Ишлэл:
Миний хувьд Brotherhood ээс хойш хог болцон юм шиг санагддаг.Revelations бол жоохон хар тал рууга болоод ч тэр үү цаанаа нэг л уйтгартай.Яагаад Ubisoft ийн 3 жоохон тиймэрхүү болсон санагдсан.Харин энэ удаад ямар нэг нэртэй биш 4 гэж шинэ эринийг эхлүүлж байна.Уламжлалт хэв маягаа нэлээн эвдсэн харагдаж байна.Энэ бусад ангиудаа бодвол илүү болох харин зохиолын хувьд Desmond яасан бол
Дезмонд гарахгүй гэсэн. Миний бодлоор бол "Assasin's Creed III"-ыг хийлгүй одоо гарах гэж буй энэ 4-р цувралыг нь, тоглоомын 3-р анги гэж нэрлээд гаргасан бол зохих байсан юм шигээ. Тэгээд өмнөх "Assassin's Creed II : Brotherhood, Revelations" гэдэг шиг коннор, хэйтам нарын түүхийг "Assassin's Creed III : Legacy, Revolutions" гэдэг нэрээр ч юмуу нэрлээд хоёр салгаад эдвардын араас нэмж оруулсан бол арай дээр болох байждээ. Эхний удаад Дезмондыг агуйд очиж байгаа тухай, дараагийнхад нь Даниел Кросстой тулалдаж байгаа тухай, сүүлийнх дээр нь Варрен Виддикийн эсрэг тэмцэж буйгаар бүр дэлгэрэнгүй харуулсан бол дээр ч байсан юмуу.
Миний хувьд Люси Стилманыг нас барснаас хойш AC цувралаас хүлээж байсан "романтик мөрөөдөл" байхгүй болчихсон хэхэ. Гэхдээ хэрэв тэр үхээгүй бол яах вэ? [мэдээж хэрэг нас барсан л даа, гэхдээ ямар нэгэн аргаар амьд гарсан бол] Дезмондын зохиолыг маш сонирхолтой болгож өгөх байсан. Тухайлбал III дээр Дезмонд маань Абстергогийн 1-р давхраас дээш цахилгаан шатаар явж байх үед шилэн хаалганы цаанаас Люси харагдаад өнгөрсөн бол бас л их том тэсрэлт болох байсандаа, дараагийн ангийг хүлээх тоглогчдын хүлээлт ч үлэмж нэмэгдэх байсан.
Үгүй юм гэхэд ..., Даниел Кроссыг хөнөөх биш түүнийг зовлонгоос нь ангижруулж өөрсдийн талд элсүүлж аваад, Варрен Виддикийн эсрэг тулалдаж байгаагаар зохиолыг үргэлжлүүлсэн маш их сонирхолтой болох байсан. Николай Орелов болоод хувьсгалын үеийн Орос орныг харуулах асар гоё боломж байсан ...
харамсалтай нь Ubisoft үнэхээр орон гаран юмдаа ... ганц хайртай "Персийн Хунтайж"-ийг минь булшилж орхисон шүүдээ, тэрнээс хойш итгэхээ больсон хэх.