#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.07.26 8:36 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 237 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 510 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.12 11:50 am 
Оффлайн
ЧИНИЙ ИНЭЭД Ü

Нэгдсэн: 4-р сар.16.05 6:29 am
Бичлэгүүд: 2550
:haha: HEHE TGJiiNAA. BAYARLALAA :wd:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.12 12:42 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Чи л орж ирж эхний хуудсыг нь эргүүлж өглөө шд. Баярлажына аа.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.12 12:51 pm 
Оффлайн
MadeMoiselle
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.30.09 5:29 pm
Бичлэгүүд: 6011
Байршил: Диваажинд
марк шүү
мань 2 бүүр эртний танилууд байж болох магадлалтай болоод явчихлаа шүү :lol:

_________________
Жаргалыг хүснэ...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.12 12:59 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Огт юу ч мэдэхгүй байна гэдэг тийм ч айхтар хортой зүйл биш.
Харин дутуу дулимаг эзэмшсэн мэдлэг түүнээс ч аюултай.
Платон

___________________________________________________________

Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ
Магадгүй дахиж уулзахгүй байж мэднэ.
Ярослав Александрович Галан

___________________________________________________________

Уншсанаар хүн юмыг мэдэж авдаг
Ярилцсанаар гүйлгээ ухаан суудаг
Бичиж дадсанаар алдаа гаргахаа больдог.
Ф.Бэкон

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.20.12 1:00 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Ишлэл:
марк шүү
мань 2 бүүр эртний танилууд байж болох магадлалтай болоод явчихлаа шүү :lol:
Тио :brows:

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.21.12 9:35 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Эх орон минь миний төлөө юу хийх вэ гэж бодохын оронд
Би эх орныхоо төлөө юу хийж чадах вэ гэж бод
Ж.Кеннеди

__________________________________________________________________________

Амьдарна гэдэг амьсгалахын нэр биш, ажиллаж бүтээхийн нэр Жан Жак Руссо

__________________________________________________________________________

Би удаан алхаж урагшилдаг,
Гэхдээ хэзээ ч буцаж алхдаггүй.
Авраам Линкольн

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.21.12 9:38 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Дандаа л надад зориулж хэлсэн үгнүүд шиг санагдчихлаа.

Эргэж буцалгүй урагшилахсан.
Миний ажил төрөл, санаачилсан зүйлүүд яагаад бүтэлгүй талдаа болчоод байдгийн бол.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.21.12 7:19 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
2гүй сэтгэлээр ажиллах сэтгэл алга болчихож.
2-ын хооронд ингэж яах нь мэдэгдэхгүй байна гэдэг хүнийг ч, ажлыг ч алчих юм дөө.

Хоцорч ирээд, түрүүлж явчих гээд байдаг болж...

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.24.12 10:11 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Harumafuji Kohei
2001 оны 1-р сараас мэргэжлийн сүмогоор барилдсан, 2004 оны 3-р сард Juryu /6н зиндааны дээрээсээ 2 дахь/ зиндаанд дэвшсэн, 3 башёгийн дараа буюу 2004 оны 11-р сараас мэргэжлийн сүмогийн дээд зиндаа болох макүүчид дэвшин 2006 онд анх саняаку цолонд хүрсэн тэрээр 2009 оны 1-р сарын башёгоос хойш озеки цолтой барилдаж байсан юм.
Ийнхүү тэрээр 2012 оны 7-р сар, болон 9-р сарын башё дарааллан 1 ч уналгүй түрүүлснээр Их аварга цолны болзол хангаж байгаа юм.

Японы мэргэжлийн сүмо-д 70 дахь ЁКОЗУНА /их аварга/ цолтон болж байгаа Harumafuji Дашнямын Бямбадоржид баяр хүргэе.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.25.12 4:43 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Ойрд уухгүй дээ гэж бодож байсан авч өчигдөр Со яваад ирсэн хүний идээнээс хүртээд, тэгээд яахав халуураад нэмээд талийж өгөв шд.
Өглөө жоохон үрзийсэн царайтай нөхөр сууж байтал хэн нэг нь ажилд шинээр ороод хэдэн сар болж байгаа дүүг сэнгэнэсэн сайхан цэв хүйтэн пиаванд гүйлгэчиж. Ажил ихтэй өглөөг пиавдаж угтсан ч үдийн унднаар их ажил амжууллаа.
Сийхгүй машин бариастай... :whip:

Ажил ч сайхан урагшилж байна. Анхаарал төвлөрөл багасаад самбардав хальт.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.12 2:36 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Бие биенийгээ анх харсан мөч хорвоо дэлхийн хаана ч ийм сайхан хүн байхгүй юм шиг санагдаж билээ. Өдөр бүр хамт байхыг хүсч хайрлаад харамлаад л. Түүнтэй учирсанаас хойш амьдрал минь гэрэлтэх шиг. Зарим найз нар мөн гэр бүлийхэн минь тааруухан хандсан ч түүнийгээ хайрлах өмөөрөх сэтгэл улам л хүчтэй болсоор. Ингэж явсаар чи бид хоёр гэр бүл болж удалгүй сайхан хүүхэд минь ч хорвоод мэндэлж билээ. Түүнийгаа анх мэндэлсэн тэр өдөр ховорхон гаргадаг эр хүний нулимасаа унагаасан....
Эхнэртээ талархаад барашгүй зүрх сэтгэл дүүрэн байх шиг. Ингэж явсаар хүүхэд минь томорч ээж аавын баяр баясгалан болсоор...
Харин зарим өдөр эхнэрээ ойлгохоо болиод ч байх шиг. Зарим ааш зан чанар нь таалагдахаа больж. Урьд нь санаа тавьж байна гэж бодогддог байсан үг нь аажимдаа үглэж загнаад байгаа ч юм шиг. Ажилаас тарахад инээгээд угтдаг байсан тэр минь нэг л ууртай ч байх шиг. Гэртээ харихаар хэн ч намайг хүлээхгүй байгаа гэсэн мэдрэмж ч бас хааяа төрөх юм. Миний амьдрал яачихваа... Би ууг нь ийм болгохыг хүсээгүй шүү дээ их л хичээж байна. Хичээж байгаа ч эхнэр минь ойлгохгүй ч байгаа юм шиг. Би яах хэрэгтэй гээ сайн мэдэхгүй л байна. Ингэж би амьдарч чадахгүй юм шиг байна. Хайртай байсан бүсгүйдээ дургүйцэж хоолойг нь сонсоход хүртэл тээртэй. Инээдээрээ гэрэлтдэг тэр минь инээхээ ч больж байна. Надтай учирсанаас хойш ийм болсон гэж бодохоор тэр бүх байдалд би л буруутай ч юм шиг. Би яах хэрэгтэй вэ? Ингэж бодсоор гэрлэлтийхээ 3 жилээс би эхнэрээсээ залхаж билээ. Удалгүй би нэгэн сайн найзтайгаа уулзаж түүнтэй шөнөжин ярьсан яриа минь миний амьдралыг өөрчилсөн юм.
- Найз минь гэр бүл бол диваажинтай хамгийн ойр газар.
Тэнд чи амар тайван, баяр хөөр, итгэлцэл, хүдлэл, хайр гээд бүгдийг мэдэрнэ. Эмэгтэй хүмүүс нөхрөө гэрт орж ирэхэд ууралдаг учраас эсвэл залхдаг учраас үглэж эхэлдэг биш харин ч баярласандаа өдөржингөө бодож бухимдсан зүйлээ хамгийн ойрын хүндээ хэлж тайвширч амрахыг хүсдэг. Харин тэр нь эрэгтэй хүмүүс бидэнд үглэлт яншилт залхмаар зүйлийн нэг болж хувирдаг. Чи нэг өдөр эхнэрээ үглэж эхлэх үед нь дуугуй сонсоод дараа нь очоод тэврэн их ядарсан уу сайн хань болж чадаагүйд уучилаарай хань нь одоо хичээнээ гээд хэлэн тэврээд үзээрэй. Тэр үед таны эхнэр чулуун зүрхтэй биш л бол тайвширан тэр орой та 2ын харилцаа сайхан байх болно.
Ихэнхдээ гэрлэлтийн дараа эмэгтэй хүмүүс өөрсдийн мөрөөдөл хүсэл зэрэгээ орхин бүх цагаа хүүхэд нөхөр гэр ээж аав гэж өнгөрөөдөг. Анхандаа энэ байдал тэдэнд таалагддаг ч хэсэг хугацааны дараа тавгүйтэж эхэлдэг. Цуг ажилладаг байсан хүмүүсийн ажил нь сайн болж байгааг харахдаа, нөхөрөө ажилаа тараад оройтож ирэхийг харахдаа, гэртээ сайн анхаарахгүй байгаа нөхрөө харахдаа, өдөр бүр хоол гэр хоол гэж амьдрахдаа тэд уурлаж бухимдаж гэрлээгүй байсан бол хүүхэдтэй болоогүй байсан бол гэх зэргээр зүйлсүүдийг бодож ургуулж удалгүй түүндээ итгэж уурлаж бухимдаж эхэлдэг. Харин энэ шилжилтийн үед ихэнхи нөхрүүдийн тэвчээр алдагдаж тэд салалт залхалтыг сонгодог. Харин үүнийг уншиж байгаа та ийм хүнд үетэй тулгарсан бол эхнэртээ жоохон хань болж үглэж байгааг нь сонсож тэвэрч өгвөл энэ үеийг эхнэрүүд тавгүйтэхгүй сайхан туулах болно. Магадгүй та боломжтой бол амралтын өдөр хүүхдээ өөр хэн нэгэнд орхиод эхнэрээ аваад гадагшаа гараарай. Хамтдаа сайхан цаг өнгөрөөж, эсвэл орой хүүхдээ унтсаны дараа хамт цай уунгаа кино үзэх ч юм уу ямарч байсан хоёулахнаа байх цагыг гаргаарай. Ингэснээр таны эхнэр "гэрийн авгай" гэсэн өөрийн бодлоосоо салах болно. Тэдний өөрсдийгөө үнэлэх үнэлэмж нэмэгдэж та хоёр анхных шигээ байж чадах болно. Үүнээс гадна өөр сайхан зөндөө аргыг хэрэглэн өөрийн гэрлэлтийг авраарай эрхэм нөхрүүд минь. Анхны зүйлсээ дурсах нь эмэгтэй хүнд их сайхан мэдрэмж төрүүлдгийг бүү мартаарай. Амжилт хүсье

Таалагдав
COPY-> PASTE

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 9-р сар.26.12 2:53 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.29.10 4:14 pm
Бичлэгүүд: 4052
таалагдалаа. хуулаад авчихлаа.

_________________
Амьдрах сайййхааан :)


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.02.12 6:06 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Яагаад та орой бүр хүүхэддээ үлгэр уншиж өгөх ёстой вэ?
“Эртээ урьдын цагт” гэж эхлэхэд нь ямар сонирхолтой түүх эхэлж байгаа бол гэсэн шиг нүдээ тормолзуулж, амьсгаагаа дараад л, “Амар сайхандаа жаргажээ” гэж дуусахад нь өөрөө баатар эсвэл гүнж болчихсон юм шиг л санаа нь амраад л нойрсоод өгнө дөө.
Яагаад та орой бүр хүүхэддээ үлгэр уншиж өгөх ёстой вэ?

Үлгэрт шимтэж байгаа жаахан хүүхдийг том болоод ямар ухаантай, бас сайн хүн болох бол гэж бодогддог. Үлгэр бол зөвхөн хөдөлгөөнтэй, орондоо орох дургүй “зулзага”-нуудыг унтуулах ээж аавуудын арга барил биш юм. Хүүхдийг өөрөө ном уншиж чаддаг болтол нь орой болгон залхууралгүйгээр чанга дуугаар үлгэр уншиж өгч байх хэрэгтэй. Яагаад гэж үү? Яагаад гэвэл...

1. Үлгэр хүүхдийг энэрэнгүй сайхан сэтгэлтэй болгодог
Үлгэр сонсож өссөн хүүхэд, амьтан, ургамлыг хайрлах энэрэх ухаанд суралцдаг. Хорон муу санааг сайхан сэтгэлээр ялж байгаа тухай, хэн нэгэнд тус хүргэвэл түүнийхээ хариуг заавал хүртдэг тухай, амьтан, ургамал ч бас хүн шиг өвддөг, амьдардаг тухай үлгэр сонсох нь дайснуудаа алах зорилготой компьютерийн тоглоомуудаас хэдэн зуу дахин сайн үр нөлөөтэй. Дан ганц үлгэрт биш ер нь номонд дурлаж өссөн хүүхэд оюун санаанаас гадна, сэтгэл зүрхээрээ “боловсорсон” байдаг. Хэрэв та хүүхэддээ үлгэр уншиж өгвөл, таны хүүхэд ямар ч байсан том болоод хүнд муу юм хийхгүй гэдэгт итгэлтэй байж болно.

2. Үлгэр хүүхдийн төсөөлөн бодох чадварыг сайжруулдаг
“Мэдлэг бол хязгаарлагдмал. Харин төсөөлөн бодох чадвар бол хязгааргүй” гэж суут ухаантан Эйнштейн хэлсэн. Таны хүүхэд үг цээжлэхдээ, тоо бодохдоо, монгол хэлний дүрэм танихдаа мундаг байх л даа. Гэхдээ аливааг ургуулан бодох, ямар нэг хүрээ хязгаарт баригдалгүйгээр чөлөөтэй төсөөлөх чадваргүй бол бусад бүх чадвар сул дорой юм. Кино үзэж байхад, хараа, чих, тархи гурав гурвуулаа ажилладаг учраас төсөөлөн бодох боломж олддоггүй. Харин үлгэр сонсож байхад үйл явдлыг нь нүдээр үзээгүй хүүхдүүд дотроо төсөөлж, өөрсдийн бодол дотор амилуулсан дүрүүдээрээ үлгэрийнхээ үргэлжлэлийг зохиож боддог учраас оюун ухааны цар хүрээ тэлдэг.

3. Үлгэр хүүхдийн үгийн баялагийг сайжруулдаг
Орчин үед харийн оронд хүүхдээ төрүүлж өсгөх эцэг эхүүд олширсон. Түүнчлэн эх орондоо байгаа ч, нэгдүгээр ангиасаа гадаад хэлний ангид орж эх хэлээсээ холдсон хүүхдүүд олон бий. Аялгуут сайхан Монгол хэлнийх нь үгийн болон утгын санг нэмэгдүүлж, эх оронтой нь ойртуулахын тулд орой бүр үлгэр уншиж өгч байгаарай. Ялангуяа Монгол ардын үлгэрүүдэд орчин үеийн хүүхдүүдийн сонсож дуулж байгаагүй үгс олон орсон байдаг учраас, хүүхдийн чинь өдөр тутмын хэрэглээний үгсийн баялаг нэмэгдэж, уран зохиол болон монгол хэлний хичээл дээрээ алзахгүй.

4. Үлгэр хүүхдийг мөрөөдөлтэй болгодог
Төсөөлөн бодох чадвар сайтай хүүхдүүд мөрөөдөмтгий байдаг. Хэдий анхандаа хийсвэр байж болох ч, хийсвэр мөрөөдлөөс л бодит мөрөөдөл урган гардаг юм. Үлгэрийн баатруудын тухай сонсоод бяцхан ханхүү тань үлгэр дууриал авч зориг орох болно. Сайхан сэтгэлтэй, үзэсгэлэнтэй, мэргэн гүнж нарын тухай үлгэр сонсоод бяцхан охин тань тэднийг даган дуурайх болно. Таны охин зурагтаар загварын шоу үзээд, модел шиг алхаж сурч,6 настай байхдаа гоё хувцас авч өгөх “тушаал” буулгаасай гэж хүсч байна уу, эсвэл үлгэр сонсоод үзэсгэлэн гоог өөрийнхөө төсөөллөөр л ойлгоосой гэж хүсч байна уу?

Хүүхэддээ үлгэр уншиж өгөхдөө гар утас, зурагтаа унтрааж байгаарай. Анхаарал нь өөр тийш сарнихгүй. Мөн та үлгэрийнхээ дүрүүдэд өөрөө хувирч, өнгө аяст нь хоолойгоо тохируулж уншвал хүүхэд тань илүү сайн хүлээж авна. Ямар ч их ажилтай, хэр их стресстэй байсан ч, хүүхэддээ тав арван минут зарцуулаад орой заавал үлгэрийг нь уншиж өг. Хүүхэд чинь үсэглэж уншдаг болмогц, дэргэдээ суулгаж текстийг нь харуулж байгаад аажуухан уншиж дасгаарай. Үлгэрт дурласан хүүхэд чинь дараа нь өөрөө уншъя гэж таниас гуйх болно. Тэгээд хэдэн жилийн дараа уран зохиолын ном авч өгөөч гэж хэлэх байх. Эртнээс сонгодог зохиолуудаар номын сан бүрдүүлээд эхлэхийг зөвлөе.

Машид ихээр таалагдав.
Бас л COPY->PASTE

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.02.12 6:12 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Намрын дунд сарын шинийн арван долооны өдөр. Эл өдөр гээд баахан сайн сайн юм хийхийн биз дээ.
Ямартай ч хурим найр хэсэлгүй жижигхэн хүүхдийн үсэнд хүрчихээд ирлээ.
Хүүхдийн даахинд уригдсан ч эс уригдсан ч очиход үйлс бүтэх сайн байдаг гэнэ лээ.

Өнөөдөр энэ шүлэг л санаанд буугаад байлаа.

...Би Монголоороо гоёдог
Айрганд нь ардын дуу иссэн хөхүүрээр нь ханаа гоёдог
Аяганд нь үдийн нар далбилзсан өвгөдөөрөө хоймроо гоёдог
Хаврын тэргүүн сарын шинийн нэгэнд ашдын билгээр гоёдог
Намрын дунд сарын арван долоонд амрагийн харцаар гоёдог...

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.03.12 6:21 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Гадаадын хөрөнгө оруулалтын даллага авхуулцын байх даа

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.08.12 3:41 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
2 хоног зааланд далдаганацан чинь хамаг бие булраад сонин болчлоо.
Медальгүй ч дажгүй боломжийн тоглолоо. Огт тоглоогүй гэхэд.

Фрийдоом гээд л явжына... болоод байна уу гүй юу.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.09.12 11:49 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Яаааяаа тэгж болохгүй шүү.
Хүү минь л хэрэгтэй гээд хэлчихэж. Шаар юм аа. Согтох ч сайн юм биш юм даа.
Гомдоно гомдоно гэж хэлэхэд тэгж хэлтлээ гомдоно гэж байх уу.
Намайг уучлаарай.
Чамгүйгээр би хэн ч биш гэдгээ маш ихээр мэдрэх юм.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.16.12 3:53 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Ингэх үү, тэгэх үү, энүүгээр үү, тэрүүгээр үү...

Ямар ч гэсэн бассейнд явна аа. Жин нэмж огт болохгүй гэж эмч хэлсэн. Эрүүл мэнддээ анхаарах гээд үзье. Хүйтэн усаар бас эмчлэх ёстой гэнэ ээ.

Машаангүй болцон чинь огцом хүйтэрчихсэн юм шиг байх чинь вээ.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.17.12 12:42 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.

Энийг ерөөсөө үзээгүй байгаа тухтай үзнэ ээ.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.22.12 12:39 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Алла Пугачёва чинь Монголд их юм хийсийн бээшдээ Ама минь :wahaha: :hehe:

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.31.12 1:31 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Аягүүү мундаг тогтмол блог хөтлөж эхлэх гэж байтал Төрийн албан хаагчдийг цахим ертөнцөд ажил цалгардуулах нь их байгаа бөгөөд үүнтэй холбоотой зардал мөнгө хэмнэх гэж буй ерөнхий сайдын маань гаргасан тогтоол хэрэгжээд эхэлчвээ гэж...

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.30.12 11:30 am 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
УБ явах төлөв ажиглагдаад эхэллээ шүү.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.03.12 2:51 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Амралтын өдрүүд ЭТ-> УБ -> ЭТ гээд л дуусдаг хэвээрээ л... :(

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.05.12 10:13 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Он дуусах гээд жилийн эцсийн ажилд дарагдаад байх ёстой байтал гэгэлзэж годгосон 1 амьтан амар амгалан байна дөө.
Хоёрын хооронд байдалтай байхаар гэцүүчмаадаа...
Сэр.....

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.08.12 3:36 am 
Оффлайн
Asuult Precious Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.15.04 5:09 pm
Бичлэгүүд: 4405
Байршил: Learning to PRO!
ммм, Эрдэнэт орвол заавал нэг таархым шүү. УБ- ирэхэд чинь нөхцөл боломж таарвал Гитар хэдүүлээ нэг Пиавдхымсан.

_________________
Mongolian Gambler


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.19.12 2:30 pm 
Оффлайн
¤ Sumo Analyst
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.07.04 12:25 pm
Бичлэгүүд: 1941
Байршил: Нэг шат ахин урагшилж байна.
Ишлэл:
ммм, Эрдэнэт орвол заавал нэг таархым шүү. УБ- ирэхэд чинь нөхцөл боломж таарвал Гитар хэдүүлээ нэг Пиавдхымсан.
:wd:
Сайхан санаа байна.

_________________
eMSMo \_ :-D_/


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 237 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 510 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Bing [Bot], Google [Bot] болон 3 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр