Ишлэл:
humuusee ta nar neg eniig unshaadhaach! duuchin Bat-Orgil ahtai bi sanal neg bgashu 'Юм л бол харийнхан, гадныхан гэж хэнгэрэг дэлдэж, эх оронч царай гаргагчид дэндүү олширчээ. Яг нарийндаа бол тэд бидэнд тааруулж л харьцаж байгаа. Ямар ч эрүүл хүн айлд очоод эзэн нь нуруутай, нэр төртэй хүн байхад учиргүй хойморт нь гарч элдэв ааш гаргадаггүй. Бид өөрсдөө гудамжинд гарсан архичин шиг ааш авир гаргаж, нэг ярьснаа маргааш нь үгүйсгэж, санаа нь хувирч өөр юм ярьдаг, тэгсэн мөртлөө б...ид агуу, тэнгэрлэг энэ тэр гэж солиорч байхад хэн биднийг хүндэлж харьцах юм бэ? Туулын усанд хэн машинаа угааж байна? Канадууд уу? Улаанбаатар хотын гудамжинд хэн шээж, бааж, хог, нус цэрээ хаяж байна? Австралиуд уу? Энэ олон хятад компани өөрсдөө хүрээд ирсэн хэрэг үү? Цаана нь ганц ч Монгол хүн байхгүй юм уу? Чамд сая доллар өгъеэ, ийм нэг хууль бус юм хийгээд өгөөч гэхэд үгүй гэх хэдэн Монгол хүн байгаа бол? Бид өөрсдийнхөө нүүрийг нэг тольдож ярьмаар байна. Монголчууд цэх шудрага явбаас гадны хүмүүс ч биднийг хүндэлж мөр зэрэгцэн явах болно'