Солонгосоос Wii худалдаж аваад Wii Homrbrew ашиглан HDD-аас тоглоом тоглох боломжтой юу?
Ишлэл:
Ишлэл:
Нээрээ ХАРД руугаа яаж хуулж байна. Жаахан тайлбарлаач. Надад урдаас шууд тоглоомтой нь авсан хард диск байгаа. Бас л 70 80 тоглоом байсан. Зарим нэгийг нь устгаад гайгүй хэдийг суулгамаар байдаг. Би хальт ПС ньд залгасан чинь учир нь олдохгүй л баасан КОВЕРний зураг тэгээд тоглоомны ИМАЖ этр файлууд нь байсан л даа. Чи нэг гоё хэлээд өгөөч...[/b]
Юуны өмнө HDD -ээ шууд ПС -нд залгаад ямар ч мэдээлэл гарахгүй гэдгийг санаарай. Энэ систем нь бидний ПС -д ашигладаг NTFS эсвэл FAT32 зэргээс огт ондоо WBFS файл систем ашигладаг тул тоглоом бүхий HDD -гээ шууд ПС -дээ залгахад танихгүй юм.
(АНХААР: Windows систем нь энэ WBFS partition -г танихгүй учир ийм partition бүхий хард дискийг Format хийх үү хэмээн асуудаг. Энэ үед андуурч format хийж болохгүй шүү.) Тэгэхээр юуны түрүүнд
http://wbfsmanager.codeplex.com/ -с
WBFS Manager програмыг татаж суулгаарай. Дараа нь энэ програмаа ашиглан өөрийн чинь хард дискэнд ямар тоглоом байгаа болон түүнийгээ хуулах, шинээр нэмэх, устгах бүрэн боломжтой болох юм.
Дараагийн алхам бол өөрийн чинь Wii тоглоомонд Wii Hombrew cIOS суусан эсэхийг шалгаарай. Homebrew channel суусан бол Wii -гээ асаахад дэлгэц дээр :
ийм нэмэлт суваг суусан байх ёстой. Хэрвээ суугаагүй бол
http://lifehacker.com/5342733/hack-your ... t-princess энэ заавраар суулгаарай. Ингэж суулгахдаа banner exploit -г ашиглаарай. Мөн хэрвээ Homebrew суулгах гэж байгаа бол өөрт чинь USB HDD-с гадна SD memory card 1GB орчим хэрэгтэй болно.

-г урьдчилан авч бэлтгээрэй.
Жич: энэ суулгах зааврыг хэрэгтэй бол дараа нь орчуулаад оруулж болно.
Тоглоом татаж авахын хувьд интернэтээр дүүрэн байгаа ба
http://www.wiiiso.com/download/torrents-pal.php гэх мэтийн Wii ISO тоглоомууд татаж аваарай.