Энэ форумд нэг галзуу хүн орж ирээд тэрийг дагаад хэдэн балай эвэртэн туурайтан цуглаад утгаа алдаж байнаа.
Зиак жаахан орчин цагруу хэлбийнээ. Барак Обамагийн засаглал түүний хийж байгаа бүхэн дэлхийд хэрхэн нөлөөлж байгаа талаар жаахан буралцаад авнаа.
За юу юуны түрүүнд би зүгээр сонирхогч бас АНУ-н иргэн биш гэдгийг минь анхаарч үзээд алдаа гаргасан бол эелдэг даруугаар засаж өгөөрэй гээд хэлчнээ.
Тэгхээр эхлээд хэд хэдэн сүүлийн үейин баримт мэдээг дурьдсан нь зөв болвуу.
Дэлхий даяар хүчний туйл солигдох салхи салхилж байгаа мэт санагдах боллоо. Жишээлбэл АНУ-н эдийн засагт хойш татагдлаа, Хятад Японыг гүйцэж түрүүлсэний дээр Япон сүүлийн үед болсон томоохон гамшигуудад дарагдан эдийн засагт нь том цохилт болоод байна. Иранд цаг өнгөрөх тутам улам л голдрилоос халих тийшээ хандсаар энэ дээр нэмэгдээд Хойд Солонгос тогтворгүй зан гаргаж байна.
Европын холбоо өр шир элдэв асуудалдаа дарагдсаар харин хүчтэй хэд нь хүчгүй хэдэн улсдаа туслахаас цааргалж элдэвээр дүйвүүлэн өнгөрөөсөөр би үххээр чи үх гэх гээд ч байгаа юм шиг. АНУ бүх салбарт их л хүнд байдалд орж байх шиг байх юм жишээлбэл Ливийн иргэний дайнд оролцож байсан НАТО-н гишүүд цэргээ эргүүлэн татсаар бараг АНУ ганцаараа үлдэх гээд байх шиг. Мөн энэ зуунд супер хүчнүүд болно гэж таамаглаж буй улсууд улам л цэрэгжсээр.
Заза одоо гол юмандаа орноо. Энэ Обама нөхөр надад эхнээсээ таалагддаггүйн нуугаад яахав би рацист хүн гэхдээ рацист юм бичихгүй санаа зоволтгүй. Тэхээр мань эрийн ганц улиг болтол орилж гарж ирсэн юм бол change, эдийн засаг. Яах гээд ч байгаа нь мэдэгдэхгүй цэрэг дайныг муулаад л эдийн засаг ярьж цэмцэгнээд тэгсэн мөртлөө hardliner болж жүжиглээд л. Шийдэмгий cool харагдах гэж хичээгээд л яг үнэндээ бол их сул хүн санагддаг. Мэдээж бусад АНУ-н ерөнхийлөгчидтөй харьцуулбал шүү дээ. Их л ухаантай юм шиг тэрэндээ цаг зарцуулдаг бололтойн өөрийнхөөр нь бол.
Энд голчлон адил сонирхолтой хүмүүс орж ирдэг гэж боддог болхоор хамаагүй бичнээ. Хүч чадалгүй бол ямар юмных нь дэлхийн глобал хүч байхав дээ айн. Гуядаж байж л юмыг бүтээдэг шүү дээ. Дайн тулаан дургүй хүргэсэн хүнтэйгээ хийгээд байдаг тоглоом шиг зүйл биш. Ер нь явж явж Америк хүн хаа ч явсан толгой дээгүүр бардам алхалж хямдхан түлш хэрэглээд баян явуулах л гэж АНУ дайн хийдэг гэдгийг массаас бусад нь мэдэх байх. Түүнээс биш намайг нэг Ирак тэнэг гэлээ гээд дайн хийдэггүй. Энх тайван, дайн хэнд ч хэрэггүй гэсэн уриа лоозон бариад шархадсан олссон хүний зураг барьж явагсад үнэндээ дайныг явуулсан түүнд байлдаж үхсэн хүний ачаар л өдий зэрэгтэй яваагаа ухаардаггүй улс. Тэгхээр тэдний аманд багтаж энх тайван гэж орилсон болгоныг нааштайгаар авах нь мэргэн бус болж таарж байгаа юм. Миний мэдхийн мань эрийн хийсэн том асуудлууд гэвэл дандаа нэг тийм сонин гарууд эсвэл гэрийн авгай нар, манай улс төрд байдаг хагас солиотой авгайчуулын массыг маллдаг (масс бүр байхгүй болсоон солиотой авгайгаас дор (: ) яриа шиг л юм. Эрүүл мэндийн реформ, Иракаас цэргээ татах, хүч биш дипломат аргаар шийдэх бүхнийг, тамлан зовоохыг зогсоох GITMO-г хаах, байгал орчны асуудал чихшиг. Эдийн засгийн суут ухаантан л гэсэн улам дордуулчихаад байна.
Уншигч авхай нарт анхааруулхад АНУ-д санаа зовоод байгаа нь ийм учиртай юм шүү. Миний бодлоор ардчилал одоогоор таамаглаад буй Pax Amerikana гээд байгаа эрин мөн Хятад зэрэг улсын эсрэг байр суурь нь бидний хамгийн таагүй хөршийн дураараа дургихыг дарж байдгийг хадгалах нь Монголд ашигтай л гэж мунхаглаад байгаагийнх. Санаа зовохгүй гэж хичээсэн ч харж байгаад үхүүлхэд бас сэтгэлд хэцээ юм.
Одоо бол Pax Amerikana гэж саналтгүй болж байх шиг байна. Энх тайвныг хүчээр тогтоогоод айдас хүйдсээр барьдаг болхоос биш гуйгаад ая харж байгуулдаг эд биш. Одоо нэг зүйлд их санаа зов байна. Нохой хамартаа хүрхээр усч, Оготоно хүртэл арга мухардхаараа соёгоо гаргадаг гэдэг. Сайхан зүйл ярьдаг байсан бол аргаа бархаараа шууд хүч хэрэглэх байх гэж бодож байна. Хэрэв миний таамаг зөв бол Барак Обама эхлүүлсэн АНУ-н доройтол хамгийн багадаа 50 жилийн дараа гэхэд бодит зүйл болоод 2 зам үлдэнэ байх. 1рт - Том гүрнүүд унахдаа их удаан унадаг гэдэг удаан ч бай хурдан ч бай унах байх ингээд дэлхий олон туйлт эсвэл Хятад болон өөр улсууд хэдхэн туйлт болж өөрчлөгдөх байх. 2рт аргаар барахгүй бол хүчээр шийдхээр оролдох байлгүй тэгвэл ёстой бөө мэд. Аль аль нь битгий биелээсэй.
Энд асуултын нэг гишүүний хаана ч юм нийтэлсэн нэг нийтлэлийг хавсаргалаа. Миний бичлэгтэй ямар ч хамаагүй бөгөөд миний санаа ч биш гэдгийг анхаараарай зүгээр энийг уншсан чинь юм бичмээр санагдаад. За тэгээд хов жив худал хийрхэл гэж хүлээж авнуу, нухацтай хүлээж авнуу би ямар нөлөөлж чадах биш өөрсдөө мэдэцгээ.
Энд тавьлаа.