#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.04.26 12:45 pm байна

Бүх цагууд UTC+09:00





Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 84 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 12:14 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Монгол улсын үндсэн хууль.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ


14 дүгээр зүйл
1. Монгол Улсад хууль ёсоор оршин суугаа хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна.

2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол,
боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.


1. Төрийн албан хаагч нарыг ажилдаа ирэх, явахдаа нийтийн тээврийн хэрэгслээр явдаг болох

Нөгөө үндсэн хуулинд байдаг хүнийг үзэл бодол шашин шүтлэг эрхэлсэн ажил төрлөөр нь ялгаварлан гадуурхаж болохгүй гэдэг
суурь заалтаа шавар шавхайтаагаа хутгажээ.

Ажил ч ойрхон гадуур явах ажил байдаггүй шахуу тул лав тэр аймшгийн автобус нэртэй чингэлэгэнд нь суухгүй болохоор айх юм алга.

Ойрд ганц нэг суусан л даа. 25хан хүний суудалтай тэр ямбий сэгэнд нь 25 нь суугаад үлдсэн 50-60 хүн хоёр цаг дүүжлэгдээд явах сайхан л байдаг юм.
Цагтаа тэгэж ч явж байлаа. 90-ээд оны сүүл хүртэл юун дотор нь орох манатай гаднаас нь дүүжлэгдээд гараа хөлдөөх шахаад унаж үхэх шахаад явж л байлаа.
Энийг нь тэвчий.

Автобусанд суусан хүмүүсийн хэтрүүлж хэлбэл тал нь хулгайч байдгийн. Ажил хол байхад автобусанд хэдэн утсаа эзэнд нь тушааж байлаа.
Эзэн нь бололтой аваад явцан байдын. Энэ хүмүүсийн орлого нэмэгдэх нь дээ. Монгол хүмүүс хэсэг нь ч болов орлогжих нь ээ хурай хурай.

За тэгээд архичид гэж нэг бүлэг хүмүүс бий. Эрүүл ороод л үнэрт нь согтоод гуйваад бууна л даа. Зүгээр ч юмуу тээ.

Бас нэг хэсэг уламжлалт хэрүүлчид бий байхаа. Ямар ч байсан автобусанд суугаад явахад нойр хүрэхгүй нь тээ. Сайхан сайхан.

За тэгээд жолооч нь согтуу хоорондоо мөргөлдөх энэ тэр бол хааяа тохиолдох жижигхээн асуудал тул орхий.

За тэгээд гол нь нөгөө төрийн албан хаагчид нь автобусандаа сууж байгаа эсүүл хувийн машиндаа сууж байгааг яаж хянах юм бол.
Бодуул машин болгоныг зогсоогоод та хаана ажилладаг вэ гээд л асуух байхдаа.
Аа би ажилгүй гар байнаа гээд л, нөгөөх нь худлаа хуцаад бай чи нэг төрийн ажил хийдэг л байх ёстой гээд л болох биздээ. тээ.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 12:17 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Бат Үүл баатар Баттулга дарга эд нар гэр нь хаана байдаг юм бол Тэр чиглэлийнх нь автобусанд суухад тэд нартай лав таарах юм байна мөнүү.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 12:17 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
За ямар ч байсан замын түгжрэлийг бууруулахын тулд замаа сайжруулах талаар ажил хийхгүйм байна.
Харин зам дээр явж байгаа машинтайгаа тэмцэх юм байна Ура мандтугай Хужаад ийм туршлага байгаа гэсэн тээ.
Гэхдээ Бээжингийн олимпийн үеэр л иймэрхүү арга хэмжээ /дугаараар нь хөдөлгөөнд оролцуулах гэх мэт/
авж байгаад одоо больсоныг нь харин дуулаагүй байх тээ.

Нээрээ санасанаас дутуу дуулаад цуурдаг улс. Уржнан байхаа. Хятадад нэг согтуугаар машинаа барьсан хүнийг цаазалсан гэнээ,
манайхан нь ч гэсэнц аазлах хэрэгтэй гээд л амтаый болгон нь хөөсөө сахруулсан.
Гэхдээ тэр согтуу хужаа 5 хүн дайраад бүгдийг нь алцым билээ л дээ уг нь бол.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 12:18 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
АН ч бай МАН ч бай хөөрхийсөөс үнэхээр эрүүл саруул шинэлэг санаа гарахаас өнгөрчээ. Баабар хэлсэн байдагдаа.
Бидний үеийнхэн үхэж дууссан цагт энэ улс хөгжинөө гэж. Үнэн бололтой. Буурал толгойтой өвгөн хотын мээр болоод хөөрхөн хөөрхөн санаа гаргажээ.
Замын түгжрэлийг шийдэх хорвоо дэлхийд байхгүй ховорхон санаа олжээ.
Ерөнхий санаа нь бол хотын замаар 1 машин явуулахгүй бол зам түгжрэхгүй юм
байна гэсэн аугаа санаа гаргажээ. Зам бол машинд л лав зориулагдаагүй бололтой.
Энэ санаагаараа бол хүний өвчинтэй тэмцэхий тулд хүмүүсийг бүгдийг нь цааш харуулчихвал ахиж хүн өвчнөөр өвдөхгүй нь л дээ.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 12:30 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Би төрийн албан хаагч гэсэн ангилалд нь орж магадгүй. гэхдээ төсвөөс цалинждаггүй болохор үгүй ч байж магад.
Хүмүүс сүүлийн үед төрийн албан хаагчид гэхээр бараг үхээсэй хатаасай бохь зажилсан муусайн юу ч хийдэггүй хүмүүс гэж дуртайгаараа хараах болжээ. Хэдэн үе хэлэе.

Иргэний бүртгэл мэдээллийн төв дээр хүмүүсийн бичиг баримт хүлээж аваад суудаг хүмүүс байдагдаа. Тэд нарыг лав л зүгээр суудаг гэж хэлж чадахгүй. Цайны цагаас бусад үед тасралтгүй л бичиг баримт хүлээн авч шалгаж байцааж бичиж тэмдэглэж толгой өндийх завгүй харагддын. Би л байсан бол тэсэхгүй. Ажил хийж байна гэхээр л заавал чулуу буталж барилга барих биш биздээ. Хувийн газарт ажилладаг хүмүүс ч гэсэн бохь зажлаад суудаг ажил олон биздээ.

Эмнэлэгт гэж бодий. Өдөржин битүү дугаарласан хүмүүсийг бас л цайны 20хон минутын завсарлагаанаас бусад цагт тасралтгүй үзэж харж бичиж тэмдэглэж заавар зөвлөгөө өгч харагддын. Би лав бохь зажлаад зүгээр сууж байдаг гэж харддаггүй. Яасан ч хэцүү ажил вэ дээ гэж боддо.

Цэцэрлэгийн багш нар хийж үзсэн хүн байна уу. Үзээгүй гэхэд хүүхдээ дүүгээ хүргэж өгч байснууд нь мэдэх байхаа. Бид нар ганц нэгхэн хүүхдээ яаж зовж байж хоолож ундалу унтуулж тоглуулдаг билээ. Гэтэл тэр багш нар 40гаруй учир мэдэхгүй хүүхэдтэй өдөржин байлдаж өнждөг гэж боддог. Бас их өрөвддөг. 300хан мянган төгрөг авдаг болоод л хөөрхийс хааяа биднээс 5-10хан мянган төгрөг хураагаад дундаас нь хэдэн төгрөг илүүчилдэг байхдаа гэж боддог. Лав л өдөржин бохь жажлаад суудаг гэж оогт бодохгүй байна.

Замын цагдаа, бусад цагдаа нар л лав хэцүү ажил тиймээ. Орлог ихтэй ч хөөрхий замын цагдаа нэлээн хугацаанд халуунд хүйтэд зам дээр /зам аймаар хортой утаалаг орчин гэсэн, машинаас нүүрснээс илүү хортой утаа ялгардаг гэсэн/ шүлс нь шүгэлтэйгээ наалдаж хөлдөөд л үлээгээд зогсдог. Цалингаас өөр орлогогүй бол би лав ийм ажил хийхгүй ээ. Лав л бохь жажлаад суудаг гэж бодохгүй байна.

өөр ямар ажил байдаг билээ. Бодуул яам тамгын газрынхан байдаг байх. Ямар ажил хийдгийг нь харин сайн мэдэхгүй. Тэд нар харин бохь зажлах завтай байж магадгүй. Гэхдээ л бичиг цаасны ажил хүнд нь хүнд шүү дээ.

Ажил хийж үзээгүй хүн л ямар нэгэн ажил хийсэн нэгнийгээ харааж зүхэж буруутгаж байдаг гэж би боддог.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 12:35 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
За тэгээд замын түгжрэлийг бууруулах ямар арга байгаа талаар дараалуулж бичий. Миний бодлоор.
1. Замаа засах /Жолооч нарыг ухамсаржуулах/
2. Гүүрэн гарц хийх /Жолооч нарыг ухамсаржуулах/
3. Хотын төвлөрөлийг сааруулах /Жолооч нарыг ухамсаржуулах/
4. Давхар зам барих /Жолооч нарыг ухамсаржуулах/
5. Түгжрэл ихтэй хэсэгрүү зорчиход өндөр татвартай болгох /Жолооч нарыг ухамсаржуулах/
гэх мэтээр л явнадаа.
Захуудыг хотоос хол нүүлгэх гээд л байгааг харин сайн мэдэхгүй байна. Ганц нэг очиж үзэж байсан улсуудын зах лав төвдөө л байх юм билээ.
Тэгээд Нарантуулаас ганц цамц, Сандэйгээс ганц гутал зуун айлаас ганц кило хадаас авах гээд Налайхруу эсвэл Эмээлтрүү явах нь юу л бол. Мэдээж ойрхон дэлгүүрээс авна. Тий болохоор нөгөө зах нь дампуурах биз. Хөдөө гадаанаас хэдэн хүмүүс ирж бараа бөөндөж магад юм.
Жолооч нарыг ухамсартай болгохгүйгээр юу ч хийгээд нэмэргүй.
Үүний тулд санхүүтэй нь сайн ярих өөрөөр хэлбэл өндөр торгууль төлдөг болгох.
Үүнээс гадна давтан зөрчил гаргасан жолоочид тусгай сургалт явуулах.
Өөрөөр хэлбэл хүмүүжил олгох.
1 сарын хугацаанд нь орой болгон 7-9 цагт хүртэл хичээл заагаад /хотын соёл замын хөдөлгөөний талаар/ ирэхээр наадуул
чинь харин ч нэг торгосноос илүү хаширна. Хичээлдээ ирэхгүй бол өндөр торгуул ноогдуулж тэгээд ирэхгүй бол дэнжийн мянгаруу ачих
тэгээд ч ирэхгүй бол албан газарлуу нь ярих гэх мэт

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 2:33 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.26.07 6:22 pm
Бичлэгүүд: 1871
Байршил: The quiet one :(
хэзээнээс хэрэгжих вэ?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 5:01 am 
Оффлайн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Эзэрхийлэн Эзлэгч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.16.03 5:33 pm
Бичлэгүүд: 953
Байршил: West Side!
er n bol ehnii heden bichsen zuiltei chin sanal neg bna.
joloochiig uhamsarluulah gej tusdaa yum haana ch bhgui l dee, niigmeeree l uhaajsan tsagt jolooch n soyoltoi boloh blgui dee.

_________________
Toyota--->Lexus


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 12:00 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.03.04 8:26 pm
Бичлэгүүд: 1377
Байршил: Oz land
Ишлэл:
Монгол улсын үндсэн хууль.
ХОЁРДУГААР БҮЛЭГ
ХҮНИЙ ЭРХ, ЭРХ ЧӨЛӨӨ
...
2. Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол,
боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно.

1. Төрийн албан хаагч нарыг ажилдаа ирэх, явахдаа нийтийн тээврийн хэрэгслээр явдаг болох
...
Энэ жишээгээр бол төрийн албан тушаалтнуудад төрөөс цалин өгдөг нь төрд ажилладаггүй хүмүүсийг ялгаварлан гадуурхсан асуудал уу?

Олонхи хүмүүсийг бодвол асуудлыг шийдэх боломжуудыг бичсэнд чинь талархаж байна. Гэхдээ наад олон гүүр, гарцууд чинь нэг шөнийн дотор баригдчихгүй, жолооч нар нэг шөнийн дотор ухамсартай болчихгүй.

Цаад цагаан толгойт чинь өмнөх удирлдагуудыг бодвол бас ч гэж шийдвэртэй алхам хийж, асуудлыг шийдэх гэж оролдож л байна. Иймхэн зэргийн юмыг түрхэн зуур тэсчих чадваргүй бол УБ-н иргэн гэгдээд ч яахав дээ.

Энэ эрчээрээ бол дараагийн сонгуулиар бүх төрийн албан хаагчид машинаар ажилдаа яв, бусад нь автобусаар яв гэвэл сонгогдох нь ээ.

_________________
F650GS


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 12:23 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.30.07 2:51 pm
Бичлэгүүд: 502
Юу ч хийхгүй байснаас ийм юм хийсэн дээр.

Төрийн албан хаагчийг автобусаар яваачээ гэсэн уриалга л гаргасан юм төдий.
Сая гаран хүнд бүгдэд нь таалагдана гэж юу байхав дээ.

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 12:24 pm 
Оффлайн
°Site Admin°
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.30.07 2:51 pm
Бичлэгүүд: 502
Машины дугаараар нь хязгаарлана гэдэг бүтэхгүй үлгэр. Хэн хяналт тавихын. Цагдаа л лав хүрэлцэхгүй

Бусад нь бол болох л асуудал

_________________
...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 1:06 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Ишлэл:
Энэ жишээгээр бол төрийн албан тушаалтнуудад төрөөс цалин өгдөг нь төрд ажилладаггүй хүмүүсийг ялгаварлан гадуурхсан асуудал уу?
Чи чинь юу яриад байнаа. Хэн хаана ажиллаж байна тэр газраасаа цалин авах нь зүйн хэрэг биздээ. Зүгээр сууж байгаад цалин авч байгаа юмуу. Машин тэрэг унах эрхээ хүртэл хасуулах хэмжээний ялтай ажил хийж байгаа хэрэгүү. Адилхан л ажил хийж цалин авч байгаас хойш хувийн байгууллагад ажилладаг хүмүүс яахаараа машин унах ёстой гэж. Бүгд л өөрдсийн хөдөлмөрөөрөө олсон мөнгөөрөө машин авсан биздээ.
Ишлэл:
Олонхи хүмүүсийг бодвол асуудлыг шийдэх боломжуудыг бичсэнд чинь талархаж байна. Гэхдээ наад олон гүүр, гарцууд чинь нэг шөнийн дотор баригдчихгүй, жолооч нар нэг шөнийн дотор ухамсартай болчихгүй.
Нэг шөнийн дотор хийгээдэх гээгүй л дээ. Бүхэл бүтэн 20 жил ядаж ганц гүүрэн уулзвар хийчих боломж байсан уу байсан. Хийгээгүй л байгаа биздээ. Мөнгө байгаа юу байгаа. Гол нь наадуул чинь өөрсдөдөө яаж ашигтай болгох вэ, ядаж л өөрсийн ах дүүгээр хийлгэх юмсан гэсээр хоорондоо барьцсаар 20 жил болсныг мэдэж байна. Яахав 2000 он хүртэл ийм болон гэж зүүдлээгүй санхүүгийн боломж ч байгаа гэж бодуул ядаж сүүлийн 12 жил хуруугаа ч хөдөлгөсөнгүй.
Ишлэл:
Цаад цагаан толгойт чинь өмнөх удирлдагуудыг бодвол бас ч гэж шийдвэртэй алхам хийж, асуудлыг шийдэх гэж оролдож л байна. Иймхэн зэргийн юмыг түрхэн зуур тэсчих чадваргүй бол УБ-н иргэн гэгдээд ч яахав дээ.
2 сар туршаад амжилттай болвол цаашид байнга болгоно л гэж хэлсэн ш дээ. Ийм арга хэмжээ авч байгаад бусад зам харилцаагаа сайжруулах гэх мэт ажлаа хийвэл болж л байна. Өө ингээд зам түгжрэх нь гайгүй болчлоо гээд зүгээр сууж чадах л хүмүүс.
Ишлэл:
Энэ эрчээрээ бол дараагийн сонгуулиар бүх төрийн албан хаагчид машинаар ажилдаа яв, бусад нь автобусаар яв гэвэл сонгогдох нь ээ.
Төрийн нэртэй үнэгүй, дуусдаггүй ажил хийж байгаа хүмүүсийг ял авсан хүмүүс гэж огт бодохгүй байна. Мэдээж сайн муу олон л хүмүүс байгаа. Хувийн газар ч ялгаагүй.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 1:17 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Бодлого шийдвэр муутай төрийн хэдэн хүмүүсээс болж иргэд ингэж хохирох ёсгүй. Зуун айлын гүүр болон Сансрын замыг зэрэг хөдөлгөөн хааж хязгаарлана гэдэг чинь тэнэг шийдвэр гэхээс өөр юу гэхэвдээ. Энэ хоёр аль нэг нь асуудалгүй бол замын хөдөлгөөн ийм болохгүй л байсан гэж боджийно. Би ер нь манай УБ айхтар замын түгжрэлтэй гэдэгтэй санал нийлэхгүй байна. Би хаанаас ч хаашаа ч 30 минутын дотор машинаараа хүрч чаддаг. Хүмүүсийн хэлдгээр нам түгжирсэн гээд байгаа үед нь бол дээд тал нь 1 цаг явж чадна. Жишээ нь орой ажил тарах цагаар 13-аас таван шар хүртэл. Ихэнх жолооч нар арчаагүй зам мэдэхгүй авхаалж самбаа байхгүй л зогсож харагддаг.
Тэр Мехико ч юмуу эсүүл Шинэ Дэли энэ тэр шиг түгжирдэг хот бол яахав гэхсэн. Манайхан зүгээр гэр орноосоо цагаа зохицуулж гараагүй байж дандаа сүр бадруулж худлаа ярьдаг. Хөдөө хээр явж байгаа биш 70-80 км/ц хурдтай явна гэж боддын шиг байгаан. Сая гаруй хүнтэй том хотод хаана ч тийм юм байхгүй. Нөгөө л хөдөө хээр давхидаг шигээ явахгүй болохоор түгжирлээ гэж солиордог.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 1:27 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Нарантуулын түгжрэл их амархан алга болохоор нэг шийдэл байгаан. Чулуун овооны тойрог орчмоор төмөр замыг урагш нь нэвт зам гаргаад тэрийгээ үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн араар явдаг замтай холбочихвол зах орохгүй хүмүүс нь шууд тэрүүгээр явчихна л даа уг нь. Төмөр замаар замаар гарц хийх аягүй амархаан. Хоёр талаас нь шороо асгаад л төмөр замтай тэгшлээд л болоо. Одоо чинь сансар огторгуй эзэмших, нано тэхнологи хүртэл шинжлэх ухаан хөгжөөд байхад гүүрэн гарц давхар зам мэтийг хийж чадахгүй гээд л суугаад байхаасаа ичмээр байна. Бүдүүлгээр хэлэхэд энэ бол зүгээр л цэмэнт зуурах ажил.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 1:49 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Ажлын 5 өдөр бүгдэнд нь бөглөрч, тагларч, хэрэлдэж уралдаж, дүрэм зөрчиж сэргэлэнгээ гайхуулцгааж байхаар ээлжлээл явцгаая гэсэн санаа шд. Тэгээд хотын төв бол нягтаршил ихтэй дээр нь бүгд боломжтой унаа тэрэгтэй хүмүүс ирээд зам талбай бөглөөд, таглаад зогсоод байхаар одоо ингэхээс яах вэ дээ.
Багахан тооцоолол: Боломжит арван сериэс 1 өдөрт 2 нь буюу хотын гудмаар ажлын өдрүүдэд явдаг байсан 5 машин тутмын 1 нь нэг өдөр амарна тэр хооронд 4 нь явна хамаагүй сийрэгжинэ, асуудал багатай болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Яах вэ тэр өнжсөн машиныг ажлаа боль гээгүйшд нэг өдөр хот орчинтойгоо танилцаад, нийтийн унаа дэмжээд бас дотор нь сууж явахад зарим нэг сэргэлэн нь дэндсэн жолооч нар яаж тэнэгтдэгийг ухаараад, өөртөө дүнгнэлт хийгээд явахад үхэж, хатаад, явах эрхийг чинь хасаад, дарамтлаад, гадуурхаад байгаа юм үгүй шдэ.
Бас 08:00-22:00 цагийн хооронд гэхээр 08:00-аас өмнө сүнгэнэж очоод байрлуулчихсан ч болно шдэ. Яах вэ тэр өдрөө серийн дугаар ижил найз нөхөдтэйгээ алжаал тайлж жаахан буу халж байгаад, эсвэл гүйцэгдэж өгдөггүй ажлын төлөвлөгөөгөө нугалж хаячихаад 22:00 цаг өнгөрөнгүүт гараад эрх чөлөөтэй давхичихана. Асуудал юунд байнаа? ойлгодоггүй ээ.

Бидний бүр цаана тэр угт нь нэг юм байгаад байгаа юмаа. Өөрт нь жоохон ч болов хамааралтай сөрөг юм дуулдвал уулын чинээ болгож байгаа л ш**ж өгдөг.

Жишээ:
Монгол улсынхаа хүн амын өсөлтийг дэмжих үүднээс хуучин олгодог байсан алдарт эхийн одонгуудаа эргээд дэмжээд бүр орон байраар төрөөс хангаж дэмжинэ гэсэн уриалга төдий санал гаргалаа л даа. Тэгсэн өнөө эмэгтэйчүүдийн холбоо, жендэрийн юу юу ч гэнэ вэ нөхдүүд эмэгтэйчүүд бид нар ямар хүүхэд үйлдвэрлэдэг үйлдвэр юм уу?, гэртээ суугаад хүүхэд төрүүлээд хэвтдэг гэрийн тавилга юм уу? гэж ирээд баахан манаргасан.

Үүнтэй төстэй л юм. Төр бол бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, шашин шүтэх эс шүтэх эрхэнд огтоос халдаагүй.
Хувийн унаа тэрэг бол амин чухал хэрэгцээнээс давсан бараг 3-дагч хэрэгцээ.
Энэ хэрэгцээнд дээр бол нийтийнхээ төлөө зохицуулалтанд орж, бага зэрэг хохирол/хохирол гэчихээр аймаар хүндээр тусгаж авнаа аягүй бол, бага зэргийн буулт хийгээд гэчихэе/ амсаад харилцан үр ашигтай амьдарцгаая гэсэн утгатай л зохицуулалт шд.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 2:12 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Тугчин
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.21.04 5:53 pm
Бичлэгүүд: 2297
Байршил: Sandal deer
Ишлэл:
Ажлын 5 өдөр бүгдэнд нь бөглөрч, тагларч, хэрэлдэж уралдаж, дүрэм зөрчиж сэргэлэнгээ гайхуулцгааж байхаар ээлжлээл явцгаая гэсэн санаа шд. Тэгээд хотын төв бол нягтаршил ихтэй дээр нь бүгд боломжтой унаа тэрэгтэй хүмүүс ирээд зам талбай бөглөөд, таглаад зогсоод байхаар одоо ингэхээс яах вэ дээ.
Багахан тооцоолол: Боломжит арван сериэс 1 өдөрт 2 нь буюу хотын гудмаар ажлын өдрүүдэд явдаг байсан 5 машин тутмын 1 нь нэг өдөр амарна тэр хооронд 4 нь явна хамаагүй сийрэгжинэ, асуудал багатай болно гэдэгт эргэлзэхгүй байна.
Яах вэ тэр өнжсөн машиныг ажлаа боль гээгүйшд нэг өдөр хот орчинтойгоо танилцаад, нийтийн унаа дэмжээд бас дотор нь сууж явахад зарим нэг сэргэлэн нь дэндсэн жолооч нар яаж тэнэгтдэгийг ухаараад, өөртөө дүнгнэлт хийгээд явахад үхэж, хатаад, явах эрхийг чинь хасаад, дарамтлаад, гадуурхаад байгаа юм үгүй шдэ.
Бас 08:00-22:00 цагийн хооронд гэхээр 08:00-аас өмнө сүнгэнэж очоод байрлуулчихсан ч болно шдэ. Яах вэ тэр өдрөө серийн дугаар ижил найз нөхөдтэйгээ алжаал тайлж жаахан буу халж байгаад, эсвэл гүйцэгдэж өгдөггүй ажлын төлөвлөгөөгөө нугалж хаячихаад 22:00 цаг өнгөрөнгүүт гараад эрх чөлөөтэй давхичихана. Асуудал юунд байнаа? ойлгодоггүй ээ.

Бидний бүр цаана тэр угт нь нэг юм байгаад байгаа юмаа. Өөрт нь жоохон ч болов хамааралтай сөрөг юм дуулдвал уулын чинээ болгож байгаа л ш**ж өгдөг.

Жишээ:
Монгол улсынхаа хүн амын өсөлтийг дэмжих үүднээс хуучин олгодог байсан алдарт эхийн одонгуудаа эргээд дэмжээд бүр орон байраар төрөөс хангаж дэмжинэ гэсэн уриалга төдий санал гаргалаа л даа. Тэгсэн өнөө эмэгтэйчүүдийн холбоо, жендэрийн юу юу ч гэнэ вэ нөхдүүд эмэгтэйчүүд бид нар ямар хүүхэд үйлдвэрлэдэг үйлдвэр юм уу?, гэртээ суугаад хүүхэд төрүүлээд хэвтдэг гэрийн тавилга юм уу? гэж ирээд баахан манаргасан.

Үүнтэй төстэй л юм. Төр бол бидний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах, сурч боловсрох, шашин шүтэх эс шүтэх эрхэнд огтоос халдаагүй.
Хувийн унаа тэрэг бол амин чухал хэрэгцээнээс давсан бараг 3-дагч хэрэгцээ.
Энэ хэрэгцээнд дээр бол нийтийнхээ төлөө зохицуулалтанд орж, бага зэрэг хохирол/хохирол гэчихээр аймаар хүндээр тусгаж авнаа аягүй бол, бага зэргийн буулт хийгээд гэчихэе/ амсаад харилцан үр ашигтай амьдарцгаая гэсэн утгатай л зохицуулалт шд.
Бас л зөв. Энэ дугаараар хязгаарлана гэдгийг бол мэдээж эсэргүүцэхгүй байна.

Нэг өдөр автобусаар явж байхдаа ямар санаа амар явж болдогийг бас нэг мэдрэнэ биздээ. Түгжрээд л, хэрэлдээд л, юм мөргөчихвий гэж ер стрэсдэхгүй. Ажил төрөл авгай хүүхэн бодсон шиг улаанбаатарынхаа хөгжлийг харж нүдээ баясгаж сэтгэлээ амрааж явах чинь бас дажгүйш дээ. Заримдаа тухтайхан суудал олж аваад унтаад өгнө. Автобусаар явахдаа бензинд үрэх байсан хичнээн төгрөг хэмнэснээ бас ухаарна. Цаашлаад автобусаар явж болдог юм байна гэж ойлгох ч юм билүү.

_________________
Chonoo chono?!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 7:08 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>

Нэгдсэн: 10-р сар.09.04 8:01 pm
Бичлэгүүд: 4480
Би лав дэмжихгүй байна. Гэхдээ яах вээ нэг өдөр би машинаа орхиод байж чадна. Харин та бүхэн үүнийг чадах уу гэж асуумаар байна.?

замд тулгасан байшин хашаануудаа нураа. Чадахгүй бол тэгж газар олгосон найз нөхдөө шоронд хий.
Намар ид ажил эхэлдэг үеэр заавал бөөнөөр нь зам засдагаа боль.
Төрсөн довондоо биш хамгийн том замынхаа доор хонгилын систем байгуул.
Нэг замыг нэг л жилд (нэг долоо хоног биш шүү) засч эсвэл хийж дуусга.
Цагдаа нарын нүүрэн дээр нь буруу эгнээд зогсож шавар болдог машинуудаа шууд журамла. одоо бол хараад л зогсож байгаа.
Зам таглаж зогссон машиныг бас шууд журамла. Хэрэв оргил цагаар тэгсэн бол улсын орлого болго.

Цагдаа нар бол *а*а* - ид түгжрээтэй үед гэрэл зөрчсөн, эгнээ байрын дүрэм зөрчсөн, хориотой газар тавьсан 100 100н машиныг ангайж өнгөрүүлчээд амралтын өдөр ганцаараа уулзвар дээр шараар орсон намайг торгодогт чинь хамгийн дургүй хүрдэг шүү. дүнхүү дарга нарыгаа явуулах гэж хөдөлгөөн хорьдогийг чинь бол ойлгож байна


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.24.12 8:01 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
харин тиймээ. өдөр болгон бараа зөөдөг нэг гэрийн жижиг бизнэстэй, тэрийгээ яаж зохицуулах вэ гээд л бодоод суужээн. Яахав дугаараар нь нэг өдөр хөдөлгөөнд оролцуулахгүй, автозогсоол байгуулна 1-р эгнээгээр автуз явуулна энэ тэрийг алга ташин дэмжихгүймаа гэхэд хэдэрлэж эсэргүүцэх бодол алга. Харин төрийн албан хаагчид машин унаж болохгүй гэдгийг л гайхаад байгаа байхгүй юу: Бодуул энэ нь ажилруугаа явахдаа машин унаж явахгүй гэсэн санаа байлгүй дээ. Түүнээс аав ээжрүүгээ сургууль цэцэрлэгрүү гэсэн хориг биш гэж найдаж байна.
Манай ажил гэр хоёр угаасаа ойрхон ер нь бол 900 метр орчим болуу гэж боддын. Тийм болохоор угаасаа явган л алхчихна. Ажлын зав зайгаар хааяа хүн юм чинь ийш тийш ажил ухас хийх хэрэг гардаг л юм.
Гол нь заавал яагад төрийн албан хаагчид гэж. Жишээ нь оюутнуудыг машин унахыг нь хориглож яагаад болохгүй гэж. Тэртэй тэргүй автобусанд үнэгүй явдаг хүмүүс. Дуртай цагтаа хичээлдээ суугаад дуртай цагтаа унтаж байдаг хүмүүс.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.12 3:05 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
1. Нийслэлийн автозамын засварын ажилтай давхцан хичээлийн шинэ жил эхэлж тээврийн хэрэгслийн зорчих хөдөлгөөн эрс нэмэгдэж байгаатай холбогдуулан Улаанбаатар хотын автозамын ачааллыг зохицуулах талаар авч буй арга хэмжээг дэмжин нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын албан тушаалын болон албан ажлын суудлын автомашин хэрэглэх эрх бүхий албан тушаалтнууд 2012 оны 08 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 2 сарын хугацаатай албан ажилдаа автомашин хэрэглэхгүй, нийтийн тээврийн хэрэгслээр зорчихоор шийдвэрлэсүгэй.

гэнээ. албан тушаалын автомашин гэнээ нохой долоо.

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.12 8:26 pm 
Оффлайн
• ISIA Member
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.22.02 5:12 pm
Бичлэгүүд: 1497
1-р эгнээгээр явж байгаа автобуснуудыг харж баахан атаархлаа. Цагдаа нар сайхан л ажиллаж байна. Гэхдээ 1-р эгнээ хоосон байх нь утгагүй ч юм шиг.?

_________________
www.autohelp.mn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.27.12 11:08 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
ХЭР удаан сайхан ажиллахыг л харж л байя. Ууг нь нэгэнт гарсан шийдвэр хоёр сар муусайн дуракуудыг гөлийтөл нь зогсоож ажиллуулах хэрэгтэйм байгаам. Зам дээр 2 цагаар ээлжилж зогсож байгаад ээлж нь солигдоод алга болчдог гайхлууд:

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.12 12:06 am 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
Ишлэл:
1-р эгнээгээр явж байгаа автобуснуудыг харж баахан атаархлаа. Цагдаа нар сайхан л ажиллаж байна. Гэхдээ 1-р эгнээ хоосон байх нь утгагүй ч юм шиг.?
Харин ч даж харагдаж байгаам бишүү

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.12 9:47 am 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.05 4:24 am
Бичлэгүүд: 2310
Байршил: Эх орондоо
Машинаа хаячихсан, бүр чухал хэрэгцээ гарахгүй бол түрдээ унахгүй ээ.
Харин өглөөдөө том шараараа 1-р эгнээгээр жаалаад гоё байна дөө :bigthumpup:

ХАБ-ынхан гээд гэрээт ажилчид уулзар, гарцууд дээр зохицуулалт хийж байна. Одоо явган зорчигчидтой жаахан тооцоотой үзэх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол ирэх 7 хоног гэхэд өнөө алдарт оюутан сүрэг маань ороод ирнэ, эхний 1 сард эцэг эх, ах дүүс нь хамтдаа ирнэ ачаалал огцом нэмэгдэнэ. Тэрнээс өмнө сайн цэгцлээд, сайн хяхаад өгөх хэрэгтэй дээ. Эвээр, ухамсараар үзээд болохгүй байгаа юмыг одоо ингэхээс өөр яалтай.

_________________
http://jungle.mn/


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.12 9:59 am 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>

Нэгдсэн: 9-р сар.07.05 3:01 pm
Бичлэгүүд: 3127
Байршил: Байдаг газраа л байна
Оюутнуудын насных сүүлийн тоо 1,6-аар төгссөн бол Даваа гаригт 2,7-оор төгссөн бол Мягмар гаригт гэхчлэн хичээлд суухгүй гадуур гарахгүй гээд л зохицуулчий л даа тэгвэл ккк

_________________
Заяа хичээвэл
Эзэн хичээнэ


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.12 10:03 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.11.07 1:10 pm
Бичлэгүүд: 3422
Байршил: ● Торгон ногоон дэвжээнээ зүүний магнайд ●
Бүгд Найрамдах Хятад Ард Улсын туршлагыг Ардчилсан Монгол Улс хэрэгжүүлээд байхдаа ч яахав дээ.

Бүгд Найрамдах Монгол Ард Улс болох гэж байгаа юм болов уу.


Хагас сайн өдөр ажиллана гэсэн тэрийг харин дэмжэж байгаа шүү.

_________________
Монгол Улсын төлөө зүтгэе


Дээд талд
БичлэгБичигдсэн: 8-р сар.28.12 10:07 am 
Оффлайн
¤ Expert
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.09.04 3:40 pm
Бичлэгүүд: 4979
Ter darga nariig engiin irdegiin excel unuulaad zahiin horoolliin zamaar yavuulaad zamiin chanar boglorol gej chuham yu bdagiig medruuleed ogoh yum san. Novshnuud odoo bol ulsiin mongoor avsan hamgiin tansag mashinaar zam haalgaj bgaad shilj songoj yavdag. benzinii mongo sanaa zovoh yumgui bolohoor hamgiin ih iddegees ni avch bhaasaa siihgui uls. bayachuud ni bol Ali ch odort torohgui 5 nomer yum uu tusgai zovshoorol bur ih shudarga henheg bayan ni 5 mashin avaad unachihna biz.

_________________
Canon EOS 60D 18-200 EF-S/IS


Сүүлийн удаа Mana 8-р сар.28.12 10:08 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 84 постууд ]  Хуудас руу явах 1 2 3 4 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр