#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.07.26 6:12 am байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 55 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.12 12:48 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Гар утас, таблет, хөдөлгөөнт холбоо, харилцаа холбооны салбарт гарсан дэвшилтэт технологи, шинэ мэдээ мэдээллийг энд оруулцгаая.

Smartphone, Satellite service, GPS, Mobile OS, Updates, Phone models, Applications, Reviews, Service гэх мэт хаа нэгтээгээс олсон, мэдсэн, харсан зүйлсээ энд чөлөөтэй хуваалцаарай. Мэдээж эх сурвалжийг нь дурдаад... :mrgreen: өөрийн биеэр review, дүгнэлт хийвэл бүр ч сайн :]

PS: Зөвхөн мэдээ мэдээлэл оруулж санал солилцох учраас тусламж хүссэн болон зарын чанартай бичлэгүүдийг зохих сэдвүүдэд нь зөөх болно. Мөн мэдээ мэдээлийг чанартай, өгөөжтэй байх үүднээс ганц хоёр өгүүлбэр төдий, тодорхой баримтгүй, хэн нэгнээс сонссон сураг төдий зүйлсийг оруулахгүй байхыг хүсч байна.

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 5-р сар.11.12 3:30 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Хамгийн эхний мэдээллээр дөнгөж саяхан буюу 5-р сарын 3-нд танилцуулагдсан Samsung Galaxy цувралын Galaxy S3 утасны талаар товч мэдээлэл хүргэе.

Зураг

Өмнөх загвар болох Galaxy S2 утас 2011 оны 2-р сард зарлагдсанаасаа хойш дэлхийн гар утасны зах зээлд нилээдгүй шуугиан тарьж өнгөрсөн жилийн байдлаар 20 сая орчим ширхэг S2 утас зарагдсан гэх мэдээлэл бий. Энэ удаад цувралын дараагийн загвар S3 өөрийн үзүүлэлтийг олонд дэлгээд байна.

Зураг

Дизайн: Өмнөх S2 загвараас бага зэрэг өндөр, мөн бага зэргийн өргөн буюу 136.6 x 70.6 x 8.6 харьцаатай болжээ. 1 см орчим өндөрсөж, өргөнөөрөө 5мм орчим нэмэгдсэн байна. Өнцөгүүд илүү мөлгөр, барихад эвтэйхэн, нимгэний хувьд S2 загвараас бараг ялгаагүй slim загвараа хадгалж үлдэж чаджээ. S2-н адилаар ойролцоо төрлийн мэдрэгч дэлгэц бүхий гар утаснууд дунд нилээдгүй том дэлгэцтэйдээ орж байна. Дэлгэцний нягтаршил 720x1280 пиксель. 4.8 инч Super AMOLED дэлгэц. Дэлгэцний хамгаалалт нь Corning Gorilla Glass 2 буюу өмнөх S2 утасны Corning Gorilla Glass 1 дэлгэцний хамгаалалтын дараагийн үе болох илүү нимгэн, илүү мэдрэмжтэй хамгаалалтаар тоноглогдож. Илүү нимгэн боловч илүү тэсвэртэй Gorilla Glass-н шинэ үе.

Зураг

Камерны үзүүлэлтийн хувьд дэвшил гаргаж чадсангүй. Нөгөө л арын камер 8MP, урд камер 2MP /нарийн яривал бүүр 1.9 :mrgreen: / Миний бодлоор арын камерыг 12MP болгомоор санагдаж байлаа. Nokia N8 гэх мэт утаснууд аль хэдийн 12MP камертай болсон. Магадгүй эн тэнцүү хэмжээнд өрсөлдөж буй Apple iPhone загварууд 8MP-с дээш гаргаагүй байгаа учир дараагийн хөзөр болгохоор хадгалж үлдсэн биз ээ.

Зураг

Техник үзүүлэлт процессорын хурд мэдээж та бидний хүсч хүлээж харж байсан 4 цөмт Quad-core процессор. Тийм ээ энэ бол аймшигтай хурд. Quad-core 1.4 GHz Cortex A9 CPU. Одоогоор LG Optimus HD, HTC One X гэх мэт хэдхэн утас л 4 цөмт процессортой зарлагдаад буй. Нэг ялгаа нь LG, HTC-ийхэн NVidia Tegra 3 буюу та бидний хэлж заншсанаар Kal-El сонгож буй бол Samsung өөрсдийн Exynos процессорыг өрсөлдүүлж байна. Exynos Quad 4212 vs Nvidia Tegra 3.

Зураг

Дотоод багтаамжийн хувьд 16, 32 болон 64GB багтаамжтайгаар худалдаанд гарч буй юм байна. Мэдээж 16GB багтаамжтай S3 арай хямд, 64GB S3 илүү үнэтэй худалдаалагдах нь ойлгомжтой. Мөн нэмээд microSD карт оролттой. RAM-н хувьд 1GB хэвээр байна.

За тэгээд нийтлэг зүйл болсон Wi-Fi, Wi-Fi hotspot, GPS, Bluetooth, NFC бүгд бий.

Үйлдлийн систем мэдээж Андройдын сүүлийн хувилбар болох Ice Cream Sandwich /ICS/ 4.0.4-р ачаалагдсан байна. ICS-н талаар энд дурдах илүүц байх гэж бодлоо. Гэхдээ энд нэг зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй. S3-т нэгэн шинэ боломж нэмэгдсэн байна. Хэдхэн сарын өмнө Аpple iPhone 4S-ээ гаргаж Siri хэмээх аpplication-р гайхуулж байсан бол энэ удаад Galaxy S3 мөн өөрийн гэсэн дуу хоолойгоор удирдах S-Voice функцтэй болжээ.



Мөн нэмээд Smart stay буюу нүдний харцыг мэдэрч, дэлгэцний гэрлийг хэвийн барьж байх функцтэй болжээ. Өөрөөр хэлбэл ном унших, бичлэг үзэх зэрэгт байсхийгээд дэлгэц унтарч хүрэх шаардлага гардаг бол одоо өөрөө нүдний харц хаашаа харж байгааг урд камераар мэдэрч дэлгэцний гэрлээ тохируулдаг болсон байна.



Гэхдээ миний бодлоор энэ тийм ч хэрэгцээтэй зүйл биш шиг санагдаж байна. Юм бүхэн улам л амар болоод сүүлдээ гараа хуруугаа ч хөдөлгөхгүй бүхнийг хийдэг болж дээ. Дэлгэцэндээ гар хүрэхээс залхуураад хараад, хэдэн үг хэлээд л болох нь тэр :mrgreen: /Wall-E хүүхэлдэйн дээр гардаг шиг тун удахгүй бүх хүмүүс хэт таргалалттай болвол гайхах зүйлгүй болох нь :frog: /

Бас нэг зүйл: Зөвхөн micro сим карт дэмждэг болжээ. Монголд барих бол дахиад л нөгөө сим карт хайчлах, микро симээр симээ солиулах хэрэгтэй болох нь.

Эцэст нь хэлэхэд хэрвээ яг одоо Galaxy S3 худалдаж авмаар санагдаж эхэлсэн бол 5-р сарын 29 хүртэл тэвчих хэрэгтэй болж дээ. :mrgreen:

Европ болон АНУ, Канадад 5-р сарын 29-нөөс эхлэн худалдаалагдаж эхэлнэ.

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 5-р сар.22.12 12:07 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Google Android OS 5.0-аа Nexus загварын гар утаснууд дээр эхэлж гаргана.

Android үйлдлийн системийн сүүлийн хувилбар болох Android 4.0 Ice Cream Sandwich өнгөрсөн 11-р сард Samsung Galaxy Nexus утсан дээр эхлэн гарж байсан бол энэ удаад Android 5.0 буюу Jelly Bean нэрээр нэрлэгдэн гарч буй шинэ хувилбар энэ намар мөн л Google-н Nexus программын хүрээнд эхлэн гарах юм байна. Магадгүй одоогийн HTC Nexus One, Samsung Nexus S, Samsung Galaxy Nexus утаснууд дээр нэмэгдэж дахин хоёр төрлийн Nexus загварын утсан дээр гарж магадгүй гэсэн таамаглал яригдаж байна.

Сонирхуулахад одоогийн Аndroid төхөөрөмжүүдийн 64 хувь нь Android 2.3 Gingerbread хувилбар дээр ажиллаж байгаа бол сүүлийн хувилбар ICS дээр зөвхөн 5 хувь нь ажиллаж байна гэсэн статистик үзүүлэлт гарчээ.

Jelly Bean :D
Зураг

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: Smartphone Цэвэр Тулаан
БичлэгБичигдсэн: 5-р сар.25.12 12:07 pm 
Оффлайн
Хөдөлмөрийн Гавъяат Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.13.11 11:23 pm
Бичлэгүүд: 2420
Байршил: restaurant at the end of the universe
За цаана чинь нөгөө Nokia чинь 41MP камертай утас гаргаж байгаан байна шүү....

Зураг

http://europe.nokia.com/find-products/d ... 8-pureview

Камерны жишээ зураг нь...
http://www.flickr.com/photos/gizmodouk/ ... 874936788/

_________________
CAN ENTROPY EVER BE REVERSED?


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 7-р сар.05.12 11:05 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Unitel групп Samsung Galaxy S3 худалдаалж байна.

Сая Сая хэрэглэгчийн сэтгэл ханамжийн төлөө “Юнител” Групп урьдчилсан болон дараа төлбөрт бүх хэрэглэгчиддээ зориулан 2012 оныг дуустал сар бүр 10 мегабайтын дата эрх бэлэглэж байгаа билээ. Энэ ажлын хүрээнд гар утаснаасаа Өдөр бүр Онлайн байх боломжийг дэмжих зорилготойгоор сүүлийн үеийн ухаалаг гар утаснуудыг хэрэглэгчиддээ санал болгож байгаа.

Зураг

Дэлхий дахинд худалдаанд гараад удаагүй байгаа SAMSUNG GALAXY S3 гар утсыг Монголд анх удаа албан ёсоор “Юнител” Групп худалдаанд гаргалаа. Та яг одооноос дэлхийн гар утасны ертөнцөд шинэлэг бүхнээр хүч түрэн мэндэлж буй SAMSUNG GALAXY S3-ийг “Юнител”-ийн бүх салбараар худалдаж авах боломжтой.

Хэрвээ та Юнителийн хэрэглэгч бол хүүгүй, урьдчилгаа төлбөргүй, хөнгөлөлттэй лизингийн нөхцлөөр худалдаж авах боломжтой.

Эх сурвалж: http://unitel.mn/news/309

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 7-р сар.05.12 11:07 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Скайтел компани Монгол хэл дээрх Android үйлдлийн системтэй Таблет худалдаанд гаргалаа.

Нийт хэрэглэгчиддээ дата хэрэглээг нэмэгдүүлэн уйдахгүй, төөрөхгүй, мэдээллээс хоцрохгүй байх боломжийг олгох Монгол инженер, Монгол маркетеруудын оюуны хөдөлмөр шингэсэн ухаалаг таблетийг Монголд анх удаа эх хэл дээрээ ашиглах сайхан боломжийг өнөөдрөөс эхлэн нээн өгч байна. Уг бүтээгдэхүүний гол давуу тал нь Андройд үйлдлийн системийг албан ёсоор Монголд анх удаа эх хэлнээ орчуулж та бүхэнд хүргэж байгаа явдал юм. Ийнхүү монгол хэлнээ орчуулж Монголын beta хувилбарыг хүргэж байгаа нь хүн бүр дэлхийг байлдан дагуулж буй дэвшилтэт технологийг мөр зэрэгцэн хэрэглэх боломжийг бий болгож байна. Ухаалаг таблетийн хөтөч нь интернэт сүлжээ хэрэглэхгүйгээр Монгол орон даяар авто замын сүлжээнд холбогдсон GPS буюу байрлал тогтоох систем ашиглан хаана ч хэзээ ч хүссэн газраа хүрэх, Монгол орон даяар тархсан СКАЙТЕЛИЙН сүлжээг ашиглан интернэтэд холбогдож хүссэн мэдээлэл, найз нөхөдтэйгөө холбогдох, дэлхийн хамгийн том App Market дахь хагас сая хол давсан ҮНЭГҮЙ, АЛБАН ЁСНЫ эрхтэй програм, тоглоом, хичээл, хэрэглээний програмуудаас татан авч хэрэглэх онцгой боломжийг нээж өгч байгаа билээ. Үүгээрээ ч анхдагч болж үүрэн холбооны салбартаа томоохон шинэлэг үеийг авчирч байгаадаа баяртай байна. 10 жилийн туршид ухаалаг хэрэглээг сонгон үйлчлүүлж, бизнес класс үйлчилгээг нэрийн хуудсаа болгож, ажил амьдралын ололт амжилтыг олж буй эрхэм хэрэглэгч танд баярын мэнд дэвшүүлэн сайн сайхныг хүсэн ерөөе. Дэлгэрэнгүй мэдээллийг 1515 лавлах болон www.skytel.mn сайтаас авна уу.

Эх сурвалж: http://www.skytel.mn/index.php?option=u ... ail&id=435

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 7-р сар.05.12 11:12 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Мобиком корпорациас санал болгож буй Samsung Galaxy S3

Зураг

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 7-р сар.17.12 11:49 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Авах уу, эсвэл хүлээх үү?

Та сүүлийн үеийн ухаалаг гар утас, таблет худалдан авахаар зэхэж байна уу?
Өдөр тутам, цаг минутаар шинэчлэгдэн өөрчлөгдөж буй технологийн ертөнцийн хурдацтай хөгжил таныг эргэлзүүлж байна уу?

Зураг

Магадгүй таны өнөөдөр худалдан авсан гар утас маргааш гэхэд хуучирсан байх вий гэхээс айж өдөр шөнөгүй онлайн дэлгүүр, сайт хэсэж хамгийн сүүлийн гэсэн бүхнийг хайж байна уу? Мэдээж хэн ч гэсэн хэдхэн сарын дараа хуучин загвар гэж хэлүүлэх зүйлд хэдэн зуун мянган төгрөг үрэхийг хүсэхгүй. Тэгвэл доорх бяцхан зөвлөгөөг уншаад үзээрэй. Таны авах гэж буй зүйл удахгүй хуучрах уу, эсвэл хэсэг зуур ч гэсэн "шинэ загвар" гэсэн нэрээ хадгалж үлдэх үү гэдэг дээр сонголт хийхэд тань тусална.

Зураг

Android OS бүхий Smartphones

Android 4 үйлдлийн систем бүхий мэргэжилтнүүдээс хамгийн өндөр үнэлгээ авсан шинэхэн загварын хүчирхэг 2 гар утас яг одоо АНУ-н зах зээлийг шуугиулж байна. Энэ бол Samsung Galaxy S3 болон HTC One X. Android үйлдлийн систем бүхий утаснууд дундаас яг одоо энэ 2 утас топ ангилал гэж хэлэхэд буруудахгүй. 4 цөмт процессор бүхий гар утас удахгүй олон болох магадлалтай ч эдгээр гар утас хэсэгтээ л таныг дахин утсаа солих тухай бодоход хүргэхгүй. Хэрвээ та Android үйлдлийн систем бүхий утас сонирхдог бол яг одоо ХУДАЛДАЖ АВ.

iOS бүхий Smartphones

iOS-н тухай ярьж байгаа бол мэдээж Apple-н алдарт iPhone байж таарна. Хамгийн сүүлд гарсан хувилбар болох iPhone 4S загвар худалдаанд гараад 9 сар болжээ. Амьдралынхаа 80 хувийг өнгөрөөсөн утас гэж хэлэхэд нэг их буруудахгүй биз. Учир нь Apple жил бүрийн 10-р сард шинэ загварын гар утсаа олонд танилцуулдаг уламжлалтай. Хэдийгээр худалдан авалт нь тэгтлээ буураагүй боловч хэсэг хугацааны дараа таны шинэхэн худалдан авсан гар утас хуучин загвар болон хоцрох магадлалтай. Нэмээд хэлэхэд Apple шинэ загварын утсаа гаргамагц өмнөх загварыг нь өм цөм хямдруулдаг гэдгийг санаарай. Миний зүгээс зөвлөхөд хэрвээ iPhone тэр дундаа 4S худалдан авах гэж байгаа бол ТҮР ХҮЛЭЭ.

Таблет: iPad

Үүнд эргэлзэж гайхах явдалгүй. New iPad буюу хамгийн сүүлийн iPad загвар 4 сар орчмын өмнө шинээр худалдаанд гарсан. 2013 оны 2 сараас нааш дахин шинэ загварын талаар албан ёсны мэдэгдэл гарахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Хэрвээ яг одоо худалдан авахаар зэхэж байгаа бол эргэлзэх хэрэггүй. Зун дуусахаас өмнө худалдан авах нь зөв сонголт болно. Удалгүй намар эхлэхэд мэргэжилтнүүд урьдчилан таамагласан янз бүрийн зүйлс бичиж толгой тархийг чинь эргүүлж хүлээхээс өөр аргагүй байдалд орно. Зөвлөх зүйл: Яг одоо iPad-тай болмоор байгаа бол эргэлзэх хэрэггүй ХУДАЛДАЖ АВ.

Таблет: Бусад таблетууд

Үүнд олон нэр төрлийн, олон компаний янз бүрийн загвар бүхий таблетууд байгаа тул аль нэгэн загварыг онцгойлон нэрлэх аргагүй юм. Гэхдээ эдгээр дундаас олны танил болсон, болж буй хэдэн загварууд болох Samsung Galaxy Tab 10.1, Sony Tablet S, Asus Transformer Prime, Google Nexus 7 болон Amazon Kindle Fire зэргийг дурдах нь зүйтэй. Техник үзүүлэлт, дэлгэцийн хэмжээ, нягтрал, хэрэглэхэд эвтэйхэн байдал, мөн бас нэг чухал үзүүлэлт болох үнэ өртөг зэргээс хамааруулан тус бүрдээ өөр өөрийн онцлог давуу чанаруудтай.

Жишээлбэл Asus Transformer Prime 4 цөмт процессороос гадна таблетанд зориулан keyboard буюу товчлуур бүхий гар гаргасан нь хэрэглэхэд эвтэйхэн болгож өгсөн бол Google Nexus 7 таблет мөн л 4 цөмт процессортой боловч 7 инчийн дэлгэц бүхий 199$ өртөгтэйгээр гарсан нь аль болох том дэлгэцийг урьтал болгох хандлагыг өөрчилж хямд үнээр боломжийн бүтээгдэхүүн санал болгохыг зорьж байна.

Дээр дурдсан бүтээгдэхүүнүүд 1 жилээс 1 сар хүртэлх настай бөгөөд техникийн хувьслын үр дүнд таблетын зах зээл дээрх өрсөлдөөн улам хүчтэй болж байна. Энэхүү өрсөлдөөнд саяхан Google нэгдсэн бол тун удахгүй Microsoft өөрсдийн Surface таблетаар тэсрэлт хийхээр зэхэж байна. Хэрвээ та iPad-с өөр төрлийн таблет сонирхож байгаа бол ТҮР ХҮЛЭЭ гэж зөвлөх байна.

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.15.12 4:22 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
When Magical Moments Come Alive - Samsung Galaxy Note II

Зураг

2011 оны 10 сард Солонгосын гар утасны гигант Samsung компани Galaxy Note нэрийн дор таблет, ухаалаг гар утасны холимог гэж болох 5,3 инч дэлгэц бүхий нэгэн шинэ утас гаргаж буйгаа зарласан билээ. Анх худалдаанд гарсан цагаасаа эхлэн дэлхий даяар 5 сая гаруй ширхэг борлогдоод буй энэхүү утасны дараагийн цуврал Galaxy Note II-той та бид тун удахгүй танилцах нь. Олон олон мэргэжилтнүүдийн бичиж буйгаар энэ 8-р сарын 29-нд IFA Berlin үзэсгэлэн дээр Samsung компани өөрийн шинэ бүтээгдэхүүнээ зарлах магадлалтай юм. Одоогоор Note II утасны үзүүлэлт, дизайн зэрэг зүйлс бүгд нууцлаг байгаа бөгөөд урьдчилан таамагласнаар өөрийн хэв маяг болох том дэлгэц, хэлбэр, хийц хэвээр хадгалагдаж техник үзүүлэлтүүд сайжруулсан байдалтай байх болов уу гэж таамаглаж байна.

Одоогийн Dual-core CPU сайжирч SIII-тай адилаар 1.4GHz Quad core CPU, 1GB RAM нь 1,5 эсвэл 2GB болох магадлалтай. Galaxy Note загвар зарим нэг орнуудад өөр өөр үзүүлэлттэйгээр худалдаалагддаг. Жишээлбэл АНУ, Канадад 1,4GHz Cortex A9 процессортой N7000 загвар худалдаалагддаг бол, Солонгос, Япон зэрэг орнуудад 4G LTE сүлжээ дэмждэг 1,5GHz Qualcomm Snapdragon процессортой байдаг. Энэ удаагийн Note II ч мөн адил улс бүрт өөр өөр гарах нь дамжиггүй. Гэвч ерөнхий үзүүлэлт бидний хүсэн хүлээж буйгаар Quad цөмтэй, RAM илүү нэмэгдсэн байх буйзаа. Мөн ухаалаг утаснуудын том асуудал батарейны хүчин чадал 3100mAh болно гэсэн яриа тархаад буй. Мөн урд нүүрний камер 2MP, арын камер 12МP болж нэмэгдэнэ гэсэн төсөөлөл байгаа нь санаснаар болох биз ээ.

Samsung компаний нэрээ хэлэхийг хүсээгүй нэгэн ажилтны мэдэгдсэнээр 8/29-нд Берлинд болох үзэсгэлэнд бид шинэ загварын Galaxy Note-г танилцуулах болно гэсэн байна. Тэгэхээр ямар ч байсан бид 2 долоо хоногийн дараа шинэ загварын таблет/гар утасны хослолыг харахнээ.

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.20.12 12:40 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
When Magical Moments Come Alive



Samsung Mobile Unpacked 2012

Үзэгнээс нь харахад ойлгомжтой, Note 2 байна даа.

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.25.12 11:35 am 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Бичлэгүүд: 2334
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Onoodor USA-n shuuhed Apple Samsung-g iPhone ipad-g duurailgasan gej $2.5billion nehsenii hariu garch, buruutai gej togtoogood $1billion oguuleh shiidwer garsan bna.. keke..

Buh android utas odoo Microsoft-d heden dollar license toldog shig, Apple-d odoo bas license fee toldog boloh yum shig ban daa.. Google er ni Android-oo oorsdoo hudaldaj awsan Motorola wireless-aaraa ooriin gesen design-r utas hiigeed gargaj boldogguim baihdaa, HTC Samsung ed nar design oorsdoo hiij chadahgui Apple-s hulgailaad Android-n ner hund unaad baidag..

_________________
http://facebook.com/khundaga


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.12 2:23 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.15.07 2:41 pm
Бичлэгүүд: 3815
SAMSUNG шүүхээр APPLE д ялагдсаны дараагаар 1 сая ам долларын нөхөн төлбөрийг 5 сэнтийн зоосоор төлжээ. 1 Сая доллар 5 цэнтийн зоосыг 30 ачааний машинаар төлсөн байна. ХАХА


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.12 2:58 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Бичлэгүүд: 2334
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Toloogui, dawj zaaldaj baigaa.. gehdee end hoer company-d bol billion dollar bol yuu ch bish shuu dee.. gol ni daraagiin nuudeliig ni l oorchilj baigaam.. Samsung odoo gol utasnuudaa windows 8-r gargahaar shiidej baigaa bolow uu..

_________________
http://facebook.com/khundaga


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.12 3:20 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Hardware болон Design-ий маргаан биш юмуу? Software (Android)-ийн маргаан бол Google-тойгоо л хэрэлдмээр юм

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.12 3:42 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Бичлэгүүд: 2334
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
Microsoft yamar ch margaangui shuu dee.. windows 8 ugaasaa iphone-tai tostei yum ogt baihgui, win8-g Samsung utasnuuddaa suulgaad gargahad apple shuuhdej chadahgui biz, Samsung l iPhone dahiad design duuraichihgui l bol..

_________________
http://facebook.com/khundaga


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.12 3:46 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.15.07 2:41 pm
Бичлэгүүд: 3815
Ишлэл:
Toloogui, dawj zaaldaj baigaa.. gehdee end hoer company-d bol billion dollar bol yuu ch bish shuu dee.. gol ni daraagiin nuudeliig ni l oorchilj baigaam.. Samsung odoo gol utasnuudaa windows 8-r gargahaar shiidej baigaa bolow uu..
энэ худлаа мэдээлэл юм байхдаа :??:
http://www.frontenet.com/notas/20120827 ... 5_centavos


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.12 3:52 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.10.02 4:24 pm
Бичлэгүүд: 2334
Байршил: chinii hajuud.. chamaig haraad l, bohi zajilaad l suujiina..
1 saya dollar bish, 1.05 billion dollar shuu dee.. teriig chi 5 cent coin-r haanaas olj heden wagonoor achih we.. nogoo talaas Mongol Africa hoeroos oor gazar belen mongo heregledeggui shuu dee..

Ch spanih-r her sain unshdiim, bi bol 0, Mexican shar sonin web yum bishuu nad web chin..

_________________
http://facebook.com/khundaga


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.29.12 5:12 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
USA. - This morning came more than 30 trucks filled with coins of 5 cents at Apple's headquarters in California, initially the security company that protects the facility and said it was diverted in the wrong place, but minutes later, Tim Cook (Apple CEO) received a similar call from her and explaining that Samsung pay them a trillion dollars for the fine to the court recently ruled against the South Korean company.

Бүр триллион гэж авч байна шд... :haha:

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.12 12:39 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Galaxy Note-2 албан ёсоор зарлагдлаа.

Өмнө хэлж байсан ёсоор IFA Berlin 2012 үзэсгэлэн дээр Samsung Galaxy Note-2 албан ёсоор зарлагдлаа.

Зураг Зураг

Үзүүлэлтүүд:

- 5.5 инч /140.9 мм/. 1280 х 720 дэлгэц
- 1.6GHz дөрвөн цөмт Exynos процессор
- 2GB RAM
- 16/32/64GB сонголт бүхий санах ой, нэмээд microSD карт оролттой
- 8MP арын камер (12MP болох болов уу гэж таамаглаж байсан боловч нэмэгдсэнгүй)
- 1.9MP урд камер
- S Pen, S Note, S Planner
- 80.5 x 151.1 x 9.4мм, 180гр
- Таамаглаж байснаар батарей 3100mAh болж нэмэгдсэн байна
- Үйлдлийн систем - Android 4.1 Jelly Bean
- Өнгөний сонголт - Marble White болон Titanium Gray

Galaxy S3 дээр танилцуулж байсан Smart Stay, S Beam зэрэг дэвшлүүд мөн адил Note2-д байгаагаас гадна шинэ зүйлс ч цөөнгүй байна.

S Pen үзэг өмнөхөөс бага зэрэг зузаан, гарт барьцтай, бичихэд эвтэйхэн болж сайжирчээ. Мөн Air View буюу зургийн альбом, видео дээр үзгээ барихад доторх зураг, контентуудыг нааш нь татаж харуулдаг функцтэй болж. За тэгээд өөр бас бус хэрэгцээтэй байдаг зүйлс байнаа байна. Жишээлбэл Popup Note буюу утсаар ярьж байхдаа чухал утасны дугаар тэмдэглэх хэрэг гарвал үзгээ сугалахад л S Note aпп автоматаар нээгдэж таны хүслийг сонсож мэдрэх болно гэж байна. Миний хувьд видео, гадаад сайтуудын review-үүдээс үзэж, уншиж мэдсэнээ тайлбарлаж буй учир бага зэрэг дутуу, буруу тайлбар байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ тун удахгүй 10-р сарын эхээр Европ, Азид, энэ оны сүүлээр АНУ-д худалдаалагдаж эхлэх тул нэг их удахгүй Samsung албан ёсны дистрибьютор Мобиком зэрэг компаниуд Монголд оруулаад ирэх биз ээ. Үнийн хувьд 650$ - 750$ хооронд худалдаалагдах бололтой.





http://www.samsung.com/global/microsite ... ?type=find

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.12 1:29 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Windows Phone 8 үйлдлийн систем бүхий анхны гар утсыг Samsung зарлалаа.

IFA Berlin 2012 үзэсгэлэнгийн танилцуулга дээр Samsung компани дан ганц Note-2 оор гайхуулсангүй. Windows Phone 8 үйлдлийн системтэй утас гаргаж буйгаа албан ёсоор зарласан анхны компани боллоо. Энэхүү Windows Phone 8 үйлдлийн систем бүхий утасны нэр ATIV S.

Зураг Зураг
Зураг Зураг

Үзүүлэлт:
- 4,8 инч HD Super Amoled дэлгэц, 137.2 x 70.5 x 8.7мм, 8,7 мм нимгэхэн юм байна.
- 1,5GHz Dual-core процессор
- 1GB RAM
- 16GB/32GB, microSD карт оролттой
- 8MP арын камер,
- 1.9MP урд камер
- 2300mAh батарей
- NFC дэмждэг.

Зураг

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.30.12 11:16 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.08.10 12:35 pm
Бичлэгүүд: 641
Ишлэл:
Toloogui, dawj zaaldaj baigaa.. gehdee end hoer company-d bol billion dollar bol yuu ch bish shuu dee.. gol ni daraagiin nuudeliig ni l oorchilj baigaam.. Samsung odoo gol utasnuudaa windows 8-r gargahaar shiidej baigaa bolow uu..
s1,s2 zagvarin utasnuudig bann.daa biz dee tuunees note s3-d iphone.toi adil geheer yu baihavdee


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 8-р сар.31.12 12:26 am 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
ter zoosoor tulsun gdg chn hoax

_________________
¯\_(ツ)_/¯


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 9-р сар.13.12 12:56 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Apple компаний iPhone цувралын үргэлжлэл iPhone 5 утас албан ёсоор зарлагдлаа.

Зураг
Зураг

Албан ёсоор танилцуулагдахаас өмнө нэлээдгүй хугацаанд бид бүхэн олон олон таамаглал, төсөөллийг буй болгож, сонсож, уншиж байсан билээ. Эдгээрээс чамгүй олон зүйл үнэний ортой байсныг эцэст нь бид харлаа. Том биш боловч өндөр, урт дэлгэц, шинэчлэн сайжруулсан 8 шүд бүхий USB залгуур, 4G LTE сүлжээ, нано-сим зэрэг өөрчлөлтийг бид харж байна.

Зураг

Өмнөхөөс хавьгүй нимгэн 7,6мм, мөн хавьгүй хөнгөн 112гр болсон нь хэрэглэхэд эвтэйхэн болгожээ. (iPhone 4S загвар 140гр, 9,3мм зузаантай). 1136 х 640 нарийвчлал бүхий 4 инч Retina дэлгэц, утасны ар тал метал гадаргуутай болжээ. Дэлгэц урт болсон нь хэрэглэгчдэд харагдах аппликэйшн 1 мөрөөр нэмэгдэх боломжийг бүрдүүлж. Мөн метал гадаргуу нь iPhone 4 болон 4S загварын арын шилэн хамгаалалтыг нилээдгүй олон хэрэглэгчид унагаж хагалсан гэдэг гомдлоос үүдэлтэй болов уу.

Зураг
Зураг

Сүлжээний хувьд 4G LTE сүлжээ дэмждэг болсон боловч одоогоор LTE сүлжээ өргөн тархаагүйг та бүхэн мэдэж байгаа байх. Одоогийн байдлаар

АНУ-д дараах операторууд: AT&T, Sprint, Verizon Wireless.
Канадад: Bell, Telus, Fido, Virgin, Kudo.
Азид: SoftBank, SmarTone, SingTel, SK Telecom.
Австралид Telstra, Optus, Virgin Mobile.
Европд: Deutsche Telekom, EE гэсэн операторуудын 4G LTE сүлжээнд iPhone 5-аа ашиглаж болох нь.

Мэдээж харин Монголд 3.5G сүлжээнд ажиллах боломжтой. Үүнээс гадна Монголд iPhone 5 утсыг ашиглахад бас нэгэн бэрхшээл бий. Тэр бол нано сим юм. Нано сим нь микро симээс ч жижиг хэмжээтэй боловч илүү их мэдээлэл агуулах сим картны шинэ үеийн технологи юм. Монголд гэтэл нано байтугай микро сим ч бүрэн нэвтрээгүй байдаг :mrgreen:

Илүү хурдан А6 чип. Apple компаний мэдэгдэж буйгаар өмнөх үеийн А5 чипнээс 2 дахин хурдан гэнэ. Вэб хуудсыг 2.1 дахин хурдан дуудаж, хөгжим дуу бүхий альбомыг 1,9 дахин хурдан ачааллана гэж мэргэжилтнүүд мэдэгдсэн байна.

Батарейны хүчин чадал. Мэдээж утасны үзүүлэлт нэмэгдэх тусам батарейны чадал даган нэмэгддэг. iPhone 5-н хувьд Apple бидэнд дараах хүчин чадлыг амлаж байна.

3G сүлжээнд яриа: 8 цаг
3G сүлжээгээр интернет: 8 цаг
LTE сүлжээгээр интернет: 8 цаг
Wi-fi сүлжээнд: 10 цаг
Видео үзэхэд: 10 цаг
Хөгжим тоглуулахад: 40 цаг
Энгийн горимд: 225 цаг гэжээ. Миний харахад iPhone 4S-тэй харьцуулахад батарей энгийн горим буюу stand-by нөхцөлд л 25 цаг илүү уддаг болсон бололтой.

Арын 8 мегапиксель камер яг хэвээр. Гэхдээ мэдрэгч 25 хувиар жижигхэн болж. А6 чиптэй холбоотойгоор зураг дарахад хурдан, бага гэрэлтэйд дүрсийг тод авах чадвартай болжээ. Мөн панорама зураг авч болох боломжтой болж.

Харин урд камерны хувьд 720 нарийвчлалтайгаар бичлэг хийдэг болсон байна.

Үүний дараа хамгийн чухал нэг зүйл үйлдлийн систем iOS6. iPhone 5 утас шинэ үйлдлийн систем дээр ажиллана. iOS6 үйлдлийн систем дараагийн 3 дахь өдөр буюу 9-р сарын 19-н гэхэд татаж авахад бэлэн байх юм. Одоогийн iPhone 4S утас iOS6 үйлдлийн систем рүү update хийх боломжтой. Одоогоор шинэ үйлдлийн системд юу юу сайжирсан нь тодорхойгүй байгаа ч таамаглаж байгаагаар Facetime шинэчлэл, Siri шинэчлэлүүд байх нь...

Удаан хугацааны турш цуу яриа, төсөөлөл, таамгийн эзэн болсон iPhone 5 утас эцэст нь ийнхүү зарлагдлаа. Зарагдаж эхлэх хугацаа буюу хэрэглэгч бид бүхэн гар дээрээ барьж үзэх мөч тун удахгүй. 9-р сарын 21-нээс эхлэн АНУ, Канад, Их Британи, Герман, Франц, Австрали, Япон, Хонг Конг, Сингапур гэсэн улсуудад худалдаалагдаж эхэлнэ. Урьдчилсан захиалгыг 9-р сарын 14-нээс эхлэн авна. Үнийн хувьд урьдны адил АНУ-д 2 жилийн гэрээтэйгээр 199$-р худалдаалагдах боломжтой.

Зураг

16GB - 199$
32GB - 299$
64GB - 399$

_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.12 1:15 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Galaxy SIII Mini


_________________
Survived after...


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.12 1:27 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
samsung hog boltol zagwaraar bumbugduh yuma


Дээд талд
 Постын сэдэв: Re: *[NEWS] - Mobile Technology
БичлэгБичигдсэн: 10-р сар.15.12 1:34 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 2-р сар.03.07 7:08 pm
Бичлэгүүд: 2074
Байршил: Ирмэг
Хамгийн гол нь үнэ хэд байх вэ гэдэг л сонин байна.

_________________
Survived after...


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 55 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр