#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.20.26 9:21 pm байна

Бүх цагууд UTC+09:00

Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 91 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 Дараагийн
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 1:07 pm 
Оффлайн
Алдар Сууны Оргилд Хvрсэн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.06 6:10 pm
Бичлэгүүд: 2674
Байршил: cool as cucumber
ямар хүмүүс нь одоо ийм юманд итгээд сууж байдаг байнаа :haha:
нэг 20 жилийн дараа боолын гэрээ киноны зураг авалтын багийхан
зураг авалтаа дуусчаад бөөнөөрөө нэг газар орсон гэсэн
тэгээд бүгд хөргөгчнөөс хүйтэн пиво авсан чинь нөгөөх нь хав халуун байсан гэсэн
тэгээд тэр пивоноос уусан хүмүүс одоо бүгд үхцэн гэнэ лээ гээд яриад сууж байвал та итгэхүү :lol:

_________________
remember sammy jankis

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 1:09 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
humuus n uhtsen bol itgejil taarhaas da

_________________
¯\_(ツ)_/¯

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 1:11 pm 
Оффлайн
Алдар Сууны Оргилд Хvрсэн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.06 6:10 pm
Бичлэгүүд: 2674
Байршил: cool as cucumber
хүмүүс хаа сайгүй үхжил байдаг шд
чи уг нь silkroad flight simulator энэ тэр тоголдог хүн
ийм алиа юманд итгэх учир баймааргүй л юм :razz:
өө нээрээ final destination чинь
говийн зэрэглээ киноны зураг авалтын багийхнаас санаа авч хийсэн юм гэсэн шд :laugh5:

_________________
remember sammy jankis

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 1:16 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
humuus ch uhjil bn l da, tehde tuhain neg zuiler holbogdson humuus bogino hugatsaand bugd taliigch boloh ni ter bolgon tohioldood bhgu l bh

_________________
¯\_(ツ)_/¯

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 1:24 pm 
Оффлайн
Алдар Сууны Оргилд Хvрсэн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.15.06 6:10 pm
Бичлэгүүд: 2674
Байршил: cool as cucumber
тэр болгон тохиолдохгүй нь үнэн ч
огт тохиолдож болкуу зүйл бас биш юмаа цэг

_________________
remember sammy jankis

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 2:26 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.22.11 9:49 pm
Бичлэгүүд: 8
Ишлэл:
Дээр үед Говийн зэрэглээ нэртэй кино бүтээгчид киногоо дуусгачихаад Өмнөговь аймгаас УБ орох замдаа говийн нэг айлд буусан гэдэг. Гэтэл хүнгүй тэр айлын тогоон дээр цай буцалж байлаа. Цангасан хүмүүс цайг нь хутгаад уутал цэл хүйтэн байсанд ихэд гайхцгаасан авч бүгд уув. Тэд гэрээс гараад зорьсон зүг хөдөлсөн боловч бүгд үхэцгээсэн. Хамгийн хачирхалтай нь тал дээр байсан тэр гэр тэр дороо замхран алга болсон гэдэг.
neree unen gejuuu?

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 2:27 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.22.11 9:49 pm
Бичлэгүүд: 8
Ишлэл:
1 нь амьд үлддэг , цайнаас нь уугаагүй бдаг ч билүү хэн нь билээ

gadaa uldsen jolooch ni gedeg bizde

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 2:30 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.22.11 9:49 pm
Бичлэгүүд: 8
Ишлэл:
Ишлэл:
тэр Говийн зэрэглээ гэж кино нь тэгээд байдаг юмуу? ямархуу нөхдүүд цай уучаад яваад өгсөнийг харья байз :mrgreen:
кино зураг авалтын баг нь л явсан юм шиг байгаа юм. Кино нь байдаг штээ Говийн зэрэглээ гээд төвөөс нэг залуу ирээд л сургуулийн захирал болдог. Ангийн гишүүний үнэмлэхээ үзүүл гээд л тэр кино чинь байхгүй юу.
ter goviin zereglee ged kinon bas aimshgiin bilu gu bilu

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 2:32 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
tiin bi harsiin, ystoi aimshigtai kino sht, bi shunu uzcheed uur tsaital aij uilj bilee

_________________
¯\_(ツ)_/¯

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 2:35 pm 
Оффлайн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн
Өсөх Ирээдvйтэй Гишvvн

Нэгдсэн: 6-р сар.22.11 9:49 pm
Бичлэгүүд: 8
Ишлэл:
Юуштээ тэр түүх миний сонсож байснаар..
Тал дунд ганцxан гэр эргэн тойронд нь мал хуй, нохой шувуу эд зүйлс юу ч байхгүй байсан..
Эхлээд тэр айлд ороход 3 хүн байсан гэдэг юм билээ... Зүүн талын орон дээр байсан дунд эргэм насны эр хана луу хараад хэвтчихсэн, Бас 1 өвгөн хоймор луугаа хараад суучихсан, Харин эмгэн нь болохоор цайгаа самраад галынхаа өмнө сууж байсан юм гэнэ лээ..
Тэгээд л тэр говийн халуун өдөр гал түлээд цай чанаж байгаа айлд орсон чинь их сэрүүхэн байсан гэж байгаам.. Тэгээд зураг авалтын багийнхан эмгэнтэй мэндэлтэл тэр эмгэн дуу гаргалгүй байж байгаад буцалсан халуун цайнаасаа тэдэнд хийж өгжилдээ. Зураг авалтын багийнхан ч нээх юм тоолгүй уучихаж гэнэ.. Тэгтэл тэдний уусан цай нь хөв хүйтэн байж таараад л тэд бүгд гэнэт л шоконд орцгоосон мэдээж.. Тэдний дундаас хэн нь ч билээ нэг сонин зүйл анзаарсан гэж байгаа.. Тэр нь болохоор цай чанаж байсан эмгэний дээд уруулын хонхорхой нь байхгүй пөмбөгөр байсан гэж.. Буддын шашны номлолд болохоор уруулны дээд хонхорхойгүй хүн бол 2 ертөнцийн дунд хэсэн тэнүүчлэгч гэсэн утгатай байдаг юм билээ.. За тэр ч яахав... Төд удалгүй тэдний дуун ч гарахаа больж бие нь зарсxийцгээгээд л ирцгээсэн ойлгомжтой.. Ум хумгүй л тэр айлаас гарцгаав.. Хамгийн сүүлд гарсан 1 эмэгтэйн чихэнд араас нь ёжтой ч гэхиймүү аймшигтай ч гэхиймүү 1 инээд сонсогдсон гэсс... Ганц жолооч нь тэр айлд ороогүй .... тэгээл бүгд гөлийцөн царайтай явж байгаад машиндаа суугаад хөдөлтөл хамгийн сүүлд гарсан нөгөө эмэгтэйн араас нь яалт ч гүй дуудаач байгаа юм шиг санагдаад болохгүй болохоор нь арагшаа хартал нөгөө ганц гэр алга болцон байсан гэж байгаам... Тэгээд бүгд хотод ирцгээгээд ойр ойрхон дэс дараатай ч гэхиймүү бүгд зуурдаар нас барцгаасан..Тэр өдрүүд нь бараг нэг тэмдэглэлт ой маягийн өдрүүд болсон.. Одоо ганц тэр айлд ороогүй жолооч нь л үлдсэн гэсэн гэхдээ одоо байдаг юм уу бүү мэд...
minii sonssonoor bol neg emgen , huuhen ,bas neg huhed gadaan ni bsan gsi shd

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 2:39 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Хvндэт Харуул
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.21.02 11:17 pm
Бичлэгүүд: 7819
cameroones irsen 2 har bas suuj bsn gsn

_________________
¯\_(ツ)_/¯

Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.28.11 4:56 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.03.10 4:21 pm
Бичлэгүүд: 1329
Байршил: Спортын цонх
Гүрсэд гуайн ярилцлагийн хэсгээс...

-”Говийн зэрэглээ”-гийн нисгэгч болохын тулд онгоц жолоодож сурсан уу?
-Зарим зургийг нисч бай­хад, заримыг нь газар авч байсан. Яахав, бага зэрэг дадлагажсан. Нисгэгч бол­чихсон гэж байгаа юм биш л дээ. Хажууд нэгдүгээр нис­гэгч, би хоёрдугаар нисгэг­чийн суудалд сууна. Миний зургийг авахын тулд нэгдү­гээр нисгэгчийн суудал дээр опе­ратор суугаад зураг авах ёстой. Тэр үед яах аргагүй жолоон дээр сууна. Энэ үеэр жаахан дадлага суусных ч юм уу, кино дууссаны дараа Сумхүү найруулагч “Би нисэх дуртай” киноны хоёрдугаар нисгэгчээр намайг авсан юм. Тэнд бол бүр овоо, агаарт жолоо аваад явчихдаг болсон. Онгоцны жолоочийн ур чад­вар буухад л харагддаг. Буух гэхээр шууд л сэнсээ­рээ газар хатгах гээд аюул­тай. Ер нь нисгэгчийн ажил хүнд, хэцүү хөдөлмөр.

-”Говийн зэрэглээ” ки­нонд тоглосон ихэнх жү­жиг­чид мөнх бусыг үзүүл­жээ. Жирийн хүмүүсийн дунд нэг яриа явдаг л даа. Киноны зураг авах гэж го­вьд шөнө явж байгаад нэг хачин явдалтай таарсан гэж. Та тэр талаар хэр мэдэх вэ?
-Тийм нэг яриа байдаг л юм. Яг тэр үед би яваагүй болохоор сайн мэдэхгүй юм. Манай киноны хэсэг шөнө явж байгаа айлд ороход дар­гитал буцалж байгаа цай то­гоон дээрээс нь хийж өгсөн гэнэ лээ. Цайг аваад уухад хүйтэн байхаар нь сэжиглээд бүгд ухасхийгээд гарсан гэ­дэг. Бүгд 69-дөө суугаад хажуугийн толгой дээр гараад харахад өнөө айл, тэмээ мал нь алга болсон байдаг гэсэн яриа байдаг. Үнэндээ манай талийгаач Доржсамбуу, Цэ­вээнравдан нар тийм юм ярьдаггүй байсан.

-Өөрсдөө ийм зүйл ярь­даггүй байсан гэж үү?
-Ярьдаггүй л байсан. Тэд­нийг маань өнгөрсөн хойно л ийм яриа гарсан юм. Яг тийм зүйл болсон, болоогүйг батлах хүн нь өнөөдөр байж байна шүү дээ. Балжинням найруу­лагч тэр үед оператороор ажиллаж байсан. Талийгаач Оюунцэцэгийн аавтайгаа тэ­мээ хөтлөөд сургууль руу ирж байгаа зургийг авах гэж най­руулагч, зураглаач болон зарим жүжигчид Өм­нөговь руу явсан юм. Бүр багынх нь үйл явдлын зургийг авах гэж. Би тэгэхэд яваагүй. Ер нь киноны зургийг Дундговийн Хулдад авсан юм. Яг тэр хэсгийн зургийг авах гэж Өмнөговийн Булган сум руу явсан. Үүнийхээ хажуу­гаар байгалийн зураг авна гэж байсан юм. Яг тийм үйл явдал болсон юм гээд барин тавим хэлчих баримт надад алга. Үнэхээр ч манай киноны ба­гаас найруулагч Доржпалам, жүжигчин Цэвээнравдан, Оюун­­цэцэг, Доржсамбуу, нэгдүгээр нисгэгчид тоглосон Адилбиш, жолооч гээд нэлээн хэд маань өнгөрсөн байна. Би хувьдаа түүнээс болсон гэж боддоггүй. Нөгөө талаас нь бодвол бас үгүйсгэх аргагүй л байдаг.

-”Говийн зэрэглээ”-д хамт тоглож байсан ба­гийнхнаа одоо эргээд дурс­вал…
-Цэвээнравдан маань хэл­­­мэгдүүлэлтийн үед Дунд­говийн хөдөө суманд хоёр жил клубын даргаар ажилласан юм шүү дээ. 1980 онд хот руу татагдаж театрт ирсэн. Тэр үед Эрдэнэтогтох бид нар сургуулиа төгсөөд театрт дөнгөж жүжигчнээр ирж бай­сан үе. Доржсамбуу маань Багшийн дээдийн Кино дра­мын ангид багшаар ажиллаж байсан. Ингэж бид нэг дор бөөгнөж, нэг уран бүтээлд хамтарч ажиллах гараа эхэл­сэн юм. Цэвээнравдан бол их хошин, мэдрэмжтэй, мундаг уран бүтээлч байлаа. Жаахан юмыг андахгүй олж харна. Дүрээ юухнаар чадмаг чим­дэг. Монголын хошин урла­гийн нэлээн том төлөөлөгч шүү дээ. Тоглохоос гадна хошин шог зохиол, яруу най­раг бичдэг байсан. Доржсам­буу бол мундаг найруулагч. Дэлхийн сонгодгуудаас, ту­хайлбал “Нора”-г Монголын тайзнаа анх тавьсан хүн. Тэгсэн хэрнээ дүрд ордог. Кинон дээр Арслан Хашхүү захирлыг модонд хүлж хо­нуулчихаад, Номинд загнуу­лаад холбооноос гараад явж байгаа хэсэг байдаг даа. Тэр зургийг авах үед Доржсамбуу “Дугуйгаа өшиглөчихвөл хө­лөө хугалчих байх даа” гэснээ “Өө, энэ хувинг энд тавьчи­хъя. Хувинд л уураа гаргасан хүн байгаа биз” гээд хувин тавьж байгаад өшиглөсөн. Тийм жаахан юмаар өөрийн дотоод ертөнцийг үзэгчдэд нээж чаддаг хүн байсан. Ма­най Оюунцэцэг их чамбай. Дотоод сэтгэлгээний маш чадвартай жүжигчин.

-Мэдээж, зураг авалтын үеэр инээдтэй, сонирхол­той олон явдал болоо биз. Заримаас нь манай уншигч­дад сонирхуулаач?
-Нэг өдөр бид онгоцоо халаая гэж ярилаа. Уг нь зун, говьд 34 градусын халуун өдөр л дөө. Доржпалам багш “Халуунд онгоц халаана гэж юу байсан юм” гэж байна. Бид болохоор онгоцоор нисч са­хилгагүйтэх гээд байдаг. Тэ­гээд найруулагч руу нэгдү­гээр нисгэгчдээ үг зааж өгөөд орууллаа. “Найруулагчаа би таны ажлыг яаж заахав. Түүн­тэй адилхан та миний ажлыг битгий заа. Энэ халуун зун онгоцны бензин доошоо тун­дас үүсгэдэг. Тэр тундасыг арилгахгүй бол агаарт явж байхад онгоц саатвал яана” гэж хэл гээд. Доржпалам най­руулагч сонсоод “Тийм бол бол халаа, халаа” гэж байна.

-Худлаа ярьж байгаа хэрэг үү?
-Тэгж байгаа юм. Зорилго нь Хулд руу явж жаахан идэж уух юм, ганц нэг гожин авах л гэж тэр. Нөгөөхөө аваад эргэ­лээ. Би хоёрдугаар нисгэг­чийн суудалд, Цэвээнравдан ард суучихсан. Доржсамбуу цонхоор юм хараад зогсоо­гоороо явж байна. Тэгэхээр нь би “Хоёулаа ходоодны шүү­сийн шинжилгээ авчих уу” гээд нисгэгч рүүгээ дохилоо. “Тэгвэл тэгье л дээ” гэж байна. Тэгээд жолоогоо гэнэт хүчтэй түлхэхээр онгоц огцом доо­шоо унангуут буцаагаад дээш нь хөөргөлөө. Онгоц доошоо унахаар хүн дээшээ хөөрдөг. Доржсамбуу хөөрөхдөө духаа шалбалчихлаа. Буцаад огцом доошоо унахдаа тохойгоо урчихсан. Биднийг эргээд ирэхэд найруулагч, оператор маань гадаа гараад хараад зогсч байна. Нөгөө хоёроо харагдаж болохгүй гээд хэв­түүлчихлээ. Бид хоёрыг буу­гаад ирэхэд нөгөөдүүл буцаад орчихсон. Доржсамбуу дух, тохойгоо шалбалсан хэрнээ халаасандаа байгаа архиа хагалаагүй байж билээ. Орой нь болж бид ганц юмаа уух гээд сууж байтал Доржпалам гуайд баригдаад. Тэр үед Дашдооров гуай нутагтаа амрах гээд ирчихсэн байсан юм. Найруулагч маань “Энэ нөхдүүд онгоц халаана гэж худлаа хэлж архинд явсан байна” гээд бөөн инээдэм болж билээ. Уран бүтээлчид гэдэг биенээ байнга явуулж байдаг хачин дэггүй улс л даа.

http://news.gogo.mn/r/13255

_________________
:guitarchin:

Дээд талд
БичлэгБичигдсэн: 1-р сар.30.12 3:32 pm 
Оффлайн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.20.12 8:05 pm
Бичлэгүүд: 285
Байршил: Дэлгэсэн тэрлэг шиг нутагт...
Ишлэл:
Иксийн бичлэгийг уншаад ёстой хамаг бие зарсхийчлэээ :?
Харин тийн сонин болчлоо :aa:

_________________
Copyright © 2012 - 2013. desmond

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.12 1:12 am 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Нэгдсэн: 2-р сар.12.12 10:21 pm
Бичлэгүүд: 49
Хммм сонин л юмдаа...

Сүүлийн удаа Б.Зулаа 2-р сар.20.12 1:20 am-д засварласан, нийт 1 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.20.12 1:17 am 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч

Нэгдсэн: 2-р сар.12.12 10:21 pm
Бичлэгүүд: 49
Хммм сонин л юмдаа...

Дээд талд
БичлэгБичигдсэн: 2-р сар.26.12 1:16 pm 
Оффлайн
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Гялалзан Бусдын Нvд Гялбуулагч
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.17.12 6:37 pm
Бичлэгүүд: 48
Байршил: Хан дөрвөн уулын дунд Хатан туулын хөвөөнөө
Овоо босгоогүй бол шаазгай суухгүй

_________________
1тн=1024кг
1кг=1024гр

Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.15.12 6:03 pm 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.15.12 4:09 pm
Бичлэгүүд: 23
Ишлэл:
Иксийн бичлэгийг уншаад ёстой хамаг бие зарсхийчлэээ :?
+1 :aa:

_________________
Цорын ганц

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.02.12 1:34 pm 
Оффлайн
Аятайхан Гишvvн
Аятайхан Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.29.05 10:59 pm
Бичлэгүүд: 178
Байршил: banzan horoololdoo
ARD TUMEEEEEEEEEEEN YOR NI HAANA CH HENIID CH ORSON TSAI HIIJ UGWUL EHLEED HURUUGAA DVRJ BAI. GVIE YADAHDAA L VHEHGVISHD. VSREE L NEG HURUU TASARNA GESHAASSSS :wahaha:

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.12 7:51 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Тэр эмгэн нь нэг хоёр таваг унагаагаад газар хүрэхээс нь өмнө маш хурдан хөдөлж шүүрч авсан гэдэг байх аа? Тэгэхлээр нь наадуул нь энэ лав зүгээр эмгэн биш, зэвсгийн эрдэм сайтай хөнгөний тамир ихтэй хүн байна гэж мэдсэн гэсэн.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.12 9:23 am 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Ха ха тэгснээ нинжа болж хувираад л уу.

Энэ наадмаар Саруул шиг их форумдсан хүн алга аа.

_________________
:f01:

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.12 1:50 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
Ха ха тэгснээ нинжа болж хувираад л уу.

Энэ наадмаар Саруул шиг их форумдсан хүн алга аа.
Алгоо алга, уйдаж үхэх нь

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.12 2:26 pm 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.08.11 2:34 pm
Бичлэгүүд: 3127
Төмөрөө минь хаагуур юу хийгээд байдаг юм дээ
Эхнэр аваачэ хүүхэд чинь хэнзэрлээ

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.12 2:57 pm 
Оффлайн
Самбарын Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.30.11 8:52 pm
Бичлэгүүд: 2116
Байршил: Ulaanbaatar
Ээжээсээ энэ тухай сонсож байлаа, "Говийн зэрэглээ"-г олж үзмээр санагдав. :think:

_________________
DEFCON: Everybody Dies

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.12 3:08 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.26.02 3:14 am
Бичлэгүүд: 8722
Ишлэл:
Төмөрөө минь хаагуур юу хийгээд байдаг юм дээ
Эхнэр аваачэ хүүхэд чинь хэнзэрлээ
40 гарч байж хүүхэд нтр шүү дээ хө, хорвоо дэлхий уудам хийх ажил их, эрх чөлөө бүхнээс эрхэм нтр.

_________________
▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰▰

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.12 3:39 pm 
Оффлайн
Уянгат Дууч Гишvvн
Уянгат Дууч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.13.07 10:09 pm
Бичлэгүүд: 436
Байршил: Ууланд агаар сайхан байна шүү
Цэрэндэндэв гэгч эр одоогоос арваад жилийн өмнө Сүхбаатар аймгийн нутагт явж байхдаа нэгэн хачирхаятай айлтай таарч байжээ. Харин энэ явдлаас хойш олон жилийн дараа “Говийн зэрэглээ" киноны уран бүтээлчдэд тохиолдсон явдлыг хүний амнаас сонсмогцоо өөрт нь тохиолдсон хачин явдалтай төстэй болохыг мэдэн ихэд цочирдсон аж.
Тэрбээр Сүхбаатар аймгийн өмнөх сумдаар ноос ноолуур цуглуулж явахдаа нэг хачин айлд гуч гаруй хоног саатсан юмсанжээ. Уг нь тэр нэлээн яаруу ноолуур цуглуулж явсан ч машин нь эвдэрсэн учир нэгэн айлын гадна машинаа болон хамт явсан хүмүүсээ орхиод өөрөө тэр айлын мотоциклийг гуйж унаад хориод км зайтай байгаа айл руу явжээ. Ингэж яарсаны учир нь тэр айлын хөгшин нэлээд дээр үеэс өв дамжин хадгалагдаж ирсэн хаш чулуун хөөрөг, пийсүү чулуун соруултай зандан модон гаанс хоёроо мөнгөний хэрэг гараад байгаа учир маш хямдхан зарах гэж байгааг сонссон юмсанжээ. Хямдхан үнэтэй тэрхүү хуучны эдийг хот руу аваачвал жинхэнэ “чулуу” болгож цус гарсан ашиг унагаж болмоор санагдсан учраас ийнхүү яаравчилсан байна. Тэрбээр хот айлаас дөнгөж хөдлөн ганц гүвээ давах үед ээрэм талын баруун хойд хаяа харанхуйлан байсанаа гэв гэнэт огцом халуу шатан жигтэйхэн бүгчим болж орхисон байна. Энэ нь говьд бол угалз, талд бол түйрэн хэмээх их салхи болохын өмнөх дохио гэдгийг нутгийнхан андахгүй. Харин хотын унаган хүүхэд, арилжаа наймаанаас өөрийг бодохоо больсон Цэрэндэндэв үүнийг яахин мэдэх билээ. Тэгш цагаан газар мотоциклийнхоо хурдны хэмжүүрийг 100 миль хүртэл хааз атган давхиж явтал гэнэт тэнгэрийн баруун хойд хаяанаас хуйларсан хар шороон шуурга газар дэлхийг тэр аяар нь бүрхэн ойртож яваа нь харагджээ. Нүд талбих зайгүй битүү харанхуй шуургыг хармагцаа Цэрэндэндэв цаашаа явах хэрэггүй гэдгийг ухаарч мотоциклио эргүүлэн буцаад давхисан боловч нэгэнт оройтжээ. Хэдхэн хормын дотор түүнийг мотоцикльтой юутай хээтэй нь боөн хар шуурга нөмрөн аваад юу ч харагдахгүй болгож орхисон аж. Нүд ам руу нь нарийн шороо шууран хацар нүүрийг нь өвдтөл ороолгон хорсгож эхалсэн учраас Цэрэндэндэв арга буюу мотоциклиосоо бууж нөмөрт нь хоргодохыг оролджээ. Гэвч саранпай төмөр шиг мотоцикль салхи хааж юу шалих билээ. Бүр ч эсрэгээрээ бөөн шороонд булагдаж мэдэхээр болж. Тиймээс "Ингээд зогсч байсанаас мотоциклио асаагаад шуурга уруудаж жаахан явбал аз болж айл амьтан таарч юу магад” гэж горьдоод унаагаа асаан шуурга уруудаж эхэлсэн байна. Багцаагаар цаг гаруй ийнхүү еерийн ухаангүй хүн шиг шуурганы ая даган уруудсаны дараа гэв гэнэт ингэж явсаар байгаад хилээр гараад явчих юм биш биз гэсэн айдаст автан зогтусч мотоциклио унтраажзэ. Харин энэ үеэр шуурганы хүч жаахан саарч зуугаад метр орчимын газар бараантан харагдаж эхэлсэн учир Цэрэндэндэв мотоциклио ахин асааж, алдсан замаа олж магадгүй гэсэн горьдлоготойгоор дов сондуул дээгүүр харайлган давхиж эхэлжээ. Шороон хөшигнүүдийг нэвтлэн хэсэг давхисаны эцэст емнөхөн талд нь нохой хуцахыг сонсоод цээжин дотор нь нар мандах шиг болоод явчихсан байна. Тэр хаазаа хасан мотоциклио өөрийн нь жингээр өнхрүүлсээр айлын гадаа ирж зогсоход бүдүүн гинжнээс уяатай хоёр нохой цовхчин цамнаж байжээ. Гадаа нь мотоцикльтой хүн ирж байхад гэрээс хэн ч гарч ирсэнгүй. Цэрэндэндэв хоолойгоо засан ханиалгаж “Нохой зүгээр үү?" гэж асуусан боловч хүн гарч ирээгүй тул шууд гэрт орохоор шийдэн үүд рүү ойртсон байна. Энэ үед гэрийн хаалга ялимгүй онгойж хэн нэг нь завсараар нь шагайж харсанаа буцаагаад хаачих нь харагджээ. Хүн ирж байхад урдаас шагайж хараад хаалгаа хаадаг ямар сонин айл вэ гэж бодсоор хаалгыг нь татан орвол гэрээс нэг л сонин удаж дарагдсан нэгширмэл үнэр ханхийж байсан аж. Цэрэндэндэв ормогцоо амар мэнд эрвэл гэрт байсан хүмүүс уван цуван мэндлэх нь сонсогджээ. Тогоон дээрээс цай ч юм уу чанасан мах ч юм уу ямар нэг зүйл гаргаж байгаа бололтой, гэрэзр нь дүүрэн уур манан савсаж чухам ямар хүмүүс байгаа нь төдий харагдсангүй. Цэрэндэндэв зуухны баруун хойд талд байх хоосон сандлыг авч бөгсөн доороо хийх зуураа “Яасан айхтар шуурав аа. Төөрөөд хариугүй осгочих алдлаа’’ гэж хэлтэл гэрт байсан хүмүүс бүгд түүнийг шоолон нирхийтэл инээлдээд явчих шиг болжээ. Гэрээр дүүрэн тархсан уур манан дотроос зүүд зэрэглээ шиг нэгэн бүсгүй түүнд ойртож ирээд аягатай цай сарвайж байгаа харагдсан байна. Цэрэндэндэв тэрхүү цайг авч уумагцаа л гэв гэнэт нозоорон нойр нь хүрээд ирэхийг мэдэрсэн аж. Нэг сэрвэл толгой дээр нь хүмүүс дүнгэнэлдэн ярьж хөхрөлдөөд ч байх шиг. Нүдээ нээгээд харвал гэрээр дүүрэн цагаан уур манан савссан нөгөө айлынхаа баруун хаяанд сандал дэрлэчихсэн унтаж байгаа бололтой. Өндийж ирээд харвал битүү цагаан манан дотор гэрт чухам ямар ямар хүмүүс байгаа нь нэг л сайн мэдэгдэхгүй байж. Тиймээс хоолойгоо шахан ханиалгаад “Бүр ядраад зүүрмэглэчихэж. Би их унтав уу” гэж асуутал гэнэт гэрийн дотор бүрхсэн цагаан манан арчаад хаячихсан юм шиг ор мөргүй замхарч цаана нь байсан хүмүүсийн царай зүс тодроод ирсэн аж. Гэрт нэлээд настай нэг өвгөн, хориод насны нэг залуу, хоёр бүсгүй, тав л хүрч яваа болов уу гэмээр нэг охин хүүхэд ийм хүмүүс бүгд гартаа аягатай цай барьчихсан саахалт айлынхаа тухай ярьж байгаа бололтой их л улайран хууч хөөрцгөөж байх юм гэнэ. Цэрэндэндэв гэрийн эзэд түүнийг ч үл хайхран Орлой хэмээх айлыг газар доор ортол нь муулж суугааг сонсон хэсэг дуугүй суусанаа гэнэт ам нь учиргүй хатаж байгааг анзаараад "Алив цай байна уу" гэж асуусан 6олоеч түүнийг хэн ч анзаарч сонссонгүй. Хүн хийж өгөөгүй байхад өөрөө босоод цай хийж уултай биш. Дуугүй л тэднийг харж суусанаа гэнэт тогооны эрэгнэгний өмнө наймын хувинтай ус байгааг хараад өмнөө байсан аягыг шүүрч аван “За би ус уучихая. Цайгаар яахав ам цангаад байна” гэж хэлмэгцээ дэргэд нь байсан шанагаар утган аягаа дүүргээд гүд гүд хийтэл залгипжээ. Дотор нь сэрүү татан сайхан онгойсон боловч хэдэн мөчийн дараа ахиад л халуун чинжүү идчихсэн юм шиг ам нь халуу шатан улам аймаар цангаж эхэлсэн аж. Энэ үед гэрт байсан хоёр хүүхний нэг нь босч очоод нөгөе наймын хувинтай усыг аван тогоо руугаа юүлэхэд нь Цэрэндэндэв “Алив энэ аяга руу жаахан ус хийгээд өгөөч” гэсэн боловч хүүхэн түүнийг хүний урманд хялайж ч харсангүй. Сонин юм даа анх орж ирэхэд энэ хүмүүс чинь осолдохгүй л урдаас мэндлээд, аяга цай хийж өгч байсан санагдах юм гэж бодсоор настай хөгшинд хандан “Өвөө, дүү нь аяга ус уучихмаар байна” гэсэн боловч тэр ч бас түүнийг хайхарсангүй. Хэдэн хормын дараа түүнд энэ хүмүүс бүгд өөрийг нь гэртээ байгааг огтхон ч мэдэхгүй байна. Хажууд нь арзайтал суугаад байхад олж харахгүй байгаа юм биш үү гэсэн бодол төржээ. Бүгдээрээ сохор дүлий хүмүүс юм болов уу гэж бодоод ойрхон сууж байсан залуугийн гараас нь очиж атган авбал яг л үхчихсэн хүнийх шиг цэв хүйтэн мөс болчихсон биетэй байж. Үүнийг анзаармагцаа давхийн цочсон байна. Тэр даруй тэрбээр дандаа үхчихсэн хүмүүс амьдардаг гэрт ороод ирчихсэн юм биш биз гэж хирдхийн бодож бушуухан гарахын түүс болсон ажээ. Цэрэндэндэвийг сэмээрхэн босоод үүд рүү алхахад гэрт байсан хүмүүс түүнийг огтхон ч анзаарахгүй хоорондоо нөгөө л Орлойгоо муулан хөхрөлдсөөр байжээ. Үүд эвтэйхэн онгойлгоод гарахад нь хүртэл хэн ч анзаарсангүй. Цэрэндэндэв мотоциклио асааж зогсохдоо гэрээс баахан хүмүүс гарч ирээд өөрөөс нь зуурч авах вий гэж айсанаас зүрх нь түг түг дэлсэж байсан аж. Тэрбээр тоос татуулан давхисаар нөгөө айлын гаднаас холдож газрын баримжаа харсаар анх машинаа орхисон айлд давхин очсон боловч нүүгээд явчихсан бололтой хоосон буурь нь харлан угтжээ. Хачин юм даа ганцхан өдрийн дотор нүүгээд явчихдаг гэж бодсоор ойролцоохон хэдэн үхэр тууж явсан хүн рүү тосон очиж уулзсан байна. Морьтой хүн түүний машинаа үлдээсэн Түдэв гэдэг айлыг аль арваад хоногийн өмнө зуслан руугаа нүүсэн гэж хэлэхэд Цэрэндэндэв бүр ч их гайхжээ. Тэрбээр би дөнгөж өчигдөр тэднийд ноолуур ачсан машинаа хүмүүстэйгээ хамт үлдээчихээд мотоциклийг нь унаж гарсан шүү дээ хэмээн хашгирах шахуу хэлбэл нөгөө хүн нүүр лүү нь нэг харсанаа мориноосоо буугаад ирсэн аж. Тэрбээр Цэрэндэндэвийн унаж явсан мотоциклийг барьж үзсэнээ “Нээрээ энэ чинь Түдэвийн хоёр дугуйт мөн байна. Тэгэхээр та чинь нөгөө сарын өмнө сураггүй алга болсон хотын наймаачин байх нь ээ” гэж гайхмаар зүйл асуужээ. Мэл гайхсан Цэрэндэндэв удалгүй нутгийн хүний амнаас өөрийгөө тэр нэгэн шуургатай өдөр алга болсоноос хойш бүтэн сарын хугацаа өнгөрч байгааг олж мэджээ. Хамт явсан хүмүүс нь хориод хоног түүнийг хайсаны эцэст аймагт хэл өгөн эрлийн групп гаргуулж хайлгасан боловч ололгүй амь насаа алдсан гэж тодорхойлоод арваад хоногийн өмнө хот руу буцсан юмсанж. Цэрэндэндэв үүнийг ойлгомогцоо шуурганаар тааралдсан тэр хачин айлд бүтэн сарын турш хаашаа ч гаралгүй унтсан гэдэгтээ огтхон ч итгэсэнгүй. Гэвч тэрбээр унаа тэргээ анх орхиж гарсан айлдаа очоод үхсэн хүмүүстэй хамт нэг гэрт сар гаруй хамт байсанаа ойлгосон гэдэг. Түүнээс хойш Цэрэндэндэв нас барсан хүмүүс хаа нэгтээ айл гэр болон урьдын адил амьдарсаар байдаг юм байна гэсэн хачин зүйл боддог болжээ. Монгол орны өргөн уудам нутаг дэвсгэр дээр иймэрхүү үл ойлгогдох ганц гэрүүд энд тэнд мэр сэр таарсаар байдагийн нөгөө нэг жишээ нь Говийн зэрэглээ” киноны уран бүтээлчидтэй таарсан хачин айл ч байж мэднэ.

_________________
Only God Can Judge Me

Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.12.12 6:46 pm 
Оффлайн
Хэлээд баршгvй их цолтой
Хэлээд баршгvй их цолтой
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.06.10 9:47 pm
Бичлэгүүд: 466

So interesting

Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 91 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 1 2 3 4 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00

Хэн онлайн байна

Энэ форумыг үзэж буй хэрэглэгчид: Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 1 зочин

Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр