьчилж байгаа талаар тоонууд юм. Төсөв бол хулгай хийхэд төгс газар. Хянадаг эзэн ч цөөхөн дөө.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.12.13 9:30 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
Монголын залуус юу бодож явж байна даа?
Мөнгө, архи, тамхи, тоглоом шоглоом, залуу насны хайр, мөрөөдөл, эдийн засаг, улс төр, яаж хүн хуурах?
Эсвэл мэдлэг, боловсрол, хөгжил, ирээдүй, ухаан, хөдөлмөр, наргиан цэнгээн, урлаг?
Яагаад бодит нөхцөл байдлаа мэдрэхгүй байна?
Асуудал өөрт чинь хамаагүй юм шиг санагдаж байгаа боловч нийгмийн гишүүн учраас аюул ойр л байгаа гэсэн үг
Нийгмээ шүүмжилэхээс цаашгүй үйл бүтээхгүй байна гэдэг өөрийгөө л муулж байгаа хэрэг
Хэрвээ бурууг ухаарсан бол түүний засах гэж хамтаараа хичээх хэрэгтэй
Бид хамтын буруу зүйлээс татгалзаж байгаа нь бусдын болоод өөрсдийн амьдралыг өөд татаж байгаа зүйл мөн

_________________
Knowledge...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.13 12:06 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Шар буурцгийн нөлөөгөөр дааврын өөрчлөлт бий болдог. Эрэгтэй хүн бэлгийн сулралд орж, эсрэг хүйстнээ сонирхох сонирхол буурна. Эмэгтэй хүн шиг гуя, таазаараа таргална. Хятадууд шар буурцгийн ургалтыг түргэтгэхийн тулд хүчтэй химийн бодисууд хэрэглэдэг. Дүпү - г тэдгээр химийн бодисоор бордсон шар буурцгаас гаргаж авдаг. Одоо орлуулж болох бүгдийг шар буурцгаар орлуулж байна. Орост хиамны 95 хувь нь шар буурцаг, 5 хувь нь мах болжээ. Шар буурцаг харшлын гол үүсгэгч болж байна. Генийн өөрчлөлттэй шар буурцаг организмд гүйцэд шингэхгүй хүнийг таргалуулж том том бөгстэй хүмүүс олширч байна. Шар буурцгийг тариалагч гол улсууд бол Бразил, АНУ, Хятад, Аргентин юм. Эдгээр улсуудад генийн өөрчлөлттэй шар буурцаг зөвшөөрөгджээ. Усан гахайг генийн өөрчлөлттэй шар буурцгаар тэжээхэд гуравдах үе нь гарч ирээгүй байна. Үргүйдэлд хүргэдэг аж. Генийн өөрчөлттэй шар буурцаг эрчүүдийн дааварт нөлөөлж илүү эмэгтэйлэг болдог. Ижил хүйстнүүд олширч байгаад ч шалтгаалж байна. 90 оны эхээр Орост хүнсний хомсдол болж хямд шар буурцгаар хийсэн хиамыг хүүхдүүд их хэрэглэж байжээ. Тэдгээр хүүхдүүд эмэгтэйлэг, бэлгийн сулралтай, эсрэг хүйстэнтэйгээ хэвийн харьцаанд орох чадвараар сул болсон байна. Оросын нутагт олон тооны хятад компаниуд шар буурцаг тариалж үл мэдэгдэх хүчтэй химийн бодисоор борддог аж. Анхлан генийн өөрчлөлттэй шар буурцгийг дэлхийнд танилцуулах үед хүн төрөлхтнийг өлсгөлөнгөөс аварна гэж сурталдаж байв. Гэвч одоо болтол дэлхийн өлсгөлөнг шийдвэрлэж чадаагүй. Шар буурцаггүй гэсэн бичигтэй хүнсний бүтээгдэхүүн дээр шинжилгээ хийхэд шар буурцагны орц өндөр гарсан байна. Орост зарагдаж буй уутласан баншин дахь махны 60 хувь шар буурцаг, 40 хувь жинхэнэ мах байна. Шар буурцганд махны амт оруулахын тулд глутамат натрия гэдэг бодис хэрэглэдэг. Үүнийг АНУ - д макдоналдс мэтийн компаниуд хэрэглэдэг гэнэ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.13 12:07 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Цалин, тэтгэвэр, тэтгэмж нэмэхэд 235 тэрбум төгрөг зарцуулна. Оюу Толгойн алтны 5 хувийн роялтиг 2.5 болгон бууруулах гэж байна. Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо 21 дэх удаагаа хуралдав. 3 компани хагас коксжсон түлшний үйлдвэр барих бодолтой байна.

Хятадууд "Мөнхийн баянгал" цементийн үйлдвэр Монголд байгуулжээ. Хөтөлийн цементийн үйлдвэр жилд 900000 тонн цемент үйлдвэрлэдэг болно. МАК компани Дорноговь аймгийн Даланжаргалан суманд Хөх Цавын шохойн ордыг түшиглэн жилд 1000000 тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр барина.Монполимет групп Дорноговь аймгийн Өргөн сумын Сэнжитийн ордыг түшиглэн жилд 1000000 тонн цемент үйлдвэрлэх үйлдвэр барьж байна. Дорноговь аймагт "Гермес гахиур" компани жилд 150000 тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэр барьж байна. Хоёр жилийн дараа Монгол улс жилд 3.5 сая тонн цемент үйлдвэрлэх төлөвтэй байна. МАК үйлдвэрээ 600 тэрбумаар барьж байна. Цемент хийх шохойн чулуу, гөлтгөнө зэрэг бүх түүхий эд Монголд бий. Хятадууд тоосгоны зах зээлийг атгасан хэвээр. Эдгээр шинэ үйлдвэрүүд цементыг хуурай аргаар үйлдвэрлэнэ. Гаалийн татвар, тээврийн зардлаас болж импортын цементын үнэ 40 хувиар нэмэгддэг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.13 6:07 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
МОНГОЛД ӨГСӨН ЗӨВЛӨГӨӨ

Германд нэгдүгээрт бичигддэг эдийн засагч Ханс Вернер Зини МУИС-ийн урилгаар манай улсад айлчиллаа. ЭДИЙН ЗАСАГ ХЯМАРСАН ЭНЭ ҮЕД ТЭРЭЭР МАНАЙ УЛСАД ХЯМРАЛЫГ ДАВАН ТУУЛАХ ХЭД ХЭДЭН ЗӨВЛӨГӨӨГ ӨГСӨН ЮМ. ТЭРЭЭР “МОНГОЛ УЛС МАШ БОГИНО ХУГАЦААНД БУЮУ ХОЁР ЖИЛД 2.2 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ИХ ӨР ҮҮСГЭЖ, ТАНСАГ ХЭРЭГЛЭЭ НЬ ӨСЧ БАЙГАА НЬ БУРУУ ЗАМНАЛААР ЭДИЙН ЗАСАГ НЬ НУРСАН УЛС ШИГ ХАРАГДАЖ БАЙНА” ХЭМЭЭН ХЭЛЖЭЭ. ТҮҮНИЙ ЮУ ГЭЖ ЗӨВЛӨСӨНЫГ ДЭЛГЭРЭНГҮЙГЭЭР ХҮРГЭЕ.
1. Бонд гаргаж, тансаг хэрэглээгээ өсгөж байгаагаа засах хэрэгтэй. Үүний оронд татварын орчноо илүү үр дүнтэй тунгалаг болгож, олох орлогоо нэмэгдүүлэх чухал. Ер нь олон улсын зах зээлээс мөнгө босгох нь эрсдэлд оруулна гэдгийг тэрээр хатуу сануулжээ. Бүхий л зүйлийн орлогын эх үүсвэрээс татвар авч байх ёстой. Тухайлбал хөдөлмөрийн орлогоос татвар аваад үл хөдлөх хөрөнгөөс авахгүй байна гэх ёсгүй. Танайд далд эдийн засаг хүрээгээ тэлсэн учир татварын орлого маш бага байна. Энэ нь хувийн хэрэглээ асар их, нийтийн хөрөнгө оруулалт маш бага л байна гэсэн үг. Монгол хүн бүр гар утастай, өрх бүр хавтгай дэлгэцтэй телевизтэй юм шиг санагдаж байна. Германд бол ийм биш. Жишээ нь, манайд хавтгай дэлгэцтэй телевиз байхгүй. Тэгэхээр танай улс сайн чанартай орон сууцтай, бас дэд бүтэцтэй байх ёстой. Үүнд л хөрөнгө оруулах нь чухал.

2. Япон машинд хамаг орлогоо өгдөг нь буруу. Танай улсын эдийн засгаас буруу чиг хандлага руу явж байгаа нилээдгүй олон зүйлийг олж харлаа. Тухайлбал хувийн хэрэглээ болон дэд бүтцийн түвшин хоёрын хоорондын хамаарал буруу байна. Тодруулбал баялагынхаа буюу олж байгаа орлогынхоо ихэнхийг нь монголчууд хувийн хэрэглээ ялангуяа машин гэх мэт зүйл өгдөг. Энэ нь их буруу зүйл юм.

3. Гаднаас зээл авдагаа болих хэрэгтэй. Тэрээр энэ талаар ярихдаа “ Танай улс асар их байгалийн баялагтай, үүнийгээ хангалттай экспортлодог. Тэгэхээр орж ирж буй орлого танай улсад хангалттай байх ёстой. Уул уурхайгаас орж ирж буй татвараа дотооын хөрөнгө оруулалт, төсвийн зорилгоор хангалттай ашиглаж хүрэлцэх ёстой. Танайх үүн дээр нэмж зээл авах шаардлага байхгүй. Хэрэв ингээд л зээл аваад байвал улсаа улам л эмзэг байдалд оруулж байна гэсэн үг. Зээлийн хугацаа авахад ахиад л зээл авч өмнөхөө төлөх болно. Ингэхээр өмнөх босгосон зээлээсээ өндөр хүүтэйгээр авч, зээлээ дарна гэсэн үг. Энэ мэтчилэн танай улс өрийн дарамтад орох юм. Зарим тохиолдолд энэ нь танай улсын тусгаар тогтнолд заналхийлэх юм. Учир нь, олон улсын санхүүгийн зах зээлээс биш тусгаар улсаас танайх зээл авах нөхцөл бүрдэх юм. Ингэхээр Монгол улсын тусгаар тогтнол зөвхөн нэг улсаас л хамаардаг болох нь” гэжээ.

4. Тансаг орон сууцны хэрэглээ өндөр байгаа нь эдийн засагт муугаар нөлөөлдөг урвуу хандлагатай. Монгол улсад зээлийн хүүгийн түвшин инфляцын түвшнээс доогуур байгаа нь буруу зүйл юм. Жишээ нь, найман хувийн хүүтэй зээл өгч байгаа нь барилгын бизнестээ татаас өгч байна гэсэн үг. Орон сууцны үнийн хөөсрөл байгаа бол хэзээ нэгэн цагт хагарна. Хөөс хагарсан цагт эдийн засагч хямарч, банкууд хүнд байдалд орж, хадгаламж эзэмшигчид ч эрсдэлд орно. Тэгэхээр хүүгийн түвшин өндөр байх ёстой. Гэхдээ орон сууцны зээлийн хүүд татаас өгч буй нь буруу. Танай улсын орон сууцны зэх зээл халалттай байна. Үүнийг цааш өрдөх нь маш буруу гэж бодож байна. Барилгын салбарын зохицуулалтаа сайжруулах хэрэгтэй. Ингэхдээ хотоо бүсчилж, ямар газарт нь үйлдвэрлэлийн дүүрэг барих, хаана боловсрол, соёлын үйлчилгээний газраа барих гэж буйгаа тодорхой болгох ёстой. Бүх зүйл нь замбараагүй бөөгнөрсөн байх нь сайн зүйл биш. Зам, тээвэр дэд бүтцийн салбараа сайн төлөвлөх нь чухал.

5. Засгийн газар гаднаас зээл авч иргэдэд тараах нь буруу юм. Учир нь энэ нь хүмүүсийн хувийн хэрэглээг урамшуулах бас нэгэн түлхэц. Энэ мөнгөөрөө дэд бүтцээ сайжруулах эсвэл баялагийн сан бий болгох ёстой. Дэд бүтэц, ялангуяа уул уурхайн бүтээгдэхүүнийг хямд үнээр тээвэрлэх боломжтой төмөр зам, авто зам тавих гэх мэтээр ирээдүйд ашгаа өгөх үйлдвэрлэлийн дэд бүтцийг дэмжих нь зүйтэй. Дэлхий дээр эрдэс баялагаа үр ашигтай ашиглаж буй бүх улс баялагийн сантай байдаг. Ингэхээр газар доорх баялагаа идэж дуусахаас илүү бодит баялаг болгон ашиглаж болно гэсэн үг. Танай улс уул уурхайн орлогынхоо тодорхой хэсгийг баялагийн санг бий болгоход заруулах хэрэгтэй. Энэ Монгол улсын дараа дараагийн үед хэрэгтэй. Хэрэв ийм санг бүрдүүлж чадвал мөнгө их хэмжээгээр авах биш хүүгээр нь амьдарна гэсэн үг. Мөн баялагийн сангууд ч танай улсыг гадаад “шок”-оос хамгаалах үүрэгтэй байдаг. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнэ яаж хэлбэлзсэн ч баялагийн сангаасаа нөхөх мөнгийг гаргаж, танай улсын хувьд баялагийн сан, тэтгэврийн тогтолцоог бий болгоход зарцуулаасай гэж би хүсч байна. Ингэхээр газар доорх баялагаа идэж дуусахаас илүү бодит баялаг болгон ашиглаж болно гэсэн үг.

6. Олон улсын валютын сангийн тооцоогоор Монгол улсын гадаад өр 2.2 тэрбум ам.долларт хүрээд байгааг цохон тэмдэглэсэн байна лээ. Танай улс хоёрхон жилийн дотор ийм хэмжээний өр үүсгэсэн нь түүхэндээ мэдэхгүй туршлага юм. Европын холбооны улс 100 жилийн дотор л энэ хэмжээний өртэй болсон байдаг. Гэхдээ Монгол улс хөгжиж буй улсын хувьд ирээдүй нь өөдрөг харагдаж байна. Монгол улс уул уурхайн салбар нь эрчимтэй хөгжиж, экспорт нь өсч буй улс. Гэхдээ дэлхийн уул уурхайн салбарын 0.015 хувийг эзэлж байгаа учир цаашид өсч дэвжих орон зай байна гэсэн үг. Харин уул уурхайн салбараа хөгжүүлэхэд гадны хөрөнгө оруулалт их чухал. Монгол улс хурдан давхидаг гөрөөс гэж нэрлэгддэг байснаа больж мөлхдөг яст мэлхий болох бий гэсэн айдас ч дэлхий нийтэд ч байна. Ингэхээр танай улсын Засгийн газраас гадныханд түгээх мессеж, үйл хөдлөлөө хянаж, чамбай хандах чухал.
24tsag.mn
http://www.worldmongol.com/mongolia/
1 ийм юм уншлаа. Хэрэгтэй, бараг л одоо залуу хүн бүрийн дотроо бодож, хүсэж явдаг л юмнуудыг бичиж дээ гэж бодогдлоо.

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.13.13 6:19 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 11-р сар.08.09 8:50 pm
Бичлэгүүд: 3544
Ишлэл:
Gadaadiin hurungur oruulaltaar hugjsun zunduu l ulsuud baina sh d , muu ni yu baina . Odoo tegeed ene jil hurungu oruulagchid ni zugataad oorsdoo balarch bna sh d .
Ер нь бол хөрөнгө оруулалт юунд, яаж орж ирж байгаагаас шалтгаална л даа.
Боломж гарвал Paul Collier-ийн The Bottom Billion-ийг уншаад үзээрэй гэж зөвлөх байна.
Ёроолд байгаа өөрөөр хэлбэл хамгийн ядуу гэх орнууд яагаад ийм байдалд хүрсэн талаар маш их хэрэгтэй, бас сонирхолтой зүйлс бичсэн байгаа.
Ажаад байхад байгалийн баялаг ихтэй орнуудад тэр баялаг нь хангалттай ашиг оруулж өгөхөөсөө илүү "гай" болсон нь их байдаг ч юм шиг.
Ихэнхи ашигт малтмалын баялагтай улсууд гадаадын хөрөнгө оруулалтаас хараат болчихсон байдаг юм шиг санагдсан.
Бусад бүх секторууд нь яагаад ч дэлхийн зах зээлийг гүйцэж чадахгүй хэмжээнд хүртлээ дордчихсон, өөрөөр хэлбэл зөвхөн нэг л сектороос хараат болсон байдаг. Dutch disease гэдэг шдээ.
Монгол тийм болчих юм шиг хааяа санагддаг шүү.
Уул уурхайгаас өөр гавьж байгаа юм байна уу...

_________________
Гэрэлт цамхаг


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.16.13 3:28 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Дэлхийн банкны санхүүжилтаар 17 цэцэрлэг барина. Эрүүл хүүхэд төсөл гээл 17 тэрбумыг салхинд хийсгэж билээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.16.13 3:41 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Та хичнээн ч сайн хүн байж болно. Гэхдээ муу хүмүүсийг зогсоохгүй бол таны сайн байсны хэрэг гарахгүй. Та муу хүмүүсийг харсаар байж зогсоогоогүй олон сая сайхан сэтгэлт хүмүүсийн нэг болж түүхийн хуудаснаа замхрах болно.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.25.13 5:51 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Таван толгой хятадын Шинхуа тай 20 жилийн гэрээ байгуулжээ. Тендер зарлагдаагүй байхад хятадын Winsway компани Баруун Цанхаас хятадын Ганцмод боомт хүртэл нүүрс зөөсөөр байна. Засгийн газрын 328 тоот тогтоолоор Эрдэнэс таван толгой компанид хятадаас 500 жолооч оруулж иржээ. Өмнөговьд нүүрсний тээвэрлэлт хийдэг Монгол компаниуд шахагдаж байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.13 9:10 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Улс тунхагласны баярын мэнд хүргье Монголчуудаа. Бид энэ өдрийг мартах учиргүй. Үр хүүхдэдээ ч мэдүүлэх хэрэгтэй. Бөхийн барилдаанд төрийн гурван өндөрлөг ирсэнгүй. Тэдэнд хамаагүй үйл явдал юм байлгүй дээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.13 9:16 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
улстунхагласан едер ч биш л дээ Харин бугд найрамдах засаглалын хэлбэрийг сонгож анхны ундсэн хуулиа баталсан едер Маш чухал едер шуу нехед минь Орчин уеийн улс тунхагласан едер бол 1911 оны 12 сарын 29. манж гитадаас тусгаарласан юм шуу дээ Буур ч илуу чухал едер л дее

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.13 9:38 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Монголын хүүхдүүд паркын газрыг буцаан авах боломжгүй болцон уу? Хүүхдийн эсрэг терроризм хийгчид ялж байна гэсэн үг үү? Паркыг хувьцаа хэлбэрт оруулж Монголын хүүхэд бүрт хувааж өгөх хэрэгтэй. Зөвхөн тоглохоос гадна ашиг хүртэх эрхтэй шүү Монгол хүүхдүүд.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.27.13 12:51 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Mongolchuudiin yaduu baigaa shaltgaan
1. Zalhuu
2. Bugd ami amia boddog
3. Bolovsrol nimgen

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.27.13 1:05 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.07.13 2:18 am
Бичлэгүүд: 34
Спринг снөү гишүүний хэлэх гэж байгаа үгийг хэлэх гэж байлаа арай дэлгэрүүлчий.
Залхуу байгаа нь үнээн би ч бас тийм
Заримдаа би амиа боддог
Боловсролын хувьд ч нимгэн
Энэ байдлаас яаж гарах вэ гэдэг тал дээр ярилцсан нь дээр байхаа Үнэхээр хэцүү асуудал.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.27.13 1:09 am 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.07.13 2:18 am
Бичлэгүүд: 34
ТВ9 COMMENT нэвтрүүлгийг үзэж байхад хотын Чингисийн талбайд 10ширхэг гэрэл суурилуулахад Нэлээдгүй хэдэн төгрөг зарцуулсан гэж шуугиж байсан Арай хэтэрсэн үнэ хэлж байлээ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.27.13 3:06 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Залхуурч эхэлж байна гэдэг нь шинэ зүйл сурч байгаагийн шинж юм гэсэн. Таны бие организм алхайж суухдаа дасч байна гэсэн үг.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.13 4:12 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Сүүлийн 3 жилд утааг бууруулахад зарцуулсан 98 тэрбумаараа байр авсан бол 980 айлыг байранд оруулах байжээ. Нэг байрыг 100 саяар бодоход. Цэвэр агаар, утаагүй түлш, утаагүй зуух төслүүд мөнгө угаах хэрэгсэл юм. Улам салаалаад улам их проблем үүсч байна. Ганцхан утаа ярьдаг байсан бол одоо зууханд түлшинд, утаанд өөрт нь хөрөнгө оруулалт хийж байна. Ямар сайхан ашигтай утаа вэ. Ер нь Монголд болоод байгаа энэ бүх үйл явдлууд бол хуучин европын колони байсан улсуудад яг л тохиолдсон зүйлс юм. Түүх давтагддаг гэдэг. Одоо л дөнгөж Монголын хөрсөнд үрээ суулгаж байгаа болохоор бидэн шинэ мэт санагдаж байгаа. Энийг Энэтхэг, Хятад гээд бүгд туулаад өнгөрүүлсэн. Гол нь тэдгээр улсууд барууны корпорациудын эсрэг яаж амжилттай арга хэмээ авсныг мэдэх.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.06.13 4:15 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Өөрөөрөө бахархагч хэрэглээ ба өөрийгөө сөнөөхүй

Эрүүл мэнд бол ямар ч ашиггүй. Өвчин, сэтгэл зовнил, солиорол нь маш их ашигтай. Эдгээр нь өнөөгийн бидний амьдарч буй өөрөөрөө бахархагч хэрэглээний нийгмийн хамгийн гол сөнөөгч хүчин зүйлүүд юм. Энэ нь эцэстээ нийгмийн эмгэгийн төвшинд хүрчээ. Өсвөр насны хүүхдүүдэд ч хэрэглээний нийгмийн нөлөө ихээр тусгалаа олж байна. Эмч Биржит өөрөөрөөн бахархагч хэрэглээг өөрийгөө сөнөөгч үйл ажиллагаа гэж тодорхойлжээ: Ямар ч жамаараа яваа экосистемын эсрэг үхлийн дайсагнал юм.
"Миний өвчтөнүүд зурагтанд, үсээ гурван өнгөөр будуулахад, зөв гутал цүнхээ сонгоход, үнэтэй машинд, том тансаг байшинд маш их цаг заваа зарцуулж байгаад би гайхдаг. Би тэдэнд зурагтаа унтраагаад, байгальд зугаалж, ногоогоор эрүүл хоол хүнс хийж ид гэж зөвлөхөд тэд маш ихээр айж сандардаг. Манай нийгмийн сэтгэл үл ханах дотоод зөрчил нь бүүр амиа хорлоход хүргэж мэдэхээр хүчтэй нөлөөтэй болжээ.
Эртний хүмүүсийн генетикийг судлахад өнөөгийн хүмүүсээс 10 дахин илүү бактерийн агууламжтай байжээ. Хүний биед хүнсний ногоо ямар их хэрэгтэйг энэ нь харуулж буй юм. Хоолны харшил өсч байна, нэгдүгээр зэргийн чихрийн шижин газар авч, зожиг хүмүүс ихслээ. Экосистемын эсрэг бидний соёлын дайсагнал нь муу үр дагавар авчирч байна. Бидний капиталист ертөнцөд эдгээр үзэгдлүүд хүчээ улам л авсаар байгаа билээ. Хэт их ариутгагч ба пластик хэрэглэж байна."
Өөрөөрөөн бахархагч хэрэглээ нь айдас дээр суурилдаг. Хэрэглэхээн больчихвол л сэтгэл санаа нь хоосорчихгоод байгаам шиг тэр айдас юм. Маркетингийн асар том машины хүчээр таныг өөрийгөө үнэ цэнэгүй мэт бодогдуулахад хүргэдэг. Бидний хэт цэмцгэр орчин нь хүнд хэрэгтэй олон бактеруудыг алж байдаг. Бид ариутгалын бодис хэрэглэхдээ өөрт хэрэгтэй олон сайн бактеруудыг алахаас гадна бүх муу бактеруудыг давхар алж, харин эцэстээ хамгийн амьдрах чадвар сайтай хамгийн хүчтэй бактерууд таны биед үлддэг. Энэ хэт их сурталчилсан ариутгалын бодисоос болж хүмүүс баргийн антибиотикт эдгэхээн байжээ.
Хүн өөрийгөө хэт ариутгах нь бараг донтолтын хэмжээнд хүрсэн бөгөөд өөрөөрөөн бахархагч хэрэглээний нийгмийн амин сүнс нь юм. Зогсоо зайгүй таныг бөмбөгдөх хэтрүүлэгтэй суртал ухуулгын үр дүнд таны айдас юунд хүргэх вэ? Бодит байдлыг бодитоор хүлээж авах чадвараа алдана. Байнгын айдас хүйдсээсээ болж өөртөө огт хэрэггүй зүйлсийг худалдан авч өөрийн төсөөллийн ертөнцдөө гэрэл гэгээ тусгахыг оролддог. Нийгмийн бодлоос ч үхтлээ айдаг. Зөвхөн худалдан авч буй зүйлсээрээ өөрийн айдас болон, сул дорой байдлаа далдлахыг оролддог билээ.
Өсвөр насны хүүхдүүдийг сэтгэцийн эмгэгтэй болгох нь ашигтай бизнес юм. Айдас хүйдэстэй, өөртөө сэтгэл дундуур байдаг хүмүүс нь маш ихээр хэрэглэгч болдог. Тэд зөвхөн эцэс төгсгөлгүй хэрэглэгч болоод зогсохгүй хайр ба амьдралын төлөө тэмцэх амьтны зөнгөө гээдэг. Нэгэнт ангалд унасан бол тэдэнд буцаж гарах найдлага байхгүй бөгөөд хэзээ ч эрүүл мэнд болон экосистемын талаар мэдэхгүй байсаар өөрийн булингартсан ертөнцдөө үлдсэн амьдралаа өнгөрүүлдэг юм.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.06.13 11:10 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
Дээр хэлсэн шиг монголд болж байгаа үйл явдлууд ерөөсөө ч жам ёсны зүйл биш. Зарим хүмүүс хэлэх байх. Ардчилалын үедээ манайх туулах ёстойгоо туулаад л явж байна. Өмнө Англи, Франц ийм байсан. Баабар шиг 40,50 жилийн дараа өөрчлөгдөнө, цэгцрэнэ гэх. Гэтэл эсрэгээр энэ бүхэн цэгцлэгдэх биш улам ярвигтай болно эсвэл үүнийгээ дийлхээ байхаа ч болно бүр цаашлаад дэлхий улс орнуудад манайд муугаар нөлөөлөх өөрчлөлт ч гарж магад. Энэ зүйлийг туулсан улсуудын үед байдал тэс өөр байсан шүүдээ. Францын хувьсгалын үед монголых шиг зүйл ажиглагдаж магад эсвэл японы мейжийн үед ялгаагүй тэр үед олон шинэ зүйлүүдтэй дөнгөж танилцаж, мөн шинжлэх ухаан дөнгөж хөгжиж байлаа шүү дээ. Бидний үед маш их боломж байна. Онол, улсын харилцаа, хүн хүч, газар нутаг, баялаг бараг л бүх юм байна шдээ. Үүнийг ашиглахад бид тэр хөгжлийнхөө хоцрогдлыг нөхөх боломжтой гэж бодож байна.

_________________
Knowledge...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.07.13 8:38 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Ойрд Аревагийн Катко компаний төлбөртэй нийтлэлүүд их гарч байна. Тэр катко олборлох арга нь хосгүй аюулгүй эд гэнэ шүү. Газрын гүн рүү хүхрийн хий оруулж уран олборлоно гэнэ. Говийн ус бохирдохгүй гэх баталгаа хаана байна?

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.13 5:40 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Цэвэр агаар сангийн удирдлагуудын хэрэг шүүхэд шилжжээ. Улсад 5 тэрбум төгрөгийн хохирол учруулсан байна. Визгүй хятадууд оруулж ирдэг компаниудыг шалгаж байгаа аж. Монгол ажилчдынхаа тоог зохиомлоор нэмж хятад ажилчдыг импортлодог байна. Түүнчлэн Солонгос компаниуд ийм арга хэрэглэн хууль бус хойд солонгосын ажилчдыг оруулж ирсэн байжээ. Орхон голыг бохирдуулсан гэж Монгол газар компанид үүсгэсэн хэрэг хэрэгсэхгүй болжээ.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.12.13 5:42 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Жаст Агрогийн Мах маркет компаний 11 үйлдвэрийг хятадууд авах гэж байна. Мах маркет дотоодын мах бэлтгэлийн 33 хувийг хангадаг байна.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.13.13 4:49 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.08.10 1:53 pm
Бичлэгүүд: 4462
Ишлэл:
Жаст Агрогийн Мах маркет компаний 11 үйлдвэрийг хятадууд авах гэж байна. Мах маркет дотоодын мах бэлтгэлийн 33 хувийг хангадаг байна.
manaihan ogohgui baih oo. oorsdoo avna biz. deeguur mahnii busninestei olon hun baigaa.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.19.13 1:24 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
harin tiim baihaa. mahnii une barag delhiin hemjeend hurch baigaaa. gadnaas tahia gahainii mah l avch idej bna daa. yaduu mongolchuud mini

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 759 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 122 23 24 25 2630 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр