Ишлэл:
Гуатмараг гайхамшиг үйлдэж байсан гэж би сонслоо. Энэ үнэн юмуу тийм бол ямар гайхамшиг үйлдсэн юм бэ?
Есүс библи дээр маш сайхан хүн итгэхийн аргагүй гайхалтай зүйлсүүдийг хийсэн байдаг. Тэрэнтэй харьцуулахад яг ямар вэ?
Нэг асуулт байна. Хүн жаргалыг гэж зүйл мэдэхгүй бол зовлонг бас мэдэхгүй гэж хэлсэн байдаг. Буддын сургаалд ийм зүйл байдаг санагдаж байна. Тэгбэл Буддын гэгээрсэн гэдэг. Тэр гэгээрээд юунд хүрсэн юм бэ? жаргал байхгүй гэж үздэг болохоор өөр юу гэж хэлэх бэ?
Nirbaand odno gesen yu gesen vg be?
Зовлонгоос үүрд ангижрах гэж байна. Тэгэхээр зовлон гэдгийг яг юу гэж үздэг юм бэ?
буддын шашны эцсийн зорилго тэгээд юу юм бэ?
Тэгвэл тэр амар амгаланг яаж олон юм бэ?
Жишээ нь үхлээс амилуулах, эдгэшгүй өвчнийг эдгээх, хүний амьдралыг өөрчлөх гэх мэт олон байж болно. Гэхдээ толгойд нэг их сайн орж ирэхгүй байнаа
За би нэг их айхтар ном судар уншчихсан юм биш л дээ, гэхдээ шашны маргаанд их оролцдог байсан юм. Эзэкиел ч гэсэн мэдэх байх (killaboy гэдэг нэрээрээ ер нь Христийнхэнтэй их мэтгэлцдэг байлаа)
Эзэкиел энэхүү асуултуудыг эхлүүлсэн тул түүний асуултад нэн эмх цэгцтэй хариулахыг мөхөс миний бие оролдъюу.
Гайхамшиг гэдэг ойлголт, тэгэхээр хүн гэдэг бол оюун ухааныхаа хувьд өчүүхэн амьтан юм. Бидний өнөөг хүртэл суралцсан математик, геометр нь аль дээр үед хийгдсэн зүйлс билээ. Тэгэхээр хүн мэдэхгүй зүйлээ гайхамшиг гэж хэлнэ. Хүн бүрийн хийж чадахгүй зүйлийг хийсэн хүнийг гайхамшигт хүмүүн гэж нэрлэгддэг. Жишээ нь хүн бүр сохор хүнийг хараатай чадахгүй тул энэхүү үзэгдэлийг гайхамшиг үзүүллээ гэж үздэг. Иймдээ ч зарим мундаг оточ хүнийг бурхан мэтээр хэлсэн байдаг ч үнэндээ энэхүү гайхамшиг нь эрдмийн үндсэн дээр суурилмой. Тэгтэл гэгээрсэн хүнд гайхамшиг гэх үгүй учир нь тэр бүх зүйлийн мөн чанарыг мэдэх ажээ. Тэгэхээр Есүс хэрхэн “гайхамшигийг” үйлдэж байваа? Үүнийг хариултыг Христийн шашинд ертөнцийн эзний хүч чадал гэхээс цааш үл тайлбарласан байдаг. Хүний биеийн гадуур түүний гэрлэн бие оршино. Өвчин тусна гэдэг бол тэрхүү гэрлэн бие гэмтсэнээс болдог, асар их гэгээрэн боловсорсон хүний тэрхүү гэрлэн бие нэн тунгалаг хийгээд гэгээлэг байдаг ажээ. Тиймдээ ч гэгээрсэн Буддагийн зурган дээр түүний тэргүүнийг гэрэлтүүлэн зурсны учир үүнд оршино. Тэрхүү эерэг энергийг агуулсан хүн өвчтэй хүний бие дэхь муу муухайг өөрийн эерэг энергээр шахан зайлуулснаар өвчин зовлонг арилгадаг юм. Үнэндээ Есүс гэсэн гэгээрсэн, эрдэмтэй хүн байсан ажээ. Гэхдээ төгс бус. Тэрбээр 40 хоног Синайн ууланд амьдрах (гэхдээ юу ч идэж уугаагүй, энэ нь Буддагийн Бодь модон доор 6 жил бясалгасантай нэн төстэй) тэр л үедээ гэгээрлийн мөрийг олж асар их эерэг энергитэй болсон юм болов уу. Тиймээс л тэрээр гайхамшгийг үзүүлж чаддаг байв. (түүнээс биш юун Ертөнцийн эзний хүүхэд). Үхсэн хүнийг босгосныг тухайд гэвэл энэ нь сүнстэй шууд холбоотой. Энэ тухай Мулдашев нэлээд үнэмшилтэй бичсэн байдаг л даа. Монголчууд ....... (за удахгүй үргэлжлүүлэн бичнээ нэлээд их юм болох байх)
6 сар 30
хүн үхсэний дараа 49 хоног гэж ярьдаг, энэ үед хүний сүнс нь биетэйгээ мөнөгөн утас гэгчээр холбоотой байдаг гэж үздэг. Энэ нь биенээсээ бүрэн салаагүй гэсэн үг. Ямар нэгэн айдас, эсвэл өвчнөөсөө болж ийн сүнс биенээсээ талийн оддог. Харин энэ үед нь хүний бие дэхь муу энергийг нь зайлуулаад сүнсийг нь дуудахаар амилах гэдэг нь болдого юм болов уу? Харин энэхүү үйлийг нэн нигүүлсэнгүй сэтгэлээр гэгээрсэн хүн л хийж чадна. Түүнчлнэ гайхамшиг гэгчийн тухай яривал дан гагц Будда ч бус хамгийн ойрийн жишээ болох Д.Равжаа хутагт хүртэл шидийг үзүүлдэг байсан юм гэнэ лээ.
Харин нирвааны тухайд (уг нь нэлээд төгсгөл хэсэгт оруулах ёстой байх аа) Будда ийн хэлсэн байдаг
Шороо ч биш, ус ч биш, хий ч биш, гал ч биш… Энэ хорвоо ч, өөр ертөнц ч, нар ч биш, сар ч биш тийм зүйл байдаг юм. Энэ бол ирдэг зүйл ч биш. Нэгэн тийш оддог зүйл ч биш. Түүнд эхлэл гэж үгүй, үндэс суурь гэж үгүй. Энэ бол угтаа зовлон шаналалын төгсгөл юм. Энэ бол, шавь нар минь НИРВААН юм.
За одоо харин зовлонгийн тухай яръя.
Угаасаа Буддагийн ертөнцийг үзэх үзлийн гол суурь нь хутагт 4-н үнэн юм.
1) Зовлон бол үнэн 2) Зовлон үүсэхүй нь үнэн 3) Зовлонгоос анижрахуй нь үнэн 4) Зовлонгоос анижрах зам нь үнэн
Хорвоо дээр мөнх зүйл гэж үгүй учир тэр бүгд нь зовлонгийн шалтгаан болдог юм. Өнөөдрийн бидний амжилт тухайн цаг мөчтөө бидэнд баяр баясгаланг өгөх хэдий ч түр зуурын юм. Энэ тухай Соломон хааны нэг үлгэр байдаг штээ. Тэрбээр бүх юм түр зуурынх гэсэн бөгж зүүдэг байжээ. Уурлаж бухимдсан үедээ түүнийгээ харан тайтгардаг байсан ч нэгэн удаа тайтгарч үл чадан бөгжөө хуруунаасаа салган хөсөр хаясан гэдэг. Гэтэл бөгжний нөгөө талд нь “энэ ч гэсэн түр зуурынх” гэж бичигдсэн байжээ. Тэгэхээр мөнх оршихуй нь энэ ертөнц дээр үгүй тул энэ ертөнцөд зовлон гэж байх нь үнэн юм. Зовлон гэдгээр жаргалыг ч мөн хамт авч үздэг нь зүйлийн мөнх бус чанартай холбоотой юм. Тэгвэл жаргал гэдэг нь юу юм бол? Энэ бол дээдийн амар амгалан билээ. Жаргал гэдэг нь үүрдийн амар амгалан тул жаргал юм. Буддын шашны гол утга агуулга нь энэхүү амар амгаланг олж авахад чиглэгддэг. Энэ нь угтаа гэгээрэл юм болов уу. Дээр өгүүлсэн зүйлс бол ЗОВЛОН болой
Тийн мөнх бус дэлхийд амьдарч буй гэдгээ бид үл ухааран шунадаг. Угтаа шуналын хүслийн шуламын хүч нь бүх зүйл түр зуурынх гэдгийг ухаарсан цагт сарнин үгүй болох ажээ. Ухараахгүй байдаг учраас л зовлон ямагт үүсээд байдаг юм. Өөрөөр хэлбэл харанхуй мунхаг байдал (хутагт 4-н үнэнийг мэдэхгүй байдал, эрдэмгүй байх) нь зовлон үүсгэх нэгэн шалтгаан болох ажээ. Энэ нь ЗОВЛОН ҮҮСЭХҮЙ болой
Зовлонгоос ангижирч байж, ертөнцийн хүрнээс тасар ч Нирваанд хүрэх ажээ. Тиймээс 6-н зүйл амьтан гэгээрэлд хүрсэн цагт дээдийн амар амгалан бүрхэх ажээ. Тиймээс золвонгоос ангижирах нь амьд бүхний эцсийн зорилго ажээ. Хүн өөрөө гэгээрэл тийш замнах ахул зовлон өөрийн утга учраа алдаж зовлон биш болсноор зовлонгиис ангижирна. Энэ нь ЗОВЛОНГООС АНГИЖРАХУЙ болой
Зовлонгоос ангижрахын тулд Будда авралын найман гишүүт мөрийг дагах ёстой гэж үзжээ.
1) Үнэн үзэл: Аливааг жинхэнэ байгаагаар нь, зөв бодьтой харж ухаарах (угтаа гайхамшиг гэгчийг гайхамшиг мэтээр бус мөн чанарыг нь ухаарах)
2) Үнэн онол: Зөв сэтгэх, бүхий л зүйлд нигүүлсэхүйгээр хандах ,(энэ нь дотоод сэтгэлдээ амар амгаланг буй болгож улмаар хамаг 6 зүйл амьтны амар амгалангийн төлөө үйл юм)
3) Үнэн үг: Худал хэлэхийг цээрлэх, хов муу үг хараал хэрэглэхгүй байх
4) Үнэн үйлс: Амь бүрэлгэх, хулгай тонуул, шударга бус үйлийг хийхгүй байх (манайхны нөгөө 10-н хар нүглийг үйлдэхгүй байх)
5) Үнэн амьдрал: Зөв хэв маягаар, бусдад хор хөнөөлгүй амьдрах
6) Үнэн хичээл: Ариун бус нүгэлт бодлоос сэтгэлээ цэвэрлэн сэгиилж явах (сэтгэлээ хүртэл ариун байлгах)
7) Үнэн дурдтгал: Аливаад зжв анхаарах, үнэнийг танин мэдэх (сохроор сүсэглэн дагах нэг ёсондоо мухар сүсэглэж болохгүй)
8 ) Үнэн самади: Хүчээ зөв хуримтлуулж, бясалгал үйлдэх
Энэ нь ЗОВЛОНГООС АНГИЖРАХ ЗАМ болой
Жич үнэн=зөв=үнэхээр гэж янз бүрээр бичсэн байдаг үүнийг англи хэлнээ right гэж орчуулсан байдаг
за ер нь англиар оруулчихъя
The Noble Eightfold Path (Sanskrit Āryo 'ṣṭāṅgo mārgaḥ , Pāli Ariyo aṭṭhaṅgiko maggo) of Buddhism, as as taught by the Buddha Śākyamuni, is the way to the cessation of suffering, the fourth part of the Four Noble Truths. It is summarized into three important categories: prajñā (Pāli paññā, wisdom), śīla (Pāli sīla, morality) and samādhi (meditative concentration).
The following is An Analysis of the Path, a sūtra (Pāli sutta) or discourse delivered by the Buddha from the Tripiṭaka (Pāli: Tipiṭaka), explaining this Noble Eightfold Path in detail. In all these, the word "right" is a translation of the word samyañc (Sanskrit) or sammā (Pāli), which denotes completion, togetherness, or coherence, and which can also carry the sense of "perfect" or "ideal".
Prajñā · Paññā · Wisdom
1. Samyag-dṛṣṭi · Sammā-diṭṭhi – Right Understanding / Right View / Right Perspective:
"And what, monks, is right understanding? Knowledge with regard to suffering, knowledge with regard to the origination of suffering, knowledge with regard to the stopping of suffering, knowledge with regard to the way of practice leading to the stopping of suffering: This, monks, is called right understanding."
2. Samyak-saṃkalpa · Sammā-saṅkappa – Right Thought / Right Intention / Right Resolve / Right Aspiration:
"And what is right thought? Being resolved on renunciation, on freedom from ill will, on harmlessness: This is called right thought."
Śīla · Sīla · Virtue (ethical conduct)
3. Samyag-vāc · Sammā-vācā – Right Speech:
"And what is right speech? Abstaining from lying, abstaining from divisive speech, abstaining from abusive speech, abstaining from idle chatter: This, monks, is called right speech."
4. Samyak-karmānta · Sammā-kammanta – Right Action:
"And what, monks, is right action? Abstaining from taking life, abstaining from stealing, abstaining from unchastity: This, monks, is called right action."
5. Samyag-ājīva · Sammā-ājīva – Right Livelihood:
"And what, monks, is right livelihood? There is the case where a disciple of the noble ones, having abandoned dishonest livelihood, keeps his life going with right livelihood: This, monks, is called right livelihood."
Samādhi · Concentration (mental development)
6. Samyag-vyāyāma · Sammā-vāyāma – Right Effort / Right Endeavour:
"And what, monks, is right effort?
(i) There is the case where a monk generates desire, endeavors, activates persistence, upholds and exerts his intent for the sake of the non-arising of evil, unskillful qualities that have not yet arisen.
(ii) He generates desire, endeavors, activates persistence, upholds and exerts his intent for the sake of the abandonment of evil, unskillful qualities that have arisen.
(iii) He generates desire, endeavors, activates persistence, upholds and exerts his intent for the sake of the arising of skillful qualities that have not yet arisen.
(iv) He generates desire, endeavors, activates persistence, upholds and exerts his intent for the sake of the maintenance, non-confusion, increase, plenitude, development and culmination of skillful qualities that have arisen:
This, monks, is called right effort."
7. Samyak-smṛti · Sammā-sati – Right Mindfulness:
"And what, monks, is right mindfulness?
(i) There is the case where a monk remains focused on (his/her) body in and of itself... ardent, aware, and mindful...putting away greed and distress with reference to the world.
(ii) (He/she) remains focused on feelings in and of themselves...ardent, aware, and mindful...putting away greed and distress with reference to the world.
(iii) (He/she) remains focused on the mind in and of itself...ardent, aware, and mindful...putting away greed and distress with reference to the world.
(iv) (He/she) remains focused on mental qualities in and of themselves...ardent, aware, and mindful...putting away greed and distress with reference to the world.
This, monks, is called right mindfulness."
8. Samyak-samādhi · Sammā-samādhi – Right Concentration:
"And what, monks, is right concentration?
(i) There is the case where a monk...not ardent, quite withdrawn from sensuality, but mindful and alert, enters in the first jhāna: rapture and pleasure born from detachment, accompanied by directed thought and evaluation.
(ii) With the stilling of directed thought and evaluation, he enters and remains in the second jhāna: rapture and pleasure born of concentration; fixed single-pointed awareness free from directed thought and evaluation; assurance.
(iii) With the fading of rapture, he remains in equanimity, mindful and fully aware, and physically sensitive of pleasure. He enters and remains in the third jhāna which the Noble Ones declare to be "Equanimous and mindful, (he/she) has a pleasurable abiding."
(iv) With the abandoning of pleasure and pain...as with the earlier disappearance of elation and distress...he enters and remains in the fourth jhāna: purity of equanimity and mindfulness, neither in pleasure nor in pain.
This, monks, is called right concentration."
За өнөөдөр энэ хүртэл бичье!
Жич: Буддын шашны тухай илүү ихийг мэдье гэвэл Ганданлуу бус Их хөлгөний улалмжлалыг хадгалах төвийг зориорой! (Барилгачдын талбайн урд талд, Христийн нэг сүм дэргэд нь байда юм.) Ганданд очихоор хэн ч юу ч хэлж өгөхгүй юм билээ, ядаж юунд мөргөөд байгаагаа ч болохноо мэдэх хэрэгтэй штээ
Их хөлгөны уламжлалыг хадгалах төв дээр нэг очсон чинь ааш муутай 2 гурван хүүхэн сууж байсан. Юу ч хариулахгүй сонин юм байна лээ ш дээ.