#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.19.26 6:20 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 452 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 718 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.09.13 12:34 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Амьдралыг жүжигтэй зүйрлэе. Хэн нэгний хувьд би жүжгийн зохиолын нэгхэн бүлэгт багтах бяцхан мөр байж болох ч, өөр хэн нэгний хувьд бүхэл бүтэн гол дүр нь байж болох шүү дээ. Гэхдээ сонин юм шүү. Нэгэн цагт миний жүжгийн гол дүр байсан хэн нэгэнтэй гудамжинд таараад "Сайн уу." гээд инээмсэглээд өнгөрөх тэр мөч гайхмаар ч юм шиг...


Хавсралтууд:
tumblr_mr4ha1RFm71r46fnpo1_1280.png
tumblr_mr4ha1RFm71r46fnpo1_1280.png [ 23.26 KiB | 4343 удаа үзсэн ]

_________________
Амьдрах сайхан.
Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.11.13 8:59 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Миний бодлоор муугаар хэлбэл хүн маш ихээр амин хувиа хичээж байж л хувийн кареер нь маш өндөр байх боломжтой юм шиг санагдлаа. Өөрт олдож байгаа цагаа зөвхөн өөртөө зарцуулж байж буюу зөвхөн өөрөө өөрийгөө хөгжүүлэхэд зарцуулж байж л тэр хүн амжилттай явах боломжтой ч юм шиг. Жишээ нь хэн нэгэн А шиг хичээлийнхээ хажуугаар цаг наргүй ажил хийж, гэрээ тэжээх гэж өөрийн цагаа бусдын төлөө зарцуулаагүй учраас өнөөдөр арай илүү амжилттай ч байгаа юм бил үү? Хэн нэгэн Б шиг хичээлээ тараад өдөр шөнөгүй нялх дүү нараа харж, асраагүйнхээ төлөө өнөөдөр түүнээс илүү мэдлэгийг олж авч байгаа ч юм бил үү? Магадгүй хэн нэгэн В-с илүү эрүүл саруул бие бялдартай учраас өнөөдөр илүү өндөр гавьяаг хүртэж байгаа ч юм бил үү? Магадгүй хэн нэгэн Г шиг үр хүүхэд, ар гэрээ асран халамжлах үүргээ биелүүлээд зав багатай хэн нэгэн биш зөвхөн өөртөө санаа зовних ганц хүн учраас өнөөдөр түүнээс арай илүү амжилтыг олсон ч юм бил үү? Иймээс амжилтыг олно гэдэг дэндүү харьцангуй ойлголт биш гэж үү?
Эцсийн эцэст амжилттай яваа хэн бүхний ард түүнийг зөвхөн амжилтын төлөө ажиллах цаг зав, боломжоор хангаж буй тэдний ар гэр, хань ижил, үр хүүхдүүд нь л хамгийн гайхалтай хүмүүс юм даа.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.17.13 11:28 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Биеэр чинь тог гүйх мэт, зүрхэнд чинь гэнэтийн хүчтэй цохилт өгөх шиг магадгүй цочих мэдрэмжтэй төстэй ч юм шиг аль эсвэл цаанаа нэг хоолойн дээр чинь юм тулаад баярлах, догдлох тийм мэдрэмж хамгийн сүүлд хэзээ төрсөн бэ? Энэ мэдрэмж, энэ сэтгэл хөдлөл цаанаа л нэг хүчтэй шүү. Яг энэ бүх мэдрэмжийг бүгдийг нь хэн нэгэн чамд төрүүлж чадаж байвал чи тэр хүндээ үнэхээр дурлажээ гэсэн үг. Яг ийм л дурлал хэрэгтэй. Хайр ингэж л эхлэх ёстой.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.19.13 11:59 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
"Гоё юм ооо" гэдэг үгсийн цаана багахан ч болов өөртөө гутарсан мэдрэмж нуугдаж байдаг болов уу.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.22.13 8:06 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Ер бусын гайхамшиг гэж байдаг. Ийм зүйл миний амьдралд хэд хэд тохиолдож байсан. Огт, хэзээ ч боломжгүй мэт санагдах тийм гайхамшигтай гоё зүйл хүний амьдралд тохиолдох боломжтой. Сонин байгаа биз?
Ийм зүйл яавал тохиолдох вэ? Зөв амьдрах. Шударга амьдрах. Үйлдэл бүхэн чинь үнэн байх. Буянлаг, гэгээлэг байх. Зөв замаар амьдралаа замнавал бурхан тэнгэр биднийг ивээлдээ авна. Гэтэл би юу ч буруу хийгээгүй байхад яагаад намайг ингэж байгаа юм? гэж асуумаар үе байдаг. Үүнийг бурханаас бидэнд илгээж байгаа шалгуур гэж ойлгох хэрэгтэй. Чи тэр шалгуурт унавал гайхамшиг чамаас холдсоор байх болно.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.25.13 3:04 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Пээээ энэ хүүхнүүд үү!

Монголын зарим нэг охидууд, хүүхнүүд үнэхээр яахаас ч буцахгүй болжээ. Байнга боломж хайж явдаг. Бүр найз охиных нь найз залуу нь байсан ч хамаагүй л гэнэ шүү! Ээ чааваас даа. Наанаа найзаа гэж налчиганаж, шалчиганачихаад найз залууг нь уургалаад сууж байдаг...нөхөртэй нь явалдаад байж байдаг...
Хэнийг ч найзаа гэж дотносоод яахав дээ. Холхон л байх минь. Нөхөрлөл сөнөтүгэй!

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.25.13 9:13 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Чи тэр хүн мөн үү? :col:

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.13 7:41 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Ишлэл:
Чи тэр хүн мөн үү? :col:
Чи тэр хүн биш байсан. Үнэхээр том эндүүрэл. Маш инээдтэй. Ганцаараа зөндөө инээсэн. Өөрийгөө зөндөө шоолсон. :hehe:

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.13 12:19 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Заааа.... юун тухай ч бичмээр юм бэ дээ.
Толгой дотор олон янзын бодлууд эргэлдээд, хаанаас эхэлж юун тухай ч бичмээр юм...
Би их дотогшоо болоод байгаагаа сүүлийн үед анзаарлаа. Өмнө нь өөрийнхөө хүсэл, бодол, эмоцыг шууд л илэрхийлчихдэг байлаа. Одоо тийм биш ч болоод байгаа юм шиг. Сэтгэл санааны байдлаа байнга хэн нэгэнтэй хуваалцаж, найз нартайгаа хамт байж, бүхнээ ярьдаг байлаа. Одоо тэдэнтэй юм ярих нь байтугай уулзах нь ч багасч. Уулзъя ч гэж бодохоо байж. Яагаад тэр вэ? Хэзээнээс ийм болчихов? Найз гэдэг зүйл энэ хорвоо дээр байдаггүй гэдгийг анх "ухаарсан" тэр цагаас юм болов уу даа. Үүнийг ухаарах хүртэл би өөрийнхөө амьдралын ямар олон жилийг зарцуулав даа.
Одоо үед найз гэж хамтдаа шоудаж, хөгжилддөг хүнийг л хэлдэг болчихсон ч юм шиг. Юун нөгөө зовох цагт өргөж босгох мосгох. Үлгэрт л гардаг биз. Ер нь одоо бодоод байхад би л ганцаараа найз, нөхөрлөл гэдэг зүйлд дэндүү том ач холбогдол өгөөд найз гэгдэх цөөхөн хэдэн итгэл хүлээлгэсэн хүмүүсээсээ ихийг хүлээгээд сууж байсан нь миний алдаа байсан юм шиг ээ. Гэхдээ л тэр хүмүүсийг хайрласан нь миний буруу болж төгссөнд л хамгийн их гомддог.
Ямар ч байсан дэндүү их хаширсан болохоор хэнд ч итгэхээ больсон байх нь би...

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.01.13 2:27 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Би яагаад ч юм нэг юманд маш их яараад байх юм. Яг юунд гэдгээ мэдэхгүй ч нэг зүйлийг хийх ёстой бөгөөд маш их цагийг алдаж байгаа юм шиг тийм нэг мэдрэмж. Энэ миний амьдрал биш шүү. Би өөр салбарт өөр зүйлийг хийж явах ёстой хүн гэсэн нэг тийм сэтгэлийн дуудлага ч юм шиг...

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.03.13 6:07 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Зиа ингээд шинэ хамт олон минь сайн байна уу гэж хэлье дээ. Шинэ амьдралын хуудас минь ингээд эхэлдэг юм байж.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.05.13 3:05 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Одоо шөнийн 2 цаг болж байна. Хүн бүрийн унтаж байдаг цаг. Өглөө эрт ажилтай. Шинээр ажилд орчихоод нойрноосоо болоод хоцорч болохгүй. Гэтэл түүнийг санаад нойр хүрэхгүй байна. Нойрыг минь хугаслан байж сэтгэл санааг минь ингэж үймүүлдэг яадаг хүн бэ чи. Хурдан гараад ир. Нүдэнд минь үзэгдээд аль. Би уг нь иймэрхүү хайр, дурлалын асуудалд няхуур ханддаг хүн атал ингэж барьц алдах гэж. :wahaha: Тэгэхээр чи их онцгой нөхөр байх нь ээ...

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.06.13 3:12 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Шинэ ажилд орсон анхны сэтгэгдэл: Ажлын хүүхнүүд толгойгоороо бус хувцасаараа өрсөлддөг юм байна. Авдаг цалингаасаа илүү өндөр үнэтэйг эдэлж хэрэглэх юм. Мөнгөнийх нь эх үүсвэр нь хаанаасаа ингэж их ундардаг байна аа? Би чинь одоо яана вэ? Маргааш одоо юу өмсч очино вэ? хихихи. Шинэ жилийнхээ палажыг өмсөөд оччихдог ч юм бил үү? Нэг мөсөн супер харагдаад гоё шт. 8)

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.13 5:14 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Нэг кинон дээр "Хэрвээ би хүн алж, хүмүүсийг гомдоож, тэдэнд муу юм хийх гэж төрсөн юм бол бурхан яагаад над шиг ийм муу хүнийг энэ дэлхий дээр төрүүлсэн юм бэ? Яах гэж төрүүлсэн юм. Эхнээсээ л төрүүлэхгүй байх нь яасан юм бэ?" хэмээн уйлдаг хэсэг гардаг. Өнөөдөр би харин бурханаас асуумаар байна.Та яагаад намайг төрүүлсэн юм? Хүн бүр намайг үзэн яддаг. Хүн бүр намайг үхээсэй гэж боддог. Хүн бүр миний алдаж, цөхөрч, ядарч явахыг хүсдэг. Хүн болгон бүх юман дээр намайг буруутгадаг. Бүгд л миний буруу гэдэг. Яагаад? Би хүчтэй харагдаж байгаа болохоор би юунд ч мохошгүй мэт харагддаг болохоор над руу дайрвал хэн нэгний дайралтыг тэсч чадах болохоор тэр үү? Эцсийн эцэст яагаад сул дорой, эмзэг харагддаг хэн нэгний буруу биш зөвхөн миний буруу болоод үлддэг юм? Би яагаад? Эцсийн эцэст би ер нь яасан юм? Би зүгээр л гэдсээ илээд хэвтэж байсан бол би юунд ч хариуцлага хүлээхгүй. Юунд ч оролцохгүй байх байсан. Яагаад хөдөлж, хөдөлмөрлөж, зүтгэж яваа нэгнийх нь буруу болоод үлддэг юм бэ? Би ойлгохгүй байна. Би одоо тэгээд муу хүн юм уу? Хүн болгон намайг буруутгаад чичлээд дайраад байна. Хүн өөрөө өөрийгөө үзэн ядаж, өөртөө дургүй хүрнэ гэдэг ямар хэцүү байна гээч! Хэрвээ эцсийн эцэст би л бүх зүйлийн буруутан юм бол бурхан та намайг яах гэж энэ дэлхий дээр төрүүлсэн юм??? Би гайхаж байна. Би яах гэж энэ дэлхий дээр төрсөн юм? Би хүн болгоныг гомдоодог, бүх зүйлд буруутай юм бол ямагт ийм байх байсан юм бол ингэн ингэн чичлүүлэн байж яах гэж төрүүлсэн юм? Намайг хэн ч хэзээ ч өмөөрч хамгаалж байгаагүй. Яагаад гэвэл өөрийгөө аваад явчихаж чадна гэж боддог юм уу? Тэгвэл би яагаад найланхай, эмзэг, сул дорой хүн болж төрөөгүй юм. Тийм болж төрсөн бол хэнд ч чичлэгдэхгүй, хүн болгоноор өмөөрүүлээд амар ч байх байсан юм бил үү? Бурхан та надаар тохуурхах гэж энэ дэлхий рүү илгээсэн юм байна тийм үү? Кино болгонд заавал сөрөг дүр гарч байж кино улам сонирхолтой болдог болохоор бурхан та ч гэсэн амьдралыг сонирхолтой болгох гэж намайг өөрийнхөө киноны сөрөг дүрд тоглуулж байгаа юм уу? Би хэнийг баярлуулах гэж хэнийг хөгжөөх гэж ингэж явах ёстой юм? Надад бас өвддөг зүрх, сэтгэл байгаа штэ. Би өөрийгөө хэзээ ч энэ амьдралын муу санаат шулмын дүрээр өөрийгөө төсөөлж байгаагүй. Гэтэл хүмүүс намайг өөрийгөө тэгж хараасай гэж хүсээд байна. Чадахгүй за! Эцсийн эцэст та нар муусайн хогийн юмнууд намайг өөрөөс нь илүү болохоор д яаж доош татах арга саамаа хайж байгаа биз дээ? Хүн болгон алддаг. Хүн болгон өдөр бүр төгс байж чадахгүй. Хүн бүр өдөр болгон инээмсэглэж амьдарч чадахгүй.
Ёоо би үнэхээр новш юм аа. БИ ер нь хэнд хэрэгтэй юм бэ? гээд асууухад бүгдэд л хэрэгтэй байдаг. Гэтэл энэ дэлхий дээр бий байсан байгаагүй энэ бөмбөрцөг эргэсээр л байх болно... Тэгвэл би ер нь хэн юм? Бүгд намайг үзэн яддаг тэгсэн мөртлөө би бүгдэд хэрэгтэй. Би хэн бэ?

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.14.13 5:19 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Би магадгүй өөртөө хэт их ачаалал өгдөг байх. Өөртөө хэт их хариуцлага ногдуулдаг байх. Магадгүй би хэт их хичээдэг байх. Энэ хичээл зүтгэлийг минь хэн ч үнэлэхгүй, хайхрахгүй бол би сэтгэлээр ийм амархан унадаг байх. Заримдаа юманд төдийлөн ач холбогдол өгдөггүй бараг салхи хаашаа би тийшээ гэсэн салхинд туугдсан хамхуул шиг идэвхигүй хүмүүс байдаг. Тийм хүн байсан нь ч дээр юм шиг. Юунд ч санаа зовохгүй тэгээд юунд ч стрессдэхгүй. Амар ч юм шиг.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.18.13 11:47 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Сүүлийн үед шинэ орсон ажилдаа дарагдаад, шинэ орчинд өөрийгөө дасгах гээд амьдрал сонин хачинаар дүүрэн гэж жигтэйхэн. Блог руугаа ч шагайх зав алга байна аа. Цаашдаа бүр ч завгүй болох бололтой. Хэдий ийм завгүй байгаа ч гэсэн түүний талаар бодох зав гараад л байгаа юм даа. Ай дурлалаа гэж...Гэхдээ би түүнийг өөрөөсөө, өөрийнхөө бодлоос хүртэл харамлаж, нандигнаад одоо аль болох түүний талаар бодож, янз бүрийн бодит бус зүүд, мөрөөдөлдөө автаад байлгүй эх дэлхийдээ буцаж ирэхээр шийдсэн. Цаг хугацаа харуулна гээд л сууж байна даа.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.18.13 11:54 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
10 жилийн дараа хэн байх вэ?

Чи 10 жилийн өмнө юу хийж байсан одоо яг л тэр местэн дээрээ, тэрийгээ л хийгээд, бахь байдгаараа л амьдарч байгаа бол амьдралдаа, өөртөө гутарч эхлэх цаг болжээ гэсэн үг. Манай ажил дээр иймэрхүү хүмүүс мэр сэр байгааг анзаарсан юм л даа. Тэр хүмүүсийн өмнөөс үнэхээр гутармаар санагдсан.
Ийм болохоор өөрийнхөө амьдралыг дээшлүүлэх, сайжруулах арга саамыг үргэлж эрэлхийлж байгаарай. Би үргэлж 10 жилийн дараа миний амьдрал ямар байх бол? би хэн байх бол? гэж боддог. Надад тэр талаар бодохоор их сонирхолтой санагдаад байдаг юм. Өнөөдөр унтахаасаа өмнө өөрийнхөө 10 жилийн дараах "БИ"-дээ захидал бичихээр шийдлээ.

Нээрээ удахгүй твэнти тү хүрлээ. Энэ жил төрсөн өдрөө цомхон хөөрхөн тэмдэглэнэ ээ.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.13 2:02 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Би 5 жилийн өмнө одоогийнхоосоо арай илүү хайр татам байж. Аль эсвэл би хайрлуулах найз нөхөд арай олонтой байсан юм болов уу? Би яг яаж өөрчлөгдөв?

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:46 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Хүн бүр үзэсгэлэнтэй.

Хүн бүр үзэсгэлэнтэй. Би хүмүүсээс тэр хүмүүсийн муухай зан ааш, муухай сэтгэл бус өхөөрдөм, инээдтэй дүр зураг, сайхан сэтгэл, авьяас чадвар, давуу талыг нь харахыг хичээх болсон. Би сүүлийн үед юмыг хөгжилтэй, инээдтэй, эерэг талаас нь харахыг хичээх болсон. Хүн бүр муухай сэтгэлтэй, хатуу зүрхтэй мэт санагдах боловч бидэнд хүн бүрийг 100% таних цаг олддоггүй учраас муухай санагдаж байгаа хүмүүсийн цаана ганц хувь ч гэсэн сайхан сэтгэл, хүнлэг чанар нуугдаж л байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Өнөөдөр бид нарын муудалцсан тэр нэг хүн миний нүдээр үзэшгүй муу хүн байж болох ч өөр хэн нэгний хувьд тэр хайрт аав, халамжит хань, түшигтэй аав нь ч байж болох шүү дээ.
Тиймээ амьдрал заримдаа гомдмоор муухай. Хуурамч муу хүмүүсээр дүүрэн ч хорвоо. Гэхдээ энэ дэлхийгээ өдөр бүр секунд тутам муу муухай гэж хараад байвал цаашдын хором мөч бүрээ яаж бид нар чинь тэсэх билээ дээ. Муу хүн байгаа. Муу хүн бид нарын амьдралыг ямар ч муу зүг рүү санаатай болон санамсаргүй байдлаар хөтөлж болох. Гэхдээ бид нар энэ нийгэмд чинь зохицож амьдрахаас өөр аргагүй болчихсон учраас амьдралыг эрээнтэй бараантай зүйлээр бус эерэг, сайхнаар харахад өөрийгөө сургах хэрэгтэй. Өөрөө би бас хичээх хэрэгтэй.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:51 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Би аз жаргалтай байна. Яагаад гэвэл би үзэсгэлэнтэй юм байна гэдгээ мэдсэн. Би үзэсгэлэнтэй. Би хамгийн сайхан эмэгтэй. Би хөөрхөн бүсгүй. Би аз жаргалтай эмэгтэй. Би ухаалаг, ухаантай эмэгтэй. Бас би энэ хорвоогийн хамгийн азтай хүн.
Би чадна. Би мундаг. Би хамгийн шилдэг нь. БИ ХАМГИЙН ГОЁ.
Миний таалагддаг залуу намайг үл хайхрахгүй байсан ч, намайг орхиод явсан ч би баяртай байна. Яагаад гэвэл чи л надад өөртөө улам анхаарал хандуулж, өөрийгөө танихад минь тусалсан шүү дээ. Надад ийм сайхан боломжийг олгосон ЧИ-нүүдэд баярлалаа. :brows:

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 9-р сар.28.13 2:54 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Нэг өгүүлбэр надаас ийн асууж билээ. Сайн найз хайж байна уу? Эхлээд өөрөөсөө асуу. Чи өөрөө хэн нэгний сайн найз мөн үү? гэж............ Бодох л асуудал. Өнөөдөр бид нар хүнээс авах талаар хэтэрхий их бодсоноос болж өөрөө хэн нэгэнд юу өгч чадаж байгаадаа дүгнэлт хийж чадахаа байжээ....

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 10-р сар.05.13 10:19 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Би ч сүүлийн үед их дотогшоогоо болоод байгааг ч хэлэх үү бүр АС-д ч орж юм бичихээ больж байх шиг байна. Нээрээ сониноос сүүлийн үед дарга, хамт ажиллагсдынхаа дунд нилээд нэр хүнд сайтай байгаа. Хүндлэлийг нь олж авч эхэлж байгаа гэх юм уу даа. Өөрийгөө олон өөр өнцгөөс харуулж, өөрийнхөө ямар чадвартайг бас харуулахыг хичээж байна. Ер нь тэгээд хамт олны дунд нэр хүндтэй, тэр нэр хүндээ урт удаан хугацаанд хадгална гэдэг тийм ч амар зүйл биш бололтой шүү.
Гэхдээ ажил хийнэ гэдэг чинь тийм ч бас амар эд биш байна гээч. Үгүй ер энэ эгч нарын хов живчинг нь яана аа. Энэ хэдэн эгч нартай хэт наалдахгүй, хэт холдохгүй алсын харилцаатай байх юм шүү. За тэгээд эгч нараас дутуугүй ах нар бас дутахгүй юм аа. Гэхдээ яахав эгч нарыг юу гэж гүйцэх билээ дээ. Ажлыг хамт олны дундах үл ойлголцол, хов жив л хойш нь татах шинжтэй байна шүү. Би ч ирээдүйд бүргэд болох санаатай болжмор учраас аль алиных нь тунг нь тааруулах хэрэгтэй болоод байна даа.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 10-р сар.06.13 11:04 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Хүн мөнгөөр биш, хувцасаар биш, эд хөрөнгөөр биш хүнээр, хайраар, халамжаар л дутдаг юм байна. Ганцаардсан амьдрал хэнд ч хэрэггүй.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.13 1:17 am 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Бүх юм болдоггүй ээ.

Надад яг одоо маш хэцүү, зовлонтой санагдаж байна. Хамгийн хэцүү нь хамгаас хайртай хүмүүсээ зовж байхыг нь харж, бас тэднийхээ төлөө юу ч хийж чадахгүй байгаадаа гутрах, шантрах, бүдрэх байна. Энэ хорвоогийн хамгийн хэцүүдэж, зовж байгаа хүн надаас өөр байхгүй мэт санагдаж би яг багтрах гээд байна. Цээжний яг гол хэсэгт нэг л хүнд, хэцүү оргиод бүх юманд санаа зовоод надад маш таагүй байна.
ЯГ ийм мөчид энэ зовлон бэрхшээлээс яаж гарах вэ? Тийм арга чарга байна уу? Хүмүүс бол өөрт нь тохиолдож байгаа бэрхшээлийг бага ч атугай мартахын тулд тамхи татах, архи уух, шоудах, бүр хар тамхи хэрэглэх гээд л янз бүрийн л үйлдэл хийцгээдэг. Тэглээ гээд яах юм бэ одоогийн энэ амьдрал чинь маргааш ч гэсэн үргэлжилнэ. Нүдээ аниад л бүх юм ок болчихно гэж байхгүй шүү дээ. Тийм болохоор би бодит байдалтайгаа ямар ч үед улаан нүүрээрээ л тулдаг. Жишээ нь би ажлын хариуцлага алдаж маш хэцүү байдалд орлоо гэж бодоход үнэхээр ээ бурхан минь "wake me up when everything ends" гэмээр л байдаг. Гэхдээ л би хариуцлагаа нуруун дээрээ үүрч ямар ч бэрхшээлийг даван туулчихдаг байсан.
Гэхдээ энэ удаагийнх арай л өөр тохиолдол байна. Би яах уу? гарц байхгүй үүрдийн мэт үргэлжлэх энэ зовлонг яасан ч давж гарч болохгүй, зах хязгааргүй юм шиг санагдаад байна.
Цээжинд минь бүх юм буглаад тэр хамгийн нандин хүнээ бас өрөвдөж байна. Амьдрал яагаад ийм юм бэ гэж орилмоор байна. Уйлмаар байна. Даанч би уйлж болохгүй. Ядаж би ч болтугай хүчтэй, чадалтай байх ёстой биз дээ???
Яах уу? яах уу? яах уу? Яах ёстой юм бэээээээээээээээээээээээээ?
Би ер нь маш их бухимдалтай байна. Хүч минь мохосдож байна.....Бүх юм нэг л болохгүй байна.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.13 11:22 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Цаг хугацаа л сэтгэлийн зовлон шаналлыг анагаана. Өөр юу ч биш.

Нээрээ :cheerleader: надад сүүлийн үед нээх гоё ид шидийн юм тохиож байгаа. Би хэнд ч хэлээгүй ээ. Бүр өөрөөсөө хүртэл нууж байхад.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
 Постын сэдэв: Re: Миний бүтээл=БИ
БичлэгБичигдсэн: 10-р сар.16.13 11:46 pm 
Оффлайн
Дархлагдсан Гишvvн
Дархлагдсан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.21.10 10:34 pm
Бичлэгүүд: 1263
Байршил: Я самая обаятельная и привлекательная
Бурхан тэнгэр минь таниас би нэг л юм гуйя.

Таалагддаг залууг минь өөрийнх минь болгоод өгөөч гэж биш, гунхсан гоё хүүхэн болгож өгөөч гэж биш, өвдсөн биеийг минь эдгээгээд өгөөч гэж биш аль эсвэл цалинг минь нэмж, кареерийг минь өсгөж өгөөч гэж би гуйх гэсэн юм биш ээ.

Зөвхөн надад ганц, нарт хорвоод наддаа л ганц газар дээрх ганц түшиг тулгуур минь болсон ээжийг минь аз жаргалтай болгож өгөөч? Аз жаргал гэдэг гуйлт дэндүү ахдаж байвал ядаж л сэтгэл зовнил, гомдол цөхрөл, харуусал, айдас хүйдэс, ганцаардал, гунихрал, цөхрөл, зовлон, шаналал, стрессгүй амгалан тайван амьдралыг түүнд минь бэлэглээч? Ээжийг минь битгий ингэж зовоогооч. Миний ээж дэндүү урт удаан хугацааны турш шаналал зовлонгоо нууж намайг битгий зовоосой гэсэндээ нууцхан уйлж байна.
Энэ шинэ жилээр би нэг л хүслийг "өвлийн өвөө"-д хэлнэ. Тэр бол хайрт ээжийг минь, миний цорын ганц нар болсон ээжийг минь л аз жаргалтай болгож өгөөч? гэх хүсэл юм.

ЭНЭ ХОРВООГИЙН БҮХ ЭЭЖҮҮД АЗ ЖАРГАЛТАЙ, СЭТГЭЛД НЬ НАР ГИЙЖ БАЙГААСАЙ ГЭСЭНДЭЭ НУЛИМС ДУСЛУУЛАН БИЧИН СУУНА.

_________________
Амьдрах сайхан.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 452 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 13 4 5 6 718 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Bing [Bot] болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр