#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.04.26 1:19 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 24 постууд ] 
Зохиогч Мэссэж
БичлэгБичигдсэн: 5-р сар.16.11 8:54 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
001. Цурам болсон тал
Испанийн эртний хот Сан-Антонилогоос урагшаа зуу орчим бээрийн тэртээ байдаг Тихасын нүд алдам хөндийг үдийн нар хурц гэрлээрээ гийгүүлнэ. Ганц ч үүлгүй номин тэнгэр цэлийнэ.
Нарны алтан шаргалд туяан дотор, зэрлэг талд зуршил болоогүй хэсэг юмсын бараа хэрэгдэх нь амьд амьтныг бараа үзэгдэхгүй газар хүн амьтны оромж байгаг гэрчилнэ. Тэртээ холоос харахад л ээ бол дээгүүр нь цав цагаан даавуугаар бүтээсэн, тал цагираг бүрхүүлтэй бүхээгт тэрэгнүүд гэдэг нь мэдэгдэж байв.
Тийм тэрэг дөнгөж аравхан байсан нв худалдаачдын жингийн фуваа буюу зкасгийн газрын хөсөш гэхэд нь дэгдүү цфөөхөн учир, ямар нэг нүүдэлчин, Леон голын эрэг пээрх шин суурингуудын нэг рүү очихоор явах замдаа тзр буудаллаад хөдөлсөн нь энэ ажээ
Бүхээгт тэрэнүүд аагим талын дундуур урт гэгч цувран маш удаан гэлдрэх туд тэдгээрийн хөдөлгөөн бараг үл ажиглагдана. Хрооронд нь сүүтгэхэнл бараан дүрс нь морьд хөдөлжээ гэдгийг гэрчилнэ.
Зөвхөн үргэн зугадаж байгаа оронго, хашгиран нисч байга суусгалжин хоёр л хөсөш осолдолхгүй хөдөлж байгааг гэрчилнэ. Амьтан шувуу хочр тэдгий онгон зэрлэгш эзэмшилд нь юу гээчийн хачин амьтан гараад ирэв хэмээн гайхан эргэлзэнэ.
Энэ жин үдийн цагаар, тал нутгийн хаана ч гэсэн нисч байгаа шувуу, давхиж яваа гөрөөс эс үзэгдэн, цөм сүүдэр газар хоргоджээ . Гагцхүү олз омог хөөцөлдөж яваа хүн л халуун орны тал хээрийн хуулийг зөрчин шатам халуун нарыг тоохгүй явж чадах билээ .
Хөсгийн эзэн ч бас жин үдийн нарыг үл тоон замаа хөөж ява нь энэ жээ .
Тэдгээр шилдэг сайн бүхээгт тэрэг бүрт элдэв янзын идэж, уух юм, үнэтэй цэнэтэй тэр ч бүү хэл баян тансаг гэрийн тавилга, хар арьст шивэгчин хүүхнүүдийг хүүхдийнх нь хамт ачжээ . Эрэгтэйчүүд нь хөсгийн хажуугаар явган дагаж, зарим нь эцэж ядарсан шинжтэй хөсгийн хойноос уван цуван явна. Хөсгийн түрүүнд кентуксийн хангал луус хөлөглөж сүүх тэрэг явж байв. хөтчийн суудал дээр суусан зарцын хувцастай дэлбэгч негр халууцан бухимдана.
Энэ бүхнээ үзэхэд хойд муж улсын нүүдэлчин яюуу хүн, шинэ гал голомт эрж бэдэрч яваа, биш харин өмнө зүгийн баян хүн аль хэдийн эдлэн газар болгож авсан нутаг руугаа нүүж явааг илэрхийлнэ.
Үнэндээ энэ бол тариалангийн эзэн Вудли Пойндщкстерын хөсөг бөгөөд тэргэр бүлийнхнийгээ авч Матагордын булангийн эрэг дээрх Индианолийг дайран их тал нутгийн туулж, шинэ эзэмшил газар руугаа явж байгаа жээ .
Эзэн өөрөө хөсгийн түрүүнд морьтой явна. Тавь орчим настай, өндөр нуруутай, туранхай биетэй, үл мэдэг цайвар шар царайтай, омог бардам, догшин ширүүн байдалтай хүн юм . Тэр ноосон даавуун хүрэм, хар торгон хандааз, дорно зүгийн даавуун өмд өмсөж, цирийн боловч чанартай эдээр хувцаслажээ. Хантаазны нь задгай энгэрээр, зааманд нь хар тууз зангидсан нимгэн даавуу цамц цухуйж харагдана. Өргөн хүрээтэй сийрсэн малгай нүүр царайг ньөмнө зүгийн шатаам халуун нарнаас хамгаалжээ .
Хоёр морьтой хүн түүний баруун, зүүн талд зэрэгцэн явна. Тэр хоёрын нэг нь дөнгөж хорь хүрч яваа зөлуу, нөгөө нь түүнээс долооах ажээ .
Нэг дэх нь Пойндекстерийн хүү бөгөөд түүний хөгжилтэй талбиухан царайг, ялангуяа нөгөөх морьтой хүний уйтгартай төрх болон дгшин ширүүн аавтай нь зрэгцүүлж харвал аррагүй нүд булаам ажээ .
Тэр залуу, хөвөн цаасан нэхмэл эдээр хийсэн тэнгэрийн номин өнгөтэй дэлбэгэр малгай өмсжээ . Хувцас нь залуугийн дүр байдалд зохисноор барахгүй өмнө зүгийн уур амьсгалын шаардлагад бас тохирчээ .
Гурав дахь хүн нь бол газрын эзний зээ, сайн дурын цэргийн албанаас чөлөөлөгдсөн офицер ажээ . Тэр хүн хар хөх цэмбээр хийсэн цэрэг маягийн өмн цамц, цэмбэн малгай өмссөн байлаа .
Тэндээс зайдуухан, хөсгийн хажууд бас нэг морьтой хүн явж байв. тэр хүн цагаан арьстан боловч хөрзгөрдүүрэ царайтай өгөөд царай зүс нь ширүүн, бусдаасаа өөр энгийн хувцас өмссөн ташуураараа сүрхий сурмаг ташуурдаж байгаагий нь харвал газрын эзний боолуудын захирагч гэж шууд хэлж болох ажээ .
Чухам тэр нь гээд нэрлэчихэж боломгүй хоёр хүүхэн сүүх тэргэн дотор сууж явна. Тэдний нэг нть нүд гялбам цав цагаан, нөгөө нь бүр бараан аж. Цагаа хүүхэн нь Пойндекстерын ганц охин, нөгөөх нь шивэгчин хүүхэн нь юм .
Энэ нүүдэлчин Лиузиан мужийн Мисип мөрний тэндээс гарчээ . Эзэн нь өмнө зүгийн энэ мужийнх биш бөгөөд нүүр царайг нь харваас креол’ хүн биш нь мэдэгдэж байв. Хүүгийн царайд , ялангуяө сүүхний цонхны хөшигний цаанаас байн байн цухалзах охины нь сайхан царайгаар Атлантын далайш зуугаас доошгүй жилийн өмнө гаталсан франц цагаачдын удам гэдэг нь тодхон харагдана.
Вудли Пойндекстер болөмнө зүгийн чихрийн тариалангийн томоохон эздийн нэг. Тэр их цамаан задгай амьдарч байсан бөгөөд энгүй зочломтгой нэрд гарчээ . тэгээд сүүл сүүлдээ хоосроод Лиузиан дэхь эдлэн газраа орхиж, гэр бүлд үлдсэн хэдэн хар арьстныхаа хам баруун хойд техасын зэрлэг тал нцутагт шилжин ёсуухаар яваа нь энэ ажээ, Бараг жин үд боллоо . Нүүдэлчинд сүүдэр туссан зүг рззгээ аялгуурхан сажилна. Аагим халуунюд ядарсан цагаан арьст хүхмүүс морин дээрээ яив яимээгүй дүнхийнэ. Ган халуунд дассан негрззд хүртэл эцэж цуцаад, есөн шидийн юм ам булаалдан ярилцахаа больж нэгш долр бөөгнөрцгөөн бүхээгт тэрэгнүүдийн хойноос үг дуугүй дагаж явав. Хүн оршуулж яваа юм шиг анир чимээгүй, хааяа нэг негр хөтчидийн чимээ өгөх, буу дуугарах мэт шилбүүрийн тас хийх чимээ нозоорон чимээ аниргүй байдлыг эвдэнэ. Хөсөг нь тэмтэрч байгаа юм шүиг аажуухан хөдлөнө. Үнэндээ жинхэнэ зам гэхээр юм алга байв. Урьд өмнө үүгээр явж өнгөрсөэн тэрэгний мөр, налж дагтаршсан ногоогоор л зам нь дөнгөж ялгарсан байлаа .
Хэвийгээр дөнгөн данган сажилж байгаа ч тэргэнд хөллсөнө луусууд тэнхээгээ үавхан зүтгэнэ. Зорьсон газартаа хүртэл хориод бээрийн зай байна гэж эзэн бодоод, шөнө болохоос өмнө хүрэхээр төлөвлөжээ . Тэгээд үдийн халууныг хайхаралгүй яваад байх тушаал өгсөн нь энэ ажээ .
Зуугаад метрийн өмнө явж байсан захирагч гэнэт саадтай тулгарсан мэь жолоогоо татан, бусаддаа дохио өгч хөсгөө зогсоого буцан давхилаа . Гараа занга., дохиж байгаагий нь харвал сандарч тэвдсэн бололтой .
Юу болох нь энэ вэ?
Индианчууд дайралдсан юм биш байгаа? Тэднийг энэ хавиар үзэгдэх болсон тухай аймшигтай цуу үг олонтаа дуулддаг болжээ .
Юу болов, мистер Сансом? Гэж түүнийг ойртож иэхэп эзэн асуулаа .
- - Цурам харагдаж байна. Талд түймэр гаргчээ гэхэд
- - Түймэр гасран ий?Хаана? Утаа түймэр гарчээ гэхэд харагдахгүй байна шүү дээ хэмээн сэтгэл нь озвсон байдалтай сүүх рүү хяламхийнгээ асуув.
- - Үгүй, эрхэм минь. Би зөвхөн талд түймэр гараад гэлийн арав шиг нэлэнхүйдээ харлачихаж гэж хэлэх гэсэн юм .. гэж хий дэмий үймүүлчихсэнээ ойлгосон захирагч яаран хэлэв.
- - Энэ бол зовох юм биш! Бид ногоон тал дундуур явж байгаа шигээ хар тал дундуур санаа амар аялж болно гэж би бодож байна.
Пойндекстерын зээ нь ярианд оролцож:
- - Джон Сансом, юун балай ярйиа дэлгэж хүн амьтныг дэмий айлгаад байгаа юмбэ? … Хөөя , хар золигнуудаа, олигтойхон хөдлөөд өг! Урагшаа! Гуядаад бай! Гуядаад бай! гэхэд
- - Ахмад Клхаун минь, бид одоо замаа яаж олох билээ? гэж захирагч асуув.
- - Зам эрж яах юм бэ? Балай юм! Бид замаа алдаагүй байгаа биз дэ?
- - Замаа алдчихлаа гэж айж байна . тэрэгний мөр өвюстэй хамт шатчихаад огт үзэгдэхгүй байна.
- - Тэгээд яагаа вэ? мөр хөөлгүйгээр шатсан газрыг туулж болохгүй юм шиг Ярих юм . Бид шатсан газкрын нөгөө талд гараад үамаа олно гэхэд зүүн мужийн хүн боловч талыг бөаруун хязгаарыг сайн мэддэг захирагч:
- - Тиймээ, хэрэв нөгөө тал нь шатаагүй үлдсэн бол олдоно. Би шатаагүй газрыг морин дээрээсээ огт харагүй байна гэж хайхрамжгүйгээр хариулав.
- - Гуядаад бай, негрүүдээ ! Гуядаад бай! гэж Колхаун яриаг таслан хашгираад, мориой давирч ургагш сугаран хөдөлсөн нь тушаалг биелүүлэх ёстой гэдгийг харуулсан нэрэг байлаа .
Хөсөг хөдөлсөн боловч шатсан талын захад хүрээд гэнэт дахин зогсов.
Морьтон хүмүүс цаашид яах тухайгаа ярилцахаар хажуу тийшээ явцгаалаа . Өмнө нь ц элий цурам болсон хязгааргүй уудам талыг хараад байдал хүндэрснийг цөм ойлгою. Цурам болсон тал бараантан мэлиийнэ. Тэнд нэг ч амьд ургамал, нэг ч ногоон өвс, навч үзэгдсэнгүй . Зуны цаш ногооны сөл гүйцсэн үед түймэр гарчээ . Энэ гунигт үзэгдэл гурван зүгт энгүй алс тэртээ хязгааргүй үргэлжилжээ . Хөх тэнгэрийн тодхон өнгө хүротэл бараан хар юм шиг, нар үүлэнд халхлагдахгүй бловч гэрэл гэгээ цацруулахыг хүсэхгүй, гунигт газар руу хөмсөг зангидан харж байгаа юм шиг санагдана.
Энд ямар нэг юмны ул мөр үлдсэнгүй, цөм өвс ногоотой цуг шатжээ гэж Сансомын хэлсэн үнэн байв.
- - Одоо яацгаах билээ? гэж эзэн тэвдсэн дуугаар асуув.
- - Яах билээ, Вудли ахаа? Яаваад л байсан дээр дээ . Шатсан газрын тэртээ талд гол байх ёстой хэрэв байдлыг харгалзаж голоо өгсөж юмуу, эсвэл урудаж явна. Тэгвэл учир нь олдох биз.
- - Тэгвэл Кассий минь, бид зүг чигээ бүрмөсөн алдаж магадгүй яа даа!
- - Арайч дээ. Шатсан газар төдий л их биш байх гэж би бодож байна Бид замаасаа жаахан гажлаа ч гэсэн% гайгүй, тэртээ тэргүй эрт орой алин боловч голд хүрэхээс хойш .
- - За тийм бол сайн, найз минь. Чи сайн мэдэх болохоор би чамд итгэж дагач.
- - Ах минь, битгий зов, энүүнээс хэцүү юманд ч би орж явлаа… Урагшаа, харууд аа! Миний хойноос ! гэж хэлээд өнөөх халагсдан офицер ссүүх тэрэгний зүг ойртон маягтай харав. ҮЙмээн сандраанаас болж ялимгүй түгшсэн боловч сайхан булбарай царай хөшигний цаанаас харагдана. Холхаун морио давирч итгэлтэйгээр ургаш давхив.
Тэгээд тушуурын дуу зэрэг зэрэг тас нясхийх, наян луусыг туурайн чимээ, дугуйны эд бүгд холилддон нижигнэсэн дуу гарч хөсөг дахин замдаа оров.
Лууснууд хурдлан шогшлоо . Нүдэнд дасаагүй хар газар тэдгээр адгуусын айлгах мэт. Нурманд дөнгөж хөлөө хүргэнгүүт татан авч, залуу лууснууд нь айсандаа хуухирна.
Тэгээд аажимдаа хөгчүүлдээ харан харан номхорч жигдхэн алхах боллоо .
Жингийн цувуу энэ бээр орчим яваад бас зогсов. Газарчин үүргийг өөртөө авсан хүн сайх тушаалыг өгчээ . Жолоогоо татан зогсч буй түүний харахад нөгөөх биедээ эрэмших нь алга болжээ .Хаашаа явахаа мэдэхгүй мэгдсэн нь үзтэл илт .
Газрын байдал өөорчлөгдөж, тэгэхдээ муу тал руугаа өөрчлөгдөн хувирав. Цурам болсон тал нөгөө л хэвээрээ үргэлжилнэ. Харин тэгш тал газар маанв гүвгэр түвгэр болж уулсыбн сэрвэн, жижиг толгод тал хөндийтэй нийлэн үргэлжлэх болов. мод гэж нэрлэхийн төдий юм харагдаж байсан учир, мод огт ургаж байгаагүй гэж хэлж болохгүй . Энэ газарт Мексикийн намхан хуйс ганц нэгээрээ буюу хэсэш бөөнөөрөө ургажээ . тэр моднуудын сэгсгэр навчис ор мөргүй алга болж, хуйхлагдсан иш, харласан мөчрүүд нь баргар хар хэлхээ яс мэт ёрдойно.
-Чи минь замаа алдчихав уу? гэж эзэн зээлгийнхээ дэргэд яаран лчиж асуулаа .
Үгүй ахаа, одоохондоо үгүй. Би эрэгцүүлэн харах гэж зогссон юм . Доошоо, тэр хөнлий дунд л зам байх ёстой . Бид зөв явж байна. хөсөг явж л байг Хариуцлагы нь би хүлээнэ.
Дахиад л хөдөллөө . Уулын хажу руу уруудан хөндий дундуур, явж дараа нь өөр нэг уулын хажуу өөд өгсөж, дээр нь гараад дахин зогслоо .
Кассий, чи ер нь замаа алдчихав аа даа? гэж эзэн бас зээгийнхээ дэргэд очиж дахин асуув.
Чөтгөр аваг! Тэгэв үү гэж айж байна. Ер нь энэ тамын орон дотроос ясмар шулам нь зам олж чаддаг болоо?… гэснээ Колхаун сүүх тэрэг ойртон ирэхийг хараад - Үгүй, үгүй! хэмээн сандарч байгаагаа мэдэгдэхгүйн тулд үгээ үргэлжлүүлэн - Одоо надад цөм тодорхой боллоо . Тэр зүгт л гол байх ёстой . Урагшаа! Гэж хэлэв.
Гэвч ахмад үнэндээ хаашаа явахаа мэдэхгүй байгаа нь илт морио давирч, түүний хойноос хөсөг дагаж хөдлөв. Колхауны сандарч тэвдсэн байдал, хөсгийнхний нүднээм далдуур өнгөрсөнгүй . Хөсөг нь шулуун үамаар ыиш шатсаан тал , товцог толгод, хуйхлагдсан бут сөөгний хооронд эргэлдэж байыгааг тэд мэджээ.
Гэхдээ удирдагчийн урамтай сайхан үг, тэдний сэтгэлд их итгэл төрүүлжээ . Кэрэг зэрэг өнгөрсөн ташуурын тас няс хийх , чимээ баярлан хөөрсөн хүмүүсийн хашгираантай хольцолдон сонсогдлоо .
Аянчид дахин зам дээр гарч ирэхэд тэдний өмнөхөн явсан баймаар морины туурай, тэрэгний дугайн цоо шинэ мөр цурам дээр үзэгдэв. Тэдний хөсгийн дайтай өөр ямар нэг хөсөгш тун саяхан нурам дундуур явж өнгөрсөн нь илт ажээ . Тэр цуваа тэдний адил Леон голыг чиглэн явсан нь зайлшгүй бөгөөд Инж цайз руу явж байгаа засгийн газрын хөсөг байж магадгүй байлаа . Тэгэхээр түүний мөрөөр явах хэрэгтэй . Цайыз бол яг тэдний явах замын дагуу байдаг бөгөөд зорьсон газар нь ч тэднээс холгүй ажээ
Үүнээс өөр өөдтэы юм олдохгүй байлаа . Колхауны сэтгэл дахин сэргэж, өөртөө эрдэн дур зоргоороо цааш ява тушаал өглөө .
Хөсөг өнөөх дайралдсан мөрөөр нэг бээр хэртэй, магадгүй илүү ч явчихаж бололтой . Тэгэхдээ чигээрээ биш, харин хуйхлагдсан бутнуулыг тойрон эргэлдэж байв. Кассий Колхауны ихэмсэг дүр урам хугарч гутарсан байдлаар алгуурхан солигдо. Тэдний дагаж яваа дугуйны мөр өөрсдийнх нь хөсгийн мөр гэдгийг Колхаун мэджээ.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Сүүлийн удаа pcd 5-р сар.19.11 4:06 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.
тэмдэгт нэмэв


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.16.11 8:55 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.03 1:12 am
Бичлэгүүд: 627
Байршил: Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц =]
baga baihdaaa unshij baisan yum baina .goyo zohiol shu

_________________
走很多路,读很多书


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.16.11 8:57 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
Үргэлжлүүлвэл унших хүн байгаа болов уу?

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.16.11 8:58 pm 
Оффлайн
Эртний Эрдэнэ Гишvvн
Эртний Эрдэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.22.03 1:12 am
Бичлэгүүд: 627
Байршил: Энэ хорвоо ертєнцийн хувьд чи ердєє хэн нэгэн... Харин хэн нэгний хувьд чи єєрєє хорвоо ертєнц =]
baigaaa baihoo .goyo sonirholtoi zohiol shde :)

_________________
走很多路,读很多书


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.16.11 9:03 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
Тэхх...Гоёшд...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.16.11 9:16 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
002. Бугуйлын мєр


Вудли Пойндекстерийн хөсөг өөрийнхөө мөрөөр яваад байсан нь гарцаагүй болжээ .
- Манай мөр байна! гэж Колхаун, чи тэгээд юу гэх гээв? Бид тэгээд … зүгээр л яваад байсан хэрэг үү?
- Өөрсдийнхөө мөрөөр л яваад байж. Тиймээ, тэгсэн байна. Бид тойроод л яваад байж. Миний морины тал тахтай хойд туурайны мөр байгааг хар л даа . Бас энд негрүүдийн мөр байна. Түүнээс гадна би явсаг газраа таньж байна . Сүүлийнхээ зогсолтын дара билний урудаж явсан өнөөх толгод энэ байна. тун золгүй хэрэг боллоо . Хий дэмий хоёр бээр орчим явчихлаа!
Энэ бүгдийн дээр бас хэтэрхий биедээ эрэмшин газарчин үүргийг өөртөө авсан зэрэг нь эзний зээг айхавтар ичээжээ. Сүүх тэрэг ойртон ирж, түүн дотроос гайхаж, зэмлэсэн янзтай сайхан нүд ширтэхэд ахмадын царай улам жигтэйхэн барайв.
Пойндекстер юм ч асуухаа больж, тэд замаасаа гарчихсан нь хүн бүхэнд илэрхий болжээ . хөл нүцгэн таврагчид нь хөлийнхөө мөрийг таньж нэг замаар хоёр дахин явж байгааг ойлгов.
Жингийн цуваа бас л зогсчихлоо Морь унасан цагаан арьст хүмүүс дуу шуу болцгоон сандран зөвлөлдөнө. Байдал хэцүү болжээ . Харанхуй болохоос өмнө зорьсон газартаа хүрнэ гэж бодож байсан эзний найдвар тасарлаа .
Хамгийн гол гай нь ганц энэ биш байв. Өөр бас юу ч хүлээж байгаа юм билээ хэн мэдэх билээ? Шатсан тал тэр чигээрээ аюул . Тэд цурам болсон тал дунд хонох хрэг гарвал лууснуудаа услах ус ханаас ч олохгүй н мэдээж. Тэгээд бас ганц хоноод ч зогсохгүй юм билүү? хэн мэдэх вэ?
Ер нь тэгээд замаа яаж оох билээ? нар хэдий эрт боловч хэлбийж эхэлжээ . Мөдхөн нар орох зүгээр чигээ гаргаж болох байв. Тэгээд яах ч юм билээ? Баруун, зүүн% урд% хойд зүг хаана байгааг мэдэж авлаа ч гэсэн өөрсдөө аль зүг явахаа мэдэхгүй байгаа улс чинь яах ч вэ дээ?
Колхаун болгоомжилдог болж, удирдагч болох гэж тэимүүлдгээ бүр байчихлаа . Энэ ичмээр бүтэлгүй явдлын дараа зориг нь мохжээ .
Арваад минут ярилцсан боловч нэг ч хүн олигтой санал гагасангүй . Хүн бүр цөхрөнгөө барж, тэнгэр нарыг бүү хэл, дотор нь гишгэсэнг хүний царай зүсийг хүртэл хар нурам бүрхэх нь энэ хар талаас яаж гарахыг хэн ч мэдэхгүй байлаа .
Тэртээ тэнгэрт олон нөмрөг тас нисэж яваа үзэгдэнэ. Тэд улам бүр ойртсоор, зарим нь газар бууж, зарим нь төөрсөн хүмүүсийн толгой дээгүүр эргэлдэв.Шувууны нисэх байдал цаанаа л нэг зэвүүн байв.
Бас дахуин гунигт арван минут өнгөрлөө . Гэтэл гэнэт сэтгэл сэргэх нэг шинэ явдал болж тэртээ алсаас нэгэн морьтой хүн гарч ирээд шууд хөсөг рүү чиглэн айсуй харагдав.
Яасанн санамсаргүй тохиолдол аз завшаан бэ? ийм газар хүнтэй дайралдана гэж хэн санах билээ! Аянчид ойртон ирж яваа хүнийг хараад аюврагчаа гэж бодохоос нүдэнд нь итгэл найдврын гэрэл дахин туслаа .
Тэр хүн үнэхээр манайхн руу айсуй гэж үү? Гэж эзэн нүдэндээ итгэлгүй асуув.
- Нээрээ, ааваа, шууд наашаа айсуй гэж Генри хэлээд малгайгааг авч даллан тэрхүү үл таних хнийг дуудав.
Гэвч тэр хүн, тэртэй , тэргүй когсож байгаа чаа хөсгийг харжээ . Тэгээд шууд давхисаар хөсөгний хажуугаар өнгөрч, эзэн болоод түүнийг дагалдагчийн дэргэд очию.
Мексик хүн юм гэж Генри тэр танихгүй хүний хувцсыг хараад шивнэн хэлэв.
Тийм тусмаа л сайн. Замыг арван хуруу шигээ мэдэж байгаа гэж эцэг нь бас аяархан хариулав.
Өмссөн хувцаснаас нь өөр, мексик хүн гэхийн шинж огт алга. Би одоо мэдээд орхиё … гэж хэлээд Колхаун – Buenos dias, cavallero! Esta Vuesta Mexicano? Гэж тэр танихгүй хүнтэй испани хэлээр мэндлэв.
Үгүй ээ гэж тэр хүн инээмсэглэн хэлээд- Би мексик хүн огт биш, хэрэв хүсвэл та бзхэнтэй испаниар ярьж чадна . Гэвч англиар яривал та нарт илүү ойлгомжтой байх болов уу? гэж санаж байна. Англи хэл бол танай төрлөх хэл байхаа? гэлээ .
Колхаун хэлсэн өгүүлбэртээ ямар нэг алдаа гаргачихна , эсвэл буру дуудлаа гэж бодоод хариу үг хэлэхээ түдгэлзэв.
- Бид америк хүмүүс шүү! гэж Пойндекстер бардам хэлснээ өнөөх тусламж горььдож байсан хнийхээ дургүйг хүргэчих бий гэж айсан мэт- Бид цөм өмнөд муж улсын америкчууд л даа гэж нэмж хэлэв.
- Тийм болох нь хөсөг хөтлий чинь харваас амархан танигдаж байна гэж тэо хүн үл мэдэг дооглосон байртай инээмсэглэн , негр аргц нарын зүг харж хэлээд,
- Энэ зэрлэг тал дундуур анх удаа аялж байгаа тань ч мэдэгдэж байна. Та нар замаасаа төөрчихөө юу? гэж асуув.
- Тэглээ . хэрэв та сайн санааны үүднээс эс тусалбал, бидэнд замаа оох горьдлого алга.
Сайн санаасаад байр юу байх вэ! Би тал дундуур давхиж яваад санаандгүй та нарын мөрийг харлаа . Тэгээд төөрч гэж мэдээд туслах гэж давхин ирсэн минь энэ.
- Та их сахан сэтгэлтэй хүн юм . Бид таньд маш их баярлаж басйна .Тантай танилцъя. Би бол Лиузиан нутгийн Вудли Пойндекстер гэдэг хүн . Инж цайзын ойролцоох Леон голын эрэг дээр эдлэн газар худалдаж авсан юм . Бид тэр газартаа гэгээ тасрахаас өмнө хүрэх гэж бодсон юм . Амжих болов уу , ту юу гэж бодож байна?
- Миний хэлснээр л явбал амжиж хүрнэ дээ гэж хэлээд тэр үл таних хүн хажуу тийшээ жаахан хазайж, толгод өөд давхилаа .
Тэгээд аянчдын аль чигээо явбал зүйтэй ы болохыг олох гэж толгод дээрээс эржгэн тойрны гакар оныг ажиглаж байгаа нь илт болов.
Тэр морьтой хүний дүр тэнгэрийн өнгөн дээр тод сайхан харагдаж байв.
Үүлдэр сайтай ганган хээр морь унажэ . Арабын эзэн хаанч гэсэн тийм морь унахаасаа ичихгүй бизээ! БӨргөн цээжтэй , сүмб шиг тэгшхэн хөлтэй уужим сахану хондлоотой, өтгөн сахан сүүлтэй сайхан морь ажээ, Унаж яваа хүн ь аятайхан царайтай, гоолиг биетэй, хорин тав орчим настай залуу эр байв. Тэр залуу хлэн хүрэм, хочр талаараа үдээстэй өмв, одсыг ширээр хийсэн гутал, алтан саагаар чимсэн гялгар бзрх малгай өмсөж, хятад эдээр хийсэн ув улааан бүс жавхайтал ороосон нь мексик маягийн өнгө тохирсон сайхан гоёл ажээ . Тэгээд энэ айхан эр маанв мексик дарчуудын хийсэн конквистадоруудын хэрэглэж байсантай ойролцоо хээ угалз гаргасан ширэн гөлөмтэй уужим эмээл дээр суусан байна гэж бодоод үз.
Аянчдын цөмийнх нь анхаарлыг өөрийн эрхгүй татсан мроьтон маань ийм хүн байлаа .
Сүүх тэрэгний цонхны хөшигний уаанаас бас нэг хүний харц тэр морьтон хүн дээр тусжээ . Тэр харц маш өөр онцлог сэтгэгдлийг илэрхийлж байв. Лиуза Пойндекстер авхай үнэхээо хүсэжө мөрөөддөг сэтгэлдээ зохицсон хүнийг амьдралдаа анх удаагааг олж харжээ . Залуу кроел хүүхний сэтгэл тэгж доглолн байгааг тэр үл таних хүн мэдсэн бол сэтгэл нь ханах байлаа . Гэвч үүнийг яаж мэдэх билээ дээ? Тийм авхай байгааг ч зүүдэлсэнгүй . тоос шороонд дарагдсан сүүх тэрэгийг дөнгөж хальт хараад өнгөрчээ . Дотор нь үнэт сувд байгаа анзаарахгүй өөдгүйхэн хясааг л ийнхзүз ихайхрамжгүй хардаг явдал олонт тохиолддог . Өнөөх хүн хөсгийг эзэн рүү эргэж:
- Би та нарт өөрсдөө шууд яваад зорьсон газартаа оччихоор баримжаа болгочих юм зааж өгч чадахгүй нь ээ! Би уг нь замы нь мэднэ. Та нар Леон голд цайзаас таван бээр доогуур хүрэх болно. Харин би яг түүгээр гол гатлах учраас миний морины мөрөөр явж болно. за баяртай эрхмүүдээ! гэж хэллээ . танихгүй хүн ингэж нэгэнт салах ёс гүйцэтгээд морио гуядаж давхин одлоо .
Үл таних хүний тэр хачин жигтэй зан байдлыг хараад эзэн болоод түүнийг дагалдагчид ихэд гайхацгаажээ . гэтэл тэднийш үг ч дуугарч амжаагүй байтал буцаад ирэв. Яагаад буцаж ирэх болсны нь хэн чойлгосонгүй .
- Миний морины мөр та нарт олигтой тус болохгүй байх гэж би айж байна. Түймрийн дараа үүгээр мустанг явж өнгөрчээ . тэд олон мянган мөр үлдээсэн байна. гэвч миний морь тахтай , гэсэн ч тэр толно мөрний дотроос та нар шиг мөр ялгаж дадаагүй улс миний мөрийг олоход хэцүү болно. тэгээд бас хуурай үнсэн дээо морь бүхни мөр бараг адилхан байдаг юм гэв.
- Тэгвэл бид яах билээ? гэж эзэн цөхөрсөн дуугаар асуув.
- Эрхэм Пойндекстер , би та нарт газарчилахаар үлдэж чадахгүй их харамсаж байна. Би цайзад нэг чухал баримт бичиг яаралтай хүргэж өгөх ёстой . Хэрэв миний мөрийг алдчихвал нар баруунаас тусаж, сүүдэр чинь үргэлж зүүн талдаа буухаар, явж байгаа чиг сүүдэр хоёрынхоо хооронд арван таван градусын өнцөг барьж яваарай .Тэгж таван бээр хэртэй явтал чинь өндөр агарын орой харагдана. Яг тэр молдыг чиглэн яваарай. Тэр мод голын эрэг дээр гарамнаас холгүй байгаа юм .
Залуу эр явахыгш завдаснаа нэг юм хараап мориныхоо жолоог тата.в тэр зал сүүх тэрэний хөшгийн цаанаас ширтэн байгаа гялалзсан хар нүдийг харчихжээ Анх олж харж байгаа нь л энэ. Хэдийгээр бие нь сүүх тэрэгний харанхуй бүхээг дотор далдлагдаж байгаа боловч залуу эр дээр тусаж байгаа хоёр нүд нь хүүхэн хний ер бишийн гоо сайхан царайг чимэглэж байгаа нь мэдээж. Түүнээс гадна хүүхний нүд өөр дээр нь тусч шохоорхон харж байгаагаар ч барахгүй, эелдэг зөөлөн шинж илэрхий .
Залуу, хүүхний өөдөөс баясангуй нүпээр харсан боловч эвгүй, байдал үзүүлчих вий гэж зовон өөрт нь халуун талархал илэрхийлсэн эзэн рүү мориныхоо амыг огцом эргүүлж:
- Би та нарын талархалг хүлээх юм хийгээгүй , хувь заяанд тань даатгаад орхих боллоо . Харамсаощлтай нь бт даанч яараад байна гэж хэлэв.
Тэгээд ганцаараа явах болсондоо харамсаж багаа мэт цаг руугаа харлаа .
- Та их сайн санаатай хүн юм . таны зааснаар яваад л бавал замаа алдахгүй байх гэж би итгэж байна. нар бидэнд туслах байх гэж эзэг хэллээ .
- Тэнгэр аягүйтэх гэж байна . Хойд зүг үүл хцралдаж байна. Нэгц аг болоод тэнгэо бүрхэж ч мэднэ… Ямар ч гэсэн та нарыг агар модны бараа харагдах газар хүрэхээс чинь өмнгө тэнгэр бүрхэнэ… Би та нарыг ийм байдалтай орхиж чадахгүй нь … гээд залуу хэсэш зуур бодолхийлэн..- Надад нэгш санаа төрлөө . та нар миний ыбугуйлын мөрийг дагаад яв! гэж хэллээ .
тэгээд эмээлийнхээ бүзүрэгнээс эвхээстэй бугуйлаа тайлж нэг үзүүрий нь газар хаяж, нөгөө үзүүрий нь ганзагнаасаа бэхлэн уяв. Тэгээд малгайгааг дэгжин нь аргагүй өргөж бараг сүүх тэрэгний зүг бөхөсхийн ёслоод, морио давирч зэрлэг талын дундуур давхин одлоо .
Морины хойноос чиргүүлсэн бугуйл та нутгийн цурман хөрсөн дээгүүр могойн мөр шиг курвас үлдээн мушгирна.
- Сонин хүү байна шүү. нэрий нь асудаг байж гэж эзэн, хар тоосон дунпуур тэр дорхиноо алга болж байгаа морьтон хүний хойноос харж хэлэв.
- Онгироо, сагсуу эр л байна гэж үл таних хүнийг сүүх тэрэг рүү анхааран харахыг хажугаас нь харчихсан Колхаун хэлээд – тэрний нэрийг мэдэж яах гэсэн юм? тэртээ тэргүй санаанаасааа худлаа эр зохиогоод л хэлчихнэ. Тийм хээнцэр залуус Техаст зөндөө бий . тэд энэ газар уршиг тарьж байх гэж, адал явдал хайж , жинхэнэ нэрээ нууж явцгаадаг юм гэв.
- Кассий, чи худал хэлж бана. Тэр чинь боловсорл мэдлэгтэй, төлөв томоотой, ариун шудрага, нэр төртэй хүн шиг надад санагдаж байна гэж залуу Пойндекстер татгалзан хэлэв.
- Чи түүнийг сайн язгууртан хүн гэж бодож байна уу? За яах вэ, уучлаарай, мексик хувцас өмссөн өөдтэй хүн байхыг би ер үзээгүй юм даг. Залтьхай амьтны нэг гэж мөрий нь тавихад бэлэн байна. гэж Колхаун хэлэв.
Тэдний тийнхүү ярилцаж б айх куур үзэсгэлэн рггоо креол хүүхэн сүүх тэрэг дотроос, холдон байгаа морьтон хүнийг нүдээрээ үзэж байлаа .
Колхауны хорон үгийн учир нь энд байгаа юм биш биз?
Лу юу болов? гэж сүүхэнгдп тулж очингоо бараг шиюнэн асуугаад- Чи их яарч байгаа юм биш биз? тэр заваагүй эрийг гүйцэж очих юмсан шэж бодоогүй биз? Хожимдоогүй байна шүү . Би чамд мортио өгье гэю.
Түүний хэлсэн үг% дууны өнгөнд эюгүй нь хүрсэн залуу хүүхэн суудлынхаа түшлэгийг налаад, уурласнаа мэдэгдсэн ч үгүй, хариу маргалдсан ч үгүйы , харин дургүй бүр ч хорслонтойгоор илэрхийлэн тачигнатал инээв
- Тийм бий, Би чамайг хараад ямар нэг юм болж гэж босон юм . тэр золбоотой яаруу элчийг хараад сэтгэл чинь хөдөлсөн шиг байна. тэр хүн гоё сайхан хувцсаараа дуры чинь булаагаа юу? Гэвч тэр чинь тогосын өдөөр чимсэн хар хэрээ шэж мэд. Харин түүний тэр хиймэлд өд сөдийг хэсэш арсьтай нв хууттаж, хуурамч царайгий нь илрүүлэх цаг нададп ирж л таарна_
- Кассий, чи яасан ичдэггүй хүн бэ? Юу ярьж байгаагаа бодооч!
- Харин чи өөрийнхөө ямаршуухан байгааг бодох ёстой доо . Чи ямар нэг зүсээ хувиргасан үл бүтэх амьтныг анхааралдаа авна гэдэг юу гэсэн хэрэг вэ! Тэр чинв, цайзын офицерын хөлсөлж авсан жирийн нэг зарлагша мөн гэдэгт би эргэлзэхгүй байна.
- Чи түүнийг зарлага гэж бодож байна уу? Тэгвэл би тийм зарлагын гараас дурлалн захидал авах юмсан гэж яасан их хүсч байна вэ!
- Тэгвэл энэ тухайгаа бушуухан очиж хэл, миний морь бэлэн байна.
- Ха- ха- ха! Чи мөн ч ухаангүй амьтан юмаа даа! Би тал нутгийн тэр шуудан хргэгчийг гүйцэж очих гэж үнэхээр бодлоо ч гэсэн чиний энэ хашин хэдрэгээр яваад бүтэхгүй байх л даа! тэр хүн чамайш мориноосоо бууж надад эмэл солихос чинв өмнө бараа турааүй алга болоо өгнө. Өө үгүй! Би түүний хойноос гүйцэж очихыг хичнээн хүсэвч над шиг нь гүйцэгддэг нь биш.
- Чиний энэ үгийг аав чинь л бүү дулаг!
- Чинийхийг л бүү дуулчихаасай билээ! гэж хүүхний үеэл ах мөн ч гэсэн, аав чамайг эрхэ дээд хүн гэж үздэг ч гэсэн, би чамайг өөрөөр үзнэ. Би үүнйг чамаас нуух ч үгүй, нууж ч байгаагүй, тийм биз дээ?
Колхаун энэ үнэн санасанаа хэлсэн, хорон гашуун үгийг сонсоод хариуд нь зөвхөн хөмсөг зангидаю.
Кроел хүүхэн урьд нь түүнтэй ярилцаж эхэлсэн нь тоглоом толхуу хийсэн дуугаа эрс өөрчилж хэлсэн нь:
Чи бол миний зөьвхөн үеэл ах , ахмад Кассий Колхаунаас өөр юм байхгүй, харин миний зөвлөгч болох гэж битгий оролд. Би зөвхөн нэг л хүнтэй зөвлөн ярилцаж, түүний зэмлэлийг хүлээх үүрэгтэй гэж өөрийгөө үздэг, тэгэхээр намайг зүгээр байлгаж үзээч, гэж би гуйя, мастер Каш. Би сэтгэлдээ тохирсон хүнийг олохоос нааш хэнд ч өөрийнхөө үйл, явдалд , бодол санааг хэлэхгүй. Тэгэхдээ миний сонгож вах хүн нь ч чи биш юм шүү гэв.
Ингэж хэлээд сүүх тэрэгнийхээ түшлэгийг дахин налж, түүнтэй дахин ярихыг хүсэхгүй байгаагийн тэмдэг болгож сүүхнийхээ хөшгийг хаав.
Хөтчидийн хашгираан ахмдыг гайхаж гөлөрсөн байдлаас сэргээв. Колхауныг санаанаас арай ч харгүй бол уу гэмээр хар тал дундуур хөсөг хөтөл дахин хөдөлжээ.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.16.11 9:40 pm 
Оффлайн
Итгэмжлэгдсэн Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.04.05 10:58 pm
Бичлэгүүд: 2305
Байршил: You're not special. You're not a beautiful or unique snowflake. You're same as other 7billion people
bi sleepy hollow yum baih geed unshtsan chine taldn orood bish gedegiin medeed bantsandaa unshij duusgasanshd... bas yaahav, bodood baisan chine unshij duusgasan gedegn sonirholtoi gedegiin batlajl baih shig bn...

_________________
Eat sh*t.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.16.11 10:00 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
003. Зам заагч сум

Аянчид замын тухай санаа зовохоо больжээ. Бугуйлын мөр могой явсан юм шиг тасралтгүй тахирлан зурайж, хүүхэд ч тэр мөрөөр явахад төөрөхөөргүй тодхон харагдаж байв.
Тэр мөр чигээрээ биш бутны хоорондуур сүлжин явжээ . Мод бут ч үгүй газраар хүртэл хааяа хажуу тийшээ гарсн байв. Энэ нь санамсаргүй тэгсэн хэрэг биш ажээ . Тийм газар нь гүн гүнзгий гуу жалга зэрэг бартаа дайралдаж байлаа . Бугуйлын мөр тэр бүхнийг тойрч гарсан нь аянчдыг бартаат замаар саадгүй явах боломжтой болгоно.
- Мөн ч хянуур залуу юм даа! Түүний нэрийг мэдэж аваагүйдээ үнэхээр их харамсаж байна. хэрэв тэр залуу цайз хавиар байдаг бол уулзалдах байгаа гэж Пойндекстер хэлэв.
- Эргэлзээгүй! Түүнтэй дахин уулзана гэдэгт би итгэж байна гэж Генри хэлэв.
Энэ яриаг Луйза дуулжээ . Тэр хүүхэн юу ч хэлээгүй боловч Генрийн тэр горьдлогыг чин сэтгэлээсээ хуваалцаж байв.
Хэцүү бэрх аяллаа түргэн дуусгаж, наран жаргахаас өмнө шинэ эзэмшил газраа үзэх бололцоотой болсондоо баярласан эзэн сайхан зантай байлаа . Бардам баян маань гэнэт халамж үзүүлэн, ззахирагчтай аяндаа элдэв юм ярьж, цэврүүтсэн хөлөө арайхийн зөөн алхаж яваа Сцилион өвгөнтэй тоглоом тохуу хийлцаж, хүүхэд тэврэн зүдэрч яваа Хлоя авгайн дэргэд очиж сэтгэлийн нь засч явав.
“Гайхалтай! Ер нь эцсийн эцэст боолыг эздийн уламжлалт ёс заншил гэдэг сайхан эд! Тэгээд энэ маанв бид боолчлолыг устгахын тулд ярьдгаа ярьж хийдгээ хийсний дараа шүү! Энэхүү эрт цагийн барилга байшинг нураана гэж оролдох нь энэрэлтэй хнүн болж овилготүйтэх илүүдээ гарсан өрөвч зан мөн. Боолчлолыг устгана хэмээн дон шүгэлсэн амьтдыг дээ! Яагаад боолчлолыг эсрэг босов оо? Зарим нь зовж зүдэрч, ажиллаж өлсөж , нөгөө үзарим нь тарган цөатгалан гараа эвхээд суух жамтайг та нар мэдэхгүй гэж үү дээ!” хэмээн тчөтгөрт биеэ худалдсан эрээчигч нарын тэгтлээ сайрхан магтсан зүйлд төөрөлдсөн хөндлөнгийн хүн дуу алдаж болох л юм .
Сая сая хүнд зовлонг авчрагч иймэрхүү үг сүүлийн үед байнга дууллддаг боллоо. Үүнийг хэлж байгаа хүн, түүний нь сонсож байгаа үндэстэн хөөрхий еэ!
*** *** ***
Эзнийхээ сайхан аашийг Колхаунаас бусад нь хуваалцаж явав. Пойндекстерыг өөрсдийнхөө жаргал зовлонгийн эх булаг, бараг бүхнийг чадагч бурхан хэмээн үздэг боолчуудын нүүрэн дээр энэ нь илхэн байлаа .
Вудли Пойндекстерыг бусад боол эзэмшигч нартай зүйрлүүлбэл хатуу ширүүн эзэн гэж хэлж болохгүй боловч негрүүд түүнд хайртай ч учиргүй их айдаг байв. тэр боолуудаа зодохдоо бахаа хангадаг хүн биш. харин гэдэс цатгалан, мөр бүтэн байгааг нь хараад бах нь ханадаг байлаа . Боолуудынх нь ямраар эзнийх нь чинээлгийг мэдэх юм чинь. Эзэн, боолуудаа хааяа нэг сургаж ташуурдах боловч боолуудын биед шарх сорви огт байдаггүй байлаа. Миссип мужийн боол эзэмшигч болгон ч өөрийнхөө иймэрхүү гэж сайрхаж чадахгүй бизээ.
Эзэн, сайхан зантай байхаар хамт яваа хүмүүс ч бас сайхан зантай болж, хэцүү бэрх аяллаа удахгүй төгсгөж амрана гэ итгэцгээж байлаа . Эцэж ядарсан негрүүд нь хүртэлд эсэн бусыхн юм хөгжилдөн ярьж яваа нь гайхалтай бишээ!
Гэвч баяр хөөр нь тэгтлээ удсангүй . тэдний буруугаас ч биш, тэдэнд огтын хамаагүй зүйлээс болж баярласан сэтгэл нь гэнэт түгшүүртэй болов.
Агар мод харагдахаас өмнө тэнгэр бүрхэнэ байх гэж өнөөх танихгүй хүний хэлсэн нь үнэн байлаа .
Гэвч үүгд сэтгэл зовох хэрэггүй байлаа . Бугуйлын мөр түрүүчийнх шигээ тод сайхан үзэгдэж байгаа болохоор, тэнгэр бүрхэх ч гайгүй хэрэг байв. харин наран үүлийн цаагуур орсон нь хүмүсийн сэтгэл санаанд муу нөлөө үзүүлнэ.
- Наран шингэж шөнө болж байна гэж бодохоор болчихлоо гэж хэлээд, эзэн алтан цагаа гаргаж харснаа азаар тэр танихгүй хүн тусаллаа . хэрэв тэр хүн байгаагүй бол бид наран жаргатал энэ цурам болсон тал дундуур төөрч тэнэх байлаа . тэгэд бүр энэ үнсэн дээр ч хоноглоход хүрэх байсан байх гэв.
- Хар хэвтэш дээр л хажуулах байж дээ! гэж Генри яриаг хөгжилтэй болгохын тул хэлээд- Хэрэв ийм хар газар дээр унтвал би мөнч аймаар зүүд зүүдлэх байх аа! гэв.
- Би ч гэсэн … гээд эгч хүүхэн нь тэрэгний хөшигний цаанаас цухуйж орчин тойрныг хараад- Тамын орны Плутон1, Прозерптна2 хоёрыг зүүдлэх байсан байх гэж хэлэв.
- Хи- хи- хи! Энэ хар талын дунд Лиу авхай намайг үзэж зүүдлэх нь бөайна. Мөн ч жигтэйхэн сонин зүүд байх нь ээ! Хи- хи- хи! Хэмээн Пойндекстерын Плутон гэж бүртгэлд тэмдэглэсэн негр хөтөч шүдээ яралзуулан инээв.
- Дэндүү эрт инээд ханиад болж байгаа юм биш үү гэж Колхаун дөхөж ирэнгээ хэлээд – харцгаа л даа, үнэндээ бид энэ зэрлэг хар талд хонохгүй гээд яах юм билээ . Өөр л муу юм нэрмэчихгй бол сайнсан гэж хэлэв.
- Чи юу гэх гээд байгаа юм бэ, Каш? Гэж Пойндекстер асуулаа .
Ах минь, тэр залуу, биднийг мэхэлчихсэн байх гэж бодогдоод байна. Би энэ хэлснээ дүүрэн баталж чавахгүй ч гэсэн хэрэг явдал муугаару эргэж магадгүй . Бид таван бээр гаруй, бараг зургаан б ээр явчихлаа . Өнөөх яриад байсан агар мод маань хаана байна? Миний хараа сайн, тэгээл алсыг хичнээн ширтэвя модны бараа огт харагдахгй байна.
- Тэр хүн яалаа гэж биднийг хуурах юм бэ?
- Юун “яагаад”! Биднийг хуурах олон янзын шалтгаан тэр хүнд байж болно.
- Тэр шалтгаануудыг нь нэгийг ч болов бидэнд хэлээд аль даа! Бидэнд сонин байна гэж сүүх тэргэн дотроос жингэнэсэн дуу гарав.
- Энэ хүү этгээдтэй холбогдсон бүх зүйлийг чи их л сонирхон сонсох байх гэдгийг би мэдэж байна гэж Колхаун тохуурахсан байдалтай хариулаад- Хэрэв би бодож байгаагаа хэлчихвэл чи лав худлаа гэх байх гэв.
- Чиний юу гэж хэлэхээс л болно доо, мастер Кассий. Миний бодлоор бол чи л биднийг сорьж үзмээр юм даа . Цэрэгт явсан, жуулчилж сурсан чам шиг ийм туршлагатай хүнийг худаол хуурмагаар хүмүүсийг үймүүлэн сандаргана гэж бид хаанаас бодох вэ! дээ .
Колхаун тэр хүүхний хортойгоор дайрч ддоромжилж байгааг ойлгож, цааш нь тайлбарлан ярихаа болих гэсэн боловч эзэн түүнийг шаардсан убир тэгж адсангүй .
- Кассий, чи учрыг нь хэлээд аль. Чиний хэлсэн үг бидэнд сүрхий сэжиг төрүүлж байна. тэр танихгүй хүн бидэнд ямар санаатай буруу зам зааж өгсөн байх нь вэ? гэж эзэн шаардангуй асуув.
Ах минь, би чухам тийм санаатай гэж хэлж чадахгүй… Зөвхөн бодож байгаагаа л хэлж байна гэж Колхаун түрүүчийын бардам дуугаа өөрчлөн хэлэв.
- Чухам юу юм бэ дээ?
- Юу ч тохиолдож болно шүү дээ! Энэ зэрлэг тал дунд манайхан байтугай манайхаас ч хүчьэй ачаа хөсөг рүү дайран, жинчдийг талж дээрэмдэх явдал ццөөнгүй тохиолддог.
- Яасан аймшигтай юм бэ! гэж Лиуза айсан мэт царай гарган дуу алдав.
- Индианчууд довтлоно гэж үү? Гэж Пойндекстер асуув.
- Заавал индианчууд ч биш заримдаа цагаан арьстнууд ч индианчуудын адил хувцаслаад дээрэмддэг, ганц мексикууд ч бас биш шүү. Индиан хүн болоход зөвхөн бараан будаг, адууны ёүүлээр хийсэнг хиймэл үс, малгайдаа хатгах хэдэн өд, ахиухан шиг жудаггүйтэх л хэрэгтэй. Тэгээд л гүйцэх нь тэр дээ. Хэрэв нэг бус удаа тохиолддлгчлон “цагаан индиануудын” бүлэг биднийг дээрэмдвэл огт танихгүй хүнд итгэж, гэнэ алдсан бөөрсдийгөө л зэмлэх хэрэгтэй болохоос өөр хэнийг ч зэмлэх хэрэггүй болно.
- Бурхан минь! Яасан айхтар зэмлэл билээ? Чи тэр танихгүй хүн, тэр зарлагыг биднийг занганд оруулах гэж байна гэж хэлэх гээ юу?
- Тэгж л байгаа юм ыиш л дээ ах минь. Гэвч тийм явдал тохиоллдог гэдгийг би мэдэж байна. тэр хүн ч энэ талаар авъяастай байж мэднэ.
- Тийм ч байж болно. гэхдээ үнэмшихийн аргагүй юм гэж сүүх тэргэн дотроос шоолж ёжилсон хорон дуу гарав.
Үгүй дээ, Зкассий чиний сэжиглэдэг үндэсгүй юм . Энэ бол гүтэглэг гэдгийг би нотлоод өгь?. Чи наашаа хар гэж түрүүлэн явж байсан авч яриаг бүглийг чагнасан залуу Генри ярианд оролцов.
Тэгээд морио зогсоож бугуйлын мөрний тээр үзүүрт тодхон харагдаж байгаа ямар нэг юмыг заав. Тэр нь өнөдр угасан аршийн нудрага бөгөөд, түүний шүим шүүстэй ногоон иш нь галд бүтэн үлджээ .
Генри хамт яваа улсдаа тэр ургамлын биш, түүний нэгэн өргөсөнд хатгасан жижигхэн цагаан цаасы зааж үзүүлэв. Соёл иргэншилтэй нийгмийн заншлыг мэдэх хүн бол түүнийг нэрийг хуувас гэдгийг төвөггүй таньж болох байлаа .
- Тэрүүн дээр юу бичсэнийг үзэцгээе шэээд залуу ойртож харснаа “Агар харагдаж байна” гэнэ гэж хэлэв.
- Хаана ? гэж Пойндекстер асуулаа .
- Энэ цаасан дээр хуруугаа гозойлгосон нэг гар зураастай байна. Энэ бол агар руу зааж байгаа нь мэдээж хэрэг гэж Генри хэдэхэд, цөм тэр заасан дээрх хурууны заасан чигт харцгаалаа .
Хэрэв нартай байсан бол хамагц л агар үзэгдэх байжээ . гэтэл цэнхэр огторгуй, хөх саарал өнгөтэй болчихсон байсан уир яаж л хичээгээд моднй орой гэмээр юм ялгарач харагдах аргагүй байлаа .
- Тэнд юу ч алга. Энэ бол тэр тэнэмэл амьтан биднийг дахин нэг ддоромжлох гэснээс өөр юм биш гэж бодож байна хэмээн Колхаун итгэлтэй дуугаар хэлэв.
- Кассий чи, энүүрч байна хэмээн цэргийн даргатай байнга зөрчилдөж байдаг нөгөө дуу гараа- Дурангааар хар. Чиний өнөөх сүрхий хараа чинь муудчихаагүй юм бол тэртээ алс тэнгэрийн хаяанд модорхуу нэг ттом юм байгааг хар л даа . Тэр лав агар мөн байх. Би Лиузианы намагт агар үзээгүй болохоор мэдэхгүй юм гэв.
Лиуза үнэн хэлж байгаа Колхаун мэдсэн учир үеэл дүүгийнхээ гараас дурангий нь авч хэрэггүй юм хийгээд яахав гэж бодов.
Тэгэхээр нь Пойндекстер дурангий нь авч хараа муутай нүдэндээ барьж зэрлэг тал дээрх өнчин ганц агарыг олж үзэв.
- Нээрэн агар харагдаж байна. тэр залуу шудрага сайн хүн байна. харин Колхаун чи түүнийг дэмий хилсдүүлжээ . Түүнийг биднээр тэгж хатуу тоглохгүй гэоэгт би итгэж байсан юм … За явцгаая! Эрхэм Сансом, хөсөг хөдлөх тушаал өг гэж хэлэв.
Колхаун морио давирч зэрлэг тал дундур давхин одлоо . Түүнд хамт яваа хүмүүстэй ярьж, хамт үлдэх хүсэл б айсангүй .
- Алив, Генри, наад цаасаа напад аваал өгөөч, бдэнд тус болсон тэр сумы нь үзмээр байна.н Бид модоо олж авснаа мэдсэнээс хойш тэр цаасыг энэ аршийн дээр үлдээгээд яах вэ. Аваад яьъя гэж Лиуза шивнэн хэлэв.
Эгчийгий цаассг яагаад авах гэж байгаа юм бол гэж Генри бодсон ч үгүй, түүнийг аршийн нудраганаас салган авч Лиузагийн өвөр дээр шидэв.
- Морис Жеральд ! гэж креол хүүхэн цаасны ар дээр бичсэн нэрийг харж шивнэн хэлэд, өнөөх цаасаа өвөртөө хийж- Морис Жеральд! Гэж давтан хэлээд
- Чи хэн ч байлаа гэсэн, хаанаас ч ирсэн байлаа гэсэн, хаашаа ч явж байлаа ч гэсэн, юу ч хийдэг байлаа гэсэн өнөөдрөөс эхлээд бид хоёрын хувь заяа нэг. Би үүнийг мэдэж байна . Өөрийн толгой дээрх цэлмэг тэнгэрийг харж байгаа шиг тов тодхон мэдэж байна! Ямар аймаар тэнгэр вэ? Миний хувь заяа энэ тэнгэр шиг болчихгүй байгаа дээ? гэж сэтгэл догдлон шивнэв.

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.17.11 8:09 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
Энэ лав явахгүй шинжтэй?

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.18.11 5:57 am 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.19.10 10:44 am
Бичлэгүүд: 59
Ишлэл:
Энэ лав явахгүй шинжтэй?
yag unen :hi:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.18.11 10:34 pm 
Оффлайн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Цацрах Сарны Гэрэл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.20.08 7:09 pm
Бичлэгүүд: 283
Байршил: Кип-Автоматик
энийг уншаагүй хүн б :angel: айдиймуу :haha:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.19.11 11:17 am 
Оффлайн
• Moderator*
<b><font color=#0000FF>• Moderator*</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 1-р сар.14.10 1:39 am
Бичлэгүүд: 2655
Байршил: Hollywoo
Күээ яахав дахиад уншихад гэмгүй л эд

_________________
:wtf:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.19.11 4:02 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
Ишлэл:
энийг уншаагүй хүн б :angel: айдиймуу :haha:
Байдаг

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.19.11 4:17 pm 
Оффлайн
• Moderator
<b><font color=#000099>• Moderator</font></b>
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 4-р сар.15.05 7:30 pm
Бичлэгүүд: 857
Байршил: Anfield Road
Кино нь шал өөр болцыс байлээшт... номноосоо

_________________
www.liverpoolfc.mn


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.11 12:49 am 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
Энийг тэгээд оруулах уу? Яах уу?

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.11 12:50 pm 
Оффлайн
Халих Хvслийн Жигvvр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.04.08 3:19 am
Бичлэгүүд: 1849
Байршил: Floating through moonlight...
би лав уншаагүй л юм байна, хэдэн хуудастай юм бэ?


хүмүүсээс хэд хоног санал авч байгаад оруулбал яадын бол?

уншаагүй хүмүүс бол байгаа л байх. :wd:

_________________
GREEN NATION!


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.11 1:12 pm 
Оффлайн
Хvндэт Гишvvн
Хvндэт Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.09 9:21 pm
Бичлэгүүд: 168
Uran zohioliin archieve dotor baih shig baisan. Urd ni oruulchihsan zohiol bh.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 5-р сар.21.11 4:05 pm 
Оффлайн
Хаанчлагч Гишvvн
Хаанчлагч Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 3-р сар.14.10 11:18 am
Бичлэгүүд: 1192
Байршил: Хөтөл
За яахав яахав оруулчая...
Нэгэнт эхэлцэн юм чинь...

_________________
Гэхдээ битгий итгээрэй...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 6-р сар.22.11 11:20 am 
Оффлайн
Гал Дөл Гишvvн
Гал Дөл Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.20.09 4:49 pm
Бичлэгүүд: 1433
Байршил: Өөрт минь л байдаг тэр гэрэлд
би би би уншина
бусад нь ч бас уншина,
уншуулна. :hihi:

_________________
эрхэм таталбар


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.01.11 6:37 pm 
Оффлайн
Матрикс Гишvvн
Матрикс Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.11.09 8:59 pm
Бичлэгүүд: 405
Байршил: Элдэв-Очирын ойролцоо 5н давхарт
ene zohiol bgaa asuult sambart

_________________
Засагт ханы хөх хар


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.27.11 11:04 pm 
Оффлайн
Шинэков Гишvvн
Шинэков Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 7-р сар.19.11 12:11 am
Бичлэгүүд: 2
unshaa


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.11 4:30 pm 
Оффлайн
Даяар Дурсагдах Гишvvн
Даяар Дурсагдах Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 11-р сар.14.05 3:05 pm
Бичлэгүүд: 115
Байршил: Haraal idsen tsaasii dund
Ene nomiig hnas awj boloh bol??


Дээд талд
БичлэгБичигдсэн: 7-р сар.28.11 9:04 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
Ишлэл:
Ene nomiig hnas awj boloh bol??
Бүх номын дэлгүүрүүдээр зарагдаж байна лээ

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 10-р сар.30.12 8:46 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 10-р сар.29.12 12:03 am
Бичлэгүүд: 31
өөр ном байна уу


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 24 постууд ] 

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр