#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.15.26 1:38 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 667 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 526 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 11-р сар.21.12 12:25 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Хүнд байдаг хамгийн үнэтэй зүйл бол цаг хугацаа гэдгийг л би маш сайн ухаарлаа...
Зөвхөн өнөөдрийг бүтээж амьдрах хэрэгтэйн байна.
Саяны ТУЗийн шалгалтанд уначаал яаж эхнээс нь эхлэж хийхээ мэдэхгүй л байна.
Би уг нь ийм юм болох вий гэж аль дээрээс л бодож байсан мөртлөө юу ч хийгээгүй байгаа юм. Миний мэдлэг дутна гэдгээ мэдэж байсан ч энд тэндхий сургалтанд суухад их цаг орно гэж хойш тавьсаар байтал нэг л мэдэхэд 6 сар болчиж.... Хэрвээ би залхуураагүй байсан бол эдийд сургалтаа төгсөөд үнэмлэхээ авчих байлаа, Цаг хугацааа ийм л эргэж олддоггүй үнэтэй аж...... Энэ надад том сургамж боллоо.... Би өөртөө цаг гаргадаг болно, нөгөө сургалтандаа хэдий оройтсон ч бүртгүүлээд суух болно....
Амжилт гэдэг амжуулахын нэр... Урагшаа !!!!!!!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.25.12 2:03 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
монгол туургатны зуун эрхэм... Давгадоржийн оролцсон нэвтрүүлгийг үзлээ...
Үнэхээр таалагдсан, Тэр хүний ярианаас хамгийн их таалагдсан хэсэг нь амьдрал гэдэг чинь алаан байхгүй юу, намайг яаж зовдог байсныг мэдэх хүн байхгүй шд гэдэг хэсэг ..... Дэлхийн хүн байхын тулд би дэлхийн хүн шиг сэтгэж, дэлхийн хүн шиг зовдог байх хэрэгтэй гэж бодогдсон.... Өөр өөртэйгөө их ярьдаг байсан, нүдээрээ нөгөө хүнээ дарамталдаг байсан, өөрийгөө хурцлахын тулд онгироо дүр төрх гаргадаг байсан гээд их л дотно зүйлүүүдийг ярьж байна.. Хэдий би эмэгтэй хүн ч гэлээ энэ хүнээс үлгэр дуурайлал авч омголон явахад суралцах болно, бас өөрийгөө их дайчилж зовоох хэрэгтэй


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.26.12 5:51 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Өнөөдрөөс эхлээд би өөртөө нэг л зүйлийг байнга сануулдаг боллоо...
Би бол дэлхийн хүн, миний хүүхдүүд ч дэлхийн хүн байх болно......


Магадгүй ТУЗ-ын шалгалт надад давуу талыг авчирахад, гаргасан алдаагаа засаж, удирдлагаас сайн дүн авахад хамгийн дөхөм зам надад нээж өгснийг би хүнд шалгуур мэтээр бодохоо болих хэрэгтэй байх


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.27.12 9:48 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Бүтэн өдрийн турш би яагаад ажиллаж байгаа билээ, Би ажилламааргүй байна гэж бодож байлаа, Өөрийн ажлын онгодоо оруулахад надад ямар нэгэн сонин зүйл хэрэгтэй байлаа.... Архи, хор, энергийн ундаа, гоё хоол, шоколад ....
Ямар нэгэн эрч хүч өгөх зүйлээр л дутаад байв... Яг ажил тарахын алдад надад зүйрлэшгүй их хор шар авчирсан зүйл болов.... Найз залуу маань миний нүдэн дээр, миний өмнө манай ажлын газрын охинтой хөтлөлцөөд цайны газарлуу явж байлаа.....
Үнэхээр хангалттай, I HAD ENOUGH OF YOU.... Зүрх минь зовиуртайгаар өвдөж, Хорсолтойгоор шатаж байна, инээд хүрч байна.... хахаха би чамд зориулдаг цагаасаа ажилдаа л зарцуулаад байхад яах юм бэ? Би бүх тал дээрээ,,,, Ажил, гоо сайхан, хамт олондоо хамгийн шилдэг нь байх болно...... Чи харжил бай.... Би чамайг өөр өөрөөр чинь шийтгүүлэх болно.... Чи харамслын гуниг ямар амттай байдгыг мэдрэх болнодоо.....


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.03.12 11:58 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Өнгөрөгч долоо хоног хэрүүл тэмцэлээр дүүрэн долоо хоног байлаа
Энэ нь намайг өөрийнхөө тухай бодоход хүргэв. Би бодоод л байлаа ямарч шийдэлд хүрсэнгүй бүтэн 7 хоног унжгар амьтан явлаа...
Гэтэл Ажил хэргийн гурвалжин гээд номны эхний хуудсыг сөхтөл
"Ажил хэрэгч хүн завгүй гүйснээрээ сайн ажилтан болдоггүй
Ажил хэрэгч хүн сайн тоглогч, эсвэл манлайлагч биш зүгээр л сайн тооцоологч байдаг" гэнээ
Өөрийнхөө ажлыг өмнөх өдөр нь баахан жагсааж бичээд маргааш нь ажлаасаа хоцров :hihi: Тиймээ энэ надад сургамж боллоо Би орой эрт унтахаа санаж байя


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.05.12 6:31 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Ажлын газар гэдэг тулааны талбар шиг, заримдаа хүүхдийн цэцэрлэг шиг байхымдаа
Манай ажил шинэ жилийг тохиолдуулан монита зохиох төлөвлөгөөтөй байлаа, гэтэл манай нягтлан нэг орой намайг явсан хойгуур хүмүүстэйгээ сугалаа зохиоцон байхын? 8O Би хамгийн сүүлд нь нэг хүнийг сугалаад хэхэ
Гол нь өнөө нягтлан өөрийнхөө таалагддаг залууг өөртөө албаар авч үлдэх гэж сугалаа зохиосон хэрэг байж :laugh5:
Би нөгөө залууд өгсөн бэлгэн дээрх монитагаас чинь гэсэн бичгийг нь харах тэр л агшинд бүгдийг ойлгосон хахахаха :laugh5: :laugh5: :laugh5: Эмэгтэй хүний ухаанаа гэж


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.24.12 1:16 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Хонгор блогтойгоо уулзаагүй их уджээ...
Энэ хооронд олон юм болсныг дуулгавал
1. Намайг үзэн ядаж байнга дарамталдаг байсан санхүүгийн албаныхан халагдах төлөвтэй
2, Байгууллагын шилдэг ажилтан болохын даваан дээр шинэ жил гээд баахан бужигнаан болоод миний ажил дээр асуудлууд их гарч байна
3. Хүмүүс гаргасан алдаагаа надруу чихээд байхад нь би өөрийгөө өмөөрч чаддаггүй бүүр сүүлд нь хурал тарсны дараа л тэгж хэлдэг байж гэж бодогддог
4. Ажлын төлөө гүйхдээ өөрийгөө мартжээ би хэд хоног халуураад ажлын цаг дуусаасай гэж хэд хоног хүлээв
5. Найз залуутайгаа нэг муудалцаж нэг эвлэрч байна гэхдээ би түүнд романтик бэлэг барьж чаддагтаа гайхаад байдаг би урьд нь хүнээс авна уу гэхээс өгч үзээгүй хүн байжээ.... Тэр надад шинэ жилээр бэлэг солилцох санал тавьсан, хммм юу өгнө дөө
6. Найз залуугаа баярлуулсаар байтал өөрөө шинэ жилийн баярын даашинзгүй үлджээ.... Бурхан надад туслана гэж найдая


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.28.12 12:34 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Цас хаялсан намуухан энэ өглөө албан тасалгааныхаа ширээн дээр аажуу тайвуухан сууж байна
Энэ бол надад олддог цөөн мөчүүдийн нэг билээ
Өрөөний минь гэрэл унтраатай боловч цонхноос тусах цасны туяагаар цайран гэрэлтэж байна.
Би цагаан өнгөн дуртай, надад гэгээхэн мөрөөдлүүд, тэнэгхэн бодлууд авчирдаг болохоор байх

Өчигдөр нэг найзтайгаа мсжрээр харилцаж байхдаа жоохон гомдоллоо
Бүх зүйл нэгэн хэвийн байна гээд л .....
Тэр чи ажил дээрээ жоохоон хугацаанд мөрөөдөлд автаж болдгүй юм уу? гэсэн
Тийм ээ, хэхэ
Мөрөөдөл минь намайг дурлалааас илүүтэйгээр хурцалдаг байсныг би мартсан байж


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.09.13 10:26 am 
Оффлайн
10 жил хамтдаа
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.17.03 9:47 pm
Бичлэгүүд: 853
Байршил: нууц газар
Сонирхолтойл байна тохиолддог зүйлүүд шүү бичээд байгаарай урагшаа !!!

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.09.13 1:08 pm 
Оффлайн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн
Ухаалаг Гэж Жигтэйхэн Гишvvн

Нэгдсэн: 3-р сар.24.10 11:06 pm
Бичлэгүүд: 192
:hi: Шилдэг ажилтан болсон уу? Их сонирхолтой юмааа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.09.13 2:33 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Хэхэ хүмүүст үр дүн нь ямар байсан нь их сонирхолтой байж магадгүй

Байгууллагын шинэ жилээр амьсгаа авах завгүй явж байлаа....
Гэтэл нэг өдөр манай захирал надад нэг даалгавар өгсөн нь миний инээдийг тэсгэлгүй хүргэлээ....
Байгууллагынхаа шилдэг ажилчдыг тодорхойлоод над дээр жагсаалтыг нь оруулаад ир шагнах гэж байгаан гэнээ хахахаха
Би тэгээд өөрийгөө тодорхойлоод ичих ч үгүй нь оролтой биш дээ :embarassed:
Би шагналд тодорхойлуулдаг нь биш, тодорхойлдог нь шүү дээ хэхэ
Гэхдээ энэ бас зохион байгуулалт муутай, яагаад гэхээр хүний нөөцийнхний ажлыг захирал нь л үнэлэхээ мартвал тэгээд мань хүний хөдөлмөр байдаг л нэг ажил болон хувирах талтай.

Шинэ жил адал явдлаар дүүрэн байсан. Гадны нэг дарга манайд шинэ жилээр ирж шагнал гардуулах ёстой байлаа, харин тэр хүн явахдаа надад нэрийн хуудсаа өгөөд залгаарай гэдэг байгаа. Бас нэг дуучин намайг нэг хүнтэй андуурсын байлгүй хүүшээ гэж хүрч ирээд чимхээд авдын хахах аймар өвдсөн болохоор нь би өөдөөс нь гайхаад л хараад байсан тэгсэн тэр хүн андуурч байгаагаа мэдэх шинж алгаа, нүдээ ирмээл инээгээд байдаг. Орой нь хэсэг ажлынхаа охидуудтай нийлээд шоудсан чинь хавийн амьтан дугаар гуйгаад гол нь миний хамт явжийсан охидууд үнэн дуртай баагийнууд тэд нарт худлаа тайлбарлаал зогсоод байдаг тэгж зууралдаж яадаг байнаа би лав дахиж хамт явдаггүй юм шүү гээд хаширцан суугаад байдаг байна шд.

Миний ажилд тодорхойлсон хүмүүс шинэ жилээр зөндөө том том бэлэг авсан.
Тэд нарын зарим нь уйлж байхыг хараад миний сэтгэл үнэхээр хөдөлсөн.
Тэр үед л би өөрийнхөө ажлын үнэ цэнийг мэдэрсэн
Энэ хүмүүсийн баярт явдал нь миний ч гэсэн баяр баясгалан болж чадсан

За тэгээд юм юм их болохым дөө
Нэг л их хүмүүсээ манлайлдаг амьтан болоод ажлынхаа хүмүүсийг дагуулаад фитнесд дасгал хийсэн чинь хамаг бие булгарцан ч байх шиг хэхэ


Сүүлийн удаа Business.woman 1-р сар.09.13 3:00 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.09.13 2:48 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Нэг дарамтнаас нөгөө дарамт

Намайг нийлж дарамталдаг байсан санхүүгийн албаныхан мөнгө завшиж байсан болох нь тогтоогдож тэд нар хөөгдөв
Манай санхүүгийн асуудлаас болж толгой компаний шалгалт ихэссэн бөгөөд тэдний нэг дарга нь манай хамаг юмыг гоочилж энэ бүхнийг даргын туслах буюу намайг хийх ёстой гэж үзэж байгаа, ядаж байхад би 2 өглөө ажлаасаа хоцорч байхтай таарчихдаг азгүй юм болсон

Шинэ шатнаас хуучин шатруу

Урьд нь би байгууллагынхаа бүх хүнтэй нээлттэй харилцахыг хичээж тэд нарын хүссэн болгоныг нь биелүүлэх гж хичээж байлаа
Би өөрийгөө тийм ч дарга гэж тусад нь хүлээж авахыг хүсдэггүй байсан бол харин одоо эсэргээрээ энэ хэд намайг бас нэг дарга юм шүү гэдгийг хүлээн зөвшөөрдөг байгаасай гэж хүсэж байна
Хэтэрхий нээлттэй байж дундаа орсноос болж хүмүүс миний хэлснийг хүлээж авах нь багасч дундаа орон маазрах нь ихэсч байлаа... Тиймээс би одооноос эхлэн хөндий байхаар шийдсэн

Үл ойлголцол

Манай ажлын хэдэн жоохон охидууд нэг өдөр хамт шоудсанаа найзууд болсон гэж ойлгосон бололтой эгчээ эгчээ гээд гүйгээд байдаг байсан юмнууд өнөөдөр харин нэрээр минь дуудаж өрөөнд минь орж ирээд уураа гаргаж томорч байхын 8O

Уур амьсгалыг өөрчлөх

Манайд ажилдаг хүмүүс ер нь их харилцааны доголдолтой,боловсролын дипломны голнууд л байхым даа
Энэ хүмүүсийг эрч хүчтэй, соёлтой, ухамсартай хүмүүс болгохын тулд заримдаа би өөрөө тэднээс хэд дахин илүү байжийж манлайлахгүй бол хүмүүс чи өөрөө тийм байж адилхан л байядаа гэсэн зэвүүн үгэнд би яалтачгүй бүдрэх юмдаа

Энэ бүхэн үнэхээр төвөгтэй би нээлттэй мөртлөө хаалттай, захирангуй мөртлөө найзархаг, бас эелдэг мөртлөө муухай ааштай, уян мөртлөө чанга хатуу байх шаардлагатай байна. Би сэтгэл хөдлөл ихтэй залуухан хүн заримдаа дүрсгүйтмээр санагдах үе байж болох ч энэ нь даргын хувьд зөрчилтэй байдлыг үүсгэж байгаа нь тоогүй хэрэг шүү


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.09.13 3:05 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Сэтгэлийн минь ганцхан найз минь чи.... блог минь
Би өөртөө нэг буруу зуршил тогтож байгааг анзаарч байлаа
Хаана ч хэнтэй ч уулзсан ажил ярьдаг, эсвэл нэг марзагнасан онигоо ярьдаг өвчтэй болчиж
Манай ажлын уур амьсгал аймар нөлөөлж байгаам шүү

Ажлынхаа тухай ярих болгонд хэн бүхэн дургүй байдаг, манай ажлын охидууд ёоо жоохон ажил ярихаа болиё л доо гэж гуйдаг
Харин зүгээр найзалдаг найзууддаа бол ярихад тэд нар намайг ажлын хэнээтэй гэдэг
Тийм болохоор дураараа ажлаа ярьж болох талбар минь энэ л байнадаа


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.09.13 3:57 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Ийм нэгэн явдал

Найз залуугийн минь хөндий хүйтэн харьцаа надад өөр шинэ романтик зүйлийг хайхад хүргэж байлаа.
Санаандгүй тохиолдлоор театрын нэгэн жүжигчинтэй танилцсан минь миний найдлагыг төрүүлж эхэллээ. Урлагынхан романтик байлгүй дээ гэж.... Би ердөө ганц л удаа болзсон, гэхдээ их адал явдалтай
Тэр бол жүжигчин залуу, царайлаг, өндөр,
Намайг тасралтгүй магтана, чи ямар хөөрхөн юм бэ? чи ямар гоё инээмсэглэдэг юм бэ? чи яагаад намайг тоож залгав, би чамд таалагдсан учираас байх тэ? гээд л хулхин дээр минь цэцэг ургуулж өгч байнаа...... би үүнийг л хүссэн.
Нүдээ аниад яг одоо хэлж буй үгсийг найз залуу минь хэлж байгаагаар төсөөллөө... золтой л уйлчихсангүй, би түүнийг тэвэрч үнсэж, зөндөө хайртайгаа хэлэх байлаа.
Өнөөх залуугийн панаалдалт үргэлжилсээр л
-чи минийх л байх учиртай би маргааш чамайг театр луу дагуулж очоод миний найз охинтой танилц гээд зарлачия тэхүү?
-чамайг өнөөдөр би үнсмээр л байна гэхдээ чи дургүйцэх байх дараагийн удаа уулзахдаа үнсэнэ шүү болгоомжтой байгаарай хэхэ
Дараа нь хүмүүсийн дунд зогсож байгаад надад дуу хүртэл дуулж өгсөн гээд боддоо
Хүмүүс надруу хараад л би ичээд л инээгээд л байсан. :oops: :haha:


Парт 2

Тэр өөрийгөө таниулж эхэллээ
Жүжигчин хүн ямар их шалгууртай тулгардаг талаар, СУИС, ангиуд, ордог хичээлүүд, өрөвдөлтэй мөрөөдөлдөө хүрч чадаагүй хүмүүсийн түүх гээд л....
Надад эхэндээ сонирхолтой байснаа сүүлдээ тэр хүний яриа таалагдахгүй байлаа
Тэр зөвхөн өөрийнхөө тухай, мөнгөний тухай л ярьж байсан нь миний эгдүүцлийг хүргэв.
-Саяны шинэ жилээр би тэдэн саяыг хийсэн.
-Би ландтай байж байгаад өнхрүүлцэн
-Манай ээж аав 2 гадаадад байдаг би мөнгө гуйгаад тэдэн сая хэрэгтэй байна л гэж хэлдэг өөр нээх харьцдаггүй
-Би одоогийн машинаа солиод дахиад ланд авах гэж байгаа
-Би урьд нь iphone-той байгаад хулгайд алдцан ууг нь УИХ гишүүн Баттулга билүү хэн билээ тэрний дугаар байсан юмсан
-Би тэр жүжигчинтэй хамт архидаад сөн түшиж байсан...... лол

Парт 3

Тэр яриан дундаа хэтэрхий их архи уугаад согтоод тэнэгтэж эхэллээ
Бид 2ын байсан газар хаах гээд байхад гарч өгөхгүй
Бас тэгээд тэрний уусан архиных нь тооцоог нь би хийх хэрэгтэй болоод миний хагас сарын цалингийн тал нь байсанд уур хүрч байлаа. Тэндээс гараад таксидаад харих гэтэл дагаж хамт явчаад салж өгөхгүй болохоор нь их дэлгүүрийн урд талын 24 цагийн хаан бууз дотор наанаа сууж бай би халуу цай аваад ирэе гэж хэлж байгаад гарч зугтаагаад хахаха
Тэр үед намайг харсан хүн бол өндөр өсгийн дээр гулгаж ядан шогшчихсон, энгэр ам нь задгай, үс гэзэг нь сэгсгэр, нүд нь улаанаар эргэлдсэн, нэг амьтанд алуулах шахаад амжиж оргосон хүний дүртэй л хүн явж байсан. Гэхдээ тэр үед айж байхдаа ч гэсэн өөрийгөө ингэж шоолохтойгоо байгаам шүү хахаха

Парт 4

Гэртээ эсэн мэнд энх тунх орж ирэхийн ач холбогдлыг анх удаагаа л мэдэрлээ
Гадаа хичнээн айж, уурлаж, өөрийгөө шоолж байсан бол харин гэртээ ороо гуниглаж эхэллээ
Хүн гэдэг ийм л давруу амьтан байгаам шүү.
Найз залуудаа уур хүрч байлаа. Би дэндүү жижигхэн халамжны төлөө энэ бүх тэнэг явдлыг туулахад бэлэн байна шүү дээ гэж
Харин жүжигчин залууд инээд хүрч байлаа. Муу ч гэсэн нэг өдрийн дотор надад хангалттай олон юм үзүүлж байгаам шүү хаха
Гэхдээ түүнтэй дахиж уулзахгүй.
Эмэгтэй хүнийг хүндэлж болзоогоо бусниулдаг мулгуу хүн надад хэрэггүй.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.09.13 4:09 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Эхний зорилго минь биелээгүй гэж үзээд цэг тавия.

Гэхдээ хэрэг үүгээр дуусахгүй ээ. Миний хөдөлмөрийг үнэлэхэд оройтох гэсэн ойлголт байхгүй шүү дээ

Дараагийн зорилго: Цалингаа нэмүүлэх
Хугацаа: 6 сар
Хэмжээ: 300.000
Зорилтууд: Өөрийгөө хөгжүүлэх
Компаниа хөгжүүлэх
Даргатайгаа ойр харьцах

Нарийвчлалыг дараа нь дэлгэрэнгүй бичнээ хэхэхэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.10.13 1:08 am 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.25.09 8:43 pm
Бичлэгүүд: 88
Байршил: Мөрөөдлийнхөө Цэнгэлдэхэд
Уншаад л байгаа.
Бичээд л байгаарай.
Анхнаас нь уншсан анхны блог болж байх шиг байна.

_________________
There's only one


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.10.13 11:46 am 
Оффлайн
10 жил хамтдаа
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.17.03 9:47 pm
Бичлэгүүд: 853
Байршил: нууц газар
ХАХАХАХ, хэн юм болдоо тэр жүжигчин нь. Тэгээд даалгаж л байдаг сайхан гар юм аа. бичээд бай бичээд бай. 1 юм асууя өөрөө ер нь хэд орчим насны хүн бэ?

_________________
?.НЕТ БИД ХОЁР 10 ЖИЛ.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.10.13 12:17 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Ишлэл:
ХАХАХАХ, хэн юм болдоо тэр жүжигчин нь. Тэгээд даалгаж л байдаг сайхан гар юм аа. бичээд бай бичээд бай. 1 юм асууя өөрөө ер нь хэд орчим насны хүн бэ?
Хэхэ би чинь ажлын талбарт бол нялх ногоо шдээ
Өнгөрсөн жил сургуулиа төгсөөд одоо нэг дарганцар болцон суужил байна хэхэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.13.13 2:26 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Эмэгтэй хүмүүс их мэдрэмтгий байдлаасаа болж хайр дурлалын асуудал нь ажил мэргэжилд нь нөлөөлөх гээд байдаг тал ажиглагддаг..... Эрэгтэй хүмүүс харилцаа нь сампирч байсан ч ажил дээрээ гялалзаад юу ч болоогүй юм шиг байж чаддаг хувийн асуудал ажил 2роо ялгаж салгахдаа сайн юм шиг харагддаг.... Эрчүүдээс ч сурах ажил хэрэгч чанарууд бас ч их шүү.....

Надад нэг таагүй мэдрэмж төрж байгаа нь юу вэ? гэвэл Миний найз залуу надтай уулзахаасаа төвөгшөөдөг нь их болж байлаа, би түүний сэтгэлийг татаж чадахаар сайхан бүсгүй байж чадахгүй байгаадаа өөрийгөө зүхэж байна.
Гэхдээ би хүчтэй байнаа..... Би шинэ амьдрал, шинэ хүмүүс, шинэ хоббитой болох гэж хичээж байна... Эртнээс өөрийгөө салахын зовлонгоос холуур байлгах гэж хичээж байна...


Миний нэг шинэ хобби бол би фитнессд явж эхэлж байгаа.
Одоохондоо удаагүй байгаа ч өөрийнхөө сайн зуршилаа болгож тогтоохыг хүсч байна.
Бас нэг зүйл ..... Манай дүү надад хатуу боловч юм бодогдуулахаар хошигнол хэллээ.
-Аниаг ажилд ороод манай гэрт зөндөө дутуу байгаа тавилгуудыг авч өгөөд бид нарыг жаргаах юм байх гэсэн чинь байдаггүй шүү муу новш чинь хахаха гэсэн :frog:
Тиймээ анх ажилд орохдоо би хичнээн хүсэл мөрөөдөл биелүүлэх олон зорилгууд авах олон зүйлүүдтэй байлаадаа?
Тэр бүгдийгээ дахин сэргээж бас өөрийгөө сэргэж байгааг удирдлагатаа харуулмаар байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.14.13 2:44 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Миний зорилгод бага зэрэг өөрчлөлт орлоо
Би ер нь яагаад зөвхөн цалингаар санхүүждэг байх ёстой гэж гэдэг санаа гэнэт төрөөд


Тэгэхээр цалингаа нэмүүлэх биш орлогоо нэмэгдүүлэх гэж хэлэх нь зүйтэй байх
Хугацаа: 3 сар
Нэмэгдэх орлогын түвшин: 300,000

Би зүгээр л ажлынхаа хажуугаар жижигхэн нэг юм хийх санаатай байгаа юм л даа
Хэрэв энэ үнэхээр амжилттай болох юм бол яваандаа үүнийг хувийн бизнес болгож өргөжүүлнэ гэж бодож байгаа
За намайг азын тэнгэр ивээх болтугай.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.14.13 11:19 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
өнөөдөр амьдралынхаа түүхэнд би анх удаа 9 минутанд 1км гүйж үзлээ .... Фитнесдээ явж байхдаа дээрээс хойш ухаан алдаж уначих гээд гүйж чаддаггүй сульдаа амьтан байсан минь өнөөдөр арай дээрдсэн бололтой хэхэ....
өдөр болгоны дасгал сургуулилт хүнийг мэргэжлийн болгодог гэж аав минь хэлдэг... Би өдөр болгон фитнесд яваад гоё модель шиг биетэй болноо.... :cheerleader: :cheerleader: :cheerleader:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.13 12:35 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
hun 12 minutand 1km alhdiim shte...

_________________
¯\_(ツ)_/¯


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.13 12:43 am 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн

Нэгдсэн: 5-р сар.17.11 9:23 pm
Бичлэгүүд: 612
9minutand yamar hurdaar guimer aydahaar 1km bdg bilee?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.13 10:54 am 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
:embarassed: :embarassed:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.13 2:29 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Энд би юу болоод байгааг мэдэхгүй яваад байна уу? эсвэл би тэгж санаад байна уу?
Манайх дахиад нэг шинэ хүний нөөцийн менежер надтай зөвлөхгүйгээр авсан байхын?
Тэгээд тэрнийгээ цагийн ажилтан, түр зуур юм хумыг чинь цэгцлэхэд чинь туслана гэсэн тайлбар өгч байхын?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.15.13 9:19 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.02.12 11:17 am
Бичлэгүүд: 450
Би өөрийнхөө мэдлэг боловсролыг дээшлүүлэхийг зорьдог... Тэгээд хамгийн түрүүнд хийдэг зүйл минь сургалтанд суудаг. За гэтэл өнөөдөр фэйсбүүкээсээ 10 жилийнхээ багшийг олж харлаа, өөрийн гэсэн сургалттай болцон тэгээд "ЭЕШалгалтын нууцыг задлана" энэ тэр гэсэн хуудас шэйрлээд байхаар нь гэнэт сонин санагдаад хаха
ер нь 10 жилд байхын л тэр хүний англи хэл надаас муу байсан шд, багш учраас л би хүндэлж харьцдаг байсан
Юу хэлэх гээд байна вэ? гэвэл ер нь бүх юм новш, өөрөө хичээхгүй л бол ямарч шидтэн англи хэл чамайг сургадгүй л байхгүй юу, ямар ямар өндөр технологи заах аргын шинэ санаа энэ тэр гээд байгаа чинь зүгээр л маркетингийн боловсруулалт за юу гэж хүмүүст хэлмээр байдаг.
За би өөрөө ч ялгаагүй ойрдоо англи хэлээ хэрэглэхгүй байсаар байгаад зэврэх шинжтэй,
Маргааш өглөө ядаж хуулан бичлэг хийдгийн бил үү? хэхэ


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 667 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 526 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр