Sony шинэ PSP-ээ танилцууллаа
ТОКИО - Компьютер тоглоомын салбар хүчтэй өөрчлөгдөж байгаагийн зэрэгцээ Sony корпораци Nintendo 3DS-тэй өрсөлдүүлэхээр шинэ зөөврийн тоглоомоо танилцуулжээ. Шинэ төхөөрөмж дээрх тоглоомуудыг Андройд үйлдлийн системтэй таблетууд болон гар утаснууд тогглох боломжтой юм байна.
Зөвхөн тоглоом тоглоход зориулж бүтээсэн ч уг төхөөрөмж нь хүчирхэг Apple-ын iPhone-той шууд өрсөлдөж байгаа юм. Гэвч Sony "Next Generation Portable" нэртэй уг бүтээгдэхүүнээ гар утас болон компьютер тоглоомын салбарт томоохон үсрэлт авчирсан цоо шинэ бүтээгдэхүүн гэж үзэж байгаа аж. Видео тоглоомын салбарын 1000 гаруй албан хаагч, төлөөлөгчдийн өмнө Sony анх удаа 5 инчийн OLED точскрийн дэлгэцтэй, ар талдаа мэдрэгчтэй, 3G дэмждэг бүтээгдэхүүнээ танилцуулсан юм. Sony 'NGP"-г энэ оны сүүлээр худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.
Хэвлэлийн хурал дээр Sony-ийн Playstation-ы толгой Каз Хирай "Бид үүнийг хамгийн сүүлийн үеийн шилдэг тоглоомын төхөөрөмж гэж үзэж байна" гэжээ.
Sony-ийн шинэ тоглоомын төхөөрөмж нь Ерөнхий захирал Ховард Стрингерийн Sony-ын бусад салбаруудтай холбогдож онлайнаар кино болон тоглоомуудаа тоглуулах төсөөллийг бүрэлдүүлэх бололтой. Sony бүтээгдэхүүний өртгөө урт хугацаанд бууруулж чаддагаараа алдартай. NGP нь тэрхүү чадварыг шалгах томоохон сорил болох юм.
Sony-ын мөнхийн өрсөлдөгч Nintendo, 3DS загвараа дараагийн сард танилцуулахаар зэхэж байгаа билээ. Nintendo 3DS нүдний шилгүйгээр 3D тоглоомыг тоглохыг санал болгож байгаа анхны бүтээгдэхүүн юм. Nintendo-ийн 3DS Японд хоёрдугаар сарын 26-наас, Европ болон АНУ-д гуравдугаар сараас борлуулагдах аж.
3DS Японд 25000 иен, АНУ-д 250 ам.долларын үнэтэйгээр худалдаанд гарна. Sony NGP-ийнхээ үнийг хараахан зарлаагүй байна.
NGP нь хүчин чадал маш ихтэй учраас өндөр өртөгтэй босох юм байна. Иймээс Sony нэг бол тоглоомын борлуулалтаараа зардлаа нөхнө гэж найдаад алдагдал хүлээж бага үнэ тогтоох эсвэл өндөр үнэ тогтоох. Эхний хувилбар тоглоомын үйлдвэрийн ертөнцөд түгээмэл тархсан стратеги, харин хоёр дахь арга нь нийт борлуулалтыг бууруулж таарна.
Японы тоглоомын тухай ном сонин нийтэлдэг Enterbrain-ы ерөнхийлөгч Хироказу Хамамурагийн хэлж байгаагаар 3G хэрэглээний төлбөрийг яаж шийдэх нь том асуудал болоод байгаа аж.
Sony Playstation 3-г гаргаж байхдаа үүнтэй төстэй нөхцөл байдалтай нүүр тулж байсан. Playstation 3 хүчин чадал өндөртэй хүмүүсийн сонирхлыг нэлээн татаж байсан ч зах зээлд нэвтрэхдээ Microsoft XBox 360, Nintendo Wii-ээс хамаагүй үнэтэй байсан учраас борлуулалтаараа хоцорсон юм. Sony хожуу эрэлтээ нэмэгдүүлэхийн тулд үнэ огцом бууруулсан боловч алдагдал хүлээсэн юм.
21-р зууны Walkman хэмээн өргөмжилсэн PSP Sony-ын хүлээлтийг давж чадаагүй билээ. PSP нийт 67 сая ширхэг борлуулагдсан ч Nintendo DS ижил хугацаанд хоёр дахин олон борлуулагдсан.
Смартфонууд хөгжихийн хирээр компьютер тоглоомын салбарынханд хүчтэй шахалт үзүүлж байгаа энэ цаг мөчид Sony анх удаа өөрийн тоглоомоо өөрийн биш төхөөрөмжин дээр тоглох боломжыг санал болгож байгаа аж. Sony-ын тоглоомуудыг Андройд үйлдлийн системтэй төхөөрөмжүүд дээр тусгай програмын тусламжтайгаар тоглох боломжтой болж байгаа юм байна.
"Хялбар, хөнгөхөн шийдэлдтэй тоглоомууд том бизнес болон хөгжиж байгааг энэхүү үйлдлээс харж болно" гэж ноён Хирай илтгэлийнхээ дараа уулзалтанд дурьдсан юм.
Sony тоглоомуудаа одоохондоо Андройд үйлдлийн системтэй утаснуудад санал болгож байгаа ч яваандаа Apple-ын App Store-д нийлүүлэх боломжтой ноён Хирай үгүйсгээгүй.
Үүний сацуу энэ Пүрэв гарагт Иений ханш чангарснаас болж DS болон Wii борлуулалт буурснаас шалтгаалж Nintendo цэвэр ашгаа 74 хувиар буурснаа зарлажээ.
http://www.likeit.mn/news/id/70