#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.21.26 5:37 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 2 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 7-р сар.26.13 7:19 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.13 7:59 am
Бичлэгүүд: 26
Энэ сэдвийг дахиж нээхээр шийдлээ. Нэгдүгээрт шинэ аккоунттай болсных, хоёрдугаарт гэвэл ммм ... өмнөх сэдвийн нийтлэлүүдээ саяхны нэг өдөр уншиж үзлээ л дээ, тэгээд ... Комстокын сахал гэж! надад үнэхээр аймшигтай санагдсан шүү :aa: . Модератороос хүсэхэд уг хоёр сэдвийг битгий нэгтгээрэй, харин ч өмнөхийг нь устгачихвал зүгээр байх. Гэхдээ устгах үедээ сануулахаа мартваа, тэнд байгаа бусад уншигчдынхаа нийтлэлүүдийг авахгүй бол болохгүй шүүдээ. За ингээд шинэ сэдэв нээж байгаадаа баяртай байна :) та бүхэн ч мөн адил сонирхолтой мэдээ мэдээллүүдийг оруулж байгаарай :hi:

Мөн өчүүхэн минь жижигхэн блогоор зочилж байгаарай!
KhuslenGamer.blogspot.coM
FB page : https://www.facebook.com/KhuslenBlogger

_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.26.13 7:30 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.27.13 7:59 am
Бичлэгүүд: 26
Handyman

Зураг

Яг л Рапчур хотын Big Daddy нар шиг Handyman нь ган төмөр хуяг дуулга бүхий механикчсан киборг юм. Ялгаа нь гэвэл эх биенийх нь ерөнхий бүтэц болоод үйл хөдлөл нь горилл сармагчинтай тус төстэй бөгөөд Колумбиа хотын билэгдэл болсон эх орончдын дүрэмт хувцсыг өмссөн байдаг аж. Мөн түүний биеийн зарим хэсгүүд нь жинхэнэ хүний эд эсээс бүтсэн байдаг гэвэл та итгэх үү? Түүний толгой нь гэхэд л оюун ухаантай уураг тархи бүхий жинхэнэ хүнийх бөгөөд тусгай шингэн уусмалаар дүүргэсэн шилэн торх доторх зүрх нь биеийнхээ бусад механик хэсгүүдтэй нарийн утсаар холбогдсон байдаг байна. Эдгээр утаснууд нь гар хөлнийх нь залгаасуудаар дамжсан том бүдүүн кабелиуд дотуур явсаар түүний нуруунд байрлах дамжуулагчтай холбогдоно. Харин тэдний гар нь маш том бөгөөд зузаан шаазангаар бүрхэгдсэн байдаг гэнэ.
"Би альхэдийнээ үхсэн байх ёстой! Намайг дахин битгий тарчилга!"
- Handyman
Бие нь хүндээр өвчилж амьдрах насгүй болсон, аль эсвэл гар хөлөө тайруулж хөдөлмөрлөх чадвараа үүрд алдсан хүмүүст хоёрдахь боломжийг олгох зорилгоор энэхүү төслийг хэрэгжүүлж эхэлсэн хэмээн бүтээгч инженерүүд нь бусдад тайлбарладаг юм. Түүнчлэн хүчирхэг механик биенийхээ тусламжтайгаар хүн шиг амьдраад зогсохгүй Колумбиа хотын бүтээн байгуулалтанд хувь нэмэр оруулах болно хэмээн туршилтанд орогсдод тэд итгүүлнэ. Гэхдээ л эдгээр киборгуудыг өнө мөнхөд амьдарна гээд хэлчихэд хилсдэхгүй шүү. Хэдий зөвхөн бурханд л баймаар ийм гайхалтай бэлгийг тэд уран гарт инженерүүдээс авч чадсан ч гэлээ давхар тэд эцэс төгсгөлгүй үргэлжилэх үүрдийн зовлон шаналалыг мөн тээх хэрэгтэй болсон юм.

Зураг

Учир нь тэднийг унтаж амарч, хооллож чаддаггүй болоод алхах гишгэх нь хүртэл нүүрсний цогон дээр явж байгаатай адилхан байдаг зэрэг зовлон шаналалыг нь тэдний аймшигт хараал зүхлээс олж сонсох боломжтой. Тэднийг та өрөвдөж болох ч өвдөж цөхөрсөндөө улангассан тэдний уур хилэн таныг хормын зуурт тасар татахыг тэдэнд тушааж байдаг нь харамсалтай. Чухам үнэн хэрэгтээ тэдний ард ямар гээчийн нууц нуугдаж байгааг хэн ч үл мэднэ. Магадгүй хөөрхий тэд аймшигт туршилтын золгүй гэрч, амьд золиос болсон ч юм билүү, хэн мэдлээ. Мэдээжийн хэрэг тэднийг зохион бүтээсэн шигээ хүч чадлыг нь тогтоон барьж тэднийг удирдан жолоодох аргыг ч эрдэмтэд зохиосон гэдэг нь илт билээ.

=========================================================
Ингээд тоглоом дээрх, Handyman-уудын хэлдэг зарим нэг үгсээс сонирхуулъя :

"Миний зүрх ... өвдөж байна."
"Өөрийнхөө хуучин биеийг санаж байна. Маш дулаан ... их дулаахан байсансан."
"Толгой дотор минь араа боолтнууд эргэж байна, их өвтгөж байна!"
"Миний зүрх яг л мөс мэдрэгдэж байна ... бас их хүнд ..."
"Өвдөлт! Өвдөлт!"
"Араа боолтнууд арьсыг маань өрөмдөж байна."
"Комсток миний биеийг авсан! Би ханиад ч хүрээгүй байсан юм!"
"Миний биеийг эргүүлж өг Комсток! Буцаагаад өгөөч дээ!"

Удахгүй гарах шинэ DLC-нүүдээс тэдний тухай нууц түүхийг олж мэднэ гэдэгтээ итгэлтэй байна.
=========================================================

Зураг

Тэднийг хол зайнд байна хэмээн санаа амарч болохгүй, их хурдтай бас хүчирхэг тул маш богино хугацаанд тэд асар хол газарт хүрэх чадвартай. Мөн Big Daddy нарыг бодвол тун уян хатан хөдөлгөөнтэй агаад өөрийн гэсэн оюун ухаантай роботууд юм. Энэ нь тэднийг улам илүү аюултай болгох бөгөөд сэжигтэн этгээдрүү довтлох тэдний арга барилыг урьдчилан таамаглахын аргагүй билээ. Биенээсээ цахилгаан эрчим хүч ялгаруулдаг тул хүний санаанд оромгүй үйлдлүүдийг мөн хийж чадна гээч! Тухайлбал тэд агаарын төмөр замаар явж өлхөн дөнгөнө. Нүсэр том гараараа бараг л бүтэн биеэ тэд халхалж амжих тул тэдний толгойруу онилно гэдэг боломжгүй хэрэг юм шүү. Харин та санаж яв, хамгийн эмзэг хэсэг нь тэдний зүрх гэдгийг!

Тэдэнтэй тулалдах [с]тратеги (Hard болон 1999 горимууд тоглож буй тоглогчдод зориулав)

Эхлээд та хүрээлэн буй орчны өөрт тань саад учруулж болох бусад дайснуудыг устгах хэрэгтэй.
Финктоны аж үйлдвэрийн дүүрэг дэх агаарын төмөр зам дээр түүнтэй тулалдаж байх үедээ боломжтой бол та аль болох чиглэлээ сольж явахыг хичээгээрэй. Энэ үед Handyman хэсэг хугацаанд тээнэгэлзэн зогсдог бөгөөд энэ мөчийг нь төмөр замаар гүйх цахилгаан гүйдэлтэй давхцуулах хэрэгтэй шүү.
Төмөр замаас зүүгдэж байх үедээ Handyman зүрхээ халхалж чаддагүй тул энэ боломжийг та битгий алдаарай! Харин цахилгаан гүйдэл төмөр замаар гүйж өнгөрмөгц нь эргээд та үсрээд зүүгдэх хэрэгтэй.
Энэ үйлдлийг 10 гаруй удаа гүйцэтгэхэд л та түүнийг дийлэх болно гээд боддоо!

Тохиромжтой зэвсгүүд.

Handyman-ы хамгийн эмзэг газар болох зүрхрүү нь онож буудна гэдэг амаргүй даваа юм шүү. Тиймээс танд тэсэрдэг сумтай зэвсгүүдийг санал болгож байна.
Хэрвээ тоглогч та үнэхээр сайн буудаж чаддаг бол Карбин нь тун хүчирхэг зэвсэг бөгөөд ойрхон зайнаас буудах тусмаа сумны хүч нь илүү их байна гэдгийг санаарай.
Хэт ойрын аль эсвэл алсын бус дундад зайны хувьд яривал гар буу (hand cannon) нь Карбиныг орлоно л гэж мэд. Мэдээжийн хэрэг дайзнаас тань нилээд их сумыг хороох нь тодорхой. Гэхдээ л түүний дайсанд үзүүлэх хор хөнөөл нь үлэмж их юм шүү. Мөн критикал цохилт өгөх магадлал ч тун өндөр юм.
Crank Gun буюу автомат пулемётыг дутуу үнэлэх хэрэггүйэ. Зөвхөн Handyman-ы цээжрүү онилоход л хангалттай, бусдыг нь буу маань өөрөө гүйцэтгэх болно. Харин танд хангалттай хэмжээний сум байх шаардлагатай.
Shotgun нь тэслэгчийн дараагаар хоёрдугаарт орох хүчирхэг зэвсэг юм. Ойрхон зайнаас тулгаж байгаад зүрхэнд нь буудаж орхивол дайсанд үзүүлэх хор хохирол нь ямар их гээч!

Тохиромжтой вигорууд.

Murder of Crows-ыг танд хамгийн түрүүнд санал болгъё. Зөвхөн Handyman-ыг сатааруулна гэж бодож байвал та эндүүрч байна. Хэрээнүүдийг үргээх гэж оролдохдоо Handyman зүрхээ ил гаргаж орхидог юм.
Shock Jockey-ийн хувьд мөн л Murder of Crows-той адилхан түүнийг сатааруулах үйлчилгээтэй. Гэвч цахилгаанд цохиулсныхаа дараахан Handyman эргээд цээжээ халхалж амждаг тул амжиж зүрхрүү нь буудна гэдэг бараг л боломжгүй.
Undertow. Энэ вигорын тусламжтайгаар түүний цээжийг ил гаргах боломжтой. Мөн түүнчлэн цахилгааны хамтаар ашиглавал ус л болсон хойно түүгээр тог дамжиж Handyman-д хохирол учруулах нь тодорхой.
Devil's Kiss нь ерөнхий биенийх нь хувьд л хохирол үзүүлнэ. Гэхдээ л эгзэгтэй үед тун их хэрэг болдог юмдаа.
Сайжруулсан Charge-ийн тусламжтайгаар Handyman-ы ойрын зайн довтолгооноос та өөрийгөө хамгаалж дөнгөнө.
Return to Sender. Энэхүү вигорыг та зөв газраа зөв цагтаа ашиглаж чадвал Handyman таныг биш өөрөө өөрийгөө л гэмтээнэ гэж мэднэ.

Тохиромжтой тоноглолууд.

Winter Shield (хантааз) болон Fire Bird (гутал)-ыг хамтад нь өмссөн байхад агаарын төмөр зам дээрх тулалдаанд танд маш их давуу талыг олгох болно. Winter Shield нь таныг түр хугацаанд хамгаалалтандаа авах бол Fire Bird нь 5 секундын туршид 400 damage учруулах чадалтай. Тиймээс та Handyman-ы дэргэд газардсанаар түүнд ихээхэн хохирлыг үзүүлж чадна.


_________________
www.facebook.com/KhuslenBlogger


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 2 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр