Бүх гишүүдэд энэ өдрийн мэнд.
Байнга үнэтэй зөвлөлгөө өгдөг Спектрум болон Баттөгс андуудад талархалаа илэрхийлье.
Миний хувьд 2004 оны 11 сарын 20 Приус аваад 1 сар орчим болж байна. Ерөнхийдөө дажгүй л байна.
Банкаа дүүргээд хот дотор 250км явж байж 10 зураасны эхний нэг нь унаж байна.
Помп нь шатсан байна гээд Дарь эхийн Приус засвар дээр очиж солиулсан. Яаж солиулсанаа бичие.
Хятад помп 100,000 төг
Герман нь 200,000 төг /хуучин/
20-ын өөрийнх нь 200,000 гэхдээ найдваргүй шатах магадлал өндөр гэсэн /үнэн эсэхийг нь мэдэхгүй/
хамгийн найдвартай 10 приусын помп 350,000 гэсэн /500,000 байсан хямдарсан гэсэн/
Тэгэхээр нь тэр хавийн хүмүүсээс асууж байгаад германыхыг нь тавиулсан чинь өөрийнхөөс нь моторын эргэлт нь хурдан болхоор
кабин дотор жингэнэсэн дуу гараад, тэгдэг гэдгийг нь хамгийн гол нь нөхдүүд анх суулгахдаа хэлээгүй л дээ.
Суулгасан хойно нь ингээд дуу гараад байна гэсэн яахын гэсэн чинь өөрийнхөөр нь солиул гэхдээ найдваргүй гэдэг байгаа, та хэд анх суулгахдаа хэлэхгүй яасан юм гэсэн чинь олон хүнтэй яриад мартсан байна гэдэг юм даа, ер нь хариуцлаггүй л нөхдүүд байна лээ ....
Тэгээд одоо жингэнэсэн дуутай чигээр нь яваад байгаа, яахав хөгжим энэ тэр асаачихвал мэдэгдэхгүй л дээ ...
Бараг 7 хоногт нэг удаа хийг нь авч бай гэж байна лээ, мань мэт ч тэгэж авна гэж худлаа юм байна лээ.
Помпоо солиулж байсан хүмүүс туршлагаа хуваалцаарай.
Доорх вэб дээр Приус 20-ын бүх заавар нь PDF файлаар байна лээ.
Жишээ нь: Машинаа 14 хоногоос дээш дээш хугацаагаар унахгүй үедээ дунд нь 30 минут орчим асааж батерэйгаа цэнэглэх хэрэгтэй гэнэ
Мөн бензиний зураасаа 2-оос доош битгий оруулж удаан яв гэсэн байна лээ ...
http://www.toyota.com/owners/web/pages/ ... rs-Manuals