Ийм сэдэв хэдэн жилийн өмнө нээгдцэн нилээн яваад байсан санагдахын.
Баахан худлаа үндсэрхэг хүмүүс л харааж ерөөсөөр байгаад таарсышд. (худлаа гэдэг бол угаасаа шал худлаа гаруудыг хэлж байна. Аймар лаг хараачингуут хүмүүс намайг лаг оригнал монгол юм байна гэж бодчино гэсэн логиктой гарууд. Үнэндээ монгол эсэх нь ч эргэлзээтэй гарууд явж л байсан.)
Ямар шалтгаанаар суусан бэ гэдэгий нь ч мэддэг юмуу гүй юмуу бүү мэд.
Миний анзаарснаар ихэвчлэн 70аад оны хүүхнүүд гадаадуудтай их суусан харагддаг.
Яагаад гэдэг нь улс орны тэр үеийн байдалтай их холбоотой юм билээ. Энэ үеийхэн бол яг социализмаас ардчилсан нийгэм рүү шилжих үеэр дөнгөж амьдралд хөл тавьж байсан,эсвэл өсвөр насандаа байсан. Нийгэм ороо бусгаа болсон үе.
Ихэнхи хөвгүүд нь сургуульд соёл ,олигтой мэрэгжил эзэмшиж чадаагүй.
Яг нөгөө хүү бол яахав өөрийгөө болгочино охиндоо боловсрол эзэмшүүлнэ гэж туйлширсан үе.
За тэгээд баахан чанартай чанаргүй дипломтой хүүхнүүнүүд,боловсрол маруухан уухаас өөргүй залуучууд гээд зааг гараад ирсэн. Гайгүй цөөн хэдэн залуучууд нь ёстой од болж байсан байх.
Мэдээж монгол залуучуудтайгаа гэр бүл зохиосон нь дийлэнхи,даанч бүтсэн нь ховор. Архи уулаа,зодлоо,мөнгө олохгүй байна гээд бөөн бөөн салатууд дараа нь болсон доо. Тэр үед жоохон байсан ч зурагтаар байнга ийм л мэдээ явдаг байсан санагддын. Одоо гадаад хүнтэй суусан хүүхнүүд ихэнхи нь яг л энэ насныхан байгаа.
Дандаа өмнө нь амьдрал зохиож байсан,өмнөх монгол нөхрийн дагавар хүүхэдтэй. За тэгээд зарим нь айхтар, цаад хүний хүүхдийг огт гаргадаггүй,өөрийхөө хүүхдийн бүх сургалт юмыг гадаад нөхрөөрөө гаргуулдаг.
Цаад хүний нь бас өрөвдмөөр,хүний хүүхдийг өсгөөд л байдаг.
(Нээрээ энэ үеийхэн дандаа европ зүгийн хүмүүстэй суусан юм байна шүү)
Аа бас хүүхэд гаргах чадваргүй эмэгтэйчүүд ихэнхи нь гадаад нөхөртэй байсан.
Мэдээж монгол залуучууд хүүхэд гаргадгүй эмэгтэйг сувай мувайгаар нь хэлээд суухгүй байх нь элбэг.
Хөөрхий эмэгтэй өвчнөөсөө болоод насаараа ганцаара амьдралтай биш гадаад хүнтэй суудаг.
Тэд нар нь угаасаа хүүхэд сонирхох биш.