За ингээд дараагийн 1 дуугаа хийлээ...
9. Дайны бурхан
http://www.4shared.com/audio/T0I_o7jP/d ... urhan.html
Yeah oh yeah darksyde
hades
Анхаарлыг чинь татна hades дэлхийг устгах зэвсэг мэт
Аль ч талаас харгиа зохионо үг аяа эвсэг бид
Хүчээ авсан darksyde цахилгаан мэт хурдан
Хэдэн жилийн дараа hades-г 2pac мэт дурьдана
Шинийг оруулж хуучинг гаргана хятад монголын гааль шиг
Шинийг сэтгэнэ ядаргаатай засвар хийж буй айл шиг
Darksyderz хамгаална ихрүүд адил нэг нэгнээ
Мянганы замаар жагсана цэргүүд уртааш нэг эгнээ
Тээг болох гэж завдана тэгээ л нүүр чинь хавдана
Хар хүчинд автана нар хиртэлт давтана
Дуулах бүрдээ гол дүрдээ орно үнэхээр сүртэй
Дууны бодлого хоёр дахь ертөнц үнэхээр үйлийн үртэй
Газар доорхи там сэргэнэ буруу ялдаг жам эргэнэ
Гэрэлт ирээдүйн зам ширгэнэ сүнсэн биетэй нь хамт ниргэнэ
Бурханг польдож алсан сатан hades-ийн хам хэрэг нь
Газар дэлхийн нууц учир дуугуй байдаг лам мэргэн
(Immortalz – аллага)
48
Үхэлд тавтай морил гэж чамд хэлье найрсагаар
Нөгөө ертөнцөд аваачина чамайг авс хэмээх хайрцагаар
48
Гитлерийн армийн өдийд үлдсэн нэр үлдэгдэл
Darksyde hades 48 бол гэр бүл нэгдэл
Хахир хатуу зангаар дангаар бүгдийг захир
Тахир сэлэмчин монгол хүүхдүүд битгий орилж бахир
Дайны төсөл боловсруулан дайснаа газарт булна
Бидний хамгийн сул нь бурхан бугтай зэрэг тулна
Хар хүчний судрыг сөхнө алтан наран унтарч бөхнө
Диваажинтай хамт мөхнө тамын хаалганд зочид дөхнө
Амьдрал дээрээ биелэх болно аймшигт 3D кино театрт
Амьсгалыг чинь хураах эрх надад бас гладиаторд
Дайнд яаж шилдэг байхыг darksyde номлоно
Миний талд зогссон хүнийг би эелдгээр домлоно
Чарлиз Дарвины онол миний нутагт аргана
Арвин зүйлээр маргана заргана санаа оноо гаргана
Darksyde-ийн хүчирхэг эрс шатраар бол бэрс
Тэрс үзэлтэн 48-н тамлах жагсаалтад триллион нэрс
(Immortalz – хараал/үхлийн теорем)
Hades
Унтахдаа би дэрлэнэ өдөр шөнөгүй ирлэнэ
Энийг л хайр гэж нэрлэнэ би хутгатайгаа гэрлэнэ
hitton
Тархинд үйлчилнэ ноцтой үгс минь үхлийн доозтой
Удалгүй хөрөг зураг чинь тавигдана урдаа 3 хүжний поозтой
Exoteric
Exoteric хэцүү саадыг даван төрснөөс хэдэн жилийн дараа
Гараа гарган дуугаа хийж байна та нар намайг битгий хараа
Ардаа гартаа барьсан зэвсэг нь сэлэм гэдгийг битгий мартаа
Нартай байсан амьдралд чинь удалгүй үүсэх болно бартаа
Үг минь тархинд үргэлж бэлэн бурхан чөтгөр 2 нийлэн
Миний амжилтыг нураах гэтэл би тэднийг эзэрхийлэн дийлнэ
Харин хүмүүс намайг үзэн ядан эхлэн улам муулна
Гэсэн ч харанхуй стилээр өөрийгөө танилцуулан дуулна
illogist
darksyde мөнх хар тэнгэрийн дор чуулна
доод ертөнцөөс зарлах дайны дохиог бурхадад орчуулна
тэнгэрт тулсан цамхаг барин дээш авирна
бурхадын оронд дайн зарлана тэнгэр харлана цусан бороо савирна
бүхнийг булшилна газрын гүн хөрсөнд
амьдрал гэдэг үг үлдэнэ өнгөрсөнд
дэлхийг сохолно хүмүүс гарна нарны эрэлд
ертөнцийн мухраас мөхлийг харна сарны гэрэлд
yo hades
48 darksyde
Дайны бурхан