Н.Энхбаярыг баривчилбал Монгол улсад ямар үр дагавар гарах бол ?

Өчигдөр Н.Энхбаярын баривчилгаатай холбоотой сүр дуулиантай үйл явдлууд болж өнгөрөв. Зарим хүмүүс Н.Энхбаярыг Рембо байсан юумаа ч гэх юм, баривчилгаатай холбоотой инээдтэй зүйлүүд олон л гарлаа, давхар андуурч өөр айлд орсон, нөхрийг нь андуураад аваад явсан, Н.Энхбаярыг хөлдөөгч дотор хайсан энтэр гээд л .
Иргэн миний зүгээс өөрийн үзэл бодлоо илэрхийлэе гэж бодлоо.
АТГ авилгалд шалгагдаж байгаа бүх л хүмүүсийг ингэж сүр дуулиантай барих болтугай . Н.Энхбаярыг баривчлах нотолгоо байсан бол Н.Энхбаярын 7 сарын 1 тэй холбоотой мэдээлэл хийсний дараа биш харин 1 , 2 жилийн өмнө барьж болох л байсан. Х.Баттулга дарга авилгалд идэгдсэн төрийн эрх мэдэлтнүүдийн тухай баримтууд ард түмний нүдэн дээр өгч байхад бид боломжгүй гэсэн хариу өгсөн. Н.Энхбаяр нь тэгээд болдог хүн нь бас дээр нь рембо
Би Н.Энхбаярыг өмөөрөх гэж энэ бүхийг бичээгүй улс орныхоо хойч үе ирээдүйд санаа зовинсондоо бичиж сууна.
Өнөөдөр Монголын бүх л стратегийн орд газрууд гадныхны мэдэлд очиж , гол мөрөн ширгэж байхад энэ бүхний эсрэг тэмцэж чадах цор ганц хүнээ бид урьд шөнө аавын хаалга руу явуулчихлаа. Монголын эх оронч сэтгэлгээтэй хамгийн шилдэг эдийн засагч нар Н.Энхбаярыг дэмжиж, сүүлийн үед иргэдэд үзэл бодлоо илэрхийлж, иргэдийн дуу хоолой болж, улс орныхоо төлөө санаа зовинож байгаа улс төрчид Н.Энхбаярыг дэмжиж байна. Энэ бүхнээс үзвэл Н.Энхбаярын хийх гээд байгаа, одоо тэмцэж байгаа бүхэн нь зөв зүйтэй зүйл юм шиг.
Өмнө нь Н.Энхбаярыг авилгалын загалмайлсан эцэг л гэдэг , гэхдээ Н.Энхбаярыг баривчилбал бид одоо байгаа авилгач нарыг дэмжиж дахин авилгал , уул уурхайгаа гадаадынханд худалдагдах боломж бүрдүүлэх болно.
(Дахин худалдах уул уурхай, газар нутаг үлдээгүй байж магадгүй , бүгд л худалдаад дууссан)
Авилгалгүй нийгэм гэж байхгүй хамгийн гол нь жудагтай идэх хэрэгтэй гэж би боддог.
( Авилгалгүй нийгэм бүрдүүлэхийн тулд мэдээлэл технологийг нэвтрүүлж , бүх тендер , тендерт шалгарсан үр дүнг , өмнө тендер авч байсан компаниудын гүйцэтгэл , уул уурхайн лицензийг хэн хэн эзэмшдэг талаар, газар олголтын байдал , төрийн албатай холбоотой иргэдэд тарааж болох мэдээллийг хүн бүр интернэтээр чөлөөтэй харж чадах нөхцөлийг бүрдүүлж байж авилгал тодорхой хэмжээнд шийдэгдэнэ. )
Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад Монгол улс их өрийн асуудлыг шийдэж чадсан (Харин одоо буцаад өр нь хуучин хэвэндээ орсон байх)
Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад ядуурлын түвшин одооных шиг 40% хүрч байгаагүй юм шүү. (Тэр үед дэлхийн эдийн засгийн хямрал болж байсан)
Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад бид энэ олон стратегийн орд газраа гадныханд худалдаагүй юм
Миний санахад Оюутолгойн 51% хувийг төр авах ёстой гэж цорын ганц хэлж байсан хүн нь Н.Энхбаяр
Миний санахад Таван-толгойн хувьцаа улстөрчдийн мэдэлд байхад Монгол улсад шилжүүлсэн хүн бол Н.Энхбаяр
Энэ бүхнээс үзхэд Н.Энхбаяр идсэн ( яг идэж уусныг нь би мэдэхгүй , бодвол идсэн л байх) жудагтай идэж байсан юм шүү.
Н.Энхбаярыг ерөнхийлөгчийн суудлаа орхисноор хойш монгол оронд :
Түүхий нефтийг ямар ч татваргүйгээр хятад руу гаргаж байна
Нүүрсийг 1 тонн -ийг газрын хөрснөөс ухаад, үйлдвэрлэл явуулаад, ямар ч боловсруулалт хийлгүүгээр 32-33$ оор урд хөршид борлуулж байхад Өвөрмонгол 1 тонн дутмаас ямар ч юу ч хийлгүүгээр 20 орчим долларын татвар авч байна . (Монгол улс татвар аваагүй л байна)
Би бодохдоо дараагийн ерөнхий сайд Н.Энхбаяр эсвэл Х.Баттулга байгаасай гэж боддог
Би бодохдоо дараагийн хууль зүйн сайд Х.Тэмүүжин байгаасаа гэж боддог
Бид бодохдоо дараагийн сангийн яамны сайд О.Чулуунбат байгаасай гэж боддог
Иргэн: Д.Болд