|
Утга учиргүй алж хядаж зугаа гаргах гэж GTA тоголдог бацаанууд, тэрэндээ донтож эцэг эхчүүдийн дургүйцлийг хүргэнэ
Мэдээлэл, буруу ойлголт - ямарч хүн эцэг эхдээ , ямар ч тв радиогоор кибер тоглоомыг магтаж, сайн тал зөв зүйлийг нь дурьддагүгүй, тэнд тэдэн настай хүүхэд тэгэж донтож тийм хэрэг хийжээ энд ингэжээ тэгжээ энэ бүгдээс чинь яаж ч бодсон эерэг сэтгэхүйтэй үлдэхгүй
ПС ний газрууд нь тоглоомны насны ангилалаар тоглуулахгүй, ер нь тоглоомны өөрийн хайрцаг дээр хэдэн насныханд зориулсан тэмдэглэгээ байдаг гэдгийг мэдэх хүн хэр олон байдаг бол нийт пс тоголж байгаа хүмүүсийн цөөхөн хувь нь гэдэгт эргэлзэхгүй байна, угаасаа ямар тоглоомыг эх хувилбараар нь оригналаар нь худалдаж авж байгаа биш кракдсан хулгайн пиратэ тоглоом л тоголж байгаа хойно.
Бусдыг муулаад яахав би өөрөө ч гэсэн 8настайгаасаа CS тоголж эхэлсэн, тоглоом худалдаж авч тоголж байгаагүй ээ, дандаа л пиратэ хийдэг яагаад гэвэл надад худалдаж авах мөнгө байхгүй, би ажил хийдэггүй оюутан. Гэхдээ би өдөр шөнөгүй нойр хоолгүй тоголж өөрийгөө ч өрөөлийг ч зовоогоогүй. Эцэг эхийнхээ ажиллаж байж олсон мөнгөөр хэдэн цагаар пс хэсэж хичээл номоо орхиогүй, донтоогүй.
Том болохын хэрээр юмыг ойлгож тоглоомны гоё сайхныг мэдэрдэг болсон, кино урлаг гэдэг тэрэн шиг тоглоом ч гэсэн урлаг шүүдээ гэхдээ бидний хэд нь энэ гайхалтай урлагыг ойлгож байгаа нь харамсалтай.
Тоглоом гэдэг чинь өөрсдийн гэсэн зохиолтой дүрүүдтэй тэдгээрийг холбосон тоглоомын зохиол, дуу хөгжимний зохиол гээд л бүтээх гэж асар их хөдөлмөр, мэдлэг чадвар зарцуулдаг эд.
ямар зохиолтой тоглоом гэдгийг ойлгохгүйгээр ухаан мэдрэлгүй тоглоно гэхээр уншиж ойлгохгүй номоо үсэгнүүдийг нь харж хуудас эргүүлэхтэй адил.
тухайн тоглоомыг ойлгохын тулд тодорхой насанд хүрсэн байх хэрэгтэй тэрнийг л тусгай стандарт-аар заагаад өгчихдөг
тоглоомыг гэх чин сэтгэлгүй, тоглоомын үнэ цэнэ утга учрыг ойлгож ухаардаггүй хүмүүс, мөнгөний төлөө энэ гайхалтай бүтээлүүдийг ашиглаж байгаа ПС-нүүд кибер тоглоомын ертөнцийг үнэхээр их хойш нь татаж байгаа би хувьдаа гэж боддог
за тэгээд баахан юм биччихлээ ойлгох хэсгээ ойлгоод ойлгохгүйгээ хаячихна биз, юу гэж боддогоо нэг сайхан бичмээр санагдаад биччихлээ
_________________ Chicken little гэж би байна
|