#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.08.26 11:14 pm байна

Бүх цагууд UTC+09:00


Форумын дүрэм


Энд өгч буй зөвлөмж зөвлөгөө нь зөвхөн чиглэл өгөх төдий бөгөөд жинхэнэ оношийг эмч бодит үзлэг шинжилгээний үндсэн дээр тавьж эмчилгээ хийх ёстой гэдгийг анхаарна уу!



Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 218 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 15 6 7 8 9 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 10-р сар.04.13 12:22 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.12 6:27 am
Бичлэгүүд: 2006
Ишлэл:
Ном унших хэрэгтэй. Элдэв хэрэгтэй хэрэггүй детектив ном биш жинхэнэ ном унш. Сэтгэл зүйн, хүн судлал, сонгодог уран зохиол, шинжлэх ухааны талаар. Тэр дэлхийн сонгодог бүтээл туурвиад байгаа хүмүүс чинь өөрсдөө сод авьяастай болохоор хүний сэтгэл зүйн нарийн ширийнийг янзтай сайн гаргана шүү дээ. Уншихгүйгээр тархи чинь юмыг ургуулан бодож дүгнэлт хийж чадахгүй. Умш умш бас дахин умш. Тухайн зохиолын гол дүрд тохиолдож буй үйл явдал, түүний бодол хариу үйлдэл нь өөрөө сэтгэл зүйн задаргаа шүү дээ. Интернет зурагт таньд мэдээлэл өгөх ч таны тархины үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Бэлэн будаа л гэсэн үг. Уншиж байж л та өөрийнхөөрөө эргэцүүлэн бодож, гаргалгаа хийж чадна. За тэгээд цэвэр агаарт сайн яв, спортоор хичээллэ, бүү бухимд. Эрүүл хоол хүнс хэрэглэ. Сайн унтаж амар. Ядарсан хүнд бүх зүйл хэцүү төвөгтэй мэт санагдана. Ядралтыг дагаж айдас үүсдэг гэдэг. Айдастай хүн аливаад үргэлж сөрөг хариу үйлдэл үзүүлнэ. Үүнээс үүдээд нийгмийн харилцаанд чинь асуудал үүснэ. Ёс суртахуун бол жинхэнэ шинжлэх ухаан дээр үндэслэсэн байдгийг олон хүн мэддэггүй гэж Артур Шопенгауэр хэлсэн нь бий.

Yamar saihan helee ve. Perfection

_________________
She suits Harvey


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 10-р сар.04.13 12:36 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.12 6:27 am
Бичлэгүүд: 2006
Yadraltiig dagaj aidas uusdeg gj unen unen

_________________
She suits Harvey


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.13 1:32 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Сар бүрийн эхний өдөр хүмүүс дэлгүүрийн үүдээр хэсэг хэсгээрээ холхиол их л санаа зовсон байртай харагддаг. Хөөрхий нэг юм орж авах гээл хэлж чадахгүй. Зарим нь бүүр ил тод дэлгүүрийн ажилчдыг загнаж ч байх жишээтэй. Тэр мөнгөө өөр хэрэгтэй зүйлд, үр хүүхэддээ зарцуулдаг болоосой. Ид ажиллаж хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуучууд тэгээл хоёр гурваараа сүрэглээд гашуун ус уучих санаатай дэлгүүрийн үүдээр эргэлдээд байгаа нь юуны учир вэ. Юуны төлөө яах гэж? Тэгээд төгсгөл нь нэгнийгээ хутгалаал дуусдаг биз дээ. Бүх хүн амины хэргийн зохиол нь яг ижил. Багийн найзууд таараад нэг юм хувааж уугаад, сүүлдээ маргалдаад нэгийгээ хутгалаад нөгөө нь шоронд ордог ийм л дүр зураг байдаг. Бас л их хийх ажилгүй завтай байгаагийн шинж шүү. Өөрийгөө ч таниагүй байж бас архи ууж, тамхи баагиулаад л сууж байх санаатай. Оюуны хоосрол гэдэг нь л энэ байх даа.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 10-р сар.22.13 10:50 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.08.06 4:37 pm
Бичлэгүүд: 2664
Байршил: Бид гол адил урсан ирж,салхи адил хийсэн алга болно
setrgetsiin yum nadad ch bas bainaa baina


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 10-р сар.22.13 11:33 pm 
марк


Дээд талд
   
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 10-р сар.23.13 1:47 am 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн

Нэгдсэн: 10-р сар.15.13 8:30 am
Бичлэгүүд: 86
Байршил: Is P.E.K.K.A a knight? A samurai? A robot? No one knows!
Ишлэл:
Сар бүрийн эхний өдөр хүмүүс дэлгүүрийн үүдээр хэсэг хэсгээрээ холхиол их л санаа зовсон байртай харагддаг. Хөөрхий нэг юм орж авах гээл хэлж чадахгүй. Зарим нь бүүр ил тод дэлгүүрийн ажилчдыг загнаж ч байх жишээтэй. Тэр мөнгөө өөр хэрэгтэй зүйлд, үр хүүхэддээ зарцуулдаг болоосой. Ид ажиллаж хөдөлмөрлөх насан дээрээ яваа залуучууд тэгээл хоёр гурваараа сүрэглээд гашуун ус уучих санаатай дэлгүүрийн үүдээр эргэлдээд байгаа нь юуны учир вэ. Юуны төлөө яах гэж? Тэгээд төгсгөл нь нэгнийгээ хутгалаал дуусдаг биз дээ. Бүх хүн амины хэргийн зохиол нь яг ижил. Багийн найзууд таараад нэг юм хувааж уугаад, сүүлдээ маргалдаад нэгийгээ хутгалаад нөгөө нь шоронд ордог ийм л дүр зураг байдаг. Бас л их хийх ажилгүй завтай байгаагийн шинж шүү. Өөрийгөө ч таниагүй байж бас архи ууж, тамхи баагиулаад л сууж байх санаатай. Оюуны хоосрол гэдэг нь л энэ байх даа.
+1 :wd:


Дээд талд
 Постын сэдэв: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 12-р сар.04.13 8:48 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.04.13 8:47 pm
Бичлэгүүд: 5
Oo buruu zurag oruulchlaa


Сүүлийн удаа baajiitseegii 12-р сар.21.13 12:17 am-д засварласан, нийт 5 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 12-р сар.04.13 8:50 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.04.13 8:47 pm
Бичлэгүүд: 5
....


Сүүлийн удаа baajiitseegii 12-р сар.21.13 12:14 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 12-р сар.04.13 8:53 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.04.13 8:47 pm
Бичлэгүүд: 5
Ишлэл:
Хавсралт:
ImageUploadedByАсуулт Самбар1386157704.092933.jpg


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 12-р сар.04.13 8:58 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.04.13 8:47 pm
Бичлэгүүд: 5
Ишлэл:
Хавсралт:
Хавсралт ImageUploadedByАсуулт Самбар1386157704.092933.jpg одоо байхгүй
[U[/URL]
Хавсралт:
ImageUploadedByАсуулт Самбар1386158287.077937.jpg
ImageUploadedByАсуулт Самбар1386158287.077937.jpg [ 277.32 KiB | 4094 удаа үзсэн ]


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 12-р сар.13.13 4:33 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Амьдралаа эргэцүүл

Юун түрүүнд та бол хүн. Та хэн ч байж болно, капиталист, марксист, буддист, христч, исламын шашинтан. Та ямар нэг замыг сонгодог. Тэр зам чинь зөв ч байж болно, үгүй ч байж болно. Гэхдээ тэдгээр эрхэмлэл чинь таныг муу зүйл рүү татаж болно. Эрүүл ухаанаар сэтгэхийн оронд өөрийн зөв гэж боддог эрхэмлэлдээ автан тэнэглэлд хүрч болно шүү дээ. Ямар ч шашин, үзэл суртал таныг ухаалгаар бодуулахгүйгээр замыг чинь заагаад өгдөг. Та өөрийгөө олохоосоо өмнө тэнэглэл рүү хөтлөгдөж эхэлнэ. Энэ тэнэг замуудыг сонгоогүй бол та өөрийгөө тэс ондоогоор нээж чадах ч байсан юм билүү тиймээ. Хэн ч төгс замыг мэддэггүй юм. Хүн төрөлхтөн өөрсдийн буй болгосон үл үзэгдэх хана хэрмэн дундаа хашигдчаад байна. Мухардалд орсон гэдгээ зоригтойгоор хүлээн зөвшөөрөхгүй бол та суллагдахгүй. Шашныг зөв дагаж мөрдвөл нийгэмд тустай байдаг. Та тэнд бичсэнээр хүмүүстэй сайхан харьцвал хүмүүс ч тантай сайхан харьцана.
Өдөр тутмын амьдралдаа бусдыг хүндэтгэж, хайрлаж харьцвал үл үзэгдэх гинжин хэлхээс улам бэхждэг. Хэрвээ өөрийгөө болон бусдыг хүндлэхгүй бол алхам тутамдаа асуудалтай тулгарна, хаана ч байсан ялгаагүй. Гол нь амьдралаас баяр баясгаланг хүртэж сурах юм. Есүс, Мозес, Буддад ч учир нь буй биш. Тэд бол энэ дэлхий дээр туулах амьдралаа туулсан хүмүүс. Энэ бол таны амьдрал, танаас л бүх зүйл шалтгаална. Эерэг сэтгэгдлийг өөртөө төлөвшүүлэх хэрэгтэй. Тэрнээс 5000 жилийн өмнө хэн нэгний юу гэж бичсэнийг ойлгох нь чухал биш. Хуучин зүйл болгон ухаалаг сургаал гэж ойлгох нь тэнэг хэрэг. Хамгийн чухал зүйл бол одоо, өнөөдөр юм. Яаж хамгийн бүтээлчээр, сайхан амьдрах вэ гэдгийг л олж мэдэх. Эерэг сэтгэгдэл, эерэг уур амьсгалыг бүрдүүлдэг зүйлийг хийх гэж хичээх хэрэгтэй. Бид юу байгалийг, агаарийг бохирдуулж байгааг мэддэг. Төрөлхийн гажиг юунаас үүсч байгааг ч мэддэг. Хэт их химийн бодисоос шалтгаалж байгааг бүгдээрээ л мэддэг шүү дээ. Бид амьдралаа яаж зохицуулах ёстойг мэддэг, яаж зөв хооллохыг мэддэг. Гол нь хэзээ ч хэрэгжүүлдэггүй.
Аз жаргалтай, эрүүл хүн байхын тулд мэддэг зүйлээ л хийхэд болоо шүү дээ. Бие бялдараа хөгжүүл, зөв хоолло, сэтгэл санаагаа тайван байлгаж бясалгал хий, бусадтай сайхан харьц. Энэ чинь дандаа л бидний мэддэг зүйлс шүү дээ. Таньд тустай хүнс гэвэл зөндөө зөндөө ногоо. Сайн мах, маш их ус таньд хэрэгтэй. Хийжүүлсэн ундаа уухаан боль, тэнэглэхээн боль. Дасгаль сургууль хийж өөрийн бие бялдар гэдэг машиныг хэрхэн ажиллаж буйг мэдэр. Хэдий чинээ их хөдөлнө төдий чинээ сэтгэл чинь тайтгарч аливааг бодитоор хүртэж эхэлнэ. Амьдралын мөч бүрийг хайрлаж, баяр баясал авна. Хүн болгон л үүнийг мэддэг тиймээ. Хүмүүстэй эелдэг бай, олон хүн рүү инээмсэглэ. Чадах бүхнээ л хий. Дуртай зүйлээ хий. Дургүй зүйлээ хийж өөрийгөө бүү зовоо. Битгий зогсоо зайгүй мөнгө бодож өөрийгөө шаналга. Яг юу хиймээр байна тэрийгээ л хий. Хэн нэг нь хийж чадаж байгаа бол та ч чадна гэсэн үг.
Хүн болгонд амьдралын зам бий. Гэхдээ дийлэнх нь тэр замаа дагадаггүй. Битгий өөртөө сөрөг сэтгэгдэл төрүүл. Хүүхэд байхад чинь хэн нэг нь аливааг хийж чадахгүй гэж хэлвэл битгий тоо. Тэд мэдэхгүй. Та өөрөө л өөрийгөө мэднэ. Битгий бусдыг дагаж амар хялбар зам сонгох гэж хичээ. Шударгаар шаргуу хөдөлмөрлө. Тэгж байж та хөгжиж өөрийгөө олно. Авьяаслыг хүн өөрийгөө мэддэг, хэзээ ч бусдын үл бүтэх зөвлөгөө эсвэл өөрийг нь зогсоох гэсэн тэнэг сургамжуудыг тоодоггүй юм. Харин сөрөн зогсдог. Тэмц, амьдар, аз жаргалыг ол.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 12-р сар.13.13 12:43 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.12 6:27 am
Бичлэгүүд: 2006
Bas syndromtoi hunii derged bvl syndromtei bolj bolno shuu bolgoomjtoi bh heregtei

_________________
She suits Harvey


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.13 4:12 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Амьдрал

Хүн төрөлхтөн өөрсдийн зан үйлийн хүлээсэнд орсон мэт. Хүн бүр насан туршаа өөртөө бүрдүүлж ирсэн ёс суртахууны хэм хэмжээгээ зөв гэж итгэх хэрэгтэй болдог. Яагаад гэвэл бусад хүмүүст тустай гэж боддог учираас. Бид үл үзэгдэх, бидний ухамсарлаж үл чадах барилдлагаар холбоотой байдаг юм. Хэрвээ та эргэн тойрондоо буй хүмүүсийг хайрлаж, хүндэтгэж, ойлгохгүй бол амьдралаас баяр баяслыг авахгүй. Үл гүйцэлдэх зүйл бодож битгий өөрийгөө зовоо. Хэзээ ч авч чадахгүй машинаа бодож шаналах хэрэггүй. Амьдралаас яаж баяр баяслыг олох замыг л олох хэрэгтэй юм.
Бодит амьдралаас хэзээ ч битгий зугт. Та яг одоо бодит амьдрал дунд байна шүү дээ. Зугтвал алдах болно. Хэрвээ өөрийгөө зөв удирдаж, амьдралаа зөв зохицуулж чадвал амьдрал тэр чигтээ гайхамшигтай аялал болж болно. Хэрвээ алхам бүртээ амьдралаас зугтах юм бол амьдралын чинь тэнцвэр алдагдана. Компьютер, компьютерын тоглоомд донтох ч үүнд хамааралтай. Компьютерын ард өнгөрүүлсэн мөч бүхнийхээ хэрээр амьдралаасаа хумсалсаар л байх болно. Эцэст та нэг зүйлийг анзаарна. Таны интернет амьдрал маш амжилттай, харин бодит амьдрал чинь ямар ч амжилтгүй байгааг.
Бодит амьдрал дээрээ та азгүй амьтан болсноо сүүлд нь ухаарна. Яагаад интернет амьдралд хүмүүс тэгж их цаг заваа зарцуулж байгаа нь энэ нь шинэ бөгөөд сонирхолтой санагдаж буйд юм. Яагаад гэвэл бодит амьдрал дээр хийж чаддаггүй олон зүйлээ та компьютерын ард суугаад хийж чаддаг. Энд та айдасгүй өөртөө итгэлтэй байдаг. Өөрийгөө огт өөр хүнээр төсөөлдөг. Харин нэг зүйлийг дийлэнх нь ухаардаггүй. Хэрвээ та яг энэ компьютерын ертөнцдөө хичээдэг шигээ хичээж идэвхтэй амьдардаг байсан бол бодит ертөнц ямар сайхан байх вэ. Энэ олон хүн интернет орчинд бие биендээ зөвлөгөө өгч, нийгмийн амьдралд идэвхтэй оролцдог шигээ бодит ертөнцөд амьдардаг бол бидний дэлхий жинхэнэ диваажин болох юм. Бид бодит амьдралд хэт дасчаад амьдралын сайхныг ч ухаарахаан байжээ. Хэрвээ бид төрхөөсөө л компьютерын ертөнцөд амьдардаг байгаад нэг өдөр гарч бодит амьдралд амьдарч эхэлвэл харин амьдралын үнэ цэнэ, баяр баясгаланг жинхэнэ утгаар нь ойлгохсон билээ.
Гарч хүмүүстэй танилцаж, хайрлаж, дурлалцаж, согтож, энэ бүхнийг биеээрээ мэдэрч байж л амьдралын сайхныг мэдрэх юм. Яагаад гэвэл компьютерын ертөнц-д өссөн хүн бол эдгээрийг хэзээ ч мэдэрч байгаагүй шүү дээ. Тийм хүмүүст бодит амьдрал шинэ тоглоом мэт л санагдана. Даалгавар бүр нь маш сонирхолтой. Хүмүүс бодит ертөнцөөс дөлж компьютерын тоглоом, интернет орчинд цагийг ихээр өнгөрөөж буй нь нийгмийн дарамт, өөртөө үл итгэх байдлаас улбаатай юм. Энэ хийсвэр ертөнцдөө л хүмүүс өөрсдийгөө жинхэнээр нь мэдэрч, сэтгэл амгалан амьдарч буй мэт санагддаг.
Амьдралаас баяр баясгаланг авч, амьдралыг хайрлахын тулд эхлээд бусдад эерэг энерги, эерэг сэтгэгдэл төрүүлж сурах хэрэгтэй. Хийж буй бүхнээсээ баяр баясгаланг олох гэж хичээ. Хэрвээ өөрийгөө хүчилж хийвэл хэзээ ч сайн зүйлд хүрэхгүй. Нөхөрсөг, эелдэг бай. Гол нь ингэх нь олон хүнд хэцүү байдаг. Яагаад гэвэл эерэг байж анхнаасаа сураагүйд юм. Тийм хүмүүст айдас, үл итгэлцэл давамгайлдаг. Өөрийгөө удирдаж тэвчээртэй байна гэдэг бол маш хэцүү. Өөрийгөө нэг зүйлд бүрэн зориулж түүндээ улайрна гэдэг ч хэцүү. Гэхдээ сурах л хэрэгтэй. Архинд донтох, гар хангалга хийх, мөрийтэй тоглож буй нь өөрийгөө хүн гэдэг бодлоос чөлөөлж бодит амьдралаас зугтаж буйн илрэл юм. Амьдралаас хэзээ ч битгий зугтаа. Харин амьдар.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 12-р сар.18.13 4:42 am 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Сайжрахыг хичээ

Нэг зүйл тодорхой. Бид бол нэг зүйл амьтан. Гэхдээ дараагийн шатанд гарч чадсан амьтан. Бид өөрсдийн оршин буйг мэддэг. Өөрсдийн оршин буйг мэддэг амьтан үргэлж сайжирч, дэвжихийг хичээх хэрэгтэй. Таныг юу хамгийн ихээр сайжруулсан бэ гэж бодох үед сайхан сэтгэл, нөхөрлөл гэдэг хариулт толгойд чинь орж ирэх болов уу. Сайхан сэтгэл, нөхөрлөл хүнийг хамгийн ихээр өөд нь татдаг. Нөхөрсөг дотно харьцааг үүсгэсэнээр бие биенийхээ амжилт, амьдралыг дэмждэг болж бүх л зовлон жаргалаа хуваалцана. Сайхан сэтгэл гэдэг бол хүнд заяагдсан хамгийн сайхан чанар юм. Ийм зүйл заяагдсан байгаа нь өөрөө гайхамшиг билээ. Хайр, магтаал, хүндлэл эдгээр нь үргэлж сэтгэл баясгаж, хүн бүр дуртай байдаг.
Олон хүн дуучин болохыг хүсч гэртээ дуулдаг ч дийлэнх нь гэрээсээ гарч дуулах зориг хүрдэггүй. Гэхдээ гэрээсээ гарч оролдохгүй өнгөрөх юм бол та хожим нь бүүр ч ихээр сэтгэлээр унах болно. Хэрвээ оролдоод үзсэн бол яах байсан бол гэх бодол таныг үргэлж даган зовооно. Хүн болгонд хүрхиймсан гэсэн зорилго байдаг. Харин дийлэнх нь маань тэрийгээ огт оролддоггүй эсвэл эхэлдэггүй. Зорилго мөрөөдлөө биелүүлэх гэж зогсолтгүй урагшлах юм бол аз жаргал ирдэг. Амжилт олох нь чухал ч амжилт олохгүй ч бай мөрөөдлөө дагана гэдэг бол сонирхолтой бөгөөд сургамжтай аялал билээ. Нэр алдартай, олны танил болох нь чухал бус таны хэн болох нь чухал юм. Олны танил болох нь аз жаргалд хүрэх гарц биш. Таныг хаа ч явахад олон хүн таниад эхэлвэл тэр нь тийм ч таатай бус. Та бодит байдлаас хөндийрч эхэлнэ. Яагаад гэвэл таныг таньж буй хүмүүс үргэлж өөрсдийн сайн талуудаа харуулах гэж хичээнэ. Харин та өөрийнхөөрөө байж чадахгүй. Тэдэнд таны талаар урьдчилан бэлтгэгдсэн сэтгэгдэл байгаа. Ялигүй л алдаа хийвэл тэр сэтгэгдлээс нь зөрж таныг муулах болно.
Олон хүний анхаарал, энерги тань руу төвлөрөх үед та маш их ядрах болно. Олны танил байхад бусад хүний жинхэнэ төрхийг олж харахад хэцүү. Тэд байдгаараа л эелдэг байхыг хичээнэ. Бусад хүмүүс гэхээс илүүтэйгээр өөрийгөө ойлгох л хамгийн хэцүү. Хүн бүр бусадтай харилцаж ойлгохыг хичээдэг атлаа өөртэйгөө ярилцах цагийг огт гаргадаггүй. Дийлэнх хүн өөрийн сэтгэл санаагаа ойлгодоггүй. Архинд донтож буй нь өөрийнхөө тархийг зориуд ажиллагаагүй болгож, өөртэй нь тулгарч буй бэрхшээлээс зугтааж буйн илрэл юм. Бодит байдлыг огт хүртэхийг хүсэхгүй байна гэсэн үг. Бодит байдлаас зугтаж буй нь хүн өөрийгөө зэрэмдэглэж байгаа нэг хэлбэр юм. Амьдралаас хулчийж байна гэсэн үг.
Өөрийгөө нээж, амьдралыг өөрөөр харахын тулд тархиа дасгалжуулах хэрэгтэй. Өдөр бүр нэг л зүйлээ хийгээд байвал та дэвжихгүй, сайжрахгүй. Юун түрүүнд өөртэйгөө ярилцаж сур. Биеэ мэдэрч сур. Дасгал сургууль хийж бие чинь хэрхэн хариу үзүүлж, улмаар тархи, сэтгэн бодох чадварт чинь хэрхэн нөлөөлж байгаа мэдэр, анзаар. Чимээгүй тайван орчинд өөртэйгөө сайн ярилц. Би үнэхээр зөв зүйл хийж байна уу, үнэхээр зөв замаар явж байна уу гэдгээ эргэцүүл. Миний хийж буй зүйл бусад хүмүүст ямар ач холбогдолтой, ямар тустай талаар бод. Уураа хянаж сур. Уур олон зүйлийн, өөрөөр хэлбэл олон муу зүйлийн эхлэл болдог. Заримдаа хүн онц ноцтой биш зүйл дээр хүртэл уураан барж өөрийгөөн зовоодог. Сайжирч дэвжин дэвшихийн тулд өөрийгөө ойлгож сурах л хэрэгтэй. Та өөрийгөө мэддэг гэж боддог ч дийлэнхдээ мэдэхгүй байдаг юм.

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 12-р сар.29.13 2:18 am 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.12 8:44 pm
Бичлэгүүд: 42
.


Сүүлийн удаа Question_Son 10-р сар.01.14 9:39 pm-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 1-р сар.03.14 1:51 am 
Оффлайн
Давамгайлагч Гишvvн
Давамгайлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.04.09 3:56 pm
Бичлэгүүд: 867
Байршил: Across the universe
OCD

http://en.wikipedia.org/wiki/Obsessive% ... e_disorder

_________________
1234567Allgoodchildrengotoheaven


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 1-р сар.03.14 2:17 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.30.13 6:48 pm
Бичлэгүүд: 10
Сэтгэцийн гvн хямрал цаашлаад шизофрен болд болдог уу?


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 1-р сар.04.14 11:48 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.04.14 11:32 pm
Бичлэгүүд: 24
Ишлэл:
Сэтгэцийн гvн хямрал цаашлаад шизофрен болд болдог уу?
yag yamar hyamral iin dotoroo olon yanz shd. noirguideh gutrah hooroh. gm ali n iin hariulbal helj ugii


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 1-р сар.07.14 8:43 am 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.30.13 6:48 pm
Бичлэгүүд: 10
Oortoo itgelgui, buh zuild setgel hanamjgui busdiig uzen yadah ch yumuu niigmiin daramtaas shaltgaalsan setgeliin hyamral bgamaa


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 1-р сар.20.14 1:49 pm 
Оффлайн
Хvнд Гишvvн
Хvнд Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.25.13 5:30 pm
Бичлэгүүд: 155
Энэ тгхээр мэдрэлтэй холбоотой өвчин бх н тмү?


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.14 2:33 pm 
Оффлайн
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.14 10:07 am
Бичлэгүүд: 349
ugaasaa setgel zvin darhlaatai baih ni mash chuhal


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 3-р сар.25.14 2:34 pm 
Оффлайн
Цоглог Гишvvн
Цоглог Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.14 10:07 am
Бичлэгүүд: 349
setgel zvin darhlaag bii bolgono gedeg mash tom asuudal


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 4-р сар.12.14 5:17 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.19.03 12:49 am
Бичлэгүүд: 3259
Гэр бүлийн хүчирхийлэл бол нас, хүйс, нийгмийн гарал хамаардаггүй. Ихэвчлэн өссөн төрсөн орчиноос бүрэлдэн тогтдог. Хүчирхийлэгч нар нь нэг бол хүчирхийллийн гэрч болон өссөн эсвэл өөрөө хүчирхийллийн хохирогч байдаг. Ямар ч байлаа гэлээ энэ хоёр нь хүний сэтгэхүйд том толбо үлдээх бөгөөд амьдралаас өш авах хандлагыг өөгшүүлдэг. Тийм хүмүүс хамгийн хялбараар нь гэр бүлийн гишүүдээ далдаар бие болон сэтгэл зүйн дайралт хийх замаар бах таваа хангадаг. Нэг ёсондоо сэтгэцийн өвчтэй хүмүүс юм. Фрейдын хэлдэгээр бол садист ангилалд багтана. Ер нь багадаа доромжлолд өссөн хүүхдүүд аливаа бурууг хөндлөнгөөс хайх хандлагатай байдаг юм. Сэтгэцийн эмгэг юм даа. Хамгийн аюултай нь бүсгүйчүүд тэр зан авирыг нь суухаасаа өмнө мэдэх боломжгүй. Нэг гэрт орсоны дараа л илэрнэ. Гэхдээ эхнэртээ хайргүй дээ биш удаан хамт амьдраад амьдралын бэрхшээлүүдтэй тулгараад ирэхээр далд эмгэг нь ил болж байгаа юм. АНУ - ын гэр бүлийн дайн гэж кино байдаг. Тэрэн дээр их тодорхой гардаг. Ер нь бол эмчлэгдэж байсан тохиолдол байхгүй байх. Үүрд л тэр чигээрээ үлдэнэ дээ. Ер нь гэр бүлийн маргаан, үл ойлголцол гэдэг бол хүнийг хамгийн ихээр ядрааж, тамирдуулдаг эд. Ихэвчлэн шалтгаан нь ямар ч утгагүй зүйл байдаг юм. Энэ олон бүдүүлэг жолооч нар, сигналдах, хараах хүмүүс чинь гэр бүлийн уур амьсгалын бүтээгдэхүүнүүд байгаан. Ер нь сэтгэлийн шаналалтай хүмүүс ихэвчлэн ходоодны шархлаа үүсч даамжирвал хавдар болдог

_________________
Inflation is hidden tax


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 11-р сар.15.14 9:20 pm 
Оффлайн
Жирийн Нэгэн Гишvvн
Жирийн Нэгэн Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.14 8:38 pm
Бичлэгүүд: 13
:whip:

_________________
Cold or not He is Present!


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.14 12:59 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.21.09 11:58 pm
Бичлэгүүд: 7879
Mark


Дээд талд
 Постын сэдэв: Re: СЭТГЭЦИЙН ӨВЧИН
БичлэгБичигдсэн: 5-р сар.10.17 10:29 am 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.09.17 9:31 am
Бичлэгүүд: 4
Сүүлийн үед сэтгэцийн өвчтэй хүмүүс гадуур маш ихсэж байнаа! алхам тутамд тааралдах юм.


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 218 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 15 6 7 8 9 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр