Ишлэл:

Энэхүү тоглоом нь орос ах нарийн бүтээл бөгөөд дээр үед бүтээгдсэн ч одоог хүртэл хүмүүсийн сонирхолыг татсаар байгаа тоглоом юм . Тоглоомын тухай товч танилцуулбал та өөрийн улсыг бүтээн байгуулах бөгөөд тариа тарьж түүнийгээ тээрэмдэж гурил гаргаж аваад талх барьж хүнсээ бэлдэнэ. Мөн мод тариж түүнийгээ боловсруулж байшин барьж зэвсэгэ хийнэ. Мөн уулнаас төмөрийн хүдэр олборлож мөн нүүрс олборлож түүнийгээ хольж төмөр гарган зэвсэгэ дуулга хийж цэргээ бэлдэж дайн хийнэ. Энэ нь бодит амьдралд их ойр хийгдсэнээрээ одоог хүртэл хүмүүсийн сонирхолыг татаж байгаа гэж бодож байна.
Татаж авахыг хүсвэл -
http://kamclub.ru/index/
Воов.. энэ тоглоомыг мэддэг хүн бас байдаг л юм байна. Энэ тоглоом хийсэн компани нь даан ч удалгүй татан буугдсан. Хэрэв оршин тогтнож байсан бол одоог хүртэл цувралаар хийх байсан байх. Би интернэтээс энэнтэй төстэй тоглоом хайж байгаад Ubisoft -ийн Settlers цуврал тоглоом хамгийн дөхөж очих юм байна гэж бодсон. Гэхдээ шинэ хувилбарууд нь гарч байгаа хэдийч хэзээ ч K&M буюу 'Knights and Merchants' тоглоомыг гүйцэхгүй л байгаамдаа. Миний анх RTS буюу Real Time Strategy төрлийн тоглоомонд эргэлт буцалтгүй татагдахад хүргэсэн цорын ганц тоглоомдоо..
