Ээ та нар минь харагдах байдлаар нь битий дүгнэлдээ. Талбайн хэмжээг хавтгайд шилжүүлж нэг гаргадаг, гадаргуугын талбайг бас тусад нь гаргадаг. Гадаргуугын талбайг өндөртэй нь жижиг гурвалжингуудад хуваагаад /интерполяци/ тэдгээрийн нийлбэрээр 1 талбай гарна энэ бол гадаргуугын талбай /зураг 1/, өндрийг нь проекцлоод бас нэг талбай /зураг 2/ гарна.
зураг 1

зураг 2
Тэхээр эндээс харахад талбайг яаж тооцохоос эхэлж маргаан дэгдэнэ. Иргэний хашааны 700mkv дээр аваад үзэхэд гадаргын талбай нь налуу ихтэй газар байх тусмаа их гарна. Харин хавтгайд шилжихдээ багасна гэсэн үг.
иргэн 35*20м харьцаатай хашааг 45 градусны налуу газар барьжээ гэж үзэхэд одоогийн Улаанбаатар хотод мөрдөж байгаа хавтгайн системд scale factor=1 байгаа нөхцөлд:
Гадаргын талбай бол S(surf)=35m*20=700mkv
Хавтгайн талбай бол S(tm)=20m*cos(@)*35m=495mkv болж байна. Энэ нөхцөлд иргэн илүү том талбайд амьдарч байгаа ч 495mkv газрын гэрчилгээтэй болно оо гэсэн үг. Энэ бол зөвхөн гадаргуу дээр байгаа талбайн өндрийг тооцсон талбайн жишээ. Гэтэл дэлхийг тэр чигээр нь дүрслэхэд заавал датум /дэлхийн математик хуулиар илэрхийлж болох хамгийн төстэй загвар/, проекц /эзэлхүүнт биетийг хавтгайд шилжүүлэх арга/-ийн асуудал гарна. Зураг 1 дээр эллисойд гадаргууг хавтгайд шилжүүлж байгаа жишээ байна. Гадаргууг хавтгайд 3 янзын гажилтыг тооцож шилжүүлдэг.
1. Зайн гажилт
2. Талбайн гажилт
3. Өнцгийн гажилт
4. Хэлбэрийн гажилт
Дэлгэрэнгүйг:
http://ru.wikipedia.org/wiki/%D0%9A%D0% ... 0%B8%D1%8F
Эцэст нь газрын зургийг дээрх 4 гажилтын алиныг нь бага байлгахаас хамааруулж өөр өөр проекцод зурагладаг тул талбайн хэмжээ бүү хэл харагдах байдал өөр өөр байдаг. Жишээ нь: АНУ-ын цэргийн байгууллагууд UTM ашигладаг ба энэ нь зайн гажилтыг хамгийн бага өгдөг тул тив алгасах пуужин, ямар нэг байг оноход туулах замыг маш нарийн тооцоолох боломжийг олгодог.
ОХУ гаусс-крюгерийн тусгагийг ашигладаг энэ нь талбайн гажилт бага байдаг тул туйлын дагуу сунаж тогтсон том талбайг алдаа багатай зураглахад хэрэгтэй гэх мэт.