#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.22.26 5:42 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 39 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 12-р сар.17.12 2:40 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Bechtel
-Сайншандын судалгааг гүйцэтгэсэн АНУын инженерийн фирм. Сайншандын үйлдэржилтийг хариуцахаар тендэрт ялсан.

Suez
-Тавдугаар цахилгаан станцийг өргөжүүлэх Францийн контрактор.

Энэ хоёр фирмийн дэлхий даяар ядуу улсуудыг хулхидсан түүхийг доорх баримтат киногоос үзэж болно. Ийм хоёр аймшигтай олон улсын дөнгүүд Хорт Боб гэгч Фрийдландын дагаараар дахин цувраад ороод илрээ. Энэ оны эхээр мөн эдийн засгийн алуурчидын загалмайлсан эцэг Голдман Сакс Худалдаа Хөгжлийн банкийн 5 хувийг авсан.

Доорх кино нь дэлхийн даяарх цэвэр усны хомсдолын ирээдүйн гамшигийн талаар юм. Бас л Монголд ойрын хугацаанд тулгамдах асуудал. Ядуу улсын ундны усыг нь эзэмшиж авч литрээр нь жирийн иргэдэг хэд нугалж зардаг энэ Bechtel, Suez фирмууд Монголд хөлөө тавьж бгаа нь хэцүүдэхийн шинж дээ. Бузар ашигч Хятадууд гээд бдаг тэднээс ч илүү, тэднийг чинь өөрсдийг нь цөлмөгчид чимээгүй орж ирж бна даа.



Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.23.12 12:11 am 
Оффлайн
Суу Алдарт Гишvvн
Суу Алдарт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.05.09 11:57 pm
Бичлэгүүд: 146
Энэ томоохон корпотакрацуудаас эх ороноо хамгаалах хэрэгтэй юмдаа.

_________________
One People, One Nation


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.14.13 5:11 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Энэ сэдэв пиннэд болоод сар хүрч бхад ганц ч хүн олигтой санал, ажиглалт гаргаагүй бна гэхэд Монголчуудын мэдлэг улаан нойл бгаагийн илтгэл.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.14.13 5:27 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
Иймэрхүү зүйлсийг төр нь аргалаад хийж өгөхгүй байгаа юм чинь
Иргэд бид л зохицуулах ёстой юм шиг байгаам Олон нийтийн анхаарлыг тэр болохгүй байгаа асуудалруугаа хандуулах
Даанч ийм зүйлийн төлөө явж байгаа хүмүүс нь цөөхөн иргэдийн оролцоо маш муу
Хүмүүсд сонссон мөртлөө тоохоо байсан
Зурагтаар мэдээ үзэхээр сайн юм гарахгүй улс төр, гэмт хэрэг, гамшиг энд тэнд хэдэн хүн нас барлаа хулгай дээрэм, хүчин гээд л тэрэнд хүмүүс тэр үедээ л санаа зовиноол орхино.
Ийм байдалдаа дасаад эвлэрцэн
Гадаадын улс орнууд арай өөр юм
Жоохон асуудал гарвал иргэд нь жагсаад л сүйд болно.
Гэтэл манайд дүүрэн асуудал байхад тэмцэж байгаа юм байхгүй
Facebook, Twitter, Мэдээний сайт гэх мэт зүйлсээр саналаа илэрхийлнэ. Бодит үр дүн хэтэрхий бага
Тиймээс нийгмийн идэвхтэй байх зөв зүйлээ хаана ч зоригтой хэлж байх хэрэгтэй.
Анги, Сургууль, Ажил, Гэр гээд хүмүүст ойлгуулахыг хичээх хэрэгтэй.
Жагсаал, цуглаанд нь очихгүй юмаа гэхэд иймэрхүү зүйлсийг ядаж хийх хэрэгтэй

_________________
Knowledge...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.13 1:22 pm 
Оффлайн
¤ Expert

Нэгдсэн: 2-р сар.12.06 2:12 pm
Бичлэгүүд: 2957
Байршил: RW
NCAD-d bayrllaa iimerhuu seremjiluulge nud neelgesen kinonuud barimtuudiig sain oruulj baigaarai!! Gadaadad baigaa irgediinhee achaar Mongoliin uleg gurveliin yasiig butsaasan tegvel gadaadad baigaa zarim idevhitei sain irgediinhee achaar bid oorsdiin baylagaa hamgaalj ch bolno!!

Good job NCAD!!

_________________
sudalgaa


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.13 4:05 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Эдийн засгийн алуурчид аль хэдийнэ Монголд бат цайз хэрмээ босгосон.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.19.13 3:52 am 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.12 8:44 pm
Бичлэгүүд: 42
Үндэстэн дамансан корпорацууд аль хэдийнээ ороод ирчихсэн л байгаа шүү дэ, хятад, солонгос мангар 76 биш эд нар чинь л жинхэн улс орныг хутган үймүүлдэг гарууд шүү дэ!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.21.13 5:20 pm 
Оффлайн
Эргэх Хvслийн Эрчлээ Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.27.12 1:28 pm
Бичлэгүүд: 2075
Хутган үймүүлээд эхэлчихсэн юм биш үү, дээд түвшинд?
Доогуур, дундуур хужаа нар эзэлж байх шиг байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.31.13 1:04 am 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.22.03 3:33 pm
Бичлэгүүд: 1090
Анх Фридланд Монголд орж ирж байхад зарим хүмүүс их аюултай хүн, болохгүй гэж их сануулж байсан да. Хүмүүс тэгээд юмийг дороо л мартах юм.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.15.13 3:09 am 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.12 8:44 pm
Бичлэгүүд: 42
Би яг тэр үед нь хүүхэд байсан болхоороо мэдээгүй л дэ :hihi:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.15.13 3:13 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
Би яг тэр үед нь хүүхэд байсан болхоороо мэдээгүй л дэ :hihi:
Том болцон байсан бол юугж тэрийг оруулхуудэ :haha:

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰


Дээд талд
БичлэгБичигдсэн: 3-р сар.21.13 2:30 am 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
Ишлэл:
Анх Фридланд Монголд орж ирж байхад зарим хүмүүс их аюултай хүн, болохгүй гэж их сануулж байсан да. Хүмүүс тэгээд юмийг дороо л мартах юм.
Freedland bur mnaid irsiin bish bizde?

_________________
Knowledge...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.21.13 10:29 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Савласан усны томоохон борлуулагч Nestle: ундны усыг хувьчлах нь зөв. Мөн генетикийг нь өөрчилсөн хүнсний бүтээгдэхүүн эрүүл мэндэд муу нөлөөгүй



Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.21.13 11:24 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
Хүчирхийлэх бус хүчирхэг байх засаг
Оросын эрх зүйч, философич Иван Александрович Ильиний бичсэн “Хүчирхэг засгийн тухай” өгүүлэлээс...

Хөгжил, дэвшил хүмүүсийн амьдрал сайжрах нь нийгмийн гишүүдээс өөрсдөөс нь ихээхэн хамаарах болоод хэдэн жилийн нүүр үзэж байна. Зарим нэг нь хоромхон зуур учраа олж, нөгөө нэг нь одоо болтол хөлөө олохгүй л явна.Үүний учир шалтгаан олон янз ч төр засаг энэ бүхэнд нэмэр тус болох гол тулгуур нь юм.
Өнөөдөр хүчирхэг засаг, сайн засгийн тухай олон зүйл ярьж байгаа ч нэг л бүтэл муутай. Төр өөрт ноогдсон үүргээ хэрхэн биелүүлэх нь тодорхой нөхцөл байдлаас шууд шалтгаалдаг. Эдийн засгийн тогтолцоо, хүчин чадал, төрийн мэдлийн нөөц, түүний чанар чансаа хүн амын бүтэц, газар нутгийн хэмжээ, байгалийн баялаг, оюуны болон материаллаг баялагийн хэмжээ, мэдлэг боловсрол, шинжлэх ухааны чадамж зэрэг нь төрийн үйл ажиллагааны амжилтыг тодорхойлдог. Төрийн хүчирхэгжих бодит шаардлага, мөн ямар аргаар хүч оруулах тухай Ильин тодруулан бичжээ.
Орос оронд хайртай, түүний хувь заяа, цаашдын хөгжил, хэтийн төлөвт санаа зовж бичсэн эл өгүүллийг аль эрт 1950 онд бичсэн гэвэл Та гайхаж, сэтгэл дундарч юу магад. Гэсэн хэдий ч тухайн бүтээлд санаа авмаар, цаг хугацааны хувьд огт хуучирч, өгөршөөгүй ач холбогдлоо алдаагүй үнэтэй зүйл нэн элбэг байгааг анзаарч болно. Энэ нь бидний (иргэн, төрийн засгийн эрх барьж буй, барих санаа агуулсан хүч) улс төрийн гэгээрэлд нэмэр болох болов уу.
Засаг өөртөө хүч гэсэн утга агуулдаг тул засгийг хүчирхэг гэж тодотгох буюу ер нь хүчирхэг засаг гэж ярих оновчгүй, илүүдэл хэмээн Ильин уг өгүүллийн эхэнд бичжээ. Засаг нь нийгмээс тодрон зохион байгуулагдсан онц бүрэн эрхт амьд хүч гэжээ. Хүч чадлаа нийгэмд үзүүлэн мэдрүүлэх нь төр засгийн мөн чанарын илрэл түүний хийх “дуртай” чаддаг ажил юм. Тиймээс ч бүгд түүнээс эмээж, хүлээн зөвшөөрч хүндэтгэн захирагдаж, тавьсан шаардлага, гаргасан хуулийг даган гүйцэтгэдэг байна.
Улс түмний түүхэнд төрийн засаг нэг бус удаа өөрийн эрч хүчээ хэтрүүлэн, жанжин журмаасаа хазайж, хууль тогтоон хэрэгжүүлэх эрх мэдлээ хор уршигтай ашиглаж байжээ. Энэ нь ямагт эсэргүүцэлтэй тулгарч улмаар эгдүүцэл дургүйцлээр хөглөгдсөн тэмцэл нь зөвхөн алдаа төөрөгдөл, хүчирхийллийг хязгаарлан зогсоох гэсэн санаархлаас гадна засгийг өөрийг нь ганхан сулархад “хувь нэмэр оруулдаг”. Ийм байдлаас гарах нэрийдлээр төрийн тогтолцоог дур зоргоороо оролдон засварлаж өөрчлөх нь зохисгүй төдийгүй сайнгүй үр дүн авчирч магадгүй, осолтой ажил хэмээн Ильин анхааруулжээ. Төрийн “хар” хэргийн гүйцэтгэлийг сайжруулах, шинчлэх гэсэн аливаа үйл ажиллагаа нь төрийн байгууллагыг доройтуулж, чадваргүй, хүч мөхөс сул засгийг бий болгодог. Үүнээс гадна засгийг хортойгоор ашиглах нь хэмээн байнга хардах нь засгийг залхааж улмаар төрийн дотоод дэг журамд тэрсэлж, батлан хамгаалах гадаад үүргийг умартахад хүргэж болзошгүйг Ильин сануулж байв.
Төрийн засгийн өнгө, хэлбэрээр хэт хөөцөлдөх нь хүчний нягтрал явагдах, улс төрийн шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэхэд хүндрэл учруулдаг. Янз бүрийн “засвар” хийх нь засгийн “торгон” ирийг мохоож, дархлаажилт муудаж, хөнөөлт халдлагаас хаацайлахад хүнд болгодог.
Төрийн хүчин чадлыг сулруулахад нөлөөлдөг хүчин зүйлсийг Ильин тодорхойлжээ. Юуны өмнө төр засгийн бүтцийг бүрдүүлдэг байгууллагуудын хооронд эрүүл бус өрсөлдөөн, үл ойлголцол бий болох нь төрийн дотоод хямралд хүргэж хагарал нүүрэлдэг. Үүнээс гадна улс төрийн намуудын дунд байгаа зөрчил мөргөлдөөн нь төрийн хүчийг бас л их саармагжуулдаг гэж тэрээр үзжээ. Эцэст нь улс төрийн далд “хар” хүчнээс хараат буюу хамааралтай байж, чадвар муутай, сул дорой, ач холбогдол багатай хүмүүс засаг “эзэмшсэнээр” түүний хямрах эхлэлийг тавьдаг гэж Ильин анхааруулан тэмдэглэжээ.
Улс орон тэр болгон хүчирхэг засагтай байгаад байсангүй. Тэгээд ч тодорхой түүхэн нөхцөлд төрийн нөр их нөөцийг бүрэн шавхан дайчлахгүйгээр улс орноо аваад явчих боломжтойг онцлон тэмдэглэсэн байдаг.
Засгийн хүчийг тарамдахгүй байх түүхэн нөхцөл гэдэгт тэрээр дараах зүйлийг оруулжээ.
- Бага газар нутаг. Улс гүрний газар нутаг хир бага хэмжээтэй байна төдий чинээ бага хүчээр түүнийг удирдаж (боловсруулж-И.И.А) болно гэжээ. Нэгдсэн засагт ихээхэн газар нутаг ноогдсон тохиолдолд хүчирхэг, авторитар засаг байх бөгөөд ард иргэд ч гэсэн үүнийг ойлгож, дэмждэг. Тиймээс Орос орны газар нутгийн хэмжээ нь хүчирхэг засагтай байхыг шаардаж байдаг.
- Цөөхөн хүн ам. Хүн амын тоо бага байснаар улс орныг удирдан чиглүүлэх үйл ажиллагаанд төр бага хүч зарцуулна. Иргэдийн тоо ихсэх тусам улс төрийн эв нэгдлийг хангах үйл явц хүндэрдэг байна. Чадал муутай засаглалын дуу хоолой олон хүний дунд замхран алга болдог. Орос орны хүн амын тоо нь хүчирхэг төвлөрсөн засаглалтай байх нь илүү зохимжтой гэж Ильин үзжээ.
- Харилцааны арвин хэрэгсэл. Иргэд хоорондын харилцааны олон янзын хэрэгсэл (зам холбоо, шуудан тээвэр) хөгжсөн байх тусам аж ахуй, харьцааны нягт нэгдэл хангагдаж төрөөс нэг их хүч гаргахгүй улс орныг удирдан хөгжүүлэх боломж бүрддэг.
- Нийгмийн сул ялгаа. Үндэстэн ястны, хэл ярианы, шашин шүтлэгийн, ахуй соёлын, цаг агаар, аж ахуйн ялгаа хир бага байна төдий чинээ нийгмийг удирдах ажил хөнгөрдөг бөгөөд энэ нь сул дорой хүчин чадалтай улс орны төр засагт их нэмэртэй хүчин зүйл болдог.
- Их гүрний “зовлонгоос“ ангид байх. Хүн амын соёл, гэгээрлийг өөд нь татах, аж ахуйг уналтаас гаргаж, биеэ даасан нэгж болгох, хөрштэйгөө зөв зүйтэй хувилбар бүхий худалдааны харьцаа төлөвшүүлэх нь төрөөс их хүч шаарддаг, их гүрний “зовлонтой” ажил юм. Тухайн орны үндэстэн ястан, соёл, аж ахуй болон олон улсын харилцааны асуудал энгийн хялбар дөхөмтэй байх нь эрх баригч хүч улс орноо тохинуулах боломж нэмэгддэг.
- Ард олны эрх зүйн ухамсар. Ард түмний эрх зүйн ухамсрын төлөвшилт нь засгийн хэрэгжилтэнд чухал нөлөөтэй байдаг. Ильин эрх зүйн ухамсар гэдгийг хууль эрхийг хүндэтгэх чадвар, эрх үүргээ сайн дурын үндсэн дээр биелүүлэх, гэмт хэрэг үйлдэхгүй байх, төр иргэдийн хоорондын харилцан итгэлцэл, хүндлэл юм гэжээ. Ард түмэн хууль эрхийн мөн чанарыг ухамсарлан хүлээн зөвшөөрч, удирдлага болгож чадвал төрийн ажил өөдрөг урагштай байдаг.
Төрийн засаг нь тодорхой, хязгаартай үүрэг гүйцэтгэдэг байна. ”Юм болгоныг” тэр болгон шийдэж хийдэггүй. Хүний оюун санаа албадлага, тушаалд тун дургүй байдаг тиймээс ч иргэн хүний санаа бодол бүтээлч санаачлагыг төрийн засгийн зүгээс хавчин гадуурхах ёсгүй юм.
Төр засгийн хийх тодорхой тооны чухал ажил байдаг. Бие хүний эрх чөлөөг хуулиар хамгаалан баталгаажуулах, нийгэмд хортой аливаа үйлийг таслан зогсоох, ард иргэдийг соён гэгээрүүлж санаа бодлыг нь ариусган эрүүлжүүлэх нь төр засгийн авч хэрэгжүүлэх үндсэн үйл ажиллагаа юм. Үүнийг мартан умартах юм уу аль эсвэл түүнээс “халин” хүний эрх, эрх чөлөөг хумин хязгаарлсан тохиолдолд төрийн нэр хүндэд нь сэв сууж, гутаагддаг. Ильин хүчирхийлэл дээр тулгуурласан албадлага хэзээ ч сайн үр дүнд хүргэхгүйг орос орны жишээ (1950 онд Орос оронд тогтож байсан тоталитар засгийг хэлж буй бололтой С.Б.) харуулж байна гэжээ.
Засгийн хүчин чадал нь ямар нэгэн хэмжээнээс хамаарах болов уу? Тэгвэл төрийн засгийн хүчин чадал юунаас бүрддэг вэ?
Юуны өмнө олон түмний зүгээс үзүүлж байгаа оюуны үнэлэмж, иргэдээр шүтэн бишрүүлэх чадвар юм. Үүнийг хамгаалан бататгаж, бэхжүүлэн аривжуулах нь төрийн чухал үүрэг. Нэр нүүрээ барах нь хүчирхэг засаглалын хийх ажил яав ч биш юм. Олон түмний зүгээс зүй ёсыг баримтлан төрийг дээдлэх нь хүчирхэг засгийг хүлээн зөвшөөрч буй нь тэр билээ.
Албадлага байх нь зайлшгүй. Гэвч энэ нь онцгой нөхцөл байдлаас шалтгаалан хүчирхэг засгийг түр зуур орлосон ядарсан арга хэмжээ юм. Нийгмээс итгэл алдарсан үед хүчирхийлэх хандлага ажиглагддаг.
Засгийн нэр хүнд нь түүний, хүчирхэг байх нэн чухал болзол юм. Нэр хүнд бүрэлдэх нөхцлүүд байдаг. Үүнд:
- юуны өмнө засаглал нутаг усны, үндэсний уур амьсгалтай байх нь нийгмийн зүгээс дэмжлэг хүлээхэд нэмэртэй юм,
- төр засгийг бурханчлан шүтэх ард түмний итгэл зайлшгүй байх ёстой ба үүнгүйгээр нийгэмд хүндэтгэл олж авахад бэрхшээлтэй,
- хараат бус байх нь засгийн нэр хүндэд эерэг тусдаг ба аливаа нэг улс төрийн нам, нууц болон гадны байгууллага хуримтлагдсан хөрөнгөнд дарамтлагдаж байх нь төрийн нэр хүндэд хохирол учруулдаг.
- сүм хийдээс ч хамааралгүй байхыг Ильин төрд сануулж байв. Засаг бол төрийн хэргийг туйлбартай хэрэгжүүлэх төв нь байх ёстой. Итгэл үнэмшилтэй хатуу гарын, шудрага талдаа засгийг хүмүүс илүү таалдаг.
Ильин хүчирхэг засаг хуулиар тогтоосон дэг журмын хүрээнд түүнээс хальж, хазайлгүй үйл ажиллагаагаа явуулах нь зүйтэй хэмээн онцлон заасны зэрэгцээ засаг нь нийгэмд байдаг хуулийн олон нэгжийн нэг л этгээд юм гэжээ.
Хуулийн этгээдийн хувьд төр улс нь эвлэл нэгдлийн маягаар эсвэл албан байгууллага (албан газар)гэсэн жишгээр зохион байгуулагддаг байна.
Эвлэл нэгдэл нь тэгш эрхтэй гишүүдийн оролцоотойгоор дороос дээш нь гэсэн чигтэй төлөвшдөг өөрийгөө удирдах байгууллага юм. Оролцогсод нь байгууллагын бүрэн эрхт гишүүд бөгөөд түүний удирдлага, зорилго, дүрэм зэрэг ер нь л байгууллагын үйл ажиллагааны талаар санал оруулах, оролцох эрхтэй байдаг. Тууштай ардчилагчид нь эвлэлдэн нэгтгэх гэсэн хатуу зарчим барьж, байгуулах чигтэй байдаг бөгөөд харин албадан хүчирхийлэх улс төрийн бодлогыг аль болох багасгах сонирхолтой байдаг.
Төр улсыг албадан байгуулах гэдэг нь дээрээс доошоо гэсэн чигтэй санаачлагчдын байгууллага.Түүний гол зорилго болон зорилтыг цөөн тооны санаачлагчид тодорхойлон авч явдаг бөгөөд энэ нь тэдгээрийн албан ажил юм. Бусад хүмүүс энэ байгууллагын бий болгосон баялгаас хүртэж байдагч байгууллагын бүрэн эрхт гишүүн байдаггүй. Хэмжээлшгүй эрхт, төвлөрсөн засаг нь төр улсыг албан байгууллагын хатуу зарчимд оруулан төлөвшүүлэх хүсэл эрмэлзлэлтэй байдаг гэж Ильин дурьджээ.
Хэдийгээр ийм хоёр хандлага байдаг ч аль аль нь дангаараа оршдоггүй. Төр нь нийгмийг дээрээс “халамжладаг” ч ард олны зүгээс өөрөө өөрийгөө зохицуулан удирдах үйл ажиллагаа байдаг. Тодорхой бодит хэцүү нөхцөлд засаг улс орныг хүнд байдлаас гаргахын тулд албадлагын зохион байгуулалтыг илүүтэй гэж үздэг бол нийгэмд таатай боломж бүрдсэн тохиолдолд эвсэл нэгдлийн хэлбэрийг ашигладаг талтай.
Дээрхи хоёр хэлбэрийг хослуулан оносон хувилбарыг олж хэрэгжүүлснээр иргэдийг төрийн хэрэгт татан оролцуулах амин чухал эерэг нөхцөл бүрдүүлж болох юм. Уг оролцоо нь төрийн хүчний нэр хүндэд хор учруулах, эв нэгдлийг бутаргах, сулруулах ёсгүй гэдгийг Ильин хатуу сануулж байв.
Албан байгууллага нь эв нэгдлийн дулаан уур амьсгалтай байж ард түмнийг өөрөө удирдах ёсонд сургаж, засаг барьж буй эрх мэдэлтний эгнээг чанар чансаатай хүмүүсээр байнга тогтмол сэлбэж байх нь зүйтэй юм. Ийм үндэс, ийм нөхцөл дээр төрийн тогтолцоо оршин тогтнож үйл ажиллагаа явуулж байдаг байна.
Ильины уг өгүүлэл нь Орос орны нөхцөл байдал төрийн засгийн тухай бичсэн хэдий ч төрийн засгийн онолын санд тодорхой хувь нэмэр оруулсан нь гарцаагүй юм

_________________
Knowledge...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.21.13 11:26 pm 
Оффлайн
Ахмад Гишvvн
Ахмад Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.29.12 2:15 am
Бичлэгүүд: 563
Байршил: Улс төр, Нийгмийн Форум
Үүнийг уншаад цааш бодно биз...

_________________
Knowledge...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.13 5:51 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Энэ Нэстлэ гэж компаны үнэн царайг илчилсэн баримтат кино. Бага бхад ТВеээр цацдаг бсан кофины рекламаар энэ Нэстлэ гэж компанитай танил болсон. Нэстлэ гэж харахаар кофи л бодогддог. Ийм хор уршигтай нэр гэдгийг яаж мэдэх билээ. Хөгжиж буй орнуудын иргэдийг багаас нь тархийг нь угааж бсан байх нь.

http://www.greenbusinessnetwork.org/new ... ation.html

http://vimeo.com/54709854


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.13 7:42 am 
Оффлайн
Movie Expert

Нэгдсэн: 5-р сар.27.06 2:19 pm
Бичлэгүүд: 3353
Байршил: Zion
Contract bugulhuusu umnu iim tiim yum bolhiin bol amitai chn yarii shuu. Huuli busaar geed haha tmerhu zanalhiilelt ugj bh heregtei haha. Bi tgeed alah ajliin hiij baiya :lol:

_________________
#!@$%


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.22.13 7:06 pm 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
Worldbank, IMF (эдийн засгийн алуурчдын халхавч бгуулгууд) гэх мэтийн шаардлагаар Чилид ундны усыг аль дээр хувьчилжээ. Монголд Worldbank, IMF орж ирээд янз бүрийн зээл өгөөд бдаг, Монголчууд баярлаад аваад бдаг. Цаана нь юу шаардаж бгаа бол.

http://en.wikipedia.org/wiki/Water_priv ... n_in_Chile


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.27.13 11:29 am 
Оффлайн
Ноёлон Ноёрхогч Гишvvн
Ноёлон Ноёрхогч Гишvvн

Нэгдсэн: 12-р сар.22.03 3:33 pm
Бичлэгүүд: 1090
Ишлэл:
Ишлэл:
Анх Фридланд Монголд орж ирж байхад зарим хүмүүс их аюултай хүн, болохгүй гэж их сануулж байсан да. Хүмүүс тэгээд юмийг дороо л мартах юм.
Freedland bur mnaid irsiin bish bizde?
Уг нь түүний тухай мэддэг хүмүүс хэрэндээ их бичиж байсан да Хорт Боб гэдэг гээд.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.06.13 8:52 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.29.05 11:51 am
Бичлэгүүд: 628
Байршил: blah......blah......blah
Ишлэл:
Эдийн засгийн алуурчид аль хэдийнэ Монголд бат цайз хэрмээ босгосон.
Ediin zasgiin aluurchin geel haa saigvi l bichij yavhiin, nomiin unshaa yu hu

_________________
Do it!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.29.13 12:31 am 
Оффлайн
Asuult Precious Member

Нэгдсэн: 7-р сар.13.02 1:34 pm
Бичлэгүүд: 6836
France-iin Areva-iin ur urshig. Dornod Aimagt 10 jil.

http://www.youtube.com/watch?v=Nbn45xB064c


Areva-iin tuuhiig avch uzvel:

http://www.forbes.com/sites/jeffmcmahon ... ing-risks/

http://www.wise-uranium.org/uccoghi.html


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.08.13 11:50 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
Ene chen ayulda federal reserve system, worldbank geh atmaanuud yaj zohiomoloor uls oron dampuuraldag talaar yag odoogoor songodog jisheegeeree syriet bolj bga dain udahgui iraniig hagalah gej beltgej bga biz manaihiig bol ali deerees ehlechihsen baih ene muu heden sdakuud delhiin buh mungiig ezemshdeg baij yah gej *bad word* bugdiin llr zaaz


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.13 1:36 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.06.10 9:47 pm
Бичлэгүүд: 466
Байршил: Ulaanbaatar
Ер нь бол аюултай даа иймэрхүү нөхдүүд цагаа болохоор хэдэн бор юмнаас өгчихөөд нисээд яваад өгч мэдэх л улсууд


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.13 2:24 am 
Оффлайн
Самбарын Хvндэт Тугчин
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.19.11 1:07 am
Бичлэгүүд: 2236
Байршил: Musée du Louvre, Paris, France
eh ornoo tegeed yaj hamgaalah gj bgam de?

_________________
LIBERTÉ, ÉGALITÉ, FRATERNITÉ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.13 3:42 am 
Оффлайн
Гялалзагч Гишvvн
Гялалзагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.04.12 8:44 pm
Бичлэгүүд: 42
Ишлэл:
eh ornoo tegeed yaj hamgaalah gj bgam de?
Зүгээр зах дээр бараа зарж байгаа хүмүүс ч юм уу эсвэл мань мэт шиг компьютер шагайсан гарууд бол юу ч хийж чадахгүй л дэ. Гол нь эд нар чинь орж ирэх гэж байгаа газарынхаа засгийн эрхийг барьж байгаа хүмүүс буюу эрх мэдэлтэй хүмүүсрүү байгаа онилож байдаг юм (Жишээ нь: Баярцогт) толгойг нь зад угаагаад гарын үсэг зуруулчихаж байгаан гол нь ямар ч мөнгө өгөөгүй гарын үсэг зуруулчихаж байгаа тэр хүн нь өөрөө эдийн засгийн алуурчдын золиос болоод үлддэг ийм л аюул байндаа. Үнхээр хамгаалъя гэвэл бид нар юу ч хийж чадахгүй л байхдаа. Шууд шийдвэр гаргах хариуцлагтай албан тушаал дээр байгаа хүмүүс л ямар нэг юм хийх ёстой л доо


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.09.13 6:54 am 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.04.08 3:19 am
Бичлэгүүд: 1849
Байршил: Floating through moonlight...
.

_________________
GREEN NATION!


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 39 постууд ]  Хуудас руу явах 1 2 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр