Оффлайн
• Moderator*
Нэгдсэн: 8-р сар.29.06 11:56 am Бичлэгүүд: 1552
Байршил: Terra
Dark Souls
Яагаад энэ тоглоом ингэж олон хүний анхаарлыг татаж, сүүлийн үед гарсан шилдэг RPG нарын нэг гэж нэрлэгдэж байна вэ?
Dark Souls-г ойлгохын тулд тоглоомын ертөнцийн арай хялбар, энгийн байсан Sega Genesis, Super Nintendo Entertainment System-н үе үрүү буцаж очих хэрэгтэй байх. Super Mario, Battletoads, Contra, Castlevania, Sonic.... эдгээр тоглооом хэдий төвөгтэй зохиол, одоо үеийх шиг бодит юм шиг графиктай байгаагүй ч бид нарыг өдөр шөнөжин тоглоход хүргэдэг л байсан. Энэ үед тоглоомын хамгийн чухал зүйл нь мэдээж gameplay байсан, үүнийг ч Dark Souls гайхалтай хийж чадсан. Хуучны console-доо cartridge-ээ хийгээд л асаахад тоглоом маань тоглоход бэлэн болдог байсан, ямар ч tutorial, зааварчилгаа гэж байдаггүй байсан, аль товч нь юү хийдэг, хаашаа явах, ямар зорилготой явж байгаа нь хүртэл, тоглогч өөрөө тодорхой хугацаагаар тоглосны дараагаар шинэ зүйлс сурч, ямар нэгэн үеийг яаж давах вэ гэдгийг өөрсдөө хайж олдог байсан, одоо үе шиг walkthrough, youtube-н бичлэг гэж байсан биш, интернет ч гэж байхгүй. Дахин дахин үхэж, ур чадвараа дээшлүүлснээр л тухайн үеийг давдаг байлаа. Саяхан би хуучнаа дурсаад emulator дээр Shinobi Return of the Ninja Master тогловоо, 3р үеээс цаашаа явж чадаагүй, багадаа Sega дээрээ тоглодог байхад нэг ч үхэлгүй, бүх юмийг нь цуглуулаад давдаг л байлаа, энэ юүг харуулж байна аа гэхээр одоо үеийн тоглоомууд тоглоход ур чадвар бараг л шаардлагагүй болсон, ямар ч өөрийгөө gamer гээд хэлчих хүн заах зээлд гарч байгаа тоглоомнуудын 90%-г төвөггүй давчихна. Мэдээж бүх тоглоом хэцүү байсан бол утгагүй л дээ.
Dark Souls нь энэхүү хуучний тоглоомын элэмэнт болон шинэ технологи ашиглан хийсэн тоглоомны тод жишээ юм. Тоглоом эхлэхэд мэдээж opening cutscene гарна, ертөнцийх нь тухай жоохон ойлголт өгөөд л, "чи бол undead" гэж хэлээд л аян замд чинь гаргана, үүнээс цаашаа юмаа өөрөө л сурна даа; хаашаа явах, юү хийхээ хүртэл өөрөө л олж мэднэ; map гэж байхгүй,тийшээ яв энг тэг гэсэн сум заавар байхгүй, мөн ертөнц нь open-world болхоор бүх газар нь хоорондоо холбоотой. Эхний хэсгийг дуусгаад өөрийн дураар хаашаа ч явсан болно, гэхдээ мэдээж дайснууд нь зарим газар нь илүү хүчтэй гэхдээ энэ шууд эдгээр газрууд уруу явж болохгүй гэсэн үг биш, чадвар нь байвал болно.
Зэвсэгээ хэрэглэж байгаа нь ч үнэхээр үнэмшилтэй, нэг савалт хийхийн тулд ямар их хүч орж байгаа нь хүртэл харагдана, мэдээж томрох тусам хэрэглэхэд илүү төвөгтэй болно, нэг хөдөлгөөн хийх болгонд stamina bar нь гүйнэ, тийм болхоор учир зүггүй олон дараалсан цохилт хийнэ гэж байхгүй;мөн ямар хуяга дуулга өмсснөөс шалтгаалж хурдан удаан хөдлөнө, хөнгөн дуулга өмсвөл мэдээж хурдан хөдөлж чадна, гэхдээ цохилт сайн даах нь юү л бол, хүнд бол мэдээж удаан, гэхдээ дайсны цохилт нь амь бага явуулна.
Гол дүр маань ямар нэгэн сүпер хүч чадвартай бол биш жирийн л нэг undead.
Ямар ч амархан дайсан байсан буруу үйлдэл хийгээд 3-4 цохиулбал үхнэ, байнга бамбайгаа өргөж явах хэрэгтэй, яг л жинэхэн тулаан хийхэд ямар байх бол гэсэн мэдрэмжийг төрүүлнэ.1 дуусгачаад, дахиад эхлүүлхэд яаж тоглохоо сайн мэддэг болцон байх учир эхний хэдэн хэсэг шууд амархан санагдаж эхлэнэ Хэрвээ үхэх юм бол цуглуулсан souls( DMC-н red orb л гэсэн үг дээ, level up хийхэд ч хэрэглэнэ, юм худалдаж авхад ч хэрэглэнэ)-оо алдаад сүүлд амарсан bonfire дээрээ дахиад төрнө, үхэхээсээ өмнө алсан бүх дайсан дахиад төрсөн байна. Souls-оо буцаж авхын тулд үхсэн газраа буцаж очоод авч болно, хэрвээ чадахгүй замдаа үхчих юм бол тэр souls-оо бүр мөсөн алдана.
Bonfire нь түүдэг гал л юм даа, бас цорын ганц checkpoint чинь гэсэн үг, нэг хэсэгт 2-3н л bonfire байдаг хэрвээ bonfire-аа олохгүй үхчихвэл дахиад л өмнө нь амарсан bonfire-аасаа эхлэнэ
Анх тоглохдоо эхний хэсэг дээр хэд ч үхсэн юм бүү мэд, гэхдээ хэрвээ үхээд байгаа бол чи л нэг юм буруу хийж байна аа л гэсэн үг, үхлээсээ суралцаж, дайсныхаа хөдөлгөөний судалж, аль үед нь цохиж аль үед хамгаалж тоглох вэ гэдгийг байнга санах ёстой болхоор л Dark Souls гайхалтай.
Зохиолын хүвьд бол үнэхээр минималистик, олж байгаа item-нуудийхаа тайлбар эн тэрийг уншихгүй бол сүүлийн боссыг алсны дараа ч ямар ч зохиолгүй юм шиг санагдана, гэхдээ уншаад, NPC нарын хэлж байгаа зүйлсийг нь сонсоод хооронд нь холбоод, дайсан нь хаана байрлаж байна гэх мэт жижиг зүйлсийг нь хүртэл анзаараад тогловол бас л гайхалтай зохиолтой гэдгийг нь харна даа
Ишлэл:
[PC ni deer] nadaa bol unen talagdaagui unen bolhi ehluuleel orhison. Ta nart yun goy bna nadaa teriig ni oilguulj chadval toglono. Esguu bol console-iih ni shal uur yumuu?
Dsfix гээд хайгаад үз, PC чинь сайн үзүүлэлттэй бол Dsfix-г ашиглаад resolution-г нь өөрчлөөд, 60 frame/sec тоглож болно. Бас controller-гүй бол ер нь л бүтэхгүй дээ, PC хувилбар нь хүмүүсийн хүсэлтээр гаргасан болхоор шууд порт хийцэн болхоор control талдаа жоохон тиймэрхүү( keyboard/mouse-р), console хувилбар нь ялгаагүй, сайн PC, controller-тэй байхад PC хувилбар нь илүү
_________________ May the good blood guide you.
Сүүлийн удаа Kamui 7-р сар.05.13 1:28 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.