|
зааа нээх цохиулаад байх нь ч хаашаа юм гэхдээ, хэд хэдэн кинонуудад бүрэн автсан:
1. Casino
2. Goodfellas - Энэ 2ыг нэг хэсэг үнэхээр байнга үздэг болчихсон байсан... ялангуяа Казиног бараг цээжилчихсэн шахуу байж л байн байн үзээл байдаг байлаа.... ямар ч байсан, хүрсэн дүгнэлт нь Сайныг дагавал сарны гэрэл, мууг дагавал могойн хор гэдэгдээ, муу муухай зүйлтэй орооцолдож, шударга бусаар амьдарвал эцэст нь чи өөрөө ч гэсэн тэгж л дуусна гэж ойлгов....
3. Fight club - Энэ кино их гүнзгий сэтгэгдэл төрүүлсэн... хүн төрөлхтөний явж байгаа зам, медиа, хүмүүсийн үзэл бодол ер нь яг хаашаа чиглээд байгаа, яг үнэндээ тэр нь хэнд ч, юунд ч хэрэггүй шахуу, хүн гэдэг амьтныг нэг л хүсэл зорилго, нэг л бодолтой робот шиг боол, хүн сүрэг болгох гэсэн зорилготой байгаа энэ нийгмийг өөрчлөх, өөрчлөлтийг эхлүүлэхийн тулд тэр бүх банк, хөрөнгийн салбаруудыг дэлбэлж нурааж эхлэх нь зөв гэдэг санаа нь таалагдсан...
4. Requiem for a dream - Үзэхэд их хүнд, дарамттай хэцүү кино байсан, анх удаа аймшгийн киноноос өөр киноноос нэлээд айж үзсэн.... Гол санаа нь Хар тамхи хэзээ ч чамд сайн сайхныг өгөхгүй, хар тамхи чиний амьдралыг сүйтгэхэд л тусалж чадна, өөр юунд ч биш...
5. Wall-E - Хөгжилтэй, хөөрхөн робот Валл-Е-гийн "амьдралаар" хүмүүс бидний ирээдүйг харуулж байгааг, одоо үед хөгжиж байгаа техник технологитой уялдуулвал, удахгүй бид кинон дээр гардаг шиг тийм болох нь даамжиггүй... тэр бүгдээс аврах авралын гарц бол хөдөлмөр хайр, харилцаа 3....
6. City of God - аймар кино, яджийхад бодит явдлаас сэдэвлэн бүтээгдсэн гэжүгаа... ямар азаар Бразил мэтийн гэмт хэрэг өндөр гардаг оронд төрчихөөгүй юм... бид ч үнэхээр азтай л даа зарим талаараа....
7. Snatch - Гэмт хэргийн холбогдолтой жаахан хүнд талдаа кино ч гэсэн их хөгжилтэй кино болохоор харьцангуй иймээ тиймээ бодолд автуулах нь гайгүй. Гол санаа нь муу санаа биеэ отно гэдэг л юмдаа...
8. Мatrix - Энэ киног үзсэний дараа, бид үнэхээр энэ кинон дээр гардаг шиг ертөнцөд амьдардаг байвал яах уу? үнэхээр бидний ирээдүй тийм муухай бүрхэг, робот, хиймэл оюун ухаанд дарлуулсан байх юм биш биз, гэх мэт санаа зовоосон ч гэхүү, сонирхолтой ч гэсэн баахан бодлууд толгойд дүүрэн эргэлдэж байсан...
одоогоор санаанд орж байгаа нь эд нар л байна... тэгжийгаад өөр тэгж сэтгэл, санаанд хүчтэй нөлөөлж байсан кино санавал бичнээ....
_________________ Дурсамж-Тэмдэглэл-Тааварлал....
|