[center]“Асуулт Summer cup 2012” хөлбөмбөгийн аварга
шалгаруулах тэмцээний удирдамж[/center]
Улаанбаатар хот
2012.07.24
Нэг. Зорилго
1.1 “Асуулт форум”-ын гишүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, найз нөхдийн холбоо тогтоох, гишүүдийн дунд хөлбөмбөгийн спортыг хөгжүүлэх, “Асуулт форум”-ыг олон нийтэд сурталчилах, таниулах.
Хоёр. Хугацаа болон талбай
2.1 Тэмцээн 2012.09.02нд өдрийн турш 09.00-22.00 цагын хооронд үргэлжлэн явагдана.
2.2 Тэмцээн 4р хороололд байрлах 47-р сургуулийн гаднах хөлбөмбөгийн ногоон талбайд явагдана.
2.3 Талбай дээр баг тус бүрээс 7 хүний бүрэлдэхүүнтэй тоглолтонд оролцоно. Талбайн хэмжээ XXм*XXм.
2.4 Тэмцээн 10 минутаар , 2 үе үргэлжэнэ. Цаг бохироор явагдана.
Гурав. Тэмцээний бүртгэл ба сугалаа
3.1 Тэмцээн 2012.09.02нд өдрийн турш үргэлжлэн явагдана. Тэмцээнд багууд 10 хүний бүрэлдэхүүнтэй байна. Уг тоонд тоглолч дасгалжуулагч оролцож болно.
3.2 Багийн 10 тоглогчдийн бүрэлдэхүүнд хамгийн багадаа 5 буюу түүнээс дээш “Асуулт Форум”-ын 2012.05 сараас өмнө бүртгүүлсэн 200-с дээш тооны бичлэгтэй гишүүн байна.
3.3 Баг тус бүрт сүүлийн 3 жил мэргэжлийн хөлбөмбөгийн ямар нэг тэмцээнд оролцоогүй тамирчид буюу сонирхогчид оролцоно.
3.4 Багуудын мэдүүлгийг 2012.08.31-ийг хүртэл
[email protected] хаягаар хүлээн авна. /Мэдүүлгэний загварыг тус линкээс татаж авна уу! /
http://share.gogo.mn/jv31c1lOUo58091343622158/Asuult/
3.5 Мэдүүлгийг үнэн зөв бөгөлж тоглогчдийн энэ онд авахуулсан цээж зургийг заавал хавсаргасан байна.
3.6 Тэмцээний техникийн зөвөлгөөнийг 2012.09.01-ний өдрийн 16.00 цагт зохион байгуулна. /Газрыг өмнөх өдөр багийн дасгалжуулагч болон ахлагч нарт зарлана./
Дөрөв. Тэмцээний төлбөр
4.1 Тэмцээнд оролцох эрхийн төлбөр 100.000 төгрөг.
4.2 Төлбөрийг техникийн зөвөлгөөн явагдах өдрөөс өмнө буюу 2012.08.31-ний дотор Хаан банкны “Монголын Электро бүжгийн холбоо” ТББ - 5009373386 тоот дансанд тушаасан байна. /Гүйлгээний утга: Багийн нэр, холбоо барих утас, тушаагчийн нэрийг заавал бичнэ/
Тав. Тэмцээний дүрэм, журам
5.1 Тэмцээнд оролцох багуудын тооноос шалтгаалан хэсгүүдэд хуваагдан тоглох ба хэсгээс шалгарсан багууд дараагийн шатанд тоглоно.
5.2 Хэсгийн тоглолтын дүнг дараах журмаар харгалзан байр эзлүүлнэ.
А. Оноо
Б. Багуудын хоорондын тоглолтын дүн
В. Гоолын зөрүү
Г. Оруулсан гоол
Д. Дээрхи 4 үзүүлэлт тэнцсэн тохиолдолд 2 баг талбай дээр байвал 11м-ийн торгуулийн цохилт цохино.
Е. Хэрэв аль нэг баг талбайд байхгүй тохиолдолд шодолтоор шийднэ.
5.3 Тэмцээний үеэр баг тус бүр 5 хүний сэлгээг 3 удаагийн давтамжтай сэлгэж болно.
5.4 Сэлгээгээр гарсан тамирчин тоглолтонд буцаж орж болно.
5.5 3-р байрны төлөөх болон шигшээ тоглолтонд багууд үндсэн цагт тэнцвэл 5 минутаар 2 үе сунгаж ялагчийг тодруулна.
5.6 Нэмэлт цагт ялагч тодрохгүй бол 11м-ийн торгуулийн цохилтоос баг тус бүрийн 5 тоглогч цохиж ялагчийг тодруулна.
5.7 Тоглолтын явцад шүүгчийн гаргасан шийдвэр ямагт эцсийнх байна.
5.8 Улаан карт авсан тоглогчыг ноцтой зөрчвөл гаргасан гэж үзвэл 1-с дээш тоглолт өнжүүлэх, эсвэл тэмцээнээс хасах хүртэл шийтгэл онооно.
5.9 Багуудын дасгалжуулагч болон ахлагч нар тэмцээний туршид өөрийн багийн сахилга бат, хариуцлагын асуудлыг бүрэн хариуцах ба энэ талаар Зохион байгуулагчид хатуу шаардлага тавина.
5.10 Зохион байгуулагчдийн тавьсан шаардлагыг хүлээн авахаас татгалзсан, санаатайгаар болон ноцтой зөрчсөн тохиолдол бүрт тухайн багийн 1 тоглолтыг хожигдсонд тооцож авсан оноог хүчингүй болгох, эсвэл тэмцээнээс хасах хүртэл арга хэмжээг авна.
5.11 Тоглогч бүр эсрэг багийн тоглогч, шүүгч, зохион байгуулагчдийг элдэв хараалийн үг, ёс бус хэллэгэгээр доромжлохгүй байх шаардлагатай.
5.12 Оролцогч багууд тэмцээний нээлт болон хаалтын үеэр бүрэн бүрэлдэхүүнээрээ жигд хувцастай оролцохыг хатуу шаардана.
Зургаа. Шагнал
6.1 Тэмцээний эхний 3 байр эзэлсэн багуудад дараах шагналуудыг олгоно:
Нэгдүгээр байр: Шилжин явах цом, өргөмжлөл, алтан медаль 15ш, мөнгөн шагнал, дусргалын зүйл
Хоёрдугаар байр: Өргөмжлөл, мөнгөн медаль 15ш, дурсгалын зүйл
Гуравдугаар байр: Өргөмжлөл, хүрэл медаль 15ш, дурсгалын зүйл
6.2 Тэмцээний шилдэг довтлогч, хамгаалагч, хаалгач, тэгш тоглогчдийг шалгаруулж тусгай шагнал олгоно.
“Асуулт Summer cup 2012” Зохион байгуулах коммис:
Isia member – Amon
Member - Burenbileg
Member - Nisoon