za ene zarim hund hereg boloh bh gsn uudnees (
http://gereltb.blogspot.com/2012/09/sam ... -root.html)-s copydj oruulaw......nadd l law mash ih hereg bolloo.yag zaawriin daguu hiigeed bolchloo.hehe.......................................................................... Өөрийнхөө барьдаг Samsung Galaxy SII LTE (SHV-E110S) утсыг хэд хоногийн өмнө Root хийлээ. Ижил утас барьдаг хүмүүст хэрэг болох байх гэж бодоод заавар маягийн зүйл оруулахаар шийдлээ.
Root хийх гэж юу вэ?
Юуны өмнө рүүт хийх гэж юу гэсэн ойлголт болох таньд ямар давуу тал, сул талыг олгох зэрэг товчхон мэдээллийг хүргье.
Рүүт хийнэ гэдэг нь та өөрийн Андройд үйлдлийн системтэй гар утасны програм хангамжид админ эрхтэйгээр хандах боломжтой болно гэсэн үг. Рүүт хийснээр өөрийн дураар Custom ROM суулгах, үнэтэй програмыг үнэгүйгээр суулгах, бүсчлэлээр хуваагдсан Market дээр харагдахгүй програм, загвар (theme) суулгах боломжтой болдог. iPhone -ийн хувьд шоронгоос суллах гэсэн ойлголт (Jailbreak) байдаг бол Рүүт хийнэ гэдэг нь Андройд үйлдлийн системийн Jailbreak -тэй адил гээд л ойлгочиход болно.
Рүүт хийснээр таньд үндсэн хоёр төрлийн сул тал бий болно.
1. Үйлдвэрлэгчээс өгсөн баталгаа байхгүй болно.
2. Superuser эрхээр ханддаг болох тул нууцлал алдагдах, вирустэх зэрэг бүх эрсдэлийг та өөрөө үүрэх болно.
За ингээд Galaxy SII LTE рүүт хийх гол ажилдаа орьё. Нэмж хэлэхэд доорх заавар зөвхөн SHV-E110S загварын утсанд л хамаарна. Та утасныхаа загварын мэдээллийг Settings/About Phone хэсгээс хараарай.
Самсунгийн Kies програмыг татаж утасныхаа үйлдлийн системийг шинэчлэх хэрэгтэй. Одоогоор хамгийн сүүлийн хувилбар нь ICS 4.0.4 байгаа.
Odin хэмээх програмыг эндээс татаж суулгана.
Tegrak-Kernel-Build-39-for-SHV-E110S-UG06.recover.tar болон Tegrak-Kernel-Build-39-for-SHV-E110S-UG06.zip файлуудыг татаж авах хэрэгтэй. Zip файлыг нь утасныхаа SDCARD/tegrak/update гэсэн хавтсанд хуулж өгөх хэрэгтэй. Хэрэв уг хавтас байхгүй бол шинээр үүсгэж өгөөрэй.
SU-Busybox-Installer.zip файлыг татаж авна. Та гүүглээс яг ингэж бичээд хамгийн түрүүнд гарч ирсэн хайлтын үр дүн дээр дарахад татагдах болно. Уг файлыг мөн SDCARD/tegrak/update гэсэн хавтсанд хуулж өгөх хэрэгтэй.
USB DEBUGGING горимыг идэвхжүүлэх хэрэгтэй. Утасны тань Settings/Developer Options дотор байгаа.
Утсаа унтраагаад Volume Down+Home+Power товчуудыг зэрэг дарж асааснаар Download горимд орох болно.
Татаж авсан Odin програмаа ажиллуулаад утсаа компьютерт залгахад амжилттай холбогдсон тохиолдолд дөрвөлжин блокын нэг нь шар өнгөөр будагдан доод талд нь портын дугаар гарна.
PDA товчин дээр дарж recover.tar файлыг зааж өгнө. Үүний дараа Start товчийг дарж хүлээнэ. Ямарч тохиолдолд утсаа компьютераасаа салгаж болохгүй. Odin програм үйлдлээ дуусгаад автоматаар таны утсыг унтрааж асаах болно.
Унтарч ассаны дараа та утсаа компьютераасаа салгаад дахин унтраах хэрэгтэй. Дараа нь Volume Up+Volume Down+Power товчуудын хослолоор утсаа асаан Recovery горимд орох болно. Recovery горим гарч иртэл уг товчнуудыг дарах хэрэгтэй.
Дуу чангалж сууллах товчлуураар (Volume Up/Down) дээш доош гүйлгэн, Home товчоор сонголт хийнэ. Install zip from sdcard сонголтыг хийж Tegrak-Kernel-Build-39-for-SHV-E110S-UG06.zip файлыг уншуулах хэрэгтэй.
Recovery горимлуу буцаж ороод SU-Busybox-Installer.zip файлыг мөн уншуулна.
Ингээд утсаа унтрааж асаагаад л та рүүт хийчихлээ. Баяр хүргье.
Дээрх үйлдлийг яг дарааллын дагуу хийх хэрэгтэй. Эцэст нь хэлэхэд утсаа рүүт хийнэ үү болино уу таны л асуудал шүү дээ.