#AsuultSambar :

ASUULT.NET - МОНГОЛ УЛС МАНДАН БАДРАГ!
Одоогоор 6-р сар.10.26 6:03 pm байна

Бүх цагууд UTC+09:00




Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 470 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 113 14 15 16 1719 Дараагийн
Зохиогч Мэссэж
 Постын сэдэв: Баяр жаргал гуниг
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.10 1:15 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 3:13 pm
Бичлэгүүд: 81
Байршил: Туг барих гэж буй нэгэн одоогоор тугал хариулангаа тугийг яаж бизнес аргаар барихыг суралцаж байна
Баяр жаргал гуниг цөхрөл бухимдал талархал уучлал
гээд л бүгд амьдралын минь нэгэн
хуудсыг өөр өөр нэгэн өнгөөр будаж байдаг
ч ямар өнгөтэй байсан хамаагүй ээ би харамсахгүй
харин маргааш ямар өнгөтэй байхыг би шийднэ
түүний төлөө харин шаналахгүй

гэсэн байх юм их таалагдаж
байна даг

_________________
Магтаал зэмлэл
"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.10 1:17 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 3:13 pm
Бичлэгүүд: 81
Байршил: Туг барих гэж буй нэгэн одоогоор тугал хариулангаа тугийг яаж бизнес аргаар барихыг суралцаж байна
Аливаад гомдож өөрийгөө зүхэх хэрэггүй
Аз жаргал үүрд биш хорвоо энэрэлгүй

Ахиад дуслах нулимс одооноос үнэ цэнэгүй
Алдаа л биз боломж эргэж ирэхгүй
Гомдлын үед чинь бүх зүйл утгагүй санагдана
Ганцаардлын манан битүү бүрхэж харагдана
Гэнэн алдаа байж гээд нэг л өдөр мартана
Гэмгүй санагдаж бүрхсэн нар арилна

_________________
Магтаал зэмлэл
"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.10 2:55 pm 
Оффлайн
Асуулт Самбарын Ахлах Манаач
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.20.10 10:21 pm
Бичлэгүүд: 4109
Del!

_________________
WHERE IS MY HERO?


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.10 3:48 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 3:13 pm
Бичлэгүүд: 81
Байршил: Туг барих гэж буй нэгэн одоогоор тугал хариулангаа тугийг яаж бизнес аргаар барихыг суралцаж байна
Гундаж хорчийсон навчис шиг миний л муу зүрх өнөөдөр яагаад ч юм шаналаад л
Гэгээн хайрын дууг зүрх сэтгэл минь
өөрөө өөртөө аялсаар
Гэгээхэн мөртлөө гэнэхэн тэр л өдрүүдэээ
ямар ихээр санагалзанам вэ?
дуугаан
та бүхэнтэй гээн xамт сонсмоор ч юм шигээ

_________________
Магтаал зэмлэл
"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.10 3:56 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 3:13 pm
Бичлэгүүд: 81
Байршил: Туг барих гэж буй нэгэн одоогоор тугал хариулангаа тугийг яаж бизнес аргаар барихыг суралцаж байна
Зовлон даах гэж бүсгүй хүн танхил төрдөг юм


Зоргоороо орчлонг уяраах гэж бүсгүй хүн уяхан төрдөг юм


Зовлонтой нэгнийг жаргаах гэж бүсгүй хүн гоёмсог төрдөг юм


Золгүй нэгэн дурлалыг эдгээх гэж бүсгүй хүн гэнэн төрдөг юм

_________________
Магтаал зэмлэл
"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.10 4:06 pm 
Оффлайн
Хавар Цагийн Анхны Яргуй
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 9-р сар.21.09 1:02 pm
Бичлэгүүд: 2908
Байршил: Энд
:hi: Ийм олон бичил сэдэв нээх хэрэггүй байхаа. Нэг сэдэв нээгээл тэрэндээ тавьбал эсүүл таалагдсан шүлгүүдээ тавьмаар байгаа бол блог дотроо ч тавьж болно шд.

_________________
:wink:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.10 5:17 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 3:13 pm
Бичлэгүүд: 81
Байршил: Туг барих гэж буй нэгэн одоогоор тугал хариулангаа тугийг яаж бизнес аргаар барихыг суралцаж байна
oke

_________________
Магтаал зэмлэл
"


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.10 6:57 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.19.10 4:29 pm
Бичлэгүүд: 62
Байршил: ???????????????
Ишлэл:
Гундаж хорчийсон навчис шиг миний л муу зүрх өнөөдөр яагаад ч юм шаналаад л
Гэгээн хайрын дууг зүрх сэтгэл минь
өөрөө өөртөө аялсаар
Гэгээхэн мөртлөө гэнэхэн тэр л өдрүүдэээ
ямар ихээр санагалзанам вэ?
дуугаан
та бүхэнтэй гээн xамт сонсмоор ч юм шигээ
:wd:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 11-р сар.14.10 6:58 pm 
Оффлайн
Эелдэг Гишvvн
Эелдэг Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.19.10 4:29 pm
Бичлэгүүд: 62
Байршил: ???????????????
Ишлэл:
Аливаад гомдож өөрийгөө зүхэх хэрэггүй
Аз жаргал үүрд биш хорвоо энэрэлгүй

Ахиад дуслах нулимс одооноос үнэ цэнэгүй
Алдаа л биз боломж эргэж ирэхгүй
Гомдлын үед чинь бүх зүйл утгагүй санагдана
Ганцаардлын манан битүү бүрхэж харагдана
Гэнэн алдаа байж гээд нэг л өдөр мартана
Гэмгүй санагдаж бүрхсэн нар арилна
Дажгүй шүү :-)


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 11-р сар.15.10 5:22 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.07.06 1:42 pm
Бичлэгүүд: 271
Байршил: In the world
Эрин зууныг дамжсан
Эгэл Монголын тасархай.
Эмээл дээрээ мөнхөрсөн
Эрэлхэг баатрын удам
Зүүсгэл гоёлтой Би Монгол
Зүс сайтай Би Монгол
Удам сайтай Би Монгол
Угсаа сайтай Би Монгол
Тиймээ Би Монгол
Тэнгэрээс заяасан морьтой Монгол

_________________
Надад хөгжилдөх чадал алга...


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 11-р сар.17.10 5:19 pm 
Оффлайн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Гялалзах Одны Гялбаа Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 6-р сар.07.06 1:42 pm
Бичлэгүүд: 271
Байршил: In the world
Энэ их гоё санагдлаа хөгжилтэйч юм шиг...

Энэ захиаг уншвал чи надад тэврэлтийн өртэй
Хадгалвал чи надад болзооны өртэй
Устгавал чи надад үнсэлтийн өртэй
Хариу бичвэл чи надад хайртай
Хариу бичэхгүй бол чи надад өртэй.

_________________
Надад хөгжилдөх чадал алга...


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 11-р сар.20.10 5:05 am 
Оффлайн
Жинхэнэ Гишvvн
Жинхэнэ Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.16.06 7:44 pm
Бичлэгүүд: 26
Байршил: Tengerees hilegnen butsaj irev. Bi amidarsaar...
Nargij tsengej yvahad
Nas denduu axar ym
Nas min xurexgui
Nadad zav alga!!!

_________________
Bi muruuduj baina...


Дээд талд
БичлэгБичигдсэн: 12-р сар.06.10 5:33 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 12-р сар.13.06 3:13 pm
Бичлэгүүд: 81
Байршил: Туг барих гэж буй нэгэн одоогоор тугал хариулангаа тугийг яаж бизнес аргаар барихыг суралцаж байна
Зураг
Будрах цасан гоёлтой орчлонгийн гоо улиралд
Буман оддыг шаргиулах тэнгэрийн мөнгөн заадаснаас
Болор эрдэнийн чимэгтэй сүлд ногоон модноос
Баярын жавхаа дүүрэн шинэ жил ирлээ

Их хайр,жаргал баярын дуутай
Илбэ шидийн мэт тансаг ертөнц бэлэглэж
Хаан цэнгэл вальсийн аялгуу дундаас
Хасын туяа цацруулан шинэ он гарлаа
Зураг
Зураг

_________________
Магтаал зэмлэл
"


Дээд талд
 Постын сэдэв: Re: � Шvлэг
БичлэгБичигдсэн: 12-р сар.08.10 10:24 pm 
Оффлайн
Эрхэм Гишvvн
Эрхэм Гишvvн

Нэгдсэн: 8-р сар.31.10 7:42 pm
Бичлэгүүд: 35
Цагийн зүү зүрхний хэмнэлээр цохилж
Цасан одод дээрээс бутрах тэр л үед
Халуун үнсэлт мэт дарсаа тулган
Хамгаас сайхнаар шинэ оноо угтаарай

Шинэ жилийн шүлэг

Хайрын шүлэг


Дээд талд
 Постын сэдэв: Гарчиггүй шүлэг…
БичлэгБичигдсэн: 12-р сар.13.10 11:51 pm 
Оффлайн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Сvнгэнэх Сумны Шуугинах Исгэрээн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.30.10 2:35 pm
Бичлэгүүд: 55
Ааваа охин тань
Ар Монгол залуутайгаа суух гэхээр
Авгай авсан сайн эцэг юмуу
Архинд орсонд гүйлгачин юмуу
Аль эсвэл хоосон баярхсан
Амьдралаа хуурч бие үнэлсэн залуус их болжээ…

Ээжээ охин тань
Ээж шигээ сайн хань болоод
Эрийн дээд Монгол хүнийг хүсэх атал
Эхнэрээ зоддог яргачид юмуу
Эмс эргүүлдэг гүйдэлчид юмуу
Ихийг ярьсан хоосон толгойтой
Элдэвийн хараалаар толгой нь дүүрэн залуус их болжээ…

Эр хүнийг эдээр худалдаж авдаг болж гэнэ
Эцэст нь юу ч үгүй үлддэг хүн ч бий гэнэ
Олдохгүй эр хүнийг
Орондоо хоосон гансарч хүлээсээр
Охин насаа онгон эмээ болгож үдсэнээс
Ховор сайханыг нь хосгүй сайхан ханьтай болохыг хүсээд
Хорвоо ертөнцийн өөр нэгэн угсааг сонгон жаргая даа…



Ene shulgiig unshaad yu bodogdoj baina daa???
Minii lav uur buten udurjin hurlee...
Cekc.mn deerees olj unshaad. Getel ter setgegdel uldeej baigaa humuusiig ni ee?????


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.11 4:31 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.25.10 7:21 pm
Бичлэгүүд: 84
Энэ хэсгийг би анх шүлэг бичмээр санагдсандаа нээчихсэн юм.
шүлэг бичих нь надад тольны тусгалд ч үлдээгүй өөрийнхөө өнгөрсөн үед эргэн очих алтан утас мэт санагдсан.
нэгэн эрхмийн хэлсэнээр би гэнэт өөрийнхөө бичсэнээс ичээд хамаг бичсэнээ устгаж үзэв.
гэхдээ сая л би бусдад таалагдахын тулд бус өөрөө өөрийнхөө дурсамжиндаа очихыг хүсч байгаагаа мэдэрлээ. тэнэг хэрэг шүү. сая л ойлгож байдаг. хэхэ.
одоо бичлэгүүдээ сэргээнээ. яг эхлээд бичсэн шигээ.

эрхэм уншиж буй хүн танд таалагдаасай гэж хүсч байна. хүсвэл өөрөө та энд шүлэг бичээсэй гэж бас хүсч байна. шүлэг яруу найргийг унших болоод уянгалуулан бичихийн гайхамшигт амтыг мэдрээсэй л гэж хүснэ. гэвч таалагдахгүй бол яая гэхэв. би бичихээ болихгүй ээ. :-)

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Сүүлийн удаа pcd 5-р сар.11.11 12:39 pm-д засварласан, нийт 5 удаа засварласан.
тэмдэгт нэмэв


Дээд талд
 Постын сэдэв: Re: Хаврын шүлгүүд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.11 4:32 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.25.10 7:21 pm
Бичлэгүүд: 84
Нэг ч хавар би завтай байсангүй

Хаврын хавар сайхан
Хайр, дурсамжаар дүүрэн
Хагацлын гунигтай бас хавсаргатай
Хаврын хаварт олон хүн дуртай.
Хавар гэж улирал байдгийг мэдэхгүй
Хоёр настайдаа л завтай байж
Хойтон нь цэцэрлэгт явсан
Хорвоог таних гэж суралцаж эхэлсэн
Хойно хойноосоо урсан өнгөрсөн хаврууд
Халтар зэгэл цонхны цаана болоод л өнгөрдөг
Хаврын хаварт би юу ч хийхгүй зүгээр суухсан гэж
Хааяа нэг ганирснаас биш
Хаврын хаварт завгүй өнгөрсөн.
Хааяа нэг ганирч
Хаврын турш зүгээр л сууж
Хэнз ногоо, урин салхинд мансуурч
Хотын гудамж, хөдөө талаар зугаалж
Хайр, болзоонд догдлон нялхарч
Хээнцэр даашинз, үдшийн кинонд
Хэн нэгэнтэй ханисан аальгүйтэж,
Хөвөрч одсон он жилүүдийн хойноос
Хэсэгхэн санааширч, бодлогоширч,
Харамсал айдсаа умартан
Хаврын өдрүүдийг
Хариуцлагагүй
Харамсалгүй
Хийх юмгүй өнгөрөөхсөн.
Хорвоо дэлхий надаас өмнө дуусчихгүй л бол
Хэврэг бие минь элж дуусахаас урьтаж
Хэнээс ч зөвшөөрөл гуйхгүйгээр
Хөнгөн нимгэн бодолтойгоор
Хаврын цэнгэг агаараар амьсгалж
Хотын гудамж, хөдөө хээрээр
Хонгор сайхан өдрүүдийг
Ганц удаа ч болов зүгээр өнгөрүүлэхсэн.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Сүүлийн удаа tengeree 5-р сар.06.11 8:05 pm-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.11 5:18 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.25.10 7:21 pm
Бичлэгүүд: 84
Цаг хугацаа хэзээ ч дуусахгүй. Тэр ойлгомжтой
Харин хүний бие дуусах нь тодорхой. Тэр бас ойлгомжтой

Өнгөрсөндөө амьдрахыг хүснэ
Өнгөрсөн тэр үеийн үгүйрч дууссан эс бүрт
Өөчлөх ирээдүйгээс айхгүйгээр
Өөрийн биеэ уусгамаар
Өнгө өнгийн дурсамж бүрт
Өлгийтэй нялх миний цаг хугацаатай хамт
Өтөл ирээдүйн догшин амлалтгүйгээр
Өр зүрхээ амгалан илгээмээр
Өвс өвсний толгойн буурал хярууг
Өвчүү цээжнээсээ сэгсэрч орхиод
Өнгө тунамал залуу гоёлоо өмсч
Өнө эртний бүхэнд шингэж дуусмаар
Өөдгүй аймхай ч хүсэл юм сан уу

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Сүүлийн удаа tengeree 5-р сар.07.11 10:19 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.05.11 5:53 pm 
Оффлайн
Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.25.03 11:36 am
Бичлэгүүд: 2333
Хөөх би бас зохиомоор санагдчихлаа :mrgreen: .

Өвлийн өвөл сайхан
Өр зүрх эмтэлсэн гунигаар дүүрэн
Үгүйлсэн сэтгэл шуургатай
Өвлийн өвөлд цөөхөн хүн дуртай
Өвөл гэж улирал байдгийг мэднэ
Өчүүхэн хоёртойдоо үнэн завгүй явлаа
Өвөл ахиад өнгөрсөн ч цэцэрлэгт явж чадаагүй
Хорвоог мэдэх гэж тоглож эхэлсэн
Хойшдоо ч урсан өнгөрсөн өвлүүд минь
Хачин сайхан хээ угалзтай цонхны цаана
Хахир өвлийн хүйтэнд би хамраа наан суудаг
Өчүүхэн зүрх баясалаар дүүрэн
Өдөржин гадагш завтай ширтдэг байлаа
Хааяа нэг уйтгарлан
Хунгарласан цасан дунд цасан өвгөн босгож
Сэрүүхэн жавар сэнгэнэсэн цэвэр агаарт ариусан
Саравчаа тойрон хашаан дотроо зугаалж
Аав ээжийн ажлаас ирэхийг горьдон хүлээж
Амтат чихэр алим боовонд бялууран
Амандаа багтахгүй болтол чихэж явлаа

_________________
:f01:


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.11 9:44 am 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.25.10 7:21 pm
Бичлэгүүд: 84
Намрын уйтай дурсамжыг би мартаагүй байгаа
Надтай учирсан зол завшаан
Найраг дуунд мөнхөрсөн сохор дурлал
Найз нөхөрлөлийн дундаас бадамласан оч
Найртай шаргал өдрүүдэд биелсэн үлгэр
Насандаа ч мартахааргүй намар байсан.
Намрын намарт дурсагдана. Санааширна.
Нэг л утга уянгатай юм шиг төсөөлөгдөнө.
Нэмэргүй дээ гэвч зүг чиггүй бэдэрнэ.
Надад тэгэхэд юу байсан бэ?
Нарлаг өдрийн тунгалаг агаар шиг
Найгал зандан сэтгэл байсан
Найдвар итгэлийн амт байсан
Намуухан шивнэх үлгэр байсан
Надаар дүүрэн гэрэл гэгээ байсан.
Надад одоо юу үлдсэн бэ?
Нов ногоон, час улаан, тас хар, цэв цэнхэр
Нүгэлт орчлонгийн өнгө бүхэн
Намдуу аядуу зүсээр бус
Нугаршгүй хурц, мятрашгүй тод
Нуугдах аргагүй цалгин үлдсэн.
Нугаршгүй хурц тэр өнгөнүүд
Намрын уйтай дурсамжаас үлдсэн
Намрын уйтай дурсамж өөрөө үлдээгүй
Нэгэн хэмээр байдаггүй амьдралд хувирсан.
Намрын навчис хийссэн ойд харин
Нэг л мэдэхэд би өөрөө байхгүй болсон.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Сүүлийн удаа tengeree 5-р сар.07.11 10:26 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.06.11 12:57 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.25.10 7:21 pm
Бичлэгүүд: 84
Өнөөдөр бүтэн сайн өдөр. Үд өнгөрсөн хойно гэрээсээ Laptop-оо үүрээд ажилруугаа алхлаа. Нэг насаараа ямар ч сонголтгүйгээр газар шороотой ажиллаж, өглөө болгон хүрз зээтүүгээ үүрээд тариан талбайруу алхдаг тариачин шиг л өөрийгөө төсөөлж байлаа. Өнөөдөр чинь амтралтын өдөр шүү дээ. Хүмүүс амарч, угааж арчиж, цэвэрлэж, эсвэл хооллож байдаг өдрөөр би ингээд л ажилруугаа явж байна. Алхаж байхдаа “ажлын цагаа зохицуулж чаддаггүй, ажилласан цагаа үр бүтээлтэй өнгөрүүлж чаддаггүй, тэгээд үргэлжийн мөнх завгүй байдаг нь өөрөө өөрийнхөө цагаа удирдаж чаддаггүйтэй холбоотой” гэх зэрэг бодлоор өөрийгөө шүүмжилж явлаа. Харин сэтгэлд минь нэг хүн байна. Нэг л хүн эргэлдээд байна.
Бардамхан тэргүүнээ бөхийлгөсөн байхыг чинь хэзээ ч хараагүй ээ. Чиний дуу хоолойг сонсоход яагаад би бачимдаж тэвддэгээ мэддэггүй. Яагаад надад чиний тухай бодол эргэлдэх болсныг мэдэхгүй. Би чамайг хэзээнээс бодож эхэлснээ санаж байна. Чамайг анх харахад биш, хүмүүсийн өмнө бардам бөгөөд ихэмсэг ярьж байхад биш, чиний тухай санаандгүй найз бүсгүйгээс сонссон тэр өдрөөс л чамайг бодож эхэлсэн.
“Чи хэн бэ?”
Чамд дурлах эрх надад байхгүй ээ. Хэн гэдгийг минь чи мэдвэл “Боль тэнэг минь!” гэж хэлнэ. Би мэдэж байна. Чи бардам бөгөөд ухаантай. Чи бид 2 хэзээ ч үнэнээсээ бөгөөд нүүр тулан ярилцаж байсангүй. Хэн хэн нь ёс суртахуун хийгээд зөв бурууг ялгах эрүүл ухаантайдаа тэр шүү дээ.
Харин би чамтай чин сэтгэлээсээ ярилцахыг л хүснэ. Нүгэлт хүсэл төрөхөөс илүү чамайг өөдөөс чинь харж суугаад, чиний гэсэн тэр орчлонг таньж мэдэхсэн гэсэн санаашрал л төрдөг билээ. Чи худалч биш байх. Чи нэмэр хачиргүй ингээд л байгаагаараа надад өөрийнхөө тухай яриасай. Үгүй бол зүгээр л өөрийнхөө дуртай сэдвээ надад ярьж өгөөсэй. Би ингэж л хүссэндээ буруут зүйлийн эхлэлийг тавих гэж бяцхан тэнэглэлийг үйлддэг биз. Харин чи халдашгүй ертөнцдөө оруулаагүй. Энэ бол сайн хэрэг. Гэхдээ улам л шунал, тэмцлийг минь асаасандаа буруу хэрэг юм.
Чи дэлгэсэн хөзөр шиг байгаач. Тэгвэл надад чамайг тааж мэдэх гэж амттанд бялуурахын өмнөх амталж үзэх хүсэл мэт тэвдүүлэхгүй байхсан. Би нууц үлдээгүй гарын чинь хөзрийг сонирхохоо болиод явах болно.
Би ажлын цагаа зохицуулж чадахгүй эмх цэгцгүй байдаг. Өөрөө ч тэрэндээ дуртай. Би ийм л байхыг хүсдэг байсан. Хэн бүхнээс бардам биш ч хэн бүхэнд хэрэгтэй нэгэн байх, хэн нэгнээс хараат биш чөлөөт хүн байх... Би ийм л байж, хүссэн цагт минь ажил байж, хүссэн үедээ зүгээр сууж чаддаг. Энэ хэн нэгэнд эмх цэгцгүй харагдана.
Харин би өөрийн ертөнцөө чиний гарын хөзөрнүүдээс болж эмх цэгцгүй будлиулахыг хүсэхгүй байна. Эргээд хэзээ ч эвлэрэхгүй шүү дээ. Энэ бусдад амархан мэт санагдавч, амьдрал хэзээ ч эвлэрүүлдэггүй гэдгийг би маш сайн мэдэж байна.
Бодол сэтгэл дотор минь чи эргэлдсээр л байна. Одоо алга бол доо бардамхан хонгор минь. Бурханы гарт буй тэмдэглэлийн дэвтэрт чамаас үүдсэн энэхүү нүгэл минь бичигдсэн байх вий. “Зөвшөөрөгдөөгүй дурлал”. Сэтгэлээрээ үйлдсэн нүгэл дахин чиний дуу хоолойгоор сэдэрч, хаалганы минь өндөр босгыг даваад ирэхгүй байгаасай л гэж залбирая.
Хэзээ ч чамтай үнэнээсээ ярилцаж байгаагүй шигээ хэзээ ч чиний өмнө толгой бөхийхгүйгээр би ч бас бардам билээ.
Үнсье хайрт минь. Аз жаргалтай амьдраарай.

Хэ хэ. би бас өгүүллэг биччихлээ.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Сүүлийн удаа tengeree 5-р сар.07.11 10:28 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.11 9:30 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.25.10 7:21 pm
Бичлэгүүд: 84
Тэр хөндийд нар алтран манддаг
Тэнгэр нил ягаан, цусан улаанаар сүлэгддэг.
Тэртээх уудам орчлонгийн жаргах наран
Тэвшхэн хөндийд өглөөг авчирдаг.
Тэр нарнаас өмнө үүрийн үнэгэн харанхуйн,
Тэнхээ мэдэн хөлчүүрсэн дурлалын тухай
Тэрлэг дотроо үлдсэн энгэр цээжиндээ
Тэвэрч хоцрохыг хүссэн үлгэр л үлдэв ээ.
Тансаг амтлаг бүхнээр зүйрлэмээр
Торгон хээтэй нандин шивнээ
Тэнгэрийн хаяаны гайхамшигт өнгөтэй хамт
Тэгсгээд л юу ч үгүй замхран одох байх даа.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Сүүлийн удаа tengeree 5-р сар.07.11 10:29 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.10.11 11:17 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.18.10 2:28 pm
Бичлэгүүд: 128
Байршил: ulaanbaatar
Тэртээд одсон гунигт өдрүүд

Тэвдэж явсан тэнэгхэн үе минь

Хүнийг хайрласан гэгээхэн өдрүүд

Ард хоцорсон оюутан цаг минь

Шар голлосон өнгөтэй

Сэлбэдэг годуу цонхтой

Урсгал гэмээр хаалгатай

Жижигхэн ч гэсэн оюутны байр минь

Нааж тавьсан обой байхгүй

Шинэвтэр ч гэсэн ор байхгүй ч

Нүцгэн хүүхний зурагтаа цаасаар

Ханаа гоёсон саруулхан өрөө минь

Үе тэнгий 4 жаалтай

Үүр цайтал амьдрал ярьсан

Үмх талхаа ч хувааж идсэн

Өнгөрч одсон хором мөч минь

Хүний жаахан охиныг сонирхож

Хөзөр тоглон шоглож байсан

Хүүхэн хонгор биеийг нь авчаад

Хөөрөн байсан тэр л сэтгэл минь

Өөр бусдыг шохоорхож

Өөрийн мэдэлгүй өвөртлөж явсан

Хөөрхөн булбарай тэр л охинтой

Хэрэлдэж салсан хачин учрал минь

Халамцуу явахад минь хайр зарласан

Хачин жигтэй тэр мөчүүд

Танихгүй охины орноос сэрээд

Будлиж явсан ховорхон өдрүүд

за төгсөөд бичсэн шүлэг байна.


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.11 3:10 pm 
Оффлайн
Төгөлдөр гишvvн
Төгөлдөр гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 5-р сар.25.10 7:21 pm
Бичлэгүүд: 84
Өвлийн ойн тэр зөрөг зам дээр
Өнөө ч би дахин нэг очихыг хүснэ.
Өнтэй дулаан өвлийн
Өвгөн буурал цасыг санана.
Өвч биеэн цанатуулсан
Өргөн ойн мододыг дурсана.
Өнө орчлонгийн дунд
Өнчид алхаж явсан тэр зөрөг
Өнөө хаа нэг байгаа болов уу.
Өнчидөө орхиод үгүйрэн хоосорсон болов уу.
Өглөгч нэг нь зүгээр орхи доо гээд
Өөрчлөгдөн шилгээж буй дэлхийн
Өвч хуягнаас хамгаалж чадсан болов уу.
Өргөө цагаан уулын манан
Өнгийж тэнд шагайсан болов уу.
Өнгөрсөн цагийн миний бүүвэй
Өтгөн саглагар ойн цуурайнд
Өчүүхэн ч гэхнээ хүрэх болов уу.

_________________
Залуу гэдэг Ядуу гэсэн үг биш!!!


Сүүлийн удаа tengeree 5-р сар.07.11 10:30 am-д засварласан, нийт 2 удаа засварласан.

Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.11 3:12 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.18.10 2:28 pm
Бичлэгүүд: 128
Байршил: ulaanbaatar
Бодлын бяцхан тэнгист чинь будан манан татжээ

Булбарайхан цагаан царайндаа чи уйтгар гунигийг нуужээ

Бяцхан гэмээр нүднээсээ дусал нулимс бөмбөрүүлэн

Дур булаам уруулаараа гунигийн үгийг шивнэсээр байна

Гоё хар нүдэнд чинь гунигийн сүүдэр нэгэнтээ тусч

Гал халуухан сэтгэл чинь мөс шиг хүйтэн болжээ

Зурсан юм шиг биеийг чинь

Зурагдсан пянз шиг болгосон

Зуурдхан хайрласан сэтгэл нь

Зуурдын байжээ түүний

Хөнгөхөн явдалтай хүний

Хохирогч нь болж үлджээ чи

Хүүхэмсэг зантай түүний

Хүүхдийг нь тээгээд хоцорчээ чи

Ассан гал шиг бадарч явсан

Идэр залуу насандаа чи

Амьдрал гэдэг хатуу тоглоомын

Золиос нь болоод үлджээ чи


Дээд талд
БичлэгБичигдсэн: 4-р сар.11.11 3:26 pm 
Оффлайн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Тvмнээс Төгөлдөр Гишvvн
Хэрэглэгчийн аватар

Нэгдсэн: 8-р сар.18.10 2:28 pm
Бичлэгүүд: 128
Байршил: ulaanbaatar
Хүүхэн хонгор биенд

ховсдуулсан мэт татагдаж

Хамаг оюун ухаан бал шиг

урууланд чинь мансуурч

Торго шиг зөөлөн арьсыг чинь

хөлөрч гарах усан дуслууд чимж

Намуухан амьсгаадах чиний хоолой

зуурдын учралын чимэг болж

Харанхуй шөнийн чимэг болсон

Тэргэл саран тэртээд байхад

Эр биеийн чимэг болсон амраг чи хажууд байлаа.

2007.0.4.16 00:35

Улаанбаатар хот, Оюутны байранд
яг ингээд үү хэхэ


Дээд талд
Өмнөх сэтгэгдлүүдийг үзүүлэх:  Эрэмбэлэх  
Шинэ сэдэв оруулах  Сэдвэд хариулах  [ 470 постууд ]  Хуудас руу явах Өмнөх 113 14 15 16 1719 Дараагийн

Бүх цагууд UTC+09:00


Хэн онлайн байна

Энэ форумыг Бүртгэлтэй хэрэглэгчид байхгүй болон 2 зочид үзэж байна


Чи шинэ сэдвүүд оруулж чадахгүй энэ форумд
Чи хариу бичиж чадахгүй энэ форумд сэдвүүдэд
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд засварлах
Чи чадахгүй өөрийн постуудыг энэ форумд устгах
Чи чадахгүй хавсралтуудыг энэ форумд оруулах

Хайх:
Дахин очих:  

Copyright Asuult.NET © 2000-2015.
Administrative Contact: Khundaga Khurelbaatar [[email protected]]
Tel: 1-888-303-4927, Fax: 1-888-406-2264.
Powered by phpBB © 2000-2015 phpBB Group. phpBB® Forum Software © phpBB Limited-ийн хүчээр